Шатахууны үнийн нэмэгдлийг ТӨР дахиад л ЗӨВТГӨВ

Түгээх    
2018-10-09 12:07:50 - Улс төр

 У.ХҮРЭЛСҮХ: ШАТАХУУНЫ ҮНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААРАА ЗОХИЦУУЛАГДАНА 

Өнгөрсөн амралтын өдөр шатахууны үнэ дахин өссөн /70 төгрөгөөр/. Бухимдсан иргэд хэнээс хариуцлага нэхэхээ мэдэхгүй хий дэмий бужигнасаар. Харин шатахууны үнэд зохицуулалт хийх ёстой Засгийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас энэ асуудлыг өөрсдөөсөө бултуулсаар байна.

Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ ханш өсөж байна. Шатахуун импортлогч компаниуд ашиггүй, алдагдалтай ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар бүх юмны үнийг хатуу барихгүй. Зах зээлийнх нь хууль дүрмийг эсрэг ажиллаж, социализмын үе шиг мах, шатахууны үнийг төр хатуу барихгүй. Цаашид шатахууны үнэ зах зээлийн жамаараа явна” гэж мэдэгдэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар “Салбарын сайд нь мэдээлэл өгнө” гэж мэлзэж байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Шатахууны үнийн зөвлөлийн тэргүүн Д.Сумъяабазар сэтгүүлчдээс бултаж байна. Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дөрөвдүгээр сараас шатахууны үнэ буурна” гэж мэдэгдсэн. Гэтэл дөрөвдүгээр сараас хойш шатахууны үнэ буурах нь битгий хэл хоёр ч удаа нэмэгдээд байна.

2012-2016 оны хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр шатахууны үнэд нэг ч өөрчлөлт оруулахгүй барьж байсан. Гэтэл 2016 оноос хойш шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл ард түмний амьжиргаатай шууд холбогддог шатахууны үнийн нэмэгдлийг Засгийн газрын тэргүүн нь ЗӨВ гэсэн утгаар тайлбарлаж буй нь хариуцлагагүйн илрэл юм. 

Засгийн газраас энэ мэт хариуцлагагүй мэдэгдэл хийгээд удаагүй байтал Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийхдээ мөн л өөрсдийгөө хамгаалсан тайлбар хийлээ.  Тус газраас мэдээлж буйгаар гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад борлуулагдаж буй шатахууны жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэд өөрчлөлт орсон аж. Тодруулбал, газрын тосны үнийн өсөлт нь манай улсын жижиглэнгийн зах зээлд нөлөөлсөн байна.  

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.  АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын мэдээлж буйгаар, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай улсад борлуулагдаж буй шатахууны жижиглэнгийн болон бөөний борлуулалтын үнэд өөрчлөлт орсон аж. Өөрөөр хэлбэл гадаад зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт нь манай улсын жижиглэнгийн зах зээлд нөлөөлжээ.  

Газрын тосны үнэ өсөхөд

-Нэгдүгээрт дэлхийн зах зээл дэхь нэг баррель түүхий тосны үнэ,

-ОХУ-аас сар бүр ирүүлж буй шатахууны хилийн тонн тутмын үнэ,

-Ам долларын ханшийн зөрүү гэсэн гурван хүчин зүйл нөлөөлж байгаа гэв.

Тухайлбал, ОХУ-ын "Роснефть" компаниас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны тонн тутмын хил үнэ 45-85 гаруй ам.доллараар нэмэгджээ.   Ингэснээр АИ92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ.  

Ашигт малтмал, газрын тосны газрын тооцоолж буйгаар АИ 92 шатахууныг нэг литр тутамд 1990 орчим төгрөгөөр борлуулах ёстой аж. Шатахууны тонн тутмын хилийн үнэ, компанийн үйл ажиллагааны зардал болон бусад төлбөр, хураамжууд багтаад 1990 төгрөгөөр борлуулах тооцоолол гарсан байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шатахууны үнийн өсөлтийг хазаарлахын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ. Ингээд зүгээр суугаад байх уу?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг ба төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуйн нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид “2018 оны 5, 6 дугаар сард ОХУ-ын "Роснефть" компаниас нийлүүлсэн шатахууны хил үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ 95, АИ 92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллаахаар болсон” гэж тусгасан.

-Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй юм байна. Сая шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдаж болоогүй юм уу?

-Аж, ахуй нэгж, шатахуун импортлогч компаниуд 20 хоногийн өмнөөс албан бичгээ манай байгууллага болон холбогдох яам руу ирүүлсэн. Шатахууны хангамж, нөөц, чанарын асуудлыг манай яам хариуцдаг. Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. Бид газрын тосны боловсруулах үйлдвэр баригдах хүртэл зүгээр суухгүй. Тодорхой ажлуудыг төлөвлөчихөөд байна. Тухайлбал, манай АМГТГ-аас томоохон импортлогч компаниуд руу албан ёсоор мэдэгдэл хүргүүлж ирсэн. 2018 оны 7 дугаар сард бид мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд гадаад зах зээлийн үнэ, ам долларын ханшийн үнийн өсөлтөөр шатахууны үнэ өсөж байгаа бол буурахаар нь дагаад бууруулж байх ёстой гэж анхааруулсан. Тэд гадаад зах зээлийн үнэ буурвал дагаад шатахууны үнээ буулгана гэж мэдэгдсэн.

-Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахуунаа үнэтэй зараад байна. Үүнд ямар хяналт тавьж байна вэ?

-Төрийн зүгээс аж, ахуй нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Бид тодорхой хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуй нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай.  АИ 80, АИ 92 онцгой албан татвар 0 байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулгын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.  

-Дизель, АИ 80, АИ 92 шатахууны онцгой албан татварыг тэглэчихээд байхад үнээ нэмээд байна. Цаашид Засгийн газрын зүгээс татвар тэглэхээс өөрөөр ямар арга хэмжээ авч ажиллавал шатахууны үнэ тогтворжих юм бэ?

-Энэ удаагийн нэмэлт гадаад зах зээлээс хамааралтай. Төрөөс тухайн компаниуд руу албан тоот явуулж хариуг нь авна. Саяхан "Роснефть" компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч манай улсад ирж ажилласан. Хоёр талаасаа нийлсэн ажлын хэсгийг байгуулаад цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар болсон. Манай үйлдвэртэй танилцсан. Бид богино зайнд тодорхой хэмжээний шийдвэр гаргаж ажиллана.

-Гадны улсуудад шатахууны үнэ цаашид буурах мэдээлэл байна уу?

-Түүхий тосны үнэ сүүлийн дөрвөн жилд хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. 56-58 ам доллар хүрэх таамагтай байсан ч 70-80 гаруй доллартай болсон. Оны төгсгөлд буурах үзүүлэлттэй болов уу гэсэн үзүүлэлт байна.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 68

Зочин (107.167.109.26)
2018-10-11 13:44:25
Засгийн газар үнэ зохицуулж чадахгүй, зах зээлд даатгаад орхиж байгаа юм бол шатахуун, түлш импортлох тусгай зөвшөөрөл гээч юмаа цуцлах хэрэгтэй. Тэгж байж л шударга өрсөлдөөн хөгжиж, хямдрах нөхцөл бүрдэнэ.

irgen (112.72.11.115)
2018-10-10 07:39:41
Xamgiin muu benziniig unetei zarna b aigal orchin boxirduulna ajilchidaa xortoi noxtsold oroxgui ajilluulna ene arai dendej bga ym bishuu zasgiin gazar n ch arga xemjee avch chadaxgui davarsan ym aa

Зочин (202.9.43.53)
2018-10-10 07:27:10
Хүрэлсүх шал худлаа өөрөө хагартлаа баяжсан баячуудаа дэмжиж ард түмнийг арчаагүй ядуурахад санаа зовох хүн биш

Зочин (150.129.143.121)
2018-10-10 07:17:49
Гадаад үнийг нь яаж зохицуулах вэ, жамаараа яваг, Ойроос гацаа түгжээ багассан аятайхан байна лээ.

Зочин (91.141.3.187)
2018-10-10 01:16:13
Дэлхий дээр бёнзин тос үнэд ороод байхад энэ засгийн газар одоо яах ёстой юм бэ бас л нэмэгдэнэ гэсэн үг явган яваач дээ биёийн эрүүл мэндэд сайнштээ

Зочин (91.141.3.187)
2018-10-10 01:16:12
Дэлхий дээр бёнзин тос үнэд ороод байхад энэ засгийн газар одоо яах ёстой юм бэ бас л нэмэгдэнэ гэсэн үг явган яваач дээ биёийн эрүүл мэндэд сайнштээ

Жен Мао (107.167.105.2)
2018-10-09 23:28:00
Өөрсдөө газрын тостой боловч боловсруулж чаддаггүй, оросоос үнэтэй газрын тосны бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаагаа та нар мэддэг үү??? Газрын тосыг хүмүүс хэдэн зуун жилийн өмнө боловсруулж байсан юм шүү. Юу ч хийж чаддаггүй ийм арчаагүй ард түмэнд сөнөхөөс өөр зам байхгүй ээ. Юм хийж чаддагүй хэрнээ хулгайч нарыг сонгохдоо яг нүдийг нь олоод, хамгийн шилдгийг нь сонгочихоод байгаа юм даа. Удахгүй 1 доллар 5000төг, 1 литр шатахуун 6000төг хүрнэ. Тэр цагт та нар хятадын нэг муж болохыг хүсэх биз.

Жасрай гуай яалаа?! (202.126.88.59)
2018-10-09 22:30:47
Зах зээлд анх шилжсэн жилүүдэд Буян ХХК тухайн үеийн ерөнхий сайд П.Жасрайгаар баталгаа гаргуулан Японы "Марубени" корпорациас хэдэн сая ч гэлээ доллар зээлсэн. Гэхдэээ төлсөн эсэх нь тодорхойгүй. Марубени корпораци манай засгийн газраас Буян ХХК-ны өрийг нэхсэн.Ерөнхий сайдаасаа буугаад УИХ-ын гишүүн болсон П.Жасрай тэр хариуцлагаас бултах гээд Буян ХХК руу бухах гэж оролдсон. Буян ХХК-ны захирал Б.Жаргалсайхан нэг хурал дээр "Та надаас 4 костюм аваа биз дээ?" гэж түүний ноолууран костюмаар авсан хахуулийг илчилсэн. Хөөрхий дээ, тэр үеийн авлига нь ноолууран костюм л байж. Одоо МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынх нь бага хурлын гишүүн бөгөөд Петровис ХХК-ны захирал Ж.Оюунгэрлээс Үнээ буулга гэж хэлэх гэхээр Та нар надаас төд төчнөөн мянган америк доллар, төдөн тэрбум хахууль аваа биз дээ гэж амыг нь хаах байх.Тэгээд яаж ч чадахгүй байгаа. МАН-ынхан ингэж хөлжсөн байгаа юм.

Жасрай гуай яалаа?! (202.126.88.59)
2018-10-09 22:30:46
Зах зээлд анх шилжсэн жилүүдэд Буян ХХК тухайн үеийн ерөнхий сайд П.Жасрайгаар баталгаа гаргуулан Японы "Марубени" корпорациас хэдэн сая ч гэлээ доллар зээлсэн. Гэхдэээ төлсөн эсэх нь тодорхойгүй. Марубени корпораци манай засгийн газраас Буян ХХК-ны өрийг нэхсэн.Ерөнхий сайдаасаа буугаад УИХ-ын гишүүн болсон П.Жасрай тэр хариуцлагаас бултах гээд Буян ХХК руу бухах гэж оролдсон. Буян ХХК-ны захирал Б.Жаргалсайхан нэг хурал дээр "Та надаас 4 костюм аваа биз дээ?" гэж түүний ноолууран костюмаар авсан хахуулийг илчилсэн. Хөөрхий дээ, тэр үеийн авлига нь ноолууран костюм л байж. Одоо МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынх нь бага хурлын гишүүн бөгөөд Петровис ХХК-ны захирал Ж.Оюунгэрлээс Үнээ буулга гэж хэлэх гэхээр Та нар надаас төд төчнөөн мянган америк доллар, төдөн тэрбум хахууль аваа биз дээ гэж амыг нь хаах байх.Тэгээд яаж ч чадахгүй байгаа. МАН-ынхан ингэж хөлжсөн байгаа юм.

Зочин (202.9.42.99)
2018-10-09 21:56:36
Uhnasvhiig ogtsoruulj gazriin tosnii gazriig tatan buulgaval taarna demii ashiggui turiin albanii bugluusnuud sul oron tootoi gazar ilvv bnaaa.

зочин (59.153.112.194)
2018-10-09 21:12:43
Зах зээлийнхээ жамаар гэчжээ.Хуцана биз муу Хүрэлсүх.Энэ улсын доторхийг чи мэддэг хүн нь мөн юмуу биш юмуу.Юу солиороод байгаан.Хаа байна тэр шударга ёс тогтоох.Бухимдаж үхэхийн бнлда.

зочин (66.181.184.192)
2018-10-09 20:13:42
Нийгэм нь социализмаар, эдийн засаг нь капитализмаар. Манай монгол шиг ийм дампуу системтэй орон хаана ч байхгүй. Авдаг цалин нь 500К, байрны үнэ нь 100сая. бүгд өртэй, өтөнд идэгдсэн ард түмэн. Дээр нь сууж байгаа мулгуй шуналт ховдогууд хэдэн тэрбумаар нь цавчиж хулгай хийн оффшор дансандаа хийнэ. АН МАН МАХН бүгд ялгаагүй үхээрийн ховдог шуналтангууд.

Зочин (103.10.22.47)
2018-10-09 19:00:52
vneheer Mongold tursunduu haramsaj bna oo. hudlaa eh oronch tsarailsan hulgaich nar l mongold hairtai bh idhiin tuld. ene nowshnuudiin vr udam n muhuj esun vyeeree 13 tamiin yoroold unaj tarchlaasai gej eruuyduu

uur hvrch bna (103.10.22.47)
2018-10-09 18:59:05
tatwaraa tuluhgvi offshoreruu orlogoo nuuj baij yuun ashiggvi en ter wee. ard tvmniig shulj uursduu bayjij hanaagvi huwalznuud yum baihdaa. eh orondoo erh tegsh sain huultai, saihan niigemtei amar jimer amidrah huwi tawilan odoogiin bidend baihgvi bololtoi. tsaanaas bodlogo yawdag gedeg n todorhoi bolloo. manai turd hyataduudiin erliiz vr hvvhdvvd bgaan bna gedeg n bas vnen bolj taarlaa. odo ene kolonkuudiig delbelj shataah l vldlee. yag ter enethegiin boslogo shig

Зочин (66.181.160.92)
2018-10-09 18:41:33
oor olon company oruulj irmeer baina binzeniig

zzz (66.181.160.92)
2018-10-09 18:41:06
olon ulsad une buurhad manaid buurdaggui shdee, shal hudlaa shaahiimaa ed nar

Зочин (184.22.39.119)
2018-10-09 18:17:04
салбарын сайдыг нь ажлаас нь буулгаа тэгвэл дараагийн сайдууд нь ажлаа арай өөрөөр явууоах ажлын хариуцлагын тогтолцоо үүснэ

Зочин (184.22.39.119)
2018-10-09 18:16:48
салбарын сайдыг нь ажлаас нь буулгаа тэгвэл дараагийн сайдууд нь ажлаа арай өөрөөр явууоах ажлын хариуцлагын тогтолцоо үүснэ

зочин (202.9.43.100)
2018-10-09 17:33:38
Ха ха.ухны хүүхэд яг ингэнэ

зочин (202.9.43.100)
2018-10-09 17:33:26
Ха ха.ухны хүүхэд яг ингэнэ

Зочин (202.179.24.119)
2018-10-09 17:18:53
төрийн захиргааны байгууллага гэж ер нь юу хийдэг байгууллага болохоо ч ойлгохоо байцгааж байна даа. тонныг литрлэхээр хэр зөрүү гардгыг мэргэжлийн байгууллага нь мэдэж л байгаа. ашиг нь тэндээ л байдаг ш дээ. бензиний компаниуд арай л их ашгийн төлөө шунаж байна даа

y (112.72.8.98)
2018-10-09 16:58:47
Ard tvmen nuushiig chini medej b.gaa shvv

зочин (203.91.118.247)
2018-10-09 16:48:33
Ер нь зах зээлийн жамаар явах нь зөв,,, Юм ойлгодог бол энэ маанагууд ингэж бичихгүй л байх л даа, Өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг сүйтгэчихээд дандаа төр засгаас юм нэхнэ, өөрөө өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй,,,2012 онд улс орон мөнгөтэй болж, эдийн засаг өсөж байхад малнууд өөрсдөө АН-ыг сонгож хамаг амьдралаа, улсаа нураалгаа биз дээ, хохинэ гэж үүнийг хэлдэг юм даа

зочин (203.91.118.247)
2018-10-09 16:43:54
Дэлхий нийтээр газрын тосны үнэ өсөж, Оросууд бас үнээ нэмээд байгааг дүлий л биш бол сонсож байгаа байлгүй дээ,

Зочин (202.179.25.235)
2018-10-09 16:37:07
Hewliin baylag ard tumniih gedeg biz dee. Hycheer barihad bolohgui yum bhgui. Ter tawantokgoi oyutolgoin ashgaar hiij bolno.

Зочин (122.201.19.99)
2018-10-09 16:32:50
МАНГаруудыг сонгосондоо үнэхээр харамсаж байна 60 тэрбумыг ийи аргаар л олно доо Хүрэлсүх пиздаа огцроосоо

.монгол жудаг (66.181.161.88)
2018-10-09 16:16:45
Ер нь юмны үнийг барьж байх ёстой юм шиг юм л хүмүүс шаардаад байх юм.Тэгвэл засаглалаа солиод соц нийгэмрүүгээ орох ёстой юм биш үү?

Зочин (202.126.89.22)
2018-10-09 15:39:06
60 тэрбумаа ингэж л олно ш дээ лалруудаа та нар зүгээр дуугуй бай

Зочин (202.126.89.172)
2018-10-09 15:38:30
Luivarchid ogtsor

Бат (103.229.121.15)
2018-10-09 15:38:27
Сумиабазар суга баяжсан сураг байхын кк

Зочин (202.170.84.184)
2018-10-09 14:55:24
ТОПОР болон дагуулууд нь шатахуун импортлогч нараас ихээхэн хэмжээний авилгал авсан бололтой. Ингэсэн болохоор л нөдөөдүүл нь ил цагаан улаан цайм үнээ ойр ойрхон нэмээд ард түмнээ шулаад эхэллээ!!! Топор ч тэр, Сумьяабазар нь ч тэр огт дуугарахгүй, эсвэл хаацайлаад эхлэж байгаа нь харав уу...

Зочин (182.160.33.234)
2018-10-09 14:46:00
худалч хулгайч ЗГ огцор

Зочин (202.9.42.198)
2018-10-09 14:44:15
Энэ төр засаг чинь дампуурчихсан юм биш үү.Ерөнхий сайд нь зах зээлийн жам ёсоороо явж байна гэж хэллээ үүнээс өөр үнэн гэж байхгүй байхаа.Монгол ялж байгаа нь энэ юм бол уу Баттулгаа

Зочин (182.160.34.223)
2018-10-09 14:36:19
Хүрэлсүхийг огцруулъя. Иргэдээ!!!!

Зочин (103.57.93.222)
2018-10-09 14:26:45
Ж.ОЮУНГЭРЭЛ Ш.СОДБИЛЭГ Б.БАТТОМОР Ж.АНАНДБАЗАР ГАНЗОРИГ БУГДЭЭРЭЭ МАН-ЫН ХУЛГАЙЧИД БАЙНА. АН Ч ХАА ОЧИЖ ИХ ОСГООД БАЙГААГУЙ САНАГДАНА

songogch (202.5.198.21)
2018-10-09 14:19:27
zah zeeliinhee daguu hudulmuriin hulsuu nemeech uhaantnuudaa...

Зочин (202.126.89.51)
2018-10-09 14:18:37
ГОЛ ЮМАА НУУГААД БАЙНА МАНАЙ УЛС СИНГАПУРЫН БИРЖИЙН ҮНЭЭР ШАТАХУУН АВНА ГЭЭД ОРОС УЛСТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ИРГЭД ДЭЭ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭД ГЭРЭЭГЭЭ ДАХИН ӨӨРЧИЛ

Зочин (43.242.243.63)
2018-10-09 14:11:56
зиа зах зээлийн дагуу явцгаая цалинг дэлхийн жишигт хүргэхийг шаардая орон даяар ажил хаялт зарлах бэлтгэлээ хийе.

Зочин (43.242.243.63)
2018-10-09 14:11:51
зиа зах зээлийн дагуу явцгаая цалинг дэлхийн жишигт хүргэхийг шаардая орон даяар ажил хаялт зарлах бэлтгэлээ хийе.

Зочин (43.242.243.63)
2018-10-09 14:11:49
зиа зах зээлийн дагуу явцгаая цалинг дэлхийн жишигт хүргэхийг шаардая орон даяар ажил хаялт зарлах бэлтгэлээ хийе.

Зочин (175.223.31.46)
2018-10-09 14:10:26
гаднаас импортлосоор байх юм бол газрын тос олборлолтоо зогсоочуул таарлаа шд ядаж эх орны минь хөрс амраг

Зочин (202.126.89.10)
2018-10-09 14:08:35
Үнийн өсөлт зах зээлээрээ явж болно. Гол нь бид үнэхээр бодит үнээр чанарын шаардлага хангасан бензин хэргэлэж бн уу,нефтийн компанууд улсад ашгийн татвараа үнэн өгч бн уу гэдгийг л сайн шалгаад өг МАН иин малнууд аа

Зочин (202.126.89.10)
2018-10-09 14:08:33
Үнийн өсөлт зах зээлээрээ явж болно. Гол нь бид үнэхээр бодит үнээр чанарын шаардлага хангасан бензин хэргэлэж бн уу,нефтийн компанууд улсад ашгийн татвараа үнэн өгч бн уу гэдгийг л сайн шалгаад өг МАН иин малнууд аа

Зочин (202.126.89.10)
2018-10-09 14:08:33
Үнийн өсөлт зах зээлээрээ явж болно. Гол нь бид үнэхээр бодит үнээр чанарын шаардлага хангасан бензин хэргэлэж бн уу,нефтийн компанууд улсад ашгийн татвараа үнэн өгч бн уу гэдгийг л сайн шалгаад өг МАН иин малнууд аа

Монгол иргэн (202.21.107.23)
2018-10-09 14:03:03
МАНАЙ ард иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ. Мөн цалин тэтгэврийг нэмнэ гэсэн харин нэмээгүй байж шатахуун импортолдог хэдхэн кампанийг эрхэнд орчихлоо. Мөн ЗГ-бн тэргүүн ерөнхий сайд маань авилгал өв уу эсвэл чадал нь хүрэхээ байв уу ганц ОХУ-аав авах шаардлагагүй өөр олон улстай гэрээ хийлдээ мөн газрын тосны үйлдвэрээ хурдан барих хэрэгтэй удааршил тайван байна

Зочин (202.126.89.15)
2018-10-09 14:02:35
Дорнодын түүхий нефть хэнд олборлоод бга юм бэ улсад ашиггүй юм бол зогсоооооооооо!!!!!!!!!!!! !!!!!!!

МАНы үхэрнүүдэд (122.201.25.46)
2018-10-09 13:51:39
МАН засаг барихаараа дандаа үнэ өсгөж шагчин компаний талд үйлчилдэг МАНны үед 2008-2012 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байсан нөхөр мөн л компани хүн шиг үнэ нэмэхийг зөвтгөдөг байсан.......................

С.Ганбаатар (202.179.27.130)
2018-10-09 13:48:42
Монгол шиг жижиг улс Дэлхийн зах зээлээс боллоо гэдэг үлгэр шүүдээ, Петровисээс боллоо гээл үнэнээ ш а а л д а а МАНгар хүүр Сүр Данзантан минь

Зочин (202.170.84.184)
2018-10-09 13:45:41
Анхнаасаа гадаад зах зээлээс хамаарч буурч байсан удаагүй. Үнэхээр 1баррель нь 100ам.доллар байхад тогтоосон үнэ шүү. эргээд судлаад үз. Эндээс Хүрэлсүх өөрөө болон газрын тосны салбарынхан мафжиж авигалд идэгдсэн нь харагдаж байна. Шатахуун импортлогч нар Хүрэлсүхийн төмсөгийг базчихсан тулдаа үнээ зоригтой чимээгүй нэмж байна... ер нь энэ Газрын тосны газраа татан буулга. Ямар ч зохицуулалт хийх чадамж байхгүй, хоосон авилгалаар тэжээгддэг дарга нар хэрэггүй...

Зочин (66.181.161.2)
2018-10-09 13:34:38
МАН Хүрэлсүх петровисийн кармайнд

Юв (66.181.161.30)
2018-10-09 13:27:55
Буйр нуур усгүй боллоо

Зочин (202.9.43.154)
2018-10-09 13:26:58
Тэгэхээр нь ингэнэ ингэхээр нь тэгнэ бид иэгэхээр болсон.тэгэх гэж байгаа.ингэхэд ажил хийж байгаа юм уу.зүгээр л нөхцөл байдлыг ажиглаад сууж байгаа юм биш үү

Зочин (202.9.43.154)
2018-10-09 13:26:53
Тэгэхээр нь ингэнэ ингэхээр нь тэгнэ бид иэгэхээр болсон.тэгэх гэж байгаа.ингэхэд ажил хийж байгаа юм уу.зүгээр л нөхцөл байдлыг ажиглаад сууж байгаа юм биш үү

Зочин (202.9.43.154)
2018-10-09 13:26:47
Тэгэхээр нь ингэнэ ингэхээр нь тэгнэ бид иэгэхээр болсон.тэгэх гэж байгаа.ингэхэд ажил хийж байгаа юм уу.зүгээр л нөхцөл байдлыг ажиглаад сууж байгаа юм биш үү

Юв (66.181.161.30)
2018-10-09 13:25:45
Яагаад татвар төлөхгүй байна татвар төлөхгүй байж яагаад үнээ нэмээд байна хилээр орж ирж байгаа бүх бараа татвартай байдаг улс энэ кампануудаас татвараа яагаад авахгүй байна дорнод аймгийн бүх газрын тосны үйл ажиллагааг бүр мөсөн хаа

Зочин (202.131.245.182)
2018-10-09 13:21:57
Монголд амьдрах арга алгоо хүний нутагт боол болоод явбал энд гуйлгачин байсанаас дээр

Дам дам (122.201.26.172)
2018-10-09 13:21:06
Өөрсдөө шатахгүйн тулд иргэдээ шулж байгаа юм биз дээ. Нэмсэн нэмээгүй хангалттай ашиг олж байж,,,,хөгийн гарууд юмаа.

Луйварчин ман хэзээч шударга биш (66.181.186.191)
2018-10-09 13:16:58
ЗГ-ЫН ТАРААХ ЁСТОЙ БНА ЖИНХЭН ЛУЙВАРИЙН ШҮЛЖЭЭ БОЛСОН МОНГОЛЫГ ЗАРСАН ЛУЙВАРЧИДТАЙ ХАРИУЦАЛГА ТООЦОХГҮЙ ТӨР БАЙДАГ НЬ МОНГОЛ ТӨР БИШ МАФИ БОЛСОН БАЙГААН ИЛ ТОД БОЛСОН ХУДЛАА БИШ ҮНЭН ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ АРД ТҮМЭГ ШААРДАЖ БНА

Зочин (103.212.116.136)
2018-10-09 13:11:31
ТОПОР Ч ТЭНЭГ ШААР ЮМ ДАА.ЗАХ ЗЭЭЛ Л ЗОХИЦУУЛДАГ ЮМ БОЛ ТӨРӨӨР ЯАДГИЙН.

Засаг дампуурч байх шиг (64.119.18.124)
2018-10-09 13:08:38
Энэ засаг ингээд ум ма ни бад мэ хум боловоо. Ингэж ч өөрөө өөрсдмйгөө унагаах гэж. Хүч алгаа. Ухаанаар урлаж хүчээ нэгтгэж байж улс орны ажлыг зангидаж авч явна биздээ. Хурд хүч алга бүгд урсгалаар

Засаг дампуурч байх шиг (64.119.18.124)
2018-10-09 13:08:23
Энэ засаг ингээд ум ма ни бад мэ хум боловоо. Ингэж ч өөрөө өөрсдмйгөө унагаах гэж. Хүч алгаа. Ухаанаар урлаж хүчээ нэгтгэж байж улс орны ажлыг зангидаж авч явна биздээ. Хурд хүч алга бүгд урсгалаар

Зочин (66.181.169.162)
2018-10-09 12:50:21
Nemeed baidag bolohoos hezee buuj baisiin.Turuus arga hemjee awahgui bol hetsuudej bna shuu MANiinhaan

Зочин (202.179.2.147)
2018-10-09 12:47:55
Bitgii shaagaad bai. 88 baisan nefti 29 bolohod manaid benzinii une 100 togrogoor buursan uu malaa

Зочин (182.160.32.10)
2018-10-09 12:47:23
Худлаа хуцаад бай хэзээ гадаад зах зээлд үнэ нь буусан байхад монголд бууж байсын 14,15,16онд буусан уу.хэдэн колонкын хараат улс болчихоод

Зочин (119.40.98.162)
2018-10-09 12:46:00
Монголд үнэ өсөөд буцаад буусан түүх байхгүй одоо дагаад бүх юмны үнэ өссөн нефьтийн үнэ буухаар дагаад шатахууны үнээ буулгана гэдэг бол үлгэр хэзээ ч тэгэхгүй

Зочин (202.170.80.25)
2018-10-09 12:43:12
Худлаа шаахаа болио чи муу новш чинь. Ард түмнийг тэнэг гэж бодоо юу. Хэзээ гадаад зах зээлд үнэ буурахад буурч байсийн. Энэ үнэ чинь бараг 100 доллар байхад тогтсон үнэ. Одоо хэд болоход хэвээрээ байна. Нэмэгдэх сургаар нэмчихээд буучихаад байхад хэзээ бууж байсан юм. Хуцдаг хар гөлөг вэ

Монгол (150.129.141.45)
2018-10-09 12:40:26
Оросод Роснефт ганц Нь Юм уу ? Татарнефт хамагийн хямд башкирнефт ЛУКОЙЛ .... Гээд олон компани байхад яагаад ганц компанид чихдуулчихэв

Зочин (66.181.161.119)
2018-10-09 12:16:40
Хэзээ нефтийн үнэ буухад бензин бууж байсан нэмэгдэх сургаар нь харин нэмдэг байх өчнөөн ашиг олсон байлгүй одоо үнэ шаардлага байхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ