ТАЛХНЫ ГУРИЛ ямар буудайн гурилаар бүтдэг вэ

Түгээх    
2018-10-12 16:12:16 - Эдийн засаг

tarialan

Энэ жил улсын хэмжээнд 497 мянган га талбайд үр тариа тариалаад байна. Зуншлага сайн байсан хэдий ч 10 дугаар сард орсон цаснаас үүдэн тариаланчид үр тариа хураахад хүндрэл үүсч самнаж авах техникийг ашиглаж буй юм. ХХААХҮЯ  дотоодын улаан буудайгаар хангах зорилтыг дэвшүүлээд байгаа ч ургацаа 100 хувь авахад эргэлзээ үүсээд байна.  Үүнтэй зэрэгцэн улаан буудайны үнэ нэмсэн явдал өргөн хэрэглээний хүнс болох гурил, талхны үнийг нэмэхэд хүргэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Талуудын байр суурийг хүргэе.

ГУРИЛЫН ҮНЭ ӨСӨХ НӨХЦӨЛ ҮҮСЭХГҮЙ

АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖ:

Үүнд ТЭДС-ийн захирал Б.Үнэнбат, “Тариаланчдад зээлээр өгсөн буудайгаа буцааж авахдаа нэгдүгээр ангиллыг 600 мянга, хоёрдугаар ангиллыг 580 мянга, гуравдугаар ангиллыг 560 мянга, дөрөвдүгээр ангиллыг 520 мянган төгрөгөөр тооцож авч байгаа. Худалдан авалтаа 560 мянгаар хийж байна. Тиймээс гурилын үнэ өсөх нөхцөл үүсэхгүй” хэмээн  мэдэгдсэн. Харин энэхүү албаны хүний хариулт  бодит байдал дээр ямар байгааг бид сурвалжилсанаа хүргэе.

ТАЛХНЫ ГУРИЛЫГ I АНГИЛЛЫН БУУДАЙГААР ХИЙДГИЙГ АЛБАНЫХАН
МЭДЭХ УЧИРТАЙ

ҮЙЛДВЭРЛЭГЧИД:

Гурил, талх нарийн боов үйлдвэрлэгчидтэй уулзахад, “Талх, нарийн боовыг тоног төхөөрөмж, технологийн горим, хэрэглэгчдийн шаардлагын дагуу стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Талхны зориулалтын буудайн гурил нь салбарын сайдын яриад байгаа үнэ нэмсэн нэгдүгээр ангилалд багтдаг. БГТ-0.75-ын шаардлага хангасан, нойтон цавуулагын тоо 30 хувиас багагүй, суналт 14-15 см, хүчиллэг 4 градусаас ихгүй, чийглэг 15 хувиас ихгүй зэрэг шалгуурыг давсан тусгай гурил нэгдүгээр ангиллын буудайгаар хийдэг гэдгийг албаныхан мэдэх учиртай. 2, 3, 4 дүгээр ангиллын буудайгаар хийсэн гурилаар хэзээ ч талх үйлдвэрлэдэггүй гэдгийг ХХААХҮ-ийн сайдад уламжилья. Тиймээс нэгдүгээр ангиллын буудайг 40 мянган төгрөгөөр өсгөсөн нь талхны үнэд нөлөөлөхгүй хэмээн ташаа мэдээлэл иргэдэд өгч буйд  харамсаж байна” гэв.

I АНГИЛЛЫН БУУДАЙГААР ХИЙСЭН ГУРИЛААР ТАЛХ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ:

Талх, нарийн боов үйлдвэрлэх гурилыг  ямар ангиллын буудайгаар хийдэг хэмээн тодруулахад, “Буудай нь хатуу,  зөөлөн гэсэн үндсэн хоёр төрөлтэй байдаг. Манайд хатуу буудайг тэр бүр тариалж чаддаггүй. Ихэнхдээ  зөөлөн буудай тариалж байна. Тодруулбал шилэнцэрийн агууламж өндөртэй буюу уургийн агууламж ихтэй буудай тариалдаг. Буудайны тухайд дотор нь дөрөв ангилдаг. Дөрөвдүгээр ангиллын буудайгаар ихэнхдээ гахайн тэжээл хийдэг бол гуравдугаар ангиллынхаар үхэр, малын тэжээл болох хивэг хийдэг. Харин хоёрдугаар ангиллын буудайгаар спирт, архи, пивоны үйлдвэрүүд түүхий эд болгон ашигладаг бол нэгдүгээр ангиллын  буюу хамгийн өндөр сортын улаанбуудайгаар хийсэн гурилаар талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэв.

ӨНГӨРСӨН ОНД ХҮН АМЫН БУУДАЙН ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭНИЙ
46 ХУВИЙГ ХАНГАЖЭЭ

ХҮНСНИЙ БУУДАЙН ЧАНАРЫН СУДАЛГАА:

Хүн амын өргөн хэрэглээний хүнсний үндсэн түүхий эдийн нэг нь буудай. Монгол орны газар тариалангийн бүс нутгуудын байгаль, цаг уурын онцлог, хөрсний шинж чанараас хамаарч тариалсан буудайн чанарын үзүүлэлт хэлбэлзэн гурилын үйлдвэрийн түүхий эдийн шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй  тохиолдол гарсаар байна. Судалгаанаас харахад 2017 онд нийт 203.9 мян.тонн буудай хураан авснаас 130.8 мян.тонныг гурилын үйлдвэрт, 28.0 мян.тонныг тариалах үрийн нөөцөнд, 12.4 мян.тонныг тэжээлийн үйлдвэрт, 10 мян.тонныг спиртийн үйлдвэрт, 6.5 мян.тонныг тариалан эрхлэлтийг дэмжих санд хуваарилсан байна. Энэ нь хүн амын буудайн гурилын хэрэгцээний 46 хувийг хангах түвшинд байгаа юм.

2017 онд цаг агаарын байдал, нөхцлөөс хамаарч  ургацын хэмжээ буурчээ

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Ganbaa (124.158.95.139)
2018-10-15 10:19:11
Neg l oilgomjgvi bna daa talkhnii vne nemegdeh gd bnuda

Зочин (103.212.116.110)
2018-10-13 11:42:36
HAR TALH

Зочин (122.201.21.252)
2018-10-13 10:27:40
Талхыг улаанбуудайн гурилаар хийдэг.бусад төрлийн үр тариагаар хийж болно оо.

Zochin (139.5.216.253)
2018-10-13 08:26:21
Tgheer yu gsn vg we talh gurilnii vne nemegdene gsn vgvv

Zochin (139.5.216.253)
2018-10-13 08:26:01
Tgheer yu gsn vg we talh gurilnii vne nemegdene gsn vgvv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
2018-11-12 18:34:05 - Улс төр
Д.Хаянхярваа: ЖДҮ-ийг эсэргүүцсэн учраас намайг огцруулах асуудлыг хөндсөн
2018-11-12 17:56:13 - Энтертайнмент
Монголын балетчид Кубын их театрын тайзнаа бүжиглэв
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 17:06:46 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо
2018-11-12 16:42:17 - Хууль
Б.Амархүүд холбогдох шүүх хурал хойшиллоо
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-12 16:31:48 - Спорт
”Супер каратедо” олон улсын анхдугаар тэмцээн болно
2018-11-12 16:25:23 - Улс төр
C.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий сенсаац хөөцөлд
2018-11-12 15:55:01 - Хууль
Аврагч, гал сөнөөгчид 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдав
2018-11-12 15:54:17 - Орон нутаг
Хятадын тал урьдчилан мэдэгдээгүйгээс “Оюу Толгой”, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогсчээ
2018-11-12 15:49:11 - Нийслэл
Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв
2018-11-12 15:42:38 - Эрүүл мэнд
Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг гэв
2018-11-12 15:37:43 - Хууль
Багануурын уурхайн ажилчин шанаганд хавчуулагдан нас баржээ
2018-11-12 15:37:22 - Шар
Эрдэмтэд орой хооллох нь аюултай болохыг нотлов
2018-11-12 15:05:27 - Спорт
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо
2018-11-12 15:01:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Невен Мимицаг хүлээн авч уулзав
2018-11-12 15:00:49 - Нийслэл
Орон нутгийн төлөөллүүд ЖДҮХС-ийн зээл ирээгүйн улмаас хохирсон гэв
2018-11-12 14:50:24 - Эрүүл мэнд
Эмийн сангуудын 40 гаруй хувь нь антибиотикийг жоргүй олгож байна гэв
2018-11-12 14:48:02 - Улс төр
МАН-ын УЗ: ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжлээ
2018-11-12 14:31:03 - Хууль
Худагт нас барсан иргэний хэргийг шалгаж байна
2018-11-12 14:28:36 - Гадаад
Калифорнид ойн түймрийн улмаас 29 хүн амиа алдаж, 228 хүн сураггүй алга болжээ
2018-11-12 13:52:03 - Шар
“Mongolian next top model” нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарна
2018-11-12 13:33:55 - Шар
Парист Трамп Путин, Макрон, Меркель нартай Сири, пуужин устгах асуудлаар хэлэлцэв
2018-11-12 13:11:07 - Нийслэл
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-12 13:10:56 - Орон нутаг
Орхон аймагт ходоодны хорт хавдраар нас баралтын тоо буурчээ
2018-11-12 13:00:43 - Нийслэл
Бизнес эрхлэгчид "Шаардлага биелүүлэхгүй бол татвар төлөхгүй" гэж мэдэгдлээ
2018-11-12 12:38:57 - Шар
Б.Содномдаржааг мансууруулж байгаад байцаалт авсан гэв
2018-11-12 12:38:02 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатрын тэмцээний эхний шат амжилттай боллоо
2018-11-12 12:23:34 - Эдийн засаг
Камбожийн Вант Улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ХасБанканд зочилж туршлага судаллаа
2018-11-12 12:15:39 - Спорт
П.Цагааныг Байт харвааны Ерөнхийлөгчөөр улираан сонгов
2018-11-12 12:03:01 - Улс төр
Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц
2018-11-12 11:55:24 - Спорт
Г.Отгонцэцэг Узбекистаны тэмцээнээс медаль хүртэж чадсангүй
2018-11-12 11:53:23 - Эдийн засаг
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-”-аас “В” болгон өсгөжээ
2018-11-12 11:16:21 - Спорт
Хоёр аварга Кюүшюү башёг өнжинө
2018-11-12 11:13:42 - Энтертайнмент
Ц.Аззаяа “Miss Asia” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титэм зүүлээ
2018-11-12 11:09:40 - Спорт
Монгол Улсын есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д багтжээ
2018-11-12 11:04:53 - Боловсрол
МСҮТ-ийн санхүүжилтийн хоёр хувийг багшид зарцуулна
2018-11-12 10:56:38 - Орон нутаг
Эхээсээ төөрсөн бамбаруушийг малчны хотонд өвөлжүүлэхээр болжээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-10 10:29:32 - Хууль
Г.Лхагвасүрэн: Миний жаахан охиныг өөрөө үхсэн мэтээр 100 хувь буруутгаж байна
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-10 10:31:13 - Улс төр
УИХ-ын ГУРВАН гишүүнд түдгэлзүүлэх бичиг ирж, ХОЁР сайдаа чөлөөлсөн МАН-ЫН ЦАГ ҮЕ
2018-11-10 10:26:06 - Улс төр
Хүрлээ хурандаад одоо сэлэм биш памперс хэрэгтэй болжээ
2018-11-11 10:14:49 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
2018-11-12 12:03:01 - Улс төр
Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц