О.Оюунцэцэг: Матар, могойн махыг идээд байхад арьсаар нь гутал хийх ёс зүйгүй үйлдэл гэж боддоггүй

Түгээх    
2018-10-08 08:01:09 - Энтертайнмент

oogii

Австралийн томоохонд тооцогдох мэдээллийн технолгийн “RackCorp” компаний Олон нийттэй харилцах албанд PR менежер хийдэг О.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 2017 оноос өөрийн нэрийн “OOGII” хэмээх брэнд гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид амжилттай танигдаад байгаа юм.

-БИ АВСТРАЛИД АНХ СУРАХ ГЭЖ Л ОЧСОН. ЯМАР НЭГЭН ӨНДӨРЛӨГТ
ХҮРЭЭГҮЙ БАЙГАА ШҮҮ-

-Монголдоо ирээд хэр удаж байна вэ. Эх орноосоо холдож, алс холын орныг зориод хичнээн хугацаа өнгөрсөн бэ?

-Эх орондоо ирээд гурав хонож байна. Жилд хоёр удаа Монголдоо ирдэг юм. Ажлаар ирээд хамгийн ихдээ 7-10 хоноод л буцаад явдаг. Австралийг анх 2012 онд зорьж байсан юм байна. 2015 онд Монголдоо бүтэн арван сар болсноос хойш Автралид тасралтгүй амьдарч байна.

-Таны хувьд “ОOGII брэнд”-ээ гаргаснаасаа хойш хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэдэн нэр төрлийн коллекцоо танилцуулаад байна вэ?

-Бид анх 2017 оны гуравдугаар сарын 11-нд анх нээлтээ хийж эхэлж байлаа. Гэхдээ түүнээс өмнө нэг жилийн хугацаанд бүх үйл ажиллагаагаа судалгааны түвшинд явуулж эхэлж байсан. Нэр төрлийн бүтээгдэхүүн олон бий. Гутал, цүнх, гар утасны гэр, түрийвч зэрэг бүтээгдэхүүнээ гаргасан. Гутал гэхэд л дотроо олон янз бий. Тухайлбал, саяхнаас эрэгтэй кейт \фүүз\, гутал гаргаж эхэлсэн. Мөн бүс буюу тэлээ гарч байгаа. Хувцасны төрөл загварыг дөнгөж хийж эхэлж байна.

oogii-“ОOGII брэнд”-ээ танилцуулаад ганцхан жил болж буй ч Монгол орон даяараа мэддэг болчихсон байна шүү дээ. Богино хугацааны турш олонд танигдаж чадсан реклам менежер сайн байгаатай холбоотой юу, хөрөнгө мөнгө ивээн тэтгэгчийн асуудалтай шууд холбоотой юу?

-Монголд төдийгүй Австралид бүх нийтээрээ мэддэг болчихсон байна. Миний бодлоор “ОOGII брэнд”-ийн өөрийнх нь давуу талтай шууд холбоотой байх. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ могой болон матрын арьсаар хийдэг. Мөн гутлаа эмэгтэй хүний хөлд эвтэйхэн байдлыг илүү анхаардаг учир нэг худалдан авалт хийсэн хүн дахин худалдан авалт хийдэг. Тийм болохоор зах зээлд багахан хэмжээний амжилттай явж байгаа байх. Мөн тухайн хувь хүнд өөрт нь зориулж хөлийнх нь хэмжээг авч яг тааруулж, тусгайлан хийж өгдгөөрөө онцлогтой. Энэ байдал хэрэглэгчдэд хүрч чадаж байгаагийн илэрхийлэл болдог.

-Австрали орныг анх ямар шалтгаанаар зорьж байв. Эргээд харахад ийм хэмжээний амжилтын өндөрлөгт өөрийгөө хэрхэн хүрсэн гэж боддог вэ?

-Би ямар нэгэн өндөрлөгт хүрээгүй байгаа (инээв.сурв). Австралид анх сурах гэж очсон. Өөрөөр хэлбэл мастер хамгаалъя гэж бодож очсон л доо. Зорилгодоо хүрч, хоёр ч мастер хамгааллаа. Нэг мастераа хамгаалчихсан, нөгөө нь нэг хичээл дутуу яваад байгаа. Тэр хичээлээ үзчихвэл төгсөнө. Эхнийх нь “Дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтан, мултимедиа пиар ажилтан”, нөгөө нь сэтгүүлч мэргэжил юм.   

-Гадаадын зах зээлд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ анх танилцуулж эхэлж байхад хүндрэл бэрхшээл хэр тулгарч, хэрхэн даван туулж байв?

-Австрали улс хууль эрх зүйн хувьд бизнесийн орчин сайтай. Хууль эрх зүйгээрээ бизнесүүдээ маш сайн хамгаалдаг. Хүн өөрөө татвараа төлөөд явж байвал тэнд хүндрэл бэрхшээл гардаггүй. Гэхдээ гарааны бизнес гэдэг утгаараа, нөгөө талаар бид баян айлын хүүхдүүд биш учраас бэрхшээл тохиолдолгүй л яах вэ. “Май, миний хүү бизнес хий” гээд 100 хувь хөрөнгө оруулах ээж, аав байгаагүй. Өөрсдөө бүгдийг бүтээнэ гэдэг амар зүйл биш. Хөрөнгө мөнгөө босгох, олон улсад гарах гэж, олон үндэсний багуудтай хамтрахад хэцүү зүйл олон байсан. Гэхдээ эдгээр нь эргээд давуу тал болж өгч байсан тохиолдол бий.

-Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ. Монголчууддаа арай уян хатан үнээр худалдаалахыг зорьдог тухай ярьж байсан юм билээ?  

-Монгол хүмүүст 20 хувийн хямдрал олгодог. Дэлхийн зах зээлд, тухайлбал могойн арьсан энгийн классик туплиэ 250 ам.доллараар худалдаалдаг юм.

oogii

oogii

-АВСТРАЛИД МОНГОЛ ЗАЛУУС ХҮЧТЭЙ, ИТГЭЖ БОЛОХУЙЦ ХҮМҮҮС
ХЭМЭЭН ҮНЭЛЭГДДЭГ-

-Гутал цүнх болон бусад бараа бүтээгдэхүүний тань загвар дизайныг ямар хүн, ямар чиг хандлагаар хэрхэн шийдэж, урладаг вэ. Эсвэл өөрийн хүссэн загвараа урладаг уу?

-Манай брэнд дээр бүхэл бүтэн баг хамт олон ажилладаг. Тухайлбал, дизайн загвар дээр хамтдаа ажилладаг. Гараар нэг бүрчлэн, хадаж хийдэг. Тийм болохоор багийн ажиллагаа маш их шаардагддаг юм.

-Нэг сарын хугацаанд хичнээн гутал гаргаж амждаг вэ. Нарийн тооцоо судалгаа хийж үзэв үү?

-Тоо хэлэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл захиалгаасаа хамаараад сар бүр янз бүр байдаг. Тусгай захиалга авчихсан тохиолдолд түүнийгээ хийж дуусгах гээд олон гутал руу анхаарч чаддаггүй. Түүнчлэн матар, могойн арьсан гутал маш нарийн ажиллагаа шаарддаг юм. Матар могойн арьсыг гэмтээхгүй хийнэ гэдэг өндөр ур чадвар шаарддаг зүйл.

-Гараар хийдэг гэхээр үйлдвэрлэл тал дээрээ өндөр техник технологи ашигладаггүй хэрэг үү?

-Бид хэрэглэж буй техникүүдээ бусдаас агуу мундаг гэж хэлэхгүй. Бусдын л адил энгийн машинууд ашигладаг. Харин гараар хийдгээрээ бусдаас давуу.

-Бүтээгдэхүүнийхээ матар могойн арьсан түүхий эдийг хэрхэн шийддэг вэ. Эдгээр түүхий эдээр хийх нь ямар онцлог, давуу талтай вэ?

-Ази номхон далайн зарим орнууд болон Америкт могойн мах иддэг. Тийм учраас могойн арьсыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж боддоггүй. Мөн Австралид матрын махыг Монголын борц шиг болгож дөрөв, арав, тавин грамм гэх мэтчилэн хэмжээтэйгээр зардаг. Энэ нь аялал жуулчлалын хувьд өгөөжтэй буюу гадаад иргэдийн анхаарлыг татах нэг хэрэгсэл болдог юм л даа. Матрын махыг ашиглаад байхад бид арьсыг нь ашиглах нь буруу үйлдэл биш. Хонины мах идчихээд арьсаар нь хувцас эдлэл хийдэгтэй адил. Түүхий эдийн олдоц хязгаартай. Тодорхой тоо хэмжээгээр олддог. Түүнээс илүү гарах ямар ч боломж байхгүй.

-Гадаадад төдийгүй Монголдоо өөрийн нэрийн брэндээ гаргадаг хүмүүс маш олон болжээ. Тэдгээрээс өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудаар ялгарч, олонд танигдана гэдэг чамгүй хөдөлмөр шаарддаг байх?

-Миний ойлгож байгаагаар одоохондоо могой, матрын арьсан гутал цүнхний брэнд байдаг эсэхийг мэдэхгүй байна. Түүгээрээ л давуу байх.

-Танай бараа бүтээгдэхүүн дэлхийн ямар улс орнуудад худалдаалагдаж байна вэ. Цаашид ямар улсад дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор Австрали болон Япон улсад худалдаалагдаж байна. Харин онлайнаар дэлхийн аль ч өнцөг булан бүрээс зариалга хийж, хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.

-Австралид монголчуудыг гэх хандлага ямар байдаг бол?

-Австрали “multicultural” орон юм. Тиймээс энэ тийм орных, энэ ийм орны хүн гэж ялгаварладаггүй. Гэхдээ монгол залуус барилгын салбарт маш амжилттай ажилладаг. Монгол залуусыг ялангуяа барилгын салбарт ажиллуулахдаа таатайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл манай залуус хүчтэйгээс гадна итгэж болохуйц хүмүүс хэмээн үнэлэгддэг.

oogii

oogii

-ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАЙРЛАЖ, ХҮНДЭЛДЭГ ЭМЭГТЭЙГ
БИ САЙХАН ЭМЭГТЭЙ ГЭЖ ХЭЛНЭ-

-Манай улсын залуус өөр ямар салбаруудад амжилттай ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед манай залуус олон талын бизнест хүч түрэн орж ирж байна. Тухайлбал, ресторан, монгол хоолны газар, карго, тавилгын дэлгүүр, барилгын том компани зэргийг удирдаж ажилуулахаас гадна сургалт зуучлал хийдэг. Мөн саяхан “SPS радио” монгол хэл дээр явагддаг болсон.

-Манай үндэсний үйлдвэрлэгчдэд гадаадын зах зээлд гарах боломж хэр байдаг вэ. Дэлхийн зах зээлд гарахад чухам юу саад болдог вэ?

-Дэлхийн зах зээлд гарах боломж өндөр бий, бүх хүмүүст. Харин тэмцэх, зорих хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх ёстой. Зөндөө олон шалгуур дамжлагатай юм байна лээ. Хамт олноороо хийж байгаа болохоор даваа, асуудал бүрийг шийдээд, сул талаа давуу тал болгоод явж байна. Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас үнэ, чанар хоёрыг нэрийн хуудсаа болгодог. Дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл үнэ, чанар, загвар зэрэгт анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл хэтэрхий үнэтэй зүйлийг хүмүүс шууд авахгүй шүү дээ. Тэр хэмжээний үнэ зарцуулж худалдан авалт хийхээр бол олонд танигдсан брэнд, бүтээгдэхүүнийг ихэвчлэн сонгодог.

-Зарим хүмүүс эмэгтэй хүнийг гутал, цүнх чимдэг гэж ярьдаг шүү дээ. Та үүнтэй санал нийлэх үү. Эмэгтэй хүнийг юу чимдэг гэж боддог вэ?

-Эмэгтэй хүний дотоод сэтгэл гэрэлтэхээр гаднаасаа гэрэлтэж эхэлдэг. Ингэхийн тулд эмэгтэй хүн өөрөө зөв, сайхан байх хэрэгтэй. Мөн өөрөө өөртөө хайртай байх, арчилдаг байх хэрэгтэй юм л даа. Аливаа хүн бусдыг хүндэлж байж бусдаас хүндлэл авдаг. Тийм болохоор хүний гоо сайхан дотоод хүмүүжлээсээ харагддаг юм болов уу.

-Тэгвэл өөрийн тань хэлснээр сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Өөрөө өөрийгөө болон бусдыг хайрлаж, хүндэлдэг эмэгтэйг би сайхан эмэгтэй гэж хэлнэ ээ. Бас боловсролтой байх нь чухал.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би 12 настай хүүхэдтэй. Нэг хүнтэй сүй тавьчихсан байгаа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа дурдвал?

-Манай брэнд цаашид хувцас үйлдвэрлэхээр ханцуй шамлан ажиллаж байна. Хувцас дотроо дэлхийн одод өмсөж буй загварууд үйлдвэрлэх юм. Тухайлбал, энэ долоо хоногт дэлхийн алдартай жүжигчин нэг хувцас өмслөө гэхэд тэр загварыг дараагийн долоо хоногт буюу хамгийн хурднаар төстэйгээр гаргаж ирэх юм л даа. Ингэхийн тулд өөр өөр оронд туршилтуудаа хийж үзсэн. Одоохондоо туршилт хэлбэрээр явагдаж байна.

-Та “Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг”-ийг Австралийн нэг эмнэлэгтэй холбон өгч, эмч ажилчдыг сургалтад хамруулах тухай ярьсан байсан. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Би хамруулна гэж баттайгаар зарлаагүй. Эмч ажилчдыг сургалтад хамруулахад бүх чаддаг зүйлээ хийж, тухайн эмнэлгийн холбогдох хүмүүсийг Австралийн тохирох эмнэлгүүдэд холбоод өгье гэж ярьсан юм. Ярилцаад явж байна.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

oogii

oogii

oogii

oogii



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 57

Зочин (66.181.184.237)
2018-10-11 16:56:23
tamiin togoonii ulgereere duusah estoi yum u,ene setgegdeluud zarim ni denduu yum. hun zugeer suugaagui hudulmurluj l bna. negiigee ingej hemleh hereggui baimaar

Зочин (58.108.125.67)
2018-10-10 20:57:54
Матармаа хочтой мангасмаа болчиж

ZOCHIN (202.179.24.227)
2018-10-10 15:50:56
Ug ni sanaa zub hudulmurch yumaa. Yugaa hiigeed iim tsarai hysdeg bnaa.

зочин (202.179.26.97)
2018-10-10 13:52:07
амжилт. гадныхан хүний хөдөлмөр бүтээлийг сайн үнэлдэг нь харагдаж байна. Харин манайхан бол гадны хараат. хөдөлмөр хийх гэж байгаа хүнээ доошоо хийдэг ялангуяа монголын малын бүтээгдэхүүнээр гараараа юм хийж байгаа өдөр шөнөгүй хөдөлмөрлөж яваа олон хүн байгаа

Зочин (150.129.141.8)
2018-10-10 11:56:23
олон жилийн өмнө бие нь аймаар түлэгдээд эмчилгээ хийлгэж ингэж гоо сайхны өөрчлөлт хийсэн гдг шдээ энэ хүүхнийг. тэрнээс зүгээр бсныгаа ингэж тоглоогүй хүн шүү.

Зочин (150.129.140.13)
2018-10-10 11:08:24
Энэ хүний царай зүс, бие хаа эвгүй харагдаж байна шүү. Эр хүн сүй тавьсан гэхийг бодоход таалдаг л байх нь. Будаггүй үедээ ямархуу харагддаг бол. Сайхан залуу насанд ийм болох гэж

Зочин (202.131.245.182)
2018-10-09 18:26:55
Хөх нь хиймэл уруул нь хэтэрцэн зузаан болжээ.Өнгөний хорвоо юм уу даа гэвч хүүхэд нь ийм том мөөм уруултай гарах үү гэдэг сонин шуу.

Зочин (49.0.184.30)
2018-10-09 12:24:48
uruul huh ni heterhii yum bna

Зочин (202.126.89.75)
2018-10-09 07:40:24
Lady boy matar

zochin (202.126.89.28)
2018-10-09 00:30:10
ladyboy gedeg ni dureeree bna.

zochin (202.126.89.28)
2018-10-09 00:29:02
ladyboy gedeg ni dureeree bna.

Зочин (64.119.26.78)
2018-10-09 00:07:38
Юугаар нь Монгол брэнд гээд байгааг нэг л сайн ойлгосонгүй ээ. Монголын бус түүхий эдээр монгол биш хөлсний хүмүүсээр ур муутай юм хийлгээд Монголд авчирч зараад эзэн нь энэ хүүхэн байсны төлөө Монгол брэнд гэж байгаа юмуу? Өөрийнхөө гадаад үзэмжийг ч чимэгтэй сайхан авч яваагүй энэ мангар хүүхэн миний гангарах гангарааг амьтны арьсаар урланаа гэвэл лөөлөө биз дээ хөөрхий.

Zochin (122.201.22.37)
2018-10-08 23:24:59
Yooy ene mongolchuud yaagaad iim yum be ter nuur tsarai ene ter er ni hend yamar hamaatain. Hiij buteej yavaa negneesee iluu garsan negnees zaaval neg sev haij gutaana. End aorog comment bichsen nohduud bol uunendee unen orkuud bh daa.

Zochin (103.229.123.48)
2018-10-08 22:45:58
Pendiitlee cilikon shahuulchihsan. Uuruu uurtuu goy l yum bh daa. Gehdee eruul mended n hojim n ymar ih urshig tarih bol?

Зочин (202.9.43.245)
2018-10-08 21:28:02
Нүүр царай гэж аймаар

Зочин (66.181.187.250)
2018-10-08 20:56:54
МАТАР ДАНДИМАА

Зочин (66.181.160.59)
2018-10-08 20:19:34
mundag baina shuu amjiltand hurj chadah um bna. amjilt huse. manai ORKuud ataarhaad uhehnee yana da. iim humuus ih baigaa ni uneheer gaslantai

sh (202.126.89.19)
2018-10-08 18:19:20
Tegeed neg yum hiine.ter n tengeriin untei..

ИЙЙЙЙ (64.119.23.12)
2018-10-08 17:46:54
ЮУ ГЭМЭЭР Ч ЮМ СОНИН ЦАРАЙТАЙ ЮМ АА ЭР ЭМ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БИТҮҮ ХАГАЛГАА ҮНЭН ТӨРХ НЬ ЯМАР БОЛ

зочин (103.10.23.15)
2018-10-08 17:14:42
амжилт амжилт

Зочин (64.119.27.127)
2018-10-08 16:35:13
Тэгэхээр монголчуудаа шулж Австрали улсад татвар төлдөг байх нь дээ. Харамсалтай юм даа, манай бизнесмэн гэх хүмүүс монголчуудаа л шулахаас биш гадаад улсуудыг барж идэхгүй, гэхдээ өөрсдийгөө мундаг л гэх юм.

enhee (66.181.160.30)
2018-10-08 16:01:49
ene chin er em n medegdehgui hun bna arai nogoo ladyboy bishuu esvel trans gedeg n yumuu yamartai ch sejigiin amitan bna bi l lav tooj husahgui yum bna

Зочин (194.228.76.70)
2018-10-08 15:51:47
Могой нүд, матар ам гаргасан эмэгтэй Монголын бизнэс, TV, соёл урлагт олширж байгаам бна лээ.

зочин (202.179.26.37)
2018-10-08 15:12:13
Энэ муулаад бгаа нөхдүүд энэ эмэгтэйн чигчий хуруунд ч хүрэхгүй нэг өчүүхэн атаархагчид байх юмаа пүүз нь гоё юмаа амжилт

зочин (202.179.26.37)
2018-10-08 15:12:13
Энэ муулаад бгаа нөхдүүд энэ эмэгтэйн чигчий хуруунд ч хүрэхгүй нэг өчүүхэн атаархагчид байх юмаа пүүз нь гоё юмаа амжилт

зочин (202.179.26.37)
2018-10-08 15:12:13
Энэ муулаад бгаа нөхдүүд энэ эмэгтэйн чигчий хуруунд ч хүрэхгүй нэг өчүүхэн атаархагчид байх юмаа пүүз нь гоё юмаа амжилт

Jagaa (64.119.20.140)
2018-10-08 12:45:33
Yasan muuhai ataarhuu humuus we uursduu yamar boldoo

Zochin (202.21.110.38)
2018-10-08 12:25:00
Hvn muulj hii hooson chalchihaas oor chadah zuilgui garnaas ni yum gardaggui mongol orkuud tsaashaa

Зочин (202.9.42.19)
2018-10-08 12:14:03
Баяр хүргэе. Амжилт хүсье. Бахархаж байна. Атаархагчдын үгийг битгий тоогоорой.

Зочин (203.91.115.37)
2018-10-08 12:08:38
tas huuhen bna daa

Батсайхан (139.5.216.215)
2018-10-08 12:00:37
Мэдрэмжтэй, сэтгэлтэй, боловсролтой, ухаалаг эмэгтэй ажээ. Амжилт амгалан сайхныг бэлгэдэж байна.Монголын "атаа, хорсолт тогоо"-ноос гарч үзээгүй хүмүүсийн үгийг унших хэрэггүй биз ээ.

Зочин (150.129.141.109)
2018-10-08 11:55:03
Ёооё арай аймар хиймэл юмаа. Хөгширөөд юү болох бол. Пэээ тэр ам нтр нь өөрөө жинхэнэ матар болжээ

Зочин (103.9.90.53)
2018-10-08 11:44:57
Хайр татам сайхан эмэгтэй шүү, даруу, зөөлөн, эелдэг, шаргуу дайчин бас боловсролтой. Эмэгтэй хүн гоё сайхан дээр нь хөдөлмөрч байх ёстойг үлгэрлэж байгаа эмэгтэй. Амжилт хүсье.

Зочин (202.179.30.194)
2018-10-08 11:41:57
хамаг юмандаа гамгүй юм чихүүлсэн мангар хүүхэн

Зочин (66.181.184.70)
2018-10-08 11:30:58
Uhaantai bolovsroltoi humuus matar mogoin aris tudiigui amitnii aris numurhiig eserguutsej bga. Yos zuigui haragddag bolson, orkuud l avah bh.

Зочин (64.119.17.139)
2018-10-08 11:30:53
Ta hed iim humuusiig hundleh yostoi Malnuuda balai post oruulad ene hun unahaad mongoloo gh setgelgui bolno medreluud

Зочин (202.126.88.32)
2018-10-08 11:27:20
Бүх юм нь том сайхан хүүхэн байна

Dorjbaldan (64.119.17.139)
2018-10-08 11:26:09
Huniig tsaraigar n dugneh yum daa 2 hun yaj yriltsaj bna ymr asuultand yaj hariulj bgag sain unsh oshoo olon mongoliinhoo neriig gargj bga humusees yriltslaga awahiig husey

Зочин (103.229.123.22)
2018-10-08 10:46:28
МАТРЫН АРЬСААР ЮМ ХИЙДЭГ МАТАР ХҮҮХЭН ҮҮ ДЭЭ

director (66.181.168.131)
2018-10-08 10:29:39
хувьсалын отгонцэцэгээс муухай хиймэл хүүхэн бас байдаг л юм байна

Царай ийй (202.126.89.4)
2018-10-08 10:22:58
Яасан царайндаа гамгүй хандаа вэ естой матар царайлана гэж энэ байх

1213 (103.10.21.80)
2018-10-08 10:16:56
Мундаг бүсгүй байна.Амжилт хүсье.

Сүлдээ (66.181.189.218)
2018-10-08 10:07:13
Хэтэрхий их силикон шахуулчиж. Хайран охин. Гэхдээ хөдөлмөрч юм аа. Амжилт хүсье.

Монголдоо юу, Австралид уу? (202.131.228.118)
2018-10-08 10:03:50
Бизнесээ тогтвортой байлгахын тулд Австралийн иргэн болох санаатай байгаа байхдаа. Эсхүл Монголдоо ирээд бизнесээ хөгжүүлэх юм уу? Эцэс төгсгөлгүй монголын "Оогий" брендээ Австралид дэлгэрүүлэх боломжгүй байхдаа.

irgen (43.250.126.90)
2018-10-08 09:54:41
танай брэндийн хамт олонд амжилт хүсье ...

Зочин (64.119.25.15)
2018-10-08 09:45:16
nuli silkon tsutguultsan kuuken bna kk chamghan bazbal delbrehiim bnaaa kk

Bolor (122.201.21.64)
2018-10-08 09:33:26
Mongol humuus iim setehuitei bolohoor gadaadad garch dee ene busgui baharhaj baina Oogii brandiin hamt olond amjilt husie

Зочин (103.29.144.116)
2018-10-08 09:32:33
Маш сайн байна, амжилт хүсье. Монголчууд сайн яваа нэгнээ ам мэдэн муулдаг төрөлхийн новшийн араншинтай тул удахгүй энүүгээр чихэх бөөн атаархал хорсол гүтгэлэгийг бүү тоогоорой угаасаа тамын тогоонд байгаа амьтас яахав. Улам ихийг бүтээж монголчуудыг сайн талаас нь сурталчилаарай. Монголчуудыг дэлхий худалч хулгайч, залхуу гэж л ойлгодог тэр ойлголтыг эвдэж бас тийм биш шүү гэж таниулаарай

Зочин (202.9.43.102)
2018-10-08 09:28:18
МАШ САЙН БАЙНА. БАЯР ХYРГЭЖ АМЖИЛТ , АЗ ЖАРГАЛ ХYСЬЕ

Зочин (202.21.106.161)
2018-10-08 09:27:55
saihan mundag emegtei ymaa

zochin (116.95.116.49)
2018-10-08 09:26:09
jinhene matar shig avgai baish de mongold mni avgai naraas yriltslag avdag sonin ulsa

Зочин (66.181.187.250)
2018-10-08 08:38:49
LADYMAN

Өөрөө (66.181.178.157)
2018-10-08 08:32:00
Өөрөө матар болчиж

Зочин (202.126.89.227)
2018-10-08 08:24:00
uruulndaa silkon shahuulsan ym uu

Zochin (103.229.123.48)
2018-10-08 08:17:48
Yg iim baraanuud hongkongiin zahaar duuren bdg. Hyamd ch gj jigteihen?!

Зочин (113.65.29.90)
2018-10-08 08:09:06
Mundag!

Зочин (203.169.49.94)
2018-10-08 08:07:49
Монголын барилгын компаниуд ажилчдынхаа цалинг цагт нь өгдөггүй учраас тэд гадаадад маш сайна ажилладаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент
Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа