Цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Түгээх    
2018-09-25 17:36:47 - Байгаль Орчин

tsasЕсдүгээр сарын 26-нд Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутгаар, 27-нд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ.

Ялангуяа 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн тариалан бүхий зарим нутгаар нойтон цас ахиухан орж, тариа, ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй үзэгдлээс нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжлүүлж байна.

Цаг, уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сарын 25-наас 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нөөс 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи энэ сарын 25-наас 28-нд зарим газраар 14-16м/с хүрч, шороон ба цасан шуурга шуурна. Есдүгээр сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-наас 28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэн бэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан.

Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 25, 29-нд нутгийн баруун хэсгээр, 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-наас 28-нд зарим газраар 14-16м/с хүрч, цасан шуурга шуурна. Энэ сарын 25-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Есдүгээр сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-ноос 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-ноос 29-нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна.

Энэ сарын 24-өөс 26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Энэ сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28, 29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-аас 28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч, шороон ба цасан шуурга шуурна. Энэ сарын 24-өөс 26-нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Н.БАЯР   



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Хууль
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Хууль
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2018-10-17 09:09:39 - Улс төр
Шатахууны үнийн асуудлаар Д.Сумъяабазар сайдын мэдээллийг сонсоно
2018-10-17 08:39:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-17 08:37:26 - Технологи
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Улс төсвөө гаргаад өгвөл жилийн дотор Туул голын эргийг номин ногоон өнгөтэй болгоод өгье”
2018-10-17 08:28:12 - Нийслэл
Хятадын визний оочерийн дийлэнхийг бага насны хүүхэд эзэлж байгаа юу
2018-10-17 08:26:37 - Энтертайнмент
Монголчууд гадны хөрөнгө оруулалттай конвенинс дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц, ЭКОЭКСПРЕСС дэлгүүрээ нээнэ
2018-10-17 08:17:57 - Хууль
Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасчээ
2018-10-17 08:15:53 - Орон нутаг
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
2018-10-17 07:52:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ