Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

Түгээх    
2018-10-10 17:29:51 - Хууль

uagӨнөөдөр Үндэсний аудитын газрын байранд Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт боллоо. Энэхүү нээлтэд хэвлэл мэдээллийн байгууллагын болон төсвийн ерөнхийлөн захирагч тэргүүтэй нийт 32 байгууллагын төлөөлөл оролцов.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахдаа иргэд, олон нийтийн оролцоог дэмжин, аудитыг ил тод гүйцэтгэхэд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ыг хараат бус хөндлөнгийн шинжээчээр оролцуулж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Тус байгууллагаас судалгаа, дүн шинжилгээ хийж ирүүлсэн дүгнэлт, тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх “Аудитын иргэний танхим”-аар хэлэлцүүлж, аудитын тайланд нэгтгэх юм байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад иргэд, олон нийтийн байгууллага анх удаа оролцож буйгаараа онцлог болж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэд иргэний танхим байгуулагдсан. Энэ аудитад анх удаа Иргэний танхим оролцож, хамтарсан аудит болж байгаагаараа онцлог юм.

Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байна. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал, төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шинжээчээр ажиллах гэж байна.

Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана.

Энэхүү “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудит”-ын ажил нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох эхний ажил болж байна” гэв.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн аудитад 2017 оны аравдугаар сарын 1-нээс 2018 оны аравдугаар сарын 1-нийг хүртэлх үйл ажиллагааг хамруулах юм байна. Аудитыг өнөөдрөөс эхлэн 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хийж, гүйцэтгэн УИХ-д хүргүүлэх бөгөөд бүх төрийн байгууллага, зарим төрийн бус байгууллага хамрагдах ажээ.

С.Оюунбилэг “Монгол Улсын Төрийн аудитын байгууллага нь Олон Улсын Аудитын дээд байгууллагууд болох ИНТОСАЙ, АСОСАЙ-ийн гишүүний хувьд олон улсад мөрдөгдөж буй стандартад нийцүүлэн, тус аудитыг иргэдийн оролцоотой бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан, хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг зарчим болгон ажиллана” гэв.

Д.ТУЯА

uag



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

ШИЛЭН ДАНС (202.179.24.238)
2018-10-11 09:56:20
ШИЛЭН ДАНС ХӨТЛӨӨГҮЙ Л БОЛ ЗАХИРАЛ НЯГТЛАН НАРЫГ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСООДОГ Л ХУУЛЬ ЖУРАМТАЙ БОЛГООЧ....ТЭГЭЭД ЯГ ӨӨРӨӨСӨӨ БУЮУ САНГИЙН САЙД ЕРӨНХИЙ САЙДААСАА ҮЛГЭРЛЭЭД ХИЙ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:47
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:47
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:47
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:46
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:46
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Иргэн (202.179.31.124)
2018-10-10 21:58:46
Хаха та нар шилэн дансыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа юм бэ. Чаддаг юм бол УБТЗ-д шилэн дансыг хэрэгжүүлээч. Даанч та нар хэрэгжүүлэхийг хүсэхгүй зүгээр л дүр эсгэж байгаа шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
2018-12-08 14:39:43 - Энтертайнмент
“Avengers”-ийн шинэ ангийн трейлэр цацагдлаа
2018-12-08 14:27:13 - Нийслэл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх сараас 320 мянган төгрөг болно
2018-12-08 14:13:58 - Нийслэл
Хүүхэд хамгааллын төсвөөс 957.5 сая төгрөгийг урлагийн наадам, тэмдэглэлт өдөрт зарцуулжээ
2018-12-08 13:50:32 - Нийслэл
Төмөр замын гарам дээр автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ОСОЛ 28 хувиар өсчээ
2018-12-08 13:35:43 - Шар
NASA: Хүн төрөлхтөнд Ангараг гарагийн салхины чимээг анх удаа сонсгож байна
2018-12-08 13:08:20 - Байгаль Орчин
535 мянган га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөжээ
2018-12-08 12:54:32 - Улс төр
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
2018-12-08 12:44:11 - Энтертайнмент
Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-08 10:22:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ
2018-12-08 09:41:55 - Технологи
Ухаалаг утас ашиглан эрүүл мэндээ УХААЛГААР хянах боломжууд
2018-12-08 09:36:11 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 17:02:08 - Спорт
Монголын хоккейн баг мөнгөн медаль хүртлээ
2018-12-07 16:35:46 - Гадаад
Зүүн Жоу улсын үед хэрэглэж байсан морин тэргийг бүтнээр нь олжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-07 13:32:53 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын үйл ажиллагаа саатсаар байна
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна
2018-12-08 09:51:06 - Улс төр
ТОЙМ: Туршлагатай парламентач Л.Болд “поп”-ын эгнээнд нэгдэж, МАН-ын хэрүүл НАМЖИХГҮЙ үргэлжиллээ