Нүүдлийн шувуудад сансрын дамжуулагч зүүж хаа хүрч өвөлждөгийг нь тандан судалж байна

Түгээх    
2018-10-09 11:04:06 - Байгаль Орчин

shuvuu

Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон БНХАУ-ын “Beijing Forestry” их сургуулийн судлаачдын баг хамтран Монгол орны төв болон зүүн бүсийн ховор шувуудын үржлийн популяцийн мониторинг, нүүдлийн судалгааг хийж тэдгээрийг хамгаалахад шаардлагатай шинжлэх ухааны мэдээ материалыг цуглуулжээ. Судалгааны хүрээнд ховордож буй зургаан төрлийн шувуунд сансрын дамжуулагч зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь тандаж байгаа ажээ.

Тухайлбал, хар тогоруу манай оронд үрждэггүй, нүүдлийн үедээ л гол төлөв тохиолддог боловч зарим жил зусдаг юм байна. Энэ зүйлийн тогорууны Монгол дахь нүүдлийн анхны судалгааг өнгөрсөн тавдугаар сараас Улз голоос эхлүүлжээ. Судалгааны дүнгээс харахад хар тогоруу Монгол нутгаас зүүн хойш ОХУ-ын нутаг дахь Тарь нуур хүрч тэндээсээ Онон мөрний сав газраар дамжин зүүн хойш эргэн ой хөвчийн бүсээр Амар мөрний сав газрыг даган БНХАУ-ын зүүн хойт хэсэгт хүрдэг нь тогтоогдсон байна. 

Хархираа тогоруу Хэрлэн, Улз голоос нисч Буйр нуурыг даван Халхын голын сав газарт саатаад Хянганы нурууг даван БНХАУ-ын зүүн хойт нутагт очдог байна. Харин цэн тогоруу Хэрлэн, Улз голоос чанх урагш нисч БНХАУ-ын нутаг дахь Поянг нууранд очдогийг сансрын дамжуулагчийн тусламжтайгаар тогтоожээ. Яг одоо хийж байгаа судалгаагаар Улз голоос ниссэн хонин тоодог Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт саатаад урагшаа нүүдэллэн Өвөрмонголын нутагт хүрээд байгаа аж. Мөн манай орны төвийн бүсээс ниссэн өвөгт тогоруунууд Хималайн уулс хүрч хойт бэлд нь түр саатаад байгааг тогтоогоод байгаа аж.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Угтамын байгалийн нөөц газраас ниссэн идлэг шонхор наймдугаар сард нүүдлээ эхлэн богино хугацаанд Өвөрмонголын нутаг хүрч тэндээсээ эргэн Дорноговь аймгийн Айраг сумын нутагт ирж хэсэг саатаад буцаж Өвөрмонголын нутагт очоод байгаа аж. Энэ мэтээр нүүдлийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандан судалж байна.

М.АМАРЖАРГАЛ

shuvuu



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

иргэд (202.131.230.19)
2018-10-10 10:33:19
дулаан оронд очдог баилгүи дээ.

зочин (66.181.187.158)
2018-10-09 19:53:03
Тогоруу бол хаана бол хаана байна. Хотон,тоодог шувуудыг судлаа ч. Алтан гургалдай ховордсоор...

turuu (202.179.26.9)
2018-10-09 11:52:51
ЗУУНЫ МАНЛАЙ ГОМО ГОМО МӨНХӨӨ АХДАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯР ХҮРГИЙ

Амаржаргал (202.5.198.36)
2018-10-09 11:50:26
Дарьгангад зунждаг хун шувуу хаана очдог бол?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв