Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байгаа

Түгээх    
2018-10-11 12:19:20 - Улс төр

purewdorj

Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62-р тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дунд суудлын хуралдаанаас үзсэн билээ. Уг дүгнэлтийг УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж олонхиор шийдсэн. Уг саналын томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан, дэмжүүллээ.

УИХ цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул дахин их суудлын хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүсч байна.  Их суудлын хуралдаанаас УИХ-ын 62-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл дахин парламентын түвшинд хэлэлцэхгүй. Цэцийн шийдвэр шууд хэрэгжээд явах юм. Цэцийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд ямар байр суурь илэрхийлснийг доорох байдлаар хүргэж байна.

Д.ТЭРБИШДАГВА ГИШҮҮН: Нэг талаас иргэний сонгох, согогдох эрхийг хангасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт үндэслэлтэй мэт харагдаж байна. Харин нөгөө талаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэд төрд төлөөлөлгүй болоод байна. Энэ бол хуулийн зөрчил, хийдэл байгаагийн илрэл.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ГИШҮҮН: “Сонгуулийн хуулиар жилд хоёр удаа буюу зургаа болон аравдугаар сард сонгууль явуулах ёстой. Энэ хүрээнд нөхөн сонгуулийг товыг зарласан. Үндсэн хуулийн цэц нэг хүний эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан бол Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй иргэний эрхийг хамгаалах шийдвэр гаргаж байгаа юм. Цаашдаа Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ, Ерөнхийлөгч болон ИТХ-ын сонгуулийн хуулийн загварыг гаргаж байгаа.

Д.ЭРДЭНЭБАТ ГИШҮҮН: Үндсэн хуульд хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц нэг хүний биш нийтийн төлөө шийдвэр гаргах ёстой. Нэг хүний эрхийг хамгаалах шийдвэр гаргаснаараа цэц нэр хүндээ алдаж байна. Нөгөөтэйгүүр төрийн албыг улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг жирийн иргэнтэй дүйцүүлж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн төрийн албан хаагч дахин тухайн ажилдаа томилогддоггүй байх зохицуулалт тусгах нь зөв.

Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН: Үндсэн хуулийн Цэц яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг байнгын хорооны хуралдаанд хэлсэн.  42-р тойрогт нөхөн сонгууль явуулсан бол МАН ялагдах байсан. МАН нэг ч бүтээн байгуулалт хийхгүй, сайд, дарга нар нь зарцуулсан учраас сонгогчид дээр очих нүүргүй болсон гэж хэлсэн чинь гишүүд их уурлаж байна лээ. У.Хүрэлсүх энэ сонгуулийг явуулах сонирхолгүй, очуул ялагдах учраас, жолоочийнхоо ээжээр өргөдөл өгүүлсэн нь үнэн. Би үнэнийг нь л хэлсэн. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна, МАН-ыг сонгогчдын өмнө заавал очуулж, дүнг нь тавиулна. Үүний төлөө АН ажиллана.

О.БААСАНХҮҮ ГИШҮҮН: Гишүүдийг анзаарч байхад 42-р тойрогт маш их санаа зовсон, төсөв нь батлагдаж чадахгүйд их санаа зовсон хүмүүс байна. Уг нь Сонгуулийн хуульдаа зургаан сар гэдгийг зургаан хоног гээд засах боломжтой. УИХ-ын гишүүд хууль зөрчөөгүй ч Цэц бидэнд хуульд тодорхой өөрчлөлт хийх боломж олгосон. Энэ боломжоос Төрийн байгуулалтын байнгын хороо зугтаад байна вэ. Энэ сонгуулийг зохион байгуулахыг хүсч байвал Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломж байна уу, түүний дараа хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломж байна уу. Шууд хууль санаачлахгүйгээр хууль зөрчсөн заалтаа өөрчлөөд, сарын дотор ч сонгууль зохион байгуулж болно шүү дээ.

Г.ИТГЭЛ

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Тавнан (108.68.95.109)
2018-10-11 19:45:16
Энэ Тэрбишдавга ямар бөөрөнхий шийдэлтэй хүн бэ? Tөрд ийм амьтан байгаад ч яах вэ? Ямарч асуудалд толгой нь хүрэхгүй үхээнц сул хүндээ!!!!!!!германд боловсрол эзэмссэн гээд байгаа .даанч Berlin -гийн гудамжны үнэрч алгааа!!!!!!!!!!

ИРГЭН (66.181.165.246)
2018-10-11 17:15:14
ДАЛЬЧИГАНАЖ БАЙГААД УХАМСАРЫН ШАНАА АВАВ, МАХАН ТОЛГОЙ МИНЬ.

ZOCHIN (202.179.10.34)
2018-10-11 16:41:10
HENTIIHEN TER TUSMAA BURIADUUD HEZEENEESEE HELMEGDEJ BSAN.

Зочин (137.74.169.241)
2018-10-11 16:04:12
ardchilsan nam ene zasagt buur ataarhaj uhej bna...ediin zasagiin usultiin surgaar l zasagruu dairch uguh shinjtei

Зочин (166.70.207.2)
2018-10-11 15:47:33
ПҮРЭВДОРЖОО ЧИ ИНГЭЖ НЭЭХ МЭДЭМХИЙРЧ ОЛОН ЮМ БУЦАХАА БОЛЬЧИХ

Зочин (202.179.10.22)
2018-10-11 15:45:35
Сонгууль хийгээд мөнгө төраагаад Хэнтийнхнийг жаахан бондойлгооч намуудаа

ИРА (59.153.113.201)
2018-10-11 14:49:31
ПҮРЭВДОРЖ ГЭДЭГ ЭНЭ ХҮНИЙГ ХАРАХАД ЭРҮҮЛ Л ЮМ ШИГ БАЙХ ЮМ.ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААГ НЬ СОНСОХООР НӨГӨӨ ГҮРЖАВ ШИГ ХАРАГДААД БАЙНА ДАА.

1234 (183.81.169.106)
2018-10-11 12:54:49
Одоо болох сонгууль,2020 онд болох сонгуульд МАН,АН хоёлуулаа унана, нэг нэгний хээ харыг хэлээд яах вэ, та нар улс орноо яаж авч явсан вэ, ард түмэн та нараар өмчөө хамгаалуулсан та нар дураагаа авиралсан ,өрөнд унагасан удирдаж чадахгүй гэдгийг харуулсан өөр яах уу ,ард түмний амьдрал улам муудсан ,газар доорхи баялгыг дур мэдэн бусад оронд өгсөн/ үнэгүй/энэ юу болж байна засгийн эрхийг хууль бусаар л авахгүй юм бол танай 2 нам одоо унана аа,дахин боссож ирэхгүй ээ.

Монгол иргэн (202.21.107.11)
2018-10-11 12:41:47
Монгол олон ард иргэдийн нэгээ хэн хэсэг төлөөлөл байхгүй эрх ашгаараа хохироод байх юм

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-16 18:41:40 - Улс төр
Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе
2018-10-16 17:58:36 - Улс төр
Н.Баяртсайхан: Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой
2018-10-16 17:29:17 - Шар
Хабиб Нурмагомедов Конорын даагаа нэхэх саналаас татгалзжээ
2018-10-16 17:04:59 - Гадаад
"Талибан" хөдөлгөөнийхөн АНУ-ын төлөөлөгчидтэй Катарт уулзсанаа баталгаажуулав
2018-10-16 16:49:24 - Байгаль Орчин
Улсын хэмжээнд ургац хураалт 73 хувьтай байна
2018-10-16 16:37:12 - Энтертайнмент
“Монгол туургатан” театрын шинэ барилга үүд хаалгаа нээлээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ
2018-10-16 16:24:10 - Хууль
Иргэдэд Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг утсаар өгч эхэллээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:09:33 - Нийслэл
“Өргөө” амаржих газрын урд талын авто зам дагуух явган хүний замыг чөлөөлж байна
2018-10-16 16:03:32 - Спорт
Ази тивийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэгт хүндэтгэл үзүүллээ
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв
2018-10-16 15:45:41 - Улс төр
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль үргэлжилж байна
2018-10-16 15:16:30 - Спорт
М.Бундмаагийн нэрэмжит тэмцээний аваргууд тодорлоо
2018-10-16 15:13:49 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй
2018-10-16 15:12:27 - Нийслэл
МОН-30 цахилгаан автобус гэрлийн гялбаа үүсгэхгүй
2018-10-16 15:04:31 - Эдийн засаг
“Global Finance” сэтгүүл Хас банкийг Монгол Улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2018-10-16 14:12:41 - Улс төр
Стратегийн орд ашигладаг компаниудын дансыг Монголбанкинд байршуулах хуулийн төслийг дэмжлээ
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент
Л.Лхамянжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-16 13:09:16 - Нийслэл
ФОТО: Амталгаат худалдаа зохион байгуулагдаж байна
2018-10-16 13:07:43 - Хууль
"Ханару" сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилжээ
2018-10-16 12:57:59 - Орон нутаг
БНХАУ-д үржлийн бус бог мал экспортлоно
2018-10-16 12:52:08 - Хууль
АТГ-т 336 хэрэг шалгагдаж байна
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа
2018-10-16 12:36:32 - Спорт
Чөлөөтийн эрэгтэй тамирчид ДАШТ-д оролцохоор эх орноосоо мордлоо
2018-10-16 12:24:38 - Боловсрол
ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ
2018-10-16 12:18:40 - Улс төр
Замын-Үүдэд тээвэр логистикийн төв нээлтээ хийлээ
2018-10-16 12:11:09 - Улс төр
"Монцемент" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-10-16 12:01:28 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2018-10-16 11:54:25 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2568 төгрөгийн үнэтэй байна
2018-10-16 11:47:45 - Нийслэл
Явган хүний зам дээр худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ
2018-10-16 11:22:47 - Спорт
Чансаа өндөр бөхчүүдийн халз барилдаан ирэх сарын 18-нд болно
2018-10-16 11:19:41 - Спорт
Морьт харвааны ДАШТ-д монголчууд тэргүүлжээ
2018-10-16 11:18:46 - Улс төр
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг огцруулах асуудлыг хөндөв
2018-10-16 11:07:36 - Нийслэл
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалинг 15%-иар бууруулсанд бухимдаж байна
2018-10-16 11:04:49 - Нийслэл
Шөнийн үзэсгэлэн худалдаа болно
2018-10-16 10:59:59 - Спорт
Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
2018-10-16 10:59:57 - Нийслэл
Төрийн албаны удирдах 13 албан тушаалд 24 хүн өрсөлдөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 12:46:44 - Нийслэл
ФОТО: “Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа