Эрээнд хүүхдээ барьцаанд тавьсан гэх хэргийн мөрөөр

Түгээх    
2018-10-11 07:37:57 - Хууль

-ЭРЭЭНД БАРЬЦААЛАГДСАН 14 НАСТАЙ ОХИНЫГ ӨВӨРМОНГОЛ ИРГЭН
ХҮЧИРХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Төрүүлсэн үрээ харь оронд, огт танихгүй хүний гарт барьцаанд хаясан жигшүүртэй хэрэг гарсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, гурван хүүхдийг эцэг эхчүүд нь Эрээнд мөнгөний барьцаанд үлдээсэн байдаг. Энэ тухай мэдээлэл анх “Хүүхдийн тусламжийн 108” утсанд болон холбогдох эх сурвалжууддаас дуудлага ирснээр сөхөгдөөд буй юм. Улмаар цагдаагийн байгууллага болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хөдөлж, хүүхдүүдийг эх оронд нь авчраад буй юм.

Тэдгээр хүүхдүүдийн нэгийг ээж нь амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүйд хүрсний улмаас бичиг баримттай нь цуг үлдээсэн байжээ. Улмаар 2018 оны эхээр тухайн 14 настай эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад өртөж хохирсон байна.

Ээж нь хилээр охиноо авч гараад, бизнес хийн алдагдалд оронгуутаа "Манай хүүхэдтэй хамт байж бай" гээд хүүхдээ барьцаалж орхижээ. Зочид буудлын нэгэн өрөөнд 14 настай охин ганцаараа олон хоног болсон байна. Харин мөнгө олж ирээд, охиноо авна гэсэн ээж эргэж очоогүй аж. Охины эцэг эх салсан, ээж нь архины хамааралтай нэгэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, өчигдөр олсон билээ. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь  Баянзүрх дүүргийн харъяат иргэн юм байна.

Харь оронд орхигдож, бэлгийн хүчирхийлэд өртсөн 14 настай охины талаар холбогдох албаныхан хэлэхдээ “Өнгөрсөн зургадугаар сард ийм хэрэг гарсан. Хил хамгаалах ерөнхий газар болон Эрээн дэх консулын газар хамгийн анх мэдээлсэн юм. Дуудлагын дагуу очиход охиныг хүчирхийлүүлсэн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэдийнэ эхэлчихсэн байсан.

Охиныг ямар нэгэн мөнгөний барьцаанд үлдээгээгүй, буудлын төлбөр төлөгдөөгүйгээс паспортыг нь барьцаалчихсан байсан. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас таван сая төгрөг зарцуулж эх оронд нь авч ирсэн. Охины буудлын төлбөр, барьцааны төлбөрт нийт 5-6 сая төгрөг төлсөн” хэмээсэн.

Одоогийн байдлаар охиныг Өвөрмонголын иргэн хүчирхийлсэн байж болзошгүй гэх таамагтайгаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Хятад улсад явагдаж байгаа аж. Охин эх орондоо ирснийхээ дараа нэг удаа мэдүүлэг өгөөд ирсэн бөгөөд шаардлагатай бол дахин очих юм байна. 14 настай охины тухайд ийм байна.

-ХЯТАД ИРГЭНТЭЙ ХАМТРАН АМЬДАРЧ, ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХООД,
ЭРЭЭНД ОРХИН ИРЖЭЭ-

Барьцаанд үлдсэн хоёр хүүхэд ямар байв, ямар шалтгааны улмаас хэзээ эцэг эх нь Эрээнд орхив гэдэг асуулт гарч байна. Эдгээр хүүхдүүд эрэгтэй байх магадлалтай юм. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ГХЗХГ-аас “Эрээнд эцэг эхдээ орхигдсон хүү монгол хэл мэдэхгүй байгаа нь Монголд авчрахад хамгийн том асуудал болоод байгаа тухай” зарласан байдаг.

Монгол хэлээ мэдэхгүй байгаа гэхээр бүр багаасаа буюу нэлээд урт хугацааны турш Эрээнд орхигдон хоцорсон гэсэн үг юм. Энэ тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тодруулах гэсэн боловч “Болсон хэрэг явдлын тухайд хувь хүний нууцад хамаарч байгаа учраас хохирогчдын талаарх нарийн мэдээллийг нууцлах нь зүйтэй. Мөн тухайн хүүхдүүдийн ирээдүйд амьдрах урам зориг, нэр хүндийг нь бодоод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгч байлаа.  

Ямартай ч хоёр хүүгийн нэг нь бага насны хүүхэд учраас ээж нь гудамжинд бусдаас гуйлга гуйлгуулдаг юм байна. Нөгөө нь монгол эмэгтэй хил давж, гадаадын (хятад) иргэнтэй хамтран амьдарснаар хүүхэдтэй болоод, улмаар хүүхдээ Эрээнд орхисон ажээ.

Эдгээр хоёр хүүг ч Монголын төр эх оронд нь буцаан авчраад байгаа юм. Өөрөөр хэлбэл 2018 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд 6.4 тэрбум төгрөг суулгасан. Эрээнд байсан гурван хүүхдийг авч ирэхэд нийт 13 сая төгрөг зарцуулагдсан тухай ГБХЗХГ-ынхан мэдээлсэн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдүүд “18 сая, 15 сая, таван сая” төгрөгийн барьцаанд байсан гэх мэдээлэл ор үндэсгүй аж. Өөрөөр хэлбэл нэг нь л гэхэд гадаад паспорт төдийхний барьцаанд үлдсэн байсан болж таарав.

Хоёр хүүгийн талаар ЦЕГ-аас ч тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас “Хэрэг Монгол Улсын газар нутагт үйлдэгдээгүй. Тиймээс манай талаас шалгах боломж байхгүй. Уг кейс дээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа. Иймд тухайн байгууллагаас мэдээлэл аваарай” хэмээлээ.

-ХҮҮХДҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ, СУРГУУЛЬД ОРСОН-

Ямартай ч одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал нь хэвийн, нөхөн сэргээх эмчилгээнд явуулж, сургуульд оруулсан байна. Асрамж халамжийн байгууллагын нийгмийн ажилтан Т.Нямтогоо 14 настай охины талаар хэлэхдээ "Анх охин ганцаардсан, нэлээд сэтгэл түгшсэн байдалтай хүнд ирсэн. Бид тулж ажиллан, мэргэжлийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан.

СЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтээр одоохондоо ерөнхий боловсролын сургуульд сурах боломжгүй гэсэн учраас тусгай сургалттай сургуулийн дөрөвдүгээр ангид суралцаж байна. Охин анх ирэхдээ их зожиг, дуугаа хураасан, нийгмээс нэлээд тусгаарлагдсан, айж, цочсон байдалтай байсан. Харин одоо нийгэмшин, өөрийгөө нээх чадвартай, эелдэг, зөөлөн, даруухан охин болсон" гэжээ.

-ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДВОЛ ЭЦЭГ, ЭХ БАЙХ ЭРХЭЭ
ХАСУУЛААД Л ӨНГӨРӨХ НЬ-

Хүүхдүүдээ орхисон эцэг эхчүүд эхнээсээ цагдаагийн байгууллагад шалгагдаад эхэлчихсэн. Гэм буруутай эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох юм. Шүүхээс тэдний гэм буруутайг тогтоовол “эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл” арга хэмжээ авах тухай холбогдох албаныхан хэлж буй юм.

Монгол Улсын төр хүүхдийн хуулиар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангах”-д чиглэсэн бодлого баримталж хамгаалах үүрэгтэй. Тус үүргийнхээ дагуу гурван иргэнээ ийнхүү авран хамгаалсан гэж ойлгогдож байна.  

Хүүхдүүдийн тухай мэдээлэл зөвхөн дуулдаж, сөхөгдөж эхэлж буй нь энэ. Өдөрт 6-8 мянга орчим хүн Эрээн рүү гардаг Замын-Үүд боомтод төрийн анхаарал цаашид хамгийн их хэрэгтэй байгааг сануулсан үйл явдал боллоо.

Албаны мэдээллээр Эрээнд 1000 гаруй хүүхэд суралцдаг бол төрийн бус байгууллагуудын өгч байгаа албан бус мэдээллээр хөдөлмөр эрхэлж буй хүүхэд ч олон байдаг аж. Гэтэл энэ олон хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх талаар өнөөдөр холбогдох байгууллагуудад тодорхой мэдээлэл алга. Тэнд хичнээн хүүхдийн эрх зөрчигдөж, хичнээн хүүхэд төрийн хамгаалалт хүсч байгааг таашгүй юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (103.9.88.242)
2018-10-11 13:34:02
Гэмт хэрэгтэн

Зочин (66.181.185.30)
2018-10-11 13:16:02
Биеэ үнэлэгчид сардаа 1 удаа байнга хилээр орж гарч байгаа шүү дээ. Тэд нарыг шалгаж саатуулах эрхийг нь Шалганыханд өгөөчээ!!! Уг нь шалгаж тогтооход амархан шүү дээ, ярихаас өөр юм хийхгүй, тэгчээд иймэрхүү хэрэг гарахаар сүржигнэчээд л мартчихдаг шд.

Зочин (66.181.185.30)
2018-10-11 13:12:02
Эрээнд биеэ үнэлдэг хүүхнүүд, хятад өвөрмонголчуудтай их сууж хүүхдийг нь их гаргадаг юм байна лээ шүү! Тэд нарыг цэгцлэхгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй! Манай хил гаалийнханд энэ хүүхнүүдийн асуудлыг шийдэх эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй.

Зочин (176.179.141.167)
2018-10-11 11:41:42
Yanhanuudiin hileer garah erhiig haagaad har tamga daraachee

зочин (192.81.223.221)
2018-10-11 11:09:45
ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ҮРЭЭ ГЭХ СЭТГЭЛГҮЙ ИЙМ ЮМНУУД ЯАЖ ЭХ БАЙХАВ ДЭЭ ТЭГЭЭД ЧИНГИСИЙН ҮР САД ГЭЭД ХУДЛАА ОРИЛСОН ХООСОН ДҮРҮҮД ХЭТ ИХ БОЛООД БАЙНА ДАА

Зочин (202.9.43.168)
2018-10-11 10:37:08
эх орон ард түмнээ ингэж л авч явж байна даа МАНАНгууд.. гутармаар

Зочин (202.126.89.240)
2018-10-11 10:28:47
Хүүхнүүд дандаа мөнгө ярьдаг. Бүгдийг мөнгөөр хэмждэг болсонд төр буруутай.

Bold (112.72.11.121)
2018-10-11 10:27:20
Гахай нохойтой ч явалдана гэж үнээн. Ажил хийх дургүй тэвчээргүй, ухамсар, нинжин сэтгэо, хүн чанарын тухай яриад ч хэрэггүй. Дээшээ хөрж хэвтэж бгаад хндэн үеэрээ тансаг (зүгээр ч биш шүү) асьдрах хүсэлтэй эмс. Тэр хятад эцэгтэй хүүг аьчрах ямар хэрэг байв. Хжжаа л брл луухаан. Том болоод энэ элбэг, миеэтэн л болно.

Монгол (103.26.193.56)
2018-10-11 10:08:22
Эмсийн эрх гэж орилолдох ийм байдалд хургэдэг !!! Тулганаас хойш гаргачихаар эрчуудийн толгой дээр гарчихаад тэнэгтэж эхэлдэг !!! Муугийн муу бухнийг санаж гаргаж байдаг ШАЛЗ нууд

Зочин (66.181.169.162)
2018-10-11 09:21:00
gomdmoor ymaa nere iim archaagvi hvmvvsees bolj hvvhdvvd hohiroh gj. boldog bol iim niigmiin shaarnuudaa neg tsewerlegee hiigeed ustgah ymsan

Зочин (202.179.26.124)
2018-10-11 09:16:20
монгол хүүхнүүд мөнгө л гэвэл гахайтай ч шхалцаж нохойтой ч явалдана түй чёрт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 15:07:04 - Гадаад
NBA-ын талбайд морин хуурын аялгуу эгшиглэлээ
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-15 14:02:35 - Эрүүл мэнд
Хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна
2018-12-15 13:43:37 - Хууль
Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 12:26:50 - Эдийн засаг
Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
2018-12-15 10:51:25 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-15 09:43:47 - Технологи
Гуравдугаар курсын оюутнууд оффисын ажилтнуудад зориулан дулаан хадгалах нано утаслаг бүхий нимгэн хөнжил бүтээлээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-15 09:43:40 - Технологи
2018 оны ОНЦЛОХ технологийн дэвшлүүд
2018-12-15 09:42:10 - Энтертайнмент
Өнөөдөр могой өдөр
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв