“Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгоны хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцлээ

Түгээх    
2018-10-09 14:20:00 - Нийслэл

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, ирэх оны төслийг батлах тухай хэлэлцэж НИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлтэй холбоотойгоор НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Үндсэн чиглэлд тусгасан зарим ажлыг хэн хариуцаж хийж, ямар үр дүн гарч байгаа, цааш яаж хийж бүтээн байгуулалт хэрхэн өрнөх талын мэдээллийг солилцдоггүй, гүйцэтгэл дээр ажлын уялдаа холбоо байхгүй байна. Үндсэн чиглэлд тусгасан ажлууд дээр, ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд дээр тооцоо, судалгаа, мэргэжлийн багийн оролцоо дутагдаж байна” хэмээн шүүмжлэлттэй хандаж байв.

Өнөөдрийн хуралдаанаар мөн “Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах”, “Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгоны хэсэгчилсэн төлөвлөгөөг батлах, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос оруулж ирсэн хүүхэд багачуулын “Уншлагыг дэмжих-2021” төслийг дэмжих, НИТХ-ын ээлжит 19-р хуралдааныг зарлах, шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцлээ. “Хонхор”, “Тэрэлж, “Гачуурт” тосгонуудын хувьд хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу өргөтгөн хөгжүүлэх талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас танилцуулж, Нийслэлийн Орон сууцны корпорациас оруулж ирсэн энэ талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчид баталсан тогтоол гаргалаа.

 Хуралдаанаар хэлэлцсэн хүүхэд багачуулын “Уншлагыг дэмжих-2021” төслийн талаар НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргалаас тодруулбал, “Энэ төсөл нь “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-ы хүрээнд, үндэсний ёс заншил, өвийг тээж, уламжлан үлдээх чадвартай, бүтээлч санаачилгатай Монгол хүнийг бэлтгэх зорилтын үүднээс хэрэгжих төсөл юм. Монгол Улсын Тогтвортой хөгжлий үзэл баримтлал-2030”-ын дагуу манай улс Боловсролын олон улсын чанарын үнэлгээ (PISA)-д хамрах бэлтгэлийг 2016-2020 онд хангаж, 2021 онд хэрэгжүүлэн 2030 он хүртэл олон улсад эзлэх байр сууриаа тууштай ахиулах зорилттой. Энд бид хүүхэд, багачуулаа одооноос бэлтгэж мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах юм. Энэ хүрээнд бид “Ухаалаг Монгол хүүхэд-Уншлагыг дэмжих” хөтөлбөр гарган эхний ээлжинд хүүхэд багачуулын унших номын жагсаалтыг БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран 2-6, 7-11, 12-16 насаар гаргаад байна. Энд Монгол уламжлал, Монголын зохиолчдын номнууд 50 хувь байхаас гадна хөгжлийн явцад өөрчлөгдөж буй өнөөгийн хүүхэд багачуулын амьдрал, нийгмийн хүрээнд тохирох гадаадын уран зохиолын номнуудыг боловсролын системийн хүрээнд оруулсан. Энэ сарын 12-нд болох “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-ы удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр багш нарт дээрх номуудыг унших арга зүйн талаар хэлэлцэнэ. “Уншлагыг дэмжих” хөтөлбөрийн дагуу бид Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран эцэг эхчүүд, хүүхдүүдэд өгөх зөвлөгөө, унших номын жагсаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хүртээх юм” гэлээ.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (202.126.89.22)
2018-10-09 18:27:53
MANgar batsaanuud yu medej heleltsdeg yum bol?

Зочин (103.57.93.222)
2018-10-09 14:30:37
МОНХЧУЛУУН МЭТИЙН ХУЛГАЙЧИД БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХЭЛЭЛЦЭЭД СУУЖ БАЙДАГ ЦОВУУН ЦАГ ИРЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 19:34:05 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮЧИН
2018-12-13 17:54:46 - Нийслэл
Сурагчдын амралтаар хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг үүрэгдэв
2018-12-13 17:06:56 - Спорт
Таканоива А.Баасандоржид мэргэжлийн бөхөөр барилдах санал тавьжээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ