“Эрдэнэс Тавантолгой”-н шинэ ТУЗ хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсчээ

Түгээх    
2018-10-10 11:45:55 - Эдийн засаг

huwitsaa

-ХАРААТ БУС ГИШҮҮДИЙН АСУУДЛААР ЭНГИЙН ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧИДТЭЙ “ТОХИРНО”-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн даваа гаригт зохион байгуулагдаж,  төрийн төлөөлөл болох ТУЗ-ийн 7 гишүүнийг сонгосон билээ. Харин хатаар бус гишүүнээр сонгогдох 4 гишүүний асуудал дээр маргаан үүсч,томилгоо хойшилсон юм. Холбогдох хуулиараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас дараачийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг товыг зарлаж, хараат бус гишүүдийг томилох зохицуулалттай аж.

Уул уурхай, үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хараат бус гишүүдэд маш сайн мэдлэг боловсролтой хүмүүсийг оруулснаар компанийн хяналт, засаглал сайжирдаг. Тиймээс хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтуудыг нээлттэй зарлаж, нийт 28 хүн холбогдох бичиг баримтаа ирүүлсэн. Үүнээс дөрвийг нь сонгон авсан” гэх мэдээллийг өмнө нь өгсөн.

Гэвч 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хараат бус гишүүдийг ард түмнийг төлөөлж чадахгүй, эрх ашиг бүхий хүмүүс орж ирлээ гэж үзэн, эсэргүүцсэн юм. Тиймээс хараат бус гишүүдийн томилгооны асуудал дээр энгийн хувьцаа эзэмшигчидтэй тохирох шаардлага үүсээд байгаа аж. Хараат бус гишүүдээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр,“Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ, МАН-ын  "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нар нэр дэвшиж, материалаа АТГ-д хянуулаад байгаа юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх ТУЗ-ийн 9 гишүүнийг чөлөөлсөн. Тиймээс шинэ ТУЗ бүрэн бүрдэх хүртэл хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

-1072 ХУВЬЦААТАЙ  ХОЛБООТОЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД АВТАХГҮЙ
БАЙХЫГ УРИАЛЖЭЭ-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг IPO гаргаж, Хонконг, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэл ажил өрнөж буй. Энэ хүрээнд иргэдийн гар дээр хувьцааны бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санд оруулах ажил давхар үргэлжилж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд  эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн сүлжээнд зарим нэг худал мэдээлэл түгээд байна. Тухайлбал, “Онлайнаар хувьцааны данс нээж байна. Энд бүртгүүлж, дансаа нээлгэнэ үү”, “1072 хувьцааг худалдан авч байна”  гэх зэрэг зар цахим сүлжээнд нийтлэгдэх болсон юм.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргасан мэдэгдэлдээ “Зар мэдээлэл, цалхим холбоосууд нь иргэдийг залилан мэхэлж болзошгүй, гэмт хэргийн шинж чанартай байна. Иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааг арилжих боломжгүй. Эрх нь нээгдээгүй байгаа.

Иймээс иргэн та бүхэн хувьцаатай холбоотой мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой. Мөн 1800-1072  дугаарт холбогдох мэдээлэл авах боломжтой юм” гэж дурджээ.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

НАМЗХын гишүүн (202.179.31.124)
2018-10-10 21:55:11
Хэхэ Өлзийнаран энд юу хийж яваа юм бэ. Чи одоо болилоо. Ганц чи цүнх баригч биш үү өөр бусаддаа боломж олго.

НАМЗХын гишүүн (202.179.31.124)
2018-10-10 21:55:11
Хэхэ Өлзийнаран энд юу хийж яваа юм бэ. Чи одоо болилоо. Ганц чи цүнх баригч биш үү өөр бусаддаа боломж олго.

НАМЗХын гишүүн (202.179.31.124)
2018-10-10 21:55:10
Хэхэ Өлзийнаран энд юу хийж яваа юм бэ. Чи одоо болилоо. Ганц чи цүнх баригч биш үү өөр бусаддаа боломж олго.

НАМЗХын гишүүн (202.179.31.124)
2018-10-10 21:55:10
Хэхэ Өлзийнаран энд юу хийж яваа юм бэ. Чи одоо болилоо. Ганц чи цүнх баригч биш үү өөр бусаддаа боломж олго.

Зочин (202.179.4.242)
2018-10-10 20:15:45
Тоон дотор үсэг гэгчээр Бурмаа юу ч билээ дээ.Сумьяа минь намын бодлогоо хэрэгжүүлж чадахгүй женко руу ахаа ахаа гээд гүйгээд байвал огцруулна шүү .

Зочин (150.129.143.84)
2018-10-10 13:49:20
horongiin birj deer negmusun ochno

Зочин (150.129.141.119)
2018-10-10 13:46:32
Сумьяабазар сонгож авсан хүмүүс хараат бус байхуу.

Зочин (202.21.100.210)
2018-10-10 13:45:20
Бүх ТУЗ-н гишүүдийг нэг зэрэг 100 хувь сольдог нь буруу. Учир нь аливаа зүйлд санах ой, залгамж халаа гэж байх ёстой. Хараат бус хуучин гишүүд нь энэ үүргийг нээлттэй компани болтол нь хийх хэрэгтэй. IPO гартал нь санах ойгүй цагаан цаасан дээр тоглох гэсэн жүжгийг энэ аргаар бага ч гэсэн хязгаарлах нь зүй болов уу.

Zochin (202.179.30.194)
2018-10-10 13:32:02
Yamar ikh aldaatai medee ve. Yu gej companiin khuvitsaa ezemshigchdiin khurliig yam, turiin umchiin bodlogo zokhitsuulaltiin gazar zarlaj bdgiin. Khuuliaraa TUZ shiidver gargana gej bdg sh dee. Kharaat bsuiig tomilokhod tohkiroltsono gej yu yariad bgaa yum be. Khuuliikhaa daguu l songono sh dee. Tegeed ene saidiin zuvlukh chin' yaj kharaat bus baikh yum be. Kharaat l gishyyn bolno sh dee. Said min' uuriin tolgoitoi baikhgyi bol khynii amaar yavj bgd changa unakh yum bolokh vii dee.

Зочин (64.119.19.113)
2018-10-10 13:25:28
Бурмаа Болор-Эрдэнэ 2 юу хийхийн . Болор-Эрдэнэ Болорчулуун ахаараа түрий барьж Монрос дарга хийж бхдаа энэ нэгдлийг дампууруулчаад .... Юу ч мэдэхгшй ядаж орос хэл ч мэдэхгүй нэг муу цагдаа шд . Бурмаа шуналын гал нь дүрэлзэж буй эм дээ Өмнөх хэргийг нь сөхөж /сайд бхдаа / шоронд нь хүргэвэл таарна .

хахаха (158.69.25.151)
2018-10-10 12:06:32
тэгээд тэр Бээжин орвол шударга болчих уу тэнэгтхиймаа номын үзэж ногоотой шөлийг нь уусан хүмүүсээр удирдуул хөөе. Бээжин өөрөө орохоор л наймаалцах гээд хурал үймүүлээд ухаан алдаж унангаа алдан бархирсаар хараат бус 4-ийг тушсан тэр орвол шударга ёс ялах уу тээ

Зочин (202.126.89.15)
2018-10-10 12:02:20
адгийн тэнэгээ гайхуулаад хувьцаагаа зарьяаа гээд орилолдоод байгаа улсуудыг орк гэхэд хүлээн зөвшөөрөх байхдаа

TUZ (202.21.96.212)
2018-10-10 12:01:50
Haraat bus ni haraat bus baij chadahgyi baigaad gol asuudal ni orshino. Yneheer shudarga baigaad medlegtei, chadvartai hynee tomilchihooch dee...Yadargaatai um.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв