Ц.Гарамжав: Эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой

Түгээх    
2018-10-10 11:55:54 - Улс төр

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар санаачлаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.

-Төрүүлсэн хүүхдээрээ тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилсан байна. Яагаад ийм хууль гаргахаар зорьсон юм бэ?

-Хуулийн гол зорилго нь олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийн зөрүүг арилгахад чиглэж байгаа. БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв болон түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэсэн байгаа юм.

Гэвч нийгмийн өөрчлөлт явагдаж байсан тэдгээр жилүүдэд уг хуулийн заалтыг хөшүүрэг болгон олон эмэгтэйчүүдийг ажлын байрнаас нь чөлөөлж байсан түүх бий. Нэг үгээр уг хуулийг ажил олгогчид завшаан болгон ашиглаж эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж байсан хэрэг. Ингэж хөдөлмөр эрхэлж олж болох орлогоо алдсан нь эхчүүдэд хүнд цохилт болсон. 2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байна. Гэтэл 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон байдаг юм. Эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоосон. Иймээс хууль санаачлагчид эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр энэ хуулийн төслийг санаачилсан юм.

-Тухайн үед тэтгэвэр тогтоолгосон ээжүүдийн тэтгэвэр бусдаасаа дунджаар хэдэн төгрөгийн зөрүүтэй байгаа юм бэ?

-Тэтгэвэр авч буй иргэдийн дунд судалгаа хийхэд ихэвчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүд маань бусдаасаа 50-70 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байгаа нь харагдсан. Эрэгтэйчүүдийн тэтгэвэртэй харьцуулбал бүр дунджаар 200-455 мянган төгрөгөөр бага дүн гарч байгаа юм. Ийм учраас бид тухайн үеийн тэтгэврийн зохицуулалтаар олон хүүхэдтэй ээжүүд илүү хохиролд орсон байна гэж үзэж энэ хуулийг төслийг санаачилсан хэрэг. Тэр үед 35-45 насны олон эмэгтэй хүүхдийнхээ тоогоор тэтгэвэрт орсон байдаг. Гэтэл тэд дахиад хүүхэд төрүүллээ гэхэд тэтгэвэрт гарсан учраас нийгмийн халамжаас мөнгө авч чадахгүй байдалд орсон. Мөн өнөөдрийг хүртэл тэтгэврийн зөрүүтэй байдалтай явж ирсэн юм. Энэ зөрүүг арилгах хэрэгтэй.

-Саяхан энэ хуулийн төслийн хүрээнд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Оролцсон эхчүүдийн төлөөлөл гол төлөв ямар зүйлийг онцолж байна?

-Энэ хуулийн төсөл үнэхээр хүлээлттэй байсныг мэдэрсэн. Цаг үеийнхээ золиос болсон олон ээжүүд баярласнаа хэлж байлаа. Тухайн үед хуулийн заалтыг үндэслэж ажлаасаа чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон олон эмэгтэйчүүд наймаа ганзага үүрч, амьдралын эрхээр ахлах ангийн хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж хөдөлмөр хийлгэж байснаа ярьсан. Тиймээс бидний санаачилсан хуулийн төсөл үнэхээр нүдээ олжээ гэж бодож байна даа.

Р.ХИШИГЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (202.9.42.190)
2018-10-10 18:43:38
энэ нөгөө энэбишд виагра хэтрүүлж өгөөд өөрийнхөө дээр чад хийлгэсэн чавка гэлүү.

zochin (202.179.31.53)
2018-10-10 17:50:02
Heregjuuleh shaardlagatai. Olon jil hohirch baigaa.

Зочин (43.242.241.86)
2018-10-10 14:52:16
Гарамжав гишүүнээ төлсөн шимтгэлийнхээ дагуу тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг тэгшитгэнэ гэж юу яриад байнаа эдийн засаг хүнд үед хүмүүсийг турхирхаа болимоор юмаа сонгуулийн шоу хийхээ болиорой

Зочин (66.181.161.58)
2018-10-10 14:08:08
Зөв

Зочин (150.129.143.84)
2018-10-10 13:52:53
ALSIIN HARAATAI

Зочин (150.129.141.82)
2018-10-10 13:00:00
hun hun uur ajil uureg guitsetgesen mun tulsun tulbur n uur uur uchraas tegshitgej bolohgui baih daa

Зочин (182.218.70.45)
2018-10-10 12:44:40
Ц гарамжав гишүүндээ баяр хүргэе сайхан зүйл санаачилсан байна

Зочин (182.218.70.45)
2018-10-10 12:43:38
Ц гарамжав гишүүндээ баяр хүргэе сайхан зүйл санаачилсан байна

Зочин (59.153.112.129)
2018-10-10 12:38:29
1000000 tugrunii tetgeebrtei hvn 260000 myangiin tetgebertei hvmvvsiig neg tvbshind tabiad bdg shudraga yosnii zarchim aldgdj bn hvn chanar mus chanar haschib ted hedii naslahab bi blj bval busad ni hamaagui gsen bdltoi hvmvvs l svvliin 30 jild turd bsnii urshig

Зочин (182.218.70.45)
2018-10-10 12:38:17
Олон хүүхэдтэй нэг байгууллагад 45 жил тасралтгүй ажилласан ээж байна тэтгэвэр маш бага авдаг

Зочин (182.218.70.45)
2018-10-10 12:35:31
Сүүлд бага тэтгэвэр тогтоолгосон олон хүүхэдтэй ээж одоо ч ажиллаад нийг мийн даатгал төлж байгаа нь яах вэ эхийн 2 ,1 р зэргийн одонтой ээж

Монгол иргэн (202.21.107.15)
2018-10-10 12:30:52
Сонгуулийн хугацаа дуусах дөхөж дараагийн сонгууль дөхөөд өхөөрдөм ард түмэндээ хайртай болдог оо болиоч

Зочин (202.9.42.154)
2018-10-10 12:15:14
Сонгууль дөхөж нөгөө хэд чинь бид нарт хайртайгаа санав бололтой.

Зочин (66.181.191.234)
2018-10-10 12:05:12
ТЭР НЭМЭХ МӨНГИЙГ НЬ ХААНААС ОЛОХ ЮМ БЭ? САЙХАН АМЛАХ Ч АМАРХАН ДАА.СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР БҮҮР ГОЁ АМЛАЛТУУД ХӨВӨРНӨ ДӨӨ.

Зочин (202.9.43.25)
2018-10-10 11:58:56
Гарамжав гишүүнд амжилт хүсэе

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 17:10:49 - Гадаад
“Су-27” сөнөөгч онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан америк нисгэгчийн нэр ил болжээ
2018-10-18 16:46:00 - Боловсрол
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
2018-10-18 16:36:54 - Нийслэл
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг засаж дууслаа
2018-10-18 16:34:21 - Орон нутаг
"Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 жил
2018-10-18 16:00:46 - Улс төр
Шадар сайдыг Куба Улсад урив
2018-10-18 16:00:20 - Улс төр
ФОТО: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу манай улсад айлчиллаа
2018-10-18 15:23:18 - Хууль
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018-10-18 15:14:29 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 14:58:50 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав
2018-10-18 14:54:28 - Улс төр
Ерөнхийлөгчийн тэтгэлэг зарлагдлаа
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин
“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ
2018-10-18 14:36:47 - Боловсрол
“Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болж байна
2018-10-18 14:33:44 - Энтертайнмент
Сергей Шойгуг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
2018-10-18 14:19:12 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан
2018-10-18 14:18:36 - Нийслэл
Гурван цэцэрлэг, нэг сургууль барихаар газар чөлөөлөв
2018-10-18 14:12:24 - Улс төр
Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав
2018-10-18 14:04:41 - Улс төр
Д.Сумъяабазар: "Сентарра Гоулд" хувьцаагаа зарсан талаар мэдээлэлгүй байна
2018-10-18 13:59:30 - Нийслэл
Чехийн виз мэдүүлгийн төвтэй боллоо
2018-10-18 12:57:44 - Гадаад
Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ
2018-10-18 12:38:06 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалтын ажил 73 хувьтай байна
2018-10-18 12:33:47 - Нийслэл
Баянзүрхийн гүүрний ажил 63.5 хувьтай байна
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-18 12:12:51 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилно
2018-10-18 12:02:53 - Спорт
Олимпын анхны алдартнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг гардууллаа
2018-10-18 11:59:58 - Шар
Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18 11:55:21 - Эрүүл мэнд
“Дархлаажуулалтын 10 хоног”-оор 0-15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна
2018-10-18 11:53:00 - Улс төр
Чуулган: “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэхийг шаарджээ
2018-10-18 11:40:00 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:03:09 - Улс төр
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ
2018-10-18 10:56:40 - Улс төр
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна
2018-10-18 10:54:22 - Нийслэл
Цэрэг татлага МАРГААШ эхэлнэ
2018-10-18 10:49:46 - Шар
Дэлхийн хошой аварга Шохей Оно Монголд иржээ
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-18 10:37:53 - Нийслэл
АТГ: Хурандаа Ч.Болдбаатар хураагдсан 1.3 сая ам.доллартай холбоогүй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ