“E Police” аппликейшнд 5000 орчим зөрчлийн мэдээлэл иржээ

Түгээх    
2018-10-11 10:48:00 - Нийслэл

tsagdaa

Нийслэл хотод 560 мянган тээврийн хэрэгсэл байдгаас өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн замын хөдөлгөөнийг зохицуулахад өдөрт 300 гаруй алба хаагч ажилладаг.

Иймд ямар нэг осол гэмт гарах үед цагдаагийн алба хаагч очих хүртэл иргэд хоорондоо маргахаас эхлээд олон асуудал үүсдэг байна. Зам хөдөлгөөний осол гэмтэл, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр дор нь илгээж, асуудлыг газар дээр нь шийддэг “E Police” аппликейшн энэ сарын 1-ээс ашиглалтад орж, эхлээд байна.

Тээврийн цагдаагийн албаны сервер шаардлага хангасан зөрчлийн мэдээллийг хүлээн авч, баталгаажсан тохиолдолд бэлэн бус байдлаар торгууль оногдох журмын дагуу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн мэдээлэл очих аж.

Уг аппликейшнийг одоогийн байдлаар 6000 гаруй иргэн татаж авч, замын хөдөлгөөнтэй холбоотой 5000 орчим зөрчлийн мэдээллийг Тээврийн цагдаагийн байгууллагад ирүүлж, хариуцлага тооцуулаад байгаа юм байна.

“E Police” аппликейшн нь дотроо дөрвөн функцтэй

-Нэгд, гэмт хэргийн талаарх мэдээллийг илгээх функцээр дамжуулан хаана, ямар гэмт хэрэг гарсан талаарх зураг болон холбогдох мэдээллийг илгээх боломжтой.

-Хоёрт, зөрчлийн талаарх мэдээлэл илгээх функцтэй. Уг функц нь дотроо дөрвөн төрлийн зөрчлийг хамааруулдаг юм байна. Тухайлбал, гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан, урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн мэдээллийг хүлээн авна.

-Гуравт, зам тээврийн ослын талаарх мэдээллийг илгээж мэдээлэл дамжуулахдаа хоёр тал хоорондоо харилцан маргаангүй, ослын улмаас хүний амь нас, хүний эрүүл мэнд хохироогүй, жолооч тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, осол гаргаагүй тохиолдолд ослынхоо зургийг аппликейшны камераар дарж, илгээж, асуудлаа шийдэх боломжтой юм байна.

-Дөрөвт, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулсан талаарх мэдээллийг илгээж, дамжуулан гарц, гарам хааж тавьсан, удаан зогсох журам зөрчөөд байрлуулсан тээврийн хэрэгслийн зургийг дарж, серверт дамжуулахад Тээврийн цагдаагийн газрын зааврын дагуу ачилтын компани тухайн дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулна.

П.УРНАА

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Монгол улсын иргэн (202.131.245.58)
2018-10-12 16:41:40
Epоlice ажиллахгүй байна.

Сувд (66.181.183.198)
2018-10-12 01:16:01
Та нартаа ажлын амжилт

Зочин (202.126.89.207)
2018-10-11 18:33:39
Зөв дэвшилттэй сайхан ажил байна.Матeриалуудаа нэгтгээд Оросын "Дорожныe войны" гэдэг шиг нэвтрүүлэг хийгээд гаргах юм бол бүүр аятайхан болно

Т (122.201.22.21)
2018-10-11 14:06:27
Бүгд нохойны буу болов😃

AppStore (202.131.225.197)
2018-10-11 11:55:14
AppStore-d baihgui App-iig hen yaj ashiglaad bnaa?

Ganaa (49.0.140.68)
2018-10-11 11:33:41
энэ зөв зөв. хорооллоор 1-р эгнээ сайхан болж цэгцэрсэн байна лээ. давхарлаж тавихаа больсон харагдана. бас нэг зүйл байнаа. зөвхөн зам гэлтгүй. энэ гудамжинд танхайрч, архидан согтуурч, тамхи татаж, хог хаяж, зүй бус үйлдэл гаргаж байгаа хүмүүсийг зохих газар нь мэдээлж болдог бол сайхан байна. мөн шөнийн цагаар цаг хэтрүүлэн ажиллаж байгаа баар буудал, архи зарж байгаа дэлгүүр зэрэг зөрчлүүдийг мэдээлж байвал ядаж л гэмт буурна. гэр бүлийн хүчирхийллийг мөн мэдээлж байвал сайн. Солонгост ийм мэдээлэл өгсөн иргэддээ урамшуулал олгодийн байналээ. Гудамжинд өчүүхэн ч хоггүй. Цагдаагийн хүн хүч хүрэлцэхгүй өнөө үед бие биедээ тусалж, харилцан хяналттай байж чадвал гэмт хэрэг буурч,хүний амь нас аврах, цаашлаад хүнийг төлөвшүүлж, зөв үйлдэл хийдэг болоход туслах боловуу гэж бодном.

Irgen (64.119.22.176)
2018-10-11 10:52:25
Mash zuv gudamjaar duuren Amis hicheegchid tsuuruh boltugsi

кк (202.131.238.98)
2018-10-11 10:52:02
татаж аваад ажиллахгүй байна лээ ш дэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 16:41:25 - Улс төр
Л.Энх-Амгалан:Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл огцрох үндэслэл бүрдэнэ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-13 16:32:34 - Спорт
Өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс таван медальтай ирлээ
2018-12-13 16:27:52 - Шар
Стивен Сигал, Б.Эрдэнэтуяа нар дуучин Эмин Агаларовын төрсөн өдөрт уригджээ
2018-12-13 16:13:58 - Энтертайнмент
Аз бол сохор, харин ухаантай хүн баримтаа бүртгүүлдэг
2018-12-13 16:07:10 - Эдийн засаг
Хасбанк ногоон бэлчээр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
2018-12-13 15:53:59 - Нийслэл
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг олон улсын тээврийн тарифтаа өөрчлөлт орууллаа
2018-12-13 15:40:18 - Хууль
Улсын хилээр хар тамхи нэвтрүүлсэн этгээдийг саатуулжээ
2018-12-13 15:30:51 - Спорт
“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо
2018-12-13 15:28:21 - Спорт
Самбогийн дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно
2018-12-13 15:27:43 - Улс төр
Х.Өлзийбаатар: Эрх баригчдад дундаж давхарга бий болгох сонирхол алга
2018-12-13 15:16:56 - Нийслэл
Салют, бенгалын галыг гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ