Д.Баттөр: МИАТ-ийн дэд дарга М.Энхбаатар ажлын байран дээрээ авлига аваагүй

Түгээх    
2018-10-11 07:40:21 - Нийслэл

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Одоогоор Монгол Улс зорчигч үйлчилгээний онгоцны сэлбэг хэрэгслээ гаалийн татваргүйгээр оруулж ирдэг. Уг хэлэлцээрт нэгдсэнээр дэлхийн 32 улсаас хөдөө аж ахуй, тусгай зориулалт, зорчигч үйлчилгээний онгоц, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдэх аж.

Мөн “МИАТ” ТӨХК-ийн 2019 оны нэг, тавдугаар саруудад түрээсийн шугамаар оруулж ирэх онгоцууд татварын хөнгөлөлт эдэлж, хэмнэлт үүсэх боломжтой гэсэн тайлбарыг хууль санаачлагчид онцоллоо. Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-2019 ОНД БОИНГ 737-800 МАРКИЙН ХОЁР ОНГОЦ ШИНЭЭР ТҮРЭЭСЛЭНЭ-

-Анх “МИАТ” ТӨХК-иас ирэх онд түрээслэх хоёр онгоцыг худалдан авахаар төлөвлөж байж. Одоо яагаад түрээслэхээр болж, шийдвэрээ өөрчилсөн юм бэ?

-2013 онд БОИНГ 767 онгоц оруулж ирэхээр хэлэлцээр хийж байхдаа нэмж БОИНГ 737-800 маркийн хоёр онгоц авахаар гэрээлсэн юм билээ. Сүүлд БОИНГ 767 онгоцоо авч үлдье, нөгөө хоёр нэмж авах БОИНГ 737-800 маркийн онгоц нь хэт өндөр зардалтай учраас санхүүгийн түрээсээр ашиглая гэж шийдвэрлэсэн юм билээ. Тэр дагуу ирэх оны нэг болон тавдугаар сард хоёр онгоц санхүүгийн түрээс хэлбэрээр ашиглагдахаар орж ирнэ. Энэ нь манай “МИАТ” ТӨХК-ийн эзэмшлийн онгоц биш гэсэн үг.

-Онгоцны тоо шууд байдлаар нэмэгдэнэ гэсэн үг үү?

“МИАТ” ТӨХК одоогийн байдлаар зургаан онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Хоёр ширхэг БОИНГ 767, дөрвөн ширхэг БОИНГ 737-800 маркийн онгоц хөөрч байна. Манай өөрийн эзэмшлийн онгоц маань тав дахь жилдээ ашиглагдаж байгаа. Бусад онгоцууд нэлээд настай. Ер нь онгоцыг 10 жилээс илүү хугацаанд хэрэглэхийг хорьдог. Тиймээс шинэ онгоцыг санхүүгийн гэрээгээр оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Зөрүүлээд хуучин онгоцоо өгнө гэсэн үг.

-Танай компани түрээсэнд жилдээ хэдий хэмжээний мөнгө төлдөг талаар тоон мэдээлэл өгч болох уу?

-Санхүүгийн талаас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь онгоцны санхүүгийн түрээсийн үнэ эхний жилүүддээ нэлээд өндөр байдаг. Түрээс аажмаар буудаг учраас буцааж өгөх онгоцуудын түрээс харьцангуй бага байгаа. Шинээр ирэх нь арай өндөр төлөгдөнө гэсэн үг.

-Ирэх онд шинэ чиглэл нээх үү?

-Шинэ чиглэл нээхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ шинэ чиглэл нээхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Долоо хоногт дор хаяж хоёр удаа нислэг үйлдэх ёстой байдаг тул онгоцны хүрэлцээний асуудал хүндрэл учруулдаг юм. Ямартай ч манай хамт олон сайн ажиллаж байгаа. Санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Таныг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш тодорхой ажлууд урагшлав уу. Тодорхой өөрчлөлт, реформууд хийгдэнэ гэсэн хүлээлт байсан ч нам болчихлоо гэсэн шүүмжлэл байгаа юм?

-Үүнийг цөөн үгээр хэлэх боломжгүй. Гэхдээ би хичээж ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа ажлууд бий. Хугацаа шаардсан олон ажил хүлээгдэж байна. Ер нь ажилтан хүн бүтээмж өндөртэй, сэтгэлтэй ажиллах учиртай. Ийм уур амьсгалыг төлөвшүүлэх, ойлгуулах ажлууд хийж байна. Одоогоор “МИАТ” ТӨХК 735 ажилтантай. Ажилтнууд руугаа чиглэсэн тодорхой ажлуудыг жижиг гэлтгүй хийж байна.

-“МИАТ” ТӨХК-ийн дэд захирал Д.Энхбаатарыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүний оронд нөхөн томилгоо хийгдсэн үү?

-Одоогоор шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна. Тиймээс нөхөн томилгоо явагдаагүй байгаа.

-Ажлын байран дээрээ авлига авч байгаад баригдсан гэдэг нь үнэн үү?

-Ёстой мэдэхгүй, би тийм зүйл хараагүй. Миний баттай мэдэж байгаа зүйл бол М.Энхбаатар ажлын байран дээрээ авлига аваагүй. Би бусдын л адил хэвлэл мэдээллээр мэдээлэл авч байна. Ажлын байран дээрээ авлига аваагүй нь бол үнэн. Одоогоор буруутай гэдэг нь шүүхээс тогтоогдоогүй байна. Тиймээс тодорхой хариулт өгч мэдэхгүй байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (103.26.195.79)
2018-10-11 23:40:28
Т.Тамир захирлын үед МИАТ түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан байдаг. Тамирыг буцаагаад томилох хэрэгтэй.

Зочин (122.201.24.3)
2018-10-11 20:19:51
Гадуур явж байгаад авсан юм уу, тэгээд?

Зочин (103.229.122.124)
2018-10-11 19:22:18
Шинэ нисэх буудал босгож байна гэж онгоцоор хэд хэдэн удаа нисэж үйлчлүүлж үзсэн мэргэжлийн бус хүнийг хаа хол америкаас дуудаж авчраад л 650 сая доллараар бөөн өр зээл цавчаа шахаа луйвар хийчихээд ахиад нэмж зээл шаардаад сууж байна. Аудит оруулж нэг бүрчлэн шалгавал маш их НО ЧАВЧАА ШАХАА мөнгө угаалт оволзож буцаж байвч даанч хэнд ч шалгах хянах магадлан тогтоох сонирхол алга болж дээ бие биенээ хамгаалж хайцаалсан 60 тэрбумын тогтолцоо схем

Irgen (122.201.22.77)
2018-10-11 15:40:02
Ter shine nisehiin tusliin mungu yagaad usuud baidag um shalgaachee

Зочин (202.126.89.204)
2018-10-11 15:24:38
Ene hun bol butehgui nuhur yu medehgui. Tamir n hamaagui deer baisan yum.

Харх (202.126.89.235)
2018-10-11 14:25:40
за тэнэгтээрэй.

Zochin (103.229.120.161)
2018-10-11 13:39:33
Онгоцыг 10 жилээс дээш ашиглахыг хориглодог гэж худлаа ярих юм. Онгоцыг доод тал нь 20-30 жил буюу үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаанд ашиглаж болно. Бас одоо ашиглаж байгаа онгоцнуудынхаа түрээсэнд хэдэн төгрөг төлж байгааг мэддэггүй захирал

Nam bus irgen (64.119.27.242)
2018-10-11 13:19:41
"Agaarin hulgiig 10-n jilees iluu ashiglahiig horiglodog." Iim medlegtei hun MIAT-iin zahiral hiiheer yana daa yana.

Зочин (202.170.84.184)
2018-10-11 12:00:37
ажлын байрандаа биш, өөр газарт авахдаа хамт байжээ... тийм үү

Гэнэн царайлаад л (202.131.228.118)
2018-10-11 10:46:45
Гэнэн юм уу, хаашаа юм?

Зочин (202.9.43.239)
2018-10-11 10:44:51
Энэ яасан сайн мэдэж байх юм. Байнга хажууд нь байжээ дээ.

Энэ ГЗ эсхүл олон нийт мангар уу (202.131.228.118)
2018-10-11 10:43:52
Төр улс Энхбаатарыг хоосон хэлмэгдүүлээгүй байлгүй. Ажлын байранд нь хахуул авчирч өгөхөө цаадуул чинь больсон, ямар тэнэг амьтад байгаа биш. Ресторанд, гадаадад, эсхүл хээр очиод л өгөх юмаа өгчихнө. Иймд, Баттөрөө, энэ хэргийг битгий булзааруулж хүмүүсийг тэнэгтүүлээд бай. Чи үүнийг мэдэхгүй бол өөр хэн мэдэх юм?

Ёхор-т (64.119.19.40)
2018-10-11 10:13:55
Зорчигчийн тоо хамаагүй. Хоосон нисэхээр бсн ч шинэ ирсэн дарга болгон онгоц авахаар зүтгэдэг юм. Учир нь маш том гэрээнээс маш их мөнгө унагаадаг гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм.

зочин (203.91.118.180)
2018-10-11 10:03:19
авсан ч чамд хэлэх үү..................

Зочин (202.21.106.164)
2018-10-11 09:53:29
Ажлын байран дээрээ авилга аваагүй гэдгийг мэдэж байгаагаараа энэ хүн холбоотой юм биш үү. Өмгөөлөх гээдмөөрийнхөө

Зочин (202.21.106.164)
2018-10-11 09:53:28
Ажлын байран дээрээ авилга аваагүй гэдгийг мэдэж байгаагаараа энэ хүн холбоотой юм биш үү. Өмгөөлөх гээдмөөрийнхөө

Зочин (202.9.42.226)
2018-10-11 09:51:32
Ажлын байран дээрээ авилга авч баригдаагүй бол бусад нь авлига биш. Манай хууль хяналтынхан аргахэмжээ авч чададгүй. Мөнгө хүчтэй шүү

Уншигч (43.242.243.139)
2018-10-11 09:42:55
Өөр газар л авилга авсан юм байх даа

ЗА (64.119.16.253)
2018-10-11 09:20:55
ШАААА шаааа

Баяраа (202.9.40.94)
2018-10-11 09:19:11
Ѳѳрийнхѳѳ хѳрѳнгѳ орлогоо хаанаас ямар эх үүсвэрээр олсноо ттайлбарлаж чадахгүй байгаа хүн нэг бол хулгай хийсэн үгүй бол авилга авсан хуйвалдаж олсон л байж таараа ѳѳр юу байдгийм шоронд нь үнэнээ хэлтэл хатаах хэрэгтэй.

Ёхро (202.126.88.54)
2018-10-11 09:15:30
Онгоцны тоо нэмхээс өмнө монголд ирэх хүмүүсиин тоог яаж нэмэхиин Ирсэн хүмүүс юу үзэхиин Чингэсиин хөшөө шиг ядаж 10 н гайхамшиг байх хэрэгтэй шүү Эниигээ шиидэж байж Онгоцоо нэмнээ Тэхгүй бол дахиал хоосон нисээд алдагдал үргэлжилсээр

zochin (122.201.22.87)
2018-10-11 08:36:22
Ene hun ajil deeree abilaga abaaguig uuriinhuu hemjeend medej buigaa helj bolohgui gej u iim zohisgui ym bichdeg humuus olshirch de haramsmaar l sanagdaj bn

Зочин (112.72.11.110)
2018-10-11 08:17:22
Ажлын байран дээр аваагүй бол зүгээр гэх гээд байгаа юм уу энэ гөлийсөн юм арай ч дээ өөрийг шалгах ёстой юм байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ