Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашин зохион бүтээсэн Б.Бадамдоржтой ярилцлаа

Түгээх    
2018-09-26 07:49:24 - Технологи

porter

-МОНГОЛ МАШИН ДЭЛХИЙН ХААНА Ч ЗОРЧИХ, ХУДАЛДААЛАГДАХ БОЛОМЖТОЙ-

Шатахууны үнэ тэнгэрт хадсан, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн өнөө үед хүрээлэн буй орчинд ч, түрийвчинд ч ээлтэй автомашин бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа билээ. Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх болно гэдгээ мэдэгдээд буй энэ үед монголчууд ч гэсэн 100 хувь цахилгаанаар явдаг машин бүтээж эхэлсэн.

Хэдэн жилийн өмнө хувь хүн болон компаниуд цахилгаан хөдөлгүүртэй суудлын автомашин угсарч, үйлдвэрлэсэн нь цөөнгүй. Гэхдээ бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашиныг Монголд анх удаагаа “Экон мотор” XXK-ийн инженерүүд зохион бүтээж, амжилттай туршсан байна.

Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй “Econ Empire” ачааны автомашиныг зохион бүтээсэн инженерүүдийн төлөөлөл болгож “Экон мотор” XXK-ийн Цахилгаан, электроникийн инженер Б.Бадамдоржтой ярилцлаа.

-Бага оврын ачааны цахилгаан машинаа хэзээнээс хийж эхэлсэн бэ. Хэдэн цаг цэнэглээд, хэдэн км явах боломжтой вэ?

-2016 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн. Нэг тонны даацтай, дээд хурд нь 60 км/цаг 220в хүчдэлд зургаан цаг цэнэглээд, 100км зам туулах боломжтой.

-Яагаад заавал цахилгаан ачааны машин бүтээх болсон юм бэ?

-Анх энэ машиныг бүтээх санаа төрөөд судалгаа, тооцоолол, зохион бүтээлт хийх үед Монгол Улсад 110 мянга орчим 0.5-5 тонн даацтай ачааны машин байна гэсэн тоон судалгаа байсан. Тэдний дийлэнх нь утааны тортогжилт ихтэй, гадаадад явах эрхгүй болсон хуучин машинууд учраас солих хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд эдийн засагт хэмнэлттэй агаар, орчин бохирдуулахгүй, дуу чимээ гардаггүй цахилгаан хөдөлгүүртэй машин хийхээр төлөвлөсөн. Монгол Улсад хөгжлийн шинэ гарц нээх автомашины үйлдвэрлэлийн салбар бий болох боломж байна гэж үзсэн. Олон тэрбум төгрөг гадагшаа урсаж байснаас цахилгаан машинаар хангавал цэнэглэх зардал нь цахилгаан станциуд руу орж, монгол хүний цалин болж үлдэх юм даа.

-Цахилгаан автомашин бүтээх энэ төсөл дээр хэдэн хүн ажиллав?

-Зөвхөн автомашин бүтээхэд зураг төсөл, зохион бүтээгч, механик, цахилгаан электроник, угсралтын инженерүүд дээрээс нь мэргэжлийн ажилчид наад зах нь сэлбэг материал татах хангамжийн гээд олон хүний зүрх сэтгэл, хөдөлмөр шингэсэн.

-Монгол Улс шиг эрс тэс уур амьсгалтай оронд цахилгаан хөдөлгүүртэй автомашин хэр тохиромжтой байдаг вэ?

-Цэнэг хураагуур болон жолоочийн кабины халаагуурыг сайн шийдэж чадвал бусдаар бол хүндрэл байхгүй. Цахилгаан хөдөлгүүр маань дотоод шаталтын хөдөлгүүрээс гурав дахин өндөр ашигт үйлийн коэффициенттэй учраас эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээ бага шаарддаг нь илүү давуу талтай. Бид одоогийнхоосоо илүү хурдан цэнэглээд, хол зам туулах цахилгаан машин бүтээхээр ажиллаж байна.

porter

-ДЭЛХИЙН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЭРЭГЦЭЭТ ЭД АНГИЙГ НЬ ХААНА СТАНДАРТЫН ДАГУУ ХЯМД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАЖ БАЙНА ТҮҮНЭЭС АВЧ УГСАРДАГ-

-Улаанбаатар хотод түгээлтэд явдаг бага оврын ачааны  автомашинуудын бензин хөдөлгүүрийг цахилгаан болгож болох уу?

-Анхнаасаа дотоод шаталтын хөдөлгүүртэй бүтээгдсэн, хүнд жинтэй, рулийн болон тоормозны аппарат гээд өөрчлөх зүйл ихтэй учраас их өндөр өртгөөр цахилгаан болгоно. Дараа нь өөрчилсөн өртгөө нөхөхөд хүртэл хүндрэлтэй учраас үр ашиггүй гэж үзэж байгаа юм.

-Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдсээр байна. Манай улс цахилгаанаар явдаг бага оврын ачааны тэргийг экспортод гаргах боломж бий юу?

-Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд манай эдийн засаг 20 дахин томорсон тухай судалгаа байдаг. Социализмын үед манайд ердөө 30 гаруй мянган автомашин байсан бол өнөөдөр энэ тоо 700 орчим мянга болтлоо өссөн нь эдийн засгийн тэлэлтийн тод жишээ. Хөгжлийн цоо шинэ гарц болох металл хийц, машин байгууламж, машинт үйлдвэрлэлийн салбар үүсэн бий болох, зах зээлийн багтаамж, мөнгөн урсгал нь энэ олон мянган машин дотор байна. Тэгээд ч ажлын байр олноор бий болгох, импорт орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадагш чиглэсэн мөнгөний урсгалыг саармагжуулах гээд олон шаардлага байгааг монголчууд бүх шатандаа ойлгож мэдэрч байна.

Манай улс 2012 онд дэлхийн автомашин үйлдвэрлэгчийн эгнээнд багтаж бүртгүүлж чадсан. Өөрсдөө зураг төсөл зохион бүтээлт үйлдвэрлэх технологио боловсруулдаг зэрэг шаардлагыг нь хангасан учраас Олон улсын авто инженерүүдийн холбоо,  Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо нь манай улсыг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэсэн машиндаа арлын дугаар өгөх эрхтэй болгосон байгаа. Ингэснээр монгол машин дэлхийн хаана ч зорчих, худалдаалагдах боломжтой гэсэн үг. Бид тухайн улсых нь стандарт шаардлагыг хангасан машин хийж, дээрээс нь хямд байж чадвал экспортод гарах боломжтой гэж харж байна.

-Олон нийтийн сүлжээнд та бүхний зохион бүтээсэн цахилгаан машиныг “Зүгээр л угсарчихсан байна. Энэ үйлдвэрлэл биш” гэж шүүмжилсэн байсан. Та юу хэлэх вэ?

-Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид бүгд л өөрийн гэсэн техникийн бодлого, зураг төсөл, технологиор явдаг ч дийлэнх нь хэрэгцээт эд ангийг нь хаана стандартын дагуу хямд чанартай, үйлдвэрлэж чадаж байна түүнээс авч угсардаг. Ингэж үйлдвэр, цехүүд хоорондоо холбоотой ажилласанаар бид худалдаж авч чадах хэмжээний боломжит үнэтэй, бүтээгдэхүүн бий болдог. Хэрвээ дор бүрнээ, бүх зүйлээ тус тусдаа үйлдвэрлэнэ гэвэл асар өндөр үнэтэй, хэрэглэгчгүй, ашиггүй зүйл болж хувирах юм. “Dakar Rally” тэмцээний олон удаагийн аварга, OXУ-ын Kамаз гэхэд “Mercedes Benz”-ийн хөдөлгүүр, хурдны хайрцаг ашигладаг.

Энгийн нэг жишээ татахад, бидний өдөр тутам хэрэглэдэг автомашинууд бүгд өөр өөр дугуйтай бил үү. “Toyota”, “Nissan”, “Hyundai” гээд бүгд адилхан “Hankook”, “Yokohama”, “Bridgestone” гэх мэт ижил брэндийн дугуйтай байдаг. Тэгэхээр бусдын л адил замаар, арга технологиор бид явж байгаа учраас шүүмжлэхээсээ өмнө учир шалтгааныг нь ойлгож дэмжиж байвал сайхан байна гэж хэлмээр байна. Монгол Улсыг хэн нэгэн хятад, орос, япон ирж хөгжүүлж өгөхгүй ээ. Монголчууд л бие биенээ дэмжиж байж, үндсэрхэг үзэлтэй байж улс орноо хөгжүүлж, Солонгост очиж хар ажил хийлгүй эх орондоо сайхан амьдрах болно гэдгийг хэлмээр байна.

М.АМАРЖАРГАЛ

porter

porter

porter

porter

porter

porter

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 39

БАТ (66.181.160.124)
2018-09-27 22:35:06
Шал ѳѳр болгосон юм чинь зохиосон байхгүй яадаг юм тэнэгүүд ээ !!! зохионо гэхээр заавал шинэ машин хийхийг /зохиохыг / хэлдэггүй юм !!! Мэдэж ав !!! малнуудаа !

БАТ (66.181.160.124)
2018-09-27 22:30:10
Угсарч ч чадахгүй нусан таглаанууд амаа мэдэж дарвалзаач !!! Чаддаг юм бол илүүг хийчихээч бардам ам шалдан гуя царайлсан үхдэлүүд !!!

Eco (202.55.184.18)
2018-09-27 12:57:19
Ene bol tsever hulgain gemt hereg. Hunii patentei mashiniig zadlaj oruulj ireed end ugsraad tegeed bur Mongold uildverlev gej...

Зочин (66.181.161.65)
2018-09-26 17:06:54
Mundag zaluust amjilt husie ilvv ihiig hiij buteegeeree.

Зочин (202.179.25.222)
2018-09-26 14:52:33
alibaba deer yag adilhan mashin zarj baih yum. bur zurag horog n hurtel yag adil

Зочин (64.119.23.96)
2018-09-26 14:12:00
Угсрах.

Зочин (64.119.16.127)
2018-09-26 14:01:29
Ээ хөөрхий, Эрээнээс оруулж ирж угсарчихаад зохион бүтээсэн гэнэ үү? Болимоор юмаа. Угсрах, зохион бүтээх гэдэг хоёр бүр огт өөр зүйл шүү дээ.

Б-жав (66.181.160.91)
2018-09-26 12:59:22
Баяр хүргэе. Амжилт хүсье Олноор үйлдвэрлээрэй ах нь авнаа

Зочин (203.217.139.226)
2018-09-26 12:32:38
Ugsarsan geech

Зочин (66.181.161.86)
2018-09-26 12:29:04
приус хужаа машиний эрлийз юм уу

зочин (202.179.31.4)
2018-09-26 11:53:51
Энэ залуу болон эдгээр залуустаа эрүүл энх аз жаргал,амжилтын дээдийг хүсэн ерөөе.Болж байна,угсарна гэдэг нь бүтээхийн эхлэл,маш зөвалхам,залуу зохион бүтээгчддээ баяр хүргэхээс гадна илүү боловсронгуй болгох талаар эрэл хийж чанаржуулах,ашигт үйлийн коэффициентийг илүү өсгөхөд анхаарахыг хүсье.Манайхны занг мэдэхгүй биш шүүммжлэлд бүү эмзэглэ,бидний ганц чадаж байгаа зүйл нь энэ,чадаад хийж байгааг харинч дээшээ өргөж,урам хайрлах ёстой юм биш үү?

Зочин (59.153.87.161)
2018-09-26 11:05:18
Энэ бол зохион бүтээлт мөн шүү дээ, машин яг ийм хэлбэр төрхтэй хийц дантай болж байгаа зохион бүтээлтийн үр дүн. харин нээлт юм уу шинээр зохиосон гэсэн үг үсэг алга тэгэхээр шүүмжлээд байх зүйл бас алга. одоогоор дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа бүрэн цахилгаан машинуудын хажууд арай болхи байгаа ч сайжруулах тал дээр ажиллавал болохгүй зүйлгүй. энэ тал дээр мэргэжилтнүүд эрдэмтдээс зөвлөлгөө авах хэрэгтэй. 6 цаг цэнэглээд 100 км явна гэдэг бол түгээлт ч юм уу тиймэрхүү үйлчилгээнд яг таарахаар үзүүлэлт байна. хамгийн гол нь худалдан авагч л хангалттай олон байх бизнес нь босч ирэх хэрэгтэй, хоосон толгойтой соошлийн тэнэгүүдэд шүүмжлүүлээд больчих юм бол юу ч бүтэхгүй шүү тэднийг бүү тоо. илүү ажил хэрэгч хүмүүстэй харьц, бүтээлч хүмүүс шал өөр байдаг юм тэд чинь соошлоос хол оршдог. тэдний орчин бол linkedin, тэнд зах зээл маркетинг чинь байж байгаа.

bat (202.70.43.234)
2018-09-26 10:54:34
bolj bna zaluusaa,uragshaa...ataach,shuumjlehees oor ajil hiideggui humuus olon baih yum daa.

Зочин (43.228.130.186)
2018-09-26 10:45:05
Яг аль нь монголд үйлдвэрлэсэн эд анги вэ? нэг харж бариж үзэх юмсан

59885988 (202.21.124.20)
2018-09-26 10:43:25
mundag zaluusdaa tsaashdiin ajild ni ulam ih amjilt husie.

new (59.153.84.70)
2018-09-26 10:31:53
Ярилцлага өгсөн залуу өөрөө унших байх.Кабины халаалтанд PTC/positive temperature coefficient/ хэрэглэдэг болсон.Бага хүчдэл, бага гүйдэлд хурдан хална.Тодорхой t-д хүрээд дотоод эсэргүүцэл нь ихэснэ.Мэдээж халсан агаарыг үлээх хэрэгтэй. Амжилт

зочин (139.5.219.205)
2018-09-26 10:08:16
Манайд бгаа тэжээвэр эрдэмтэн доkтор профессер цол гуншинтай новшнуудаас хамаагүй дээр залуу юмаа.манай энэ тэжээвэр гахайнууд али ч нийгмийн үед үйлдвэрт амидралд бодитоо зүйл хийж бүтээж бсан түүх байхгүй шүү дээ.энэ залуу зохиож бүтээсэн ч чадна.угсарч хийж ч чадна.ийм залуус монголд их хэрэгтэй бгаа юм.ганц машин ч биш нийгмийн бүх салбарт зохиож бүтээж шинэчилэх зүйл их бгаа юм даа.

зочин (139.5.219.205)
2018-09-26 10:08:10

2018-09-26 10:08:04

2018-09-26 10:07:58

2018-09-26 10:07:51

2018-09-26 10:07:45

2018-09-26 10:07:01

Эрка (8.37.230.1)
2018-09-26 09:55:53
Ямарч л бсн хийсэн бна. Угсарсан эсвэл зохиосон гэдэгтээ гол биш ийм машин бүтээе гэж зориод хийсэн нь ЧУХАЛ биш үү.Богино хугацаанд цэнэглээд, арай хол зам туулдаг болгож чадна гэж итгэж бна.Сэтгэл байхад болохгүй юм гэж байхгүй.Болно болно бүгд болно, Болохгүй юм гэж орчлонд хаана бна.АМЖИЛТ.

Эрка (8.37.230.1)
2018-09-26 09:53:50
Ямарч л бсн хийсэн бна. Угсарсан эсвэл зохиосон гэдэгтээ гол биш ийм машин бүтээе гэж зориод хийсэн нь ЧУХАЛ биш үү.Богино хугацаанд цэнэглээд, арай хол зам туулдаг болгож чадна гэж итгэж бна.Сэтгэл байхад болохгүй юм гэж байхгүй.Болно болно бүгд болно, болохгүй юм гэж орчлонд хаана бна.АМЖИЛТ.

Эрка (8.37.230.1)
2018-09-26 09:53:49
Ямарч л бсн хийсэн бна. Угсарсан эсвэл зохиосон гэдэгтээ гол биш ийм машин бүтээе гэж зориод хийсэн нь ЧУХАЛ биш үү.Богино хугацаанд цэнэглээд, арай хол зам туулдаг болгож чадна гэж итгэж бна.Сэтгэл байхад болохгүй юм гэж байхгүй.Болно болно бүгд болно, болохгүй юм гэж орчлонд хаана бна.АМЖИЛТ.

зочин (202.21.127.166)
2018-09-26 09:51:27
зочин бүтээх гэдэг бол шинэ загвар гаргахыг хэлэх байх, угсарч байгаа нь сайн хэрэг, гэхдээ бүтээлээ битгий дэвэргээд бай л даа, үнэхээр шинэ зүйл зохион бүтээх юм бол дэлхий авна шүү дээ

Бахр (202.126.89.28)
2018-09-26 09:38:28
Угсарч байгаам бн Сайн бн

Зочин (66.181.177.79)
2018-09-26 09:18:57
Сайн

зочин (66.181.166.196)
2018-09-26 09:15:19
Дээд хурд нь 60км цаг гэнэ, дандаа дээд хурдаараа явна гэж байхгүй ер нь бол гэлдэрч л явах нь дээ, дээд хурдаараа явбал цэнэг нь амархан шавхагдах биз, цаг тэсэх үү үгүй юу, тэгээд дахин цэнэглэх хэрэг гарах нь

Зочин (202.72.245.205)
2018-09-26 09:08:49
УУЧЛААРАЙ ЗОХИОН БҮТЭЭНЭ ГЭЖ ШИНЭ ЮМ ХИЙХИЙГ ХЭЛЭХЭЭС БЭЛЭН ЗУРГААР БЭЛЭН МАТЕРИАЛААР ХИЙХИЙГ УГСРАХ ГЭНЭ ГЭХДЭЭ УГСАРЧ БАЙГАМ НЬ Ч САЙН ХЭРЭГ Л ДЭЭ

zochin (202.126.89.64)
2018-09-26 09:02:46
Ene omhii novsh ork geh ugiig haramgui hereglej baigaa humuus oorsnoo ih ariun humuus baidag bol vuu !

Зочин (66.181.161.63)
2018-09-26 08:42:14
Угсарсан гэхүү зохион бүтээсэн

Зочин (103.9.90.131)
2018-09-26 08:21:29
heden umhii avtobusandaa tsahilgaan motor tavimaar bn shuu

Зочин (202.126.89.97)
2018-09-26 08:08:52
Amjilt husie

Amjilt (66.181.161.31)
2018-09-26 08:08:18
Sain baina Mongol ulsiig injineruud l manduulna

Зочин (182.160.3.205)
2018-09-26 08:06:19
BMW zargaldah vii

Зочин (202.126.89.217)
2018-09-26 07:59:28
Кккк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ