Боловсролын салбар цахим системд бүрэн шилжинэ

Түгээх    
2018-10-09 12:57:15 - Боловсрол

bolowsrol

БСШУСЯ дээр өнөөдөр боловсролын салбарын мэдээллийн системийн талаар мэдээлэл хийлээ. “Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ы санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна.

Энэхүү системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халахаас эхлээд багш бүр БСШУС яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх бололцоотой болохыг салбар яамнаас мэдэгдлээ.  

Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болсноор хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Play Store”-оос “ESIS” аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой аж.

Боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна. Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбар дахь мэдээллийн урсгалыг хянах, зохицуулах үүрэгтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг удирдах системийг боловсруулахад төслийн үндсэн зорилго оршжээ.

Төслийн хүрээнд боловсролын салбарын мэдээллийн системийн нэгдсэн платформыг байгуулах, системийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлэх, тэдгээрийг үнэн бодит мэдээллээр хангаж, судалгаа шинжилгээ хийх бололцоо олгох, системд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийж тогтвортой ажиллагааг хангах зэрэг ажлууд багтаж байна. Төсөл хэрэгжснээр гарах үр дүн, ач холбогдолыг мөн  гаргажээ.

Багшид

-Эцэг эх болон багш хоорондын эргэх холбоо сайжрах, багш бүр БСШУСЯ болон сайдтай шууд холбогдох, санал хүсэлтээ тавих боломжтой болно

-Цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх болно

-Цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийх, цаасан журналыг хална

-Суралцагсдын өмнөх жилүүдийн сурлагын явц, үнэлгээний түүхийг системээс шууд харна

-Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийсний дүнд багш өөрийн болон суралцагсдын давуу, сул талуудыг илрүүлэх, хөгжүүлнэ.

Сургууль, цэцэрлэгийн хувьд

-Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, багшлах боловсон хүчин, суралцагсдын мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ

-Сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, төлөвлөгөө, тайлан болон ололт амжилтын түүхэн мэдээллийн цахим сантай болно

-Суралцагсдын шилжилт хөдөлгөөн, анги дэвших, сургууль – цэцэрлэг төгсөх, тэдгээрийн бүртгэл хийх, төгсөлтийн бичиг баримт олгох, баталгаажуулах, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хянах, удирдах боломж бүрдэнэ

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн статистик тайлан, мэдээг шуурхай гаргах бололмжтой болно

-Сургууль, цэцэрлэгийн мэдээллийн цахим сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийх, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчин, суралцагсдын давуу болон сул талуудыг илрүүлэх, оновчтой хөгжүүлэх стратеги боловсруулна.

Эцэг эхэд

-Хүүхдийнхээ хичээлийн ирц, сурлагын явц, дүн зэрэг мэдээллийг харах, хяналт тавих нөхцөл бүрдэнэ

-Хичээлийн хуваарь, агуулга, явцтай танилцах, багштай хамтран ажиллах, хүүхдийнхээ сурлагын талаар зөвлөгөө авах боломж бүрдэнэ

-Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн удирдлага, менежмент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, оролцоо, хяналт нэмэгдэнэ

-Цэцэрлэгийн хүүхдийнхээ биеийн өсөлт хөгжил, дадал зуршил, ахиц дэвшлийн талаар мэдээлэл авах боломжтой болно.

Сурагч, хүүхдэд

-Хүүхдэд тавих эцэг эх, багшийн хараа, хяналт нэмэгдэнэ.

-БСШУСЯ, нийслэл, аймаг дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудад

-Улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаарх нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахимсантай болно

-Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно

-Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болно.

Олон нийтэд

-Боловсролын салбарын бодит тоон мэдээлэлтэй бодит цаг тутам танилцах боломжтой болно

-Боловсролын үйлчилгээ шилэн болно. (Улсын шалгалт, ЭЕШ, Боловсролын баримт бичиг олголт, Сургалтын тэтгэлэг, Цахим сурах бичиг/econtent.edu.mn/ онлайн системд тавигдсанаар боловсролын системийн бүх мэдээлэл олон нийтэд нээллтэй, ил тод болно). 

П.УРНАА

bolowsrol

bolowsrol

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

зочин (202.9.42.164)
2018-10-09 20:08:11
техник хэрэгсэл өгөөчээ. өөрийнхөө компьютер принтерээр төрийн ажлыг хийж байна ш тээ.

medrel (219.142.99.4)
2018-10-09 16:13:23
uur hiih yum alga uu. zahirluud chin ehneesee atg barigdaad ehellee, yu bodoj bn said guia

medrel (219.142.99.4)
2018-10-09 16:13:08
uur hiih yum alga uu. zahirluud chin ehneesee atg barigdaad ehellee, yu bodoj bn said guia

Зочин (176.59.6.108)
2018-10-09 13:57:11
Хусэлт Багш нар н орох хичээлийн хуудсын дугаараа мэдэгдэж бгаач зевхен тэр хуудсуудыг н номноос салгаж хавчаардаад цунхэед хийгээд явуулж байя одоо бага ангин хуухдийн номтой цунх 5-6 кг бнашдээ

Зочин (202.9.42.241)
2018-10-09 13:52:00
ajillahgui bn gnee kkkkk

Зочин (202.170.84.184)
2018-10-09 13:47:36
энэ авгай ядаж компьютерын анхан шатны юм мэдэх үү? ярьж байгаа юмаа ч бүрэн ойлгоогүй хүн яаж цахим боловсролын системд шилжүүлэх вээ дээ

Зочин (59.153.87.193)
2018-10-09 13:17:55
Demjij bna.

Зочин (202.9.42.241)
2018-10-09 13:16:39
ХУДЛАА ПИАРДСАН ХУЛГАЙЧ ЧАВГАНЦ ЗАЙЛЧАА

Зочин (103.212.116.136)
2018-10-09 13:13:59
БАС НЭГ ХУДЛАА ШОУ

Баярсайхан.Ж (103.111.68.3)
2018-10-09 13:04:51
Бүрэн дэмжиж байна. Цахим сурах бичиг "econtent" ажиллаж байгаа. Харин сурах бичгүүдийг "PDF" файлаар татаж авдаг байсныг сэргээх хэрэгтэй гэж бодож байна. Та бүхэнд амжилт хүсье.

Цогзалинмаа (202.9.42.241)
2018-10-09 13:02:30
чи яг цахимд шилжүүллээ юу kk

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Нийслэл
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Хууль
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Хууль
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
2018-10-17 09:09:39 - Улс төр
Шатахууны үнийн асуудлаар Д.Сумъяабазар сайдын мэдээллийг сонсоно
2018-10-17 08:39:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-10-17 08:37:26 - Технологи
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Улс төсвөө гаргаад өгвөл жилийн дотор Туул голын эргийг номин ногоон өнгөтэй болгоод өгье”
2018-10-17 08:28:12 - Нийслэл
Хятадын визний оочерийн дийлэнхийг бага насны хүүхэд эзэлж байгаа юу
2018-10-17 08:26:37 - Энтертайнмент
Монголчууд гадны хөрөнгө оруулалттай конвенинс дэлгүүрүүдтэй өрсөлдөхүйц, ЭКОЭКСПРЕСС дэлгүүрээ нээнэ
2018-10-17 08:17:57 - Хууль
Засгийн газрын шийдвэрээр ХӨСҮТ-ийн эмч нарын цалинг хасчээ
2018-10-17 08:15:53 - Орон нутаг
“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
2018-10-17 07:52:03 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ