Дэлхийн орчин үеийн инженерийн 10 шилдэг шийдэл

Түгээх    
2018-10-15 07:44:34 - Энтертайнмент

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн илүү онцгой, илүү ихийг хийж бүтээхийг мөрөөдсөөр ирсэн билээ. Гайхамшигтай бүтээн байгуулалт нь хүний амьдралын нэг хэсэг болсон.

Технологийн гайхамшиг нь өнгөрсөнд бүтээсэн гайхамшгуудаас илүү шинийг бий болгож боломж бүрдүүлсээр байна. Бид та бүхэнд “Wonderlist”-д нийтлэгдсэн инженерийн шилдэг 10 шийдлийг танилцуулъя.

1. Акаши Кайки гүүр (Akashi Kaikyō Bridge)

Энэ бол орчин цагийн инженерийн гайхамшигтай шийдэл юм. Японд байдаг энэхүү гүүр нь дэлхийн хамгийн том дүүжин гүүр бөгөөд тулгуур багануудгүйгээрээ онцлог. Нийт 1,991 метр бөгөөд 1998 онд байгуулагджээ. Хоншю арлын Кобе хотыг арлын Аваджи хоттой холбодог. 

2. Виадук Мийо (Millau Viaduct)

Миланы Виадук нь өмнөд Францын Миллау хотын ойролцоо байдаг 2004 онд 12 сарын 14-нд ашиглалтад орсон. Европ тивийн хамгийн өндөр тавцант гүүр юм. Эйфелийн цамхагаас ч өндөр буюу 343 м өндрөөрөө дэлхийд эгнэшгүй. Хамгийн өндөр цэг нь Тарн голоос дээш 270 м ажээ. Тус гүүрийг Франц болон Испанийг холбогч болгон барьсан байдаг. 2006 онд IABSE шилдэг бүтээн байгуулалтын шагнал хүртжээ. Зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 320 сая евро.

3. USS George H. W. Bush (CVN-77)

“USS George H. W. Bush”-ыг 2001 онд “Northport Grumman Newport News” усан онгоцны үйлдвэрт угсарч эхлээд, 2009 онд дууссан. Нийт 6.2 тэрбум доллар зарцуулжээ.

Виржиния мужийн Норфолк хотын Naval Station-д байдаг.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Бушийн нэрээр нэрлэгдсэн, тус улсын тэнгисийн цэргийн хоёр дахь том хөлөг онгоц. 100 мянга гаруй тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, урьд өмнө ашиглаж байгаагүй шинэ технологиор бүтээсэн цэргийн хөлөг онгоц.  Дээд хурд нь 56 км/цаг, 2 реактор, дөрвөн турбин хөдөлгүүртэй. Түүнийг 20 гаруй жилийн турш түлш хийлгүй ашиглах боломжтой.    

4. Хойд Европын хийн хоолой (North European Gas Pipeline)

ОХУ-ын Вьброгоос Германы Грифффсдаллыг холбосон, далайгаар дамжсан дэлхийн хамгийн урт, хийн хоолой. Энэ төсөл хоёр шугамтай.  2011 оны эхний шугамыг тавьж, 2011 оны 11 сарын 8-нд нээжээ. Хоёр дахь нь 2011-2012 оны хооронд тавигдсан бөгөөд 2018 оны аравдугаар сарын 8-нд нээж байжээ. Нийт 1,222 км урт хоолой юм. 

5. Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн (Beijing National Stadium)

Хятадын Бээжин хотноо байрладаг энэхүү үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь "Шувууны үүр" нэрээрээ олонд танигдсан бөгөөд гангаар бүтээсэн хамгийн том бүтээн байгуулалт юм. Урлагийн гэхээсээ илүүтэй олон нийтийн арга хэмжээнд зориулагдсан гэлтэй. 2008 оны зуны олимпийн наадам, параламимп зохион байгуулах зорилгоор Швейцарийн архитекторч Жаз Херзог, Пьер де Мюурон нар загварыг нь гаргажээ.

6. Бэйлонг цахилгаан шат (Bailong Elevator)

Хятадын Чанзязе хотын Wulingyuan дахь том хадан цохионд байгуулсан шилэн цахилгаан шат. Дэлхийн хамгийн өндөр, хамгийн том цахилгаан шат. “Bailong Elevator” буюу 100 луу хэмээх энэхүү цахилгаан шат 330 метр өндөр.

Өмнө нь жуулчид явганаар явж хүрдэг байсан боловч хад огцом учир хүн бүр оройд нь гарч чаддаггүй байсан аж.

Нэг удаад 50 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай тус цахилгаан шатаар өдөрт 18 мянган хүн зорчдог байна. Энэхүү цахилгаан шатыг нийтийн хэрэгцээнд зориулан 1999 онд байгуулж эхлээд, 2002 онд ашиглалтад оруулжээ.

7. Палм арал – Инженерийн гайхалтай шийдэл (Palm Islands – Engineering Wonders)

Орчин үеийн инженерингийн амжилтыг харуулсан гайхалтай жишээнүүдийн нэг юм. Эдгээр арлууд (Palm Jumeirah, Palm Jebel Ali, Palm Deira) нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот дахь хамгийн том хиймэл арал юм. Хиймэл далайн эрэг дээр 1500 хотхон байдаг. Энэхүү гайхалтай хиймэл арлыг 2008 онд байгуулж дуусчээ.

арал нь 100 сая хавтгай дөрвөлжин талбайтай ба элс, чулуунаас бүрддэг. Орчин тойрны байгаль орчинтой нийцүүлэхийн тулд далайгаас 210 сая тонн чулуу гарган авчээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардагдсан чулууны хэмжээг тооцож үзвэл дэлхийн бөмбөрцгийг гурван удаа тойрох хэмжээтэй дүйцнэ гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байна.

8. Евро туннель (Eurotunnel)

Орчин үеийн гайхалтай энэхүү бүтээн байгуулалт нь Англиас франц хүртэл үргэлжилдэг.  Усан дотор бүтээн байгуулсан нь сонирхолтой. Энэхүү туннелийн урт 50 км бөгөөд далайн ёроолоос доош 45 км-ийн гүнд суурилуулжээ.

Английн Кент мужийн Фолкстон, Францын хойд нутгийн Кале хотуудыг газар доогуур холбосон энэ метро өдөрт 600 галт тэрэг нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадалтай, хоёр үйлчилгээний төв бүхий нэг хонгилоос бүрддэг нүсэр байгууламж аж.

Зорчих хэсгийн хонгилын голч 7.6 метр, үйлчилгээний хэсгийнх 4.8 метр. Далайн усан дор, газрын гүнд бүтээн босгосон энэ гайхамшгийн ачаар хоёр улсын хооронд 30 хүрэхгүй минут зорчих боломжтой болжээ.

9. Гурван хавцлын усан цахилгаан станц (The Three Gorges Dam)

Хятадын Сандупинг хотын Хөх голын эрэг дагуу байгуулагдсан дэлхийн хамгийн том энэхүү цахилгаан станц (22.500 МВт) нь Хятадын Сандупинг хотын Хөх голын эрэг дагуу байгуулагдсан дэлхийн хамгийн том энэхүү цахилгаан станц (22.500 МВт) нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дээд тал нь 22500 мВт-ын хүчин чадалтайгаар ажиллах боломжтой.

Гурван хавцлын усан цахилгаан станцыг япончуудын колоничлолын үед бүтээн байгуулах санаачилга гарч байжээ. Гэвч япончууд дайнд ялагдсан, мөн эдийн засгийн бэрхшээлээс болон удаа дараалан хойшлогдож байсан аж.

1994 онд уг станцыг барьж байгуулах төсөл эхэлж, 26 тэрбум доллар зарцуулан 2008 онд ашиглалтад оруулжээ.

10. Pan-STARRS

Pan-STARRS нь Panoramic Survey Telescope & Rapid Response System гэсэн үгийн товчлол. Энэ нь Хавайн их сургуулийн Одон орон судлалын хүрээлэнгээс боловсруулсан өргөн хэмжээний зураг төслийн зориулалттай шинэлэг загвар юм.

Энэхүү дижитал камер нь 1400 мегапиксел бөгөөд 36 тэргэл сартай тэнцэх хэмжээний тэнгэрийн хэсгийн зургийг нэг дор авах хүчин чадалтай. Энэ үзүүлэлтээрээ тэргэл сарны зууны нэгтэй тэнцэх хэмжээний зураг авах чадалтай сансрын Хабл дурангийн WFC3 камераас 3600 дахин илүү аж.

Хэрэв уг камераар авсан 1 ширхэг зургийг 300 dpi нягтаршилтайгаар цаасан дээр хэвлэвэл бейсболын талбайг бүрхэх хэмжээнд хүрэх юм байна.

Pan-STARRS хэмээх тус дурангийн тусламжтайгаар дэлхийд ойртон ирж байгаа 300м-ээс дээш буюу дэлхийн амьдралыг сүйтгэж чадах хэмжээний солирыг илрүүлэх, мөн нэн шинэ од болон сансарын аливаа хөдөлгөөнт биетийг ажиглахад ашиглах боломжтой аж. Тус камераар 30 секунд тутамд сансар огторгуйн зураг авдаг бөгөөд зөвхөн нэг шөнийн дотор авсан нийт зургийн хэмжээ 1000 DVD дүүргэнэ гэж эх сурвалжид мэдээлжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (202.126.89.233)
2018-10-15 09:49:09
Далайн ёроолоос доош 45 км ын доор гэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм