Д.Энхтүшиг: Хавар алимны мод цэцэглэхэд хашаа маань бяцхан төгөл шиг болдог

Түгээх    
2018-10-15 08:35:49 - Энтертайнмент

alim

-АЛИМНЫ МОДЫГ ӨНЖӨӨД НЭГ УДАА УСЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН
ЗУНД ХАТЧИХАНА ШҮҮ-

Хашаандаа алимны мод тарьж өрхийнхөө хэрэгцээг хангадаг Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтүшинтэй ярилцлаа. 15-16 жилийн өмнө тарьсан алимны модноосоо жилдээ 200 кг орчим ургац хураадаг бөгөөд өрхийнхөө жилийн хэрэгцээг хангадаг байна. Жил бүрийн намар ургацаа хураахдаа “Алим” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж, ирсэн зочдын түүсэн алимыг тодорхой хэмжээгээр үнэлээд өгдөг ажээ. Энэ жилийн хувьд Д.Энхтүшигийн гэр бүлийнхэн нэг кг алимаа 4000 төгрөгөөр үнэлсэн байна.

-Танай гэр бүлийнхэн хэдэн жилийн өмнөөс алимны мод тарив?

-2004 онд цөөхөн хэдхэн суулгац тарьж байлаа. Уг нь хамгийн эхлээд хашаандаа мод тарих, алимны модны суулгац зарах зорилгоор авчирсан юм. Тэгээд тарьсан мод маань дөрөв дэх жилийнхээ намраас ургацаа өгөөд эхэлсэн. Эхний хэдэн жилд алимны мод нэлээд их арчилгаа шаардана шүү. Өвлийн хүйтэнд дааруулж, хөлдөөж болохгүй. Хавар, зуны улиралд усалгаа маш их шаардана. Усалгааг нь тогтмол хийгээд байвал алимны мод гайгүй ургачихна шүү. Жижиг суулгацыг өвөл дааруулахгүйн тулд нөмөр газар тарих хэрэгтэй, эсвэл дулаалдаг. Ингэхгүй бол тэсгэм хүйтэнд голдоо ортол хөлдөж хатингаршаад, цаашид дахин ургаддаггүй юм билээ.

-Та бүхний тарьсан алимны модны суулгац хэдэн жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлсэн бэ?

-Алимны мод ихэвчлэн дөрвөн жилийн дараагаас үр жимсээ өгч эхэлдэг. Ер нь тарьж буй технологиос болно л доо. Эхэндээ жижигхэн модноос цөөхөн хэдхэн алим л ургадаг байсан. 12-13 жил ургацаа хурааж байна. Эхний хэдэн жилд 50-60 кг алим хурааж гэр бүлийнхээ хэрэгцээнд чанамал, компот хийдэг байлаа. Сүүлдээ мод нь өндөр ургаад үр жимс нь ихсээд ирэхээр өөрсдөө шингээхээ байсан. Есдүгээр сарын эхээр “Алим” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж, ургацаа хураасан. Энэ жилийн ургац их бага байсан. Гэхдээ 170 кг алим хураалаа. Гэр хорооллын хашаанд 0.3 га газрын 18 метр кавдрат газар тарьсан модноос ургасан алим шүү дээ. Монголчууд хоорондоо зайтай тарьсан нэг модноос 170 кг алим хурааж авсан туршлага бий юм билээ. Харин манайх зай багатай учраас моднуудаа ойрхон ойрхон суулгасан. Мөн Баянзүрх дүүргийн урд хэсэг хайрга чулуу ихтэй хөрс муутай. Бид хар хөрс дэвсэж байгаад л тарьчихсан. Үүнээсээ болоод алимны хэмжээ нь жижигхэн, нэг модонд цөөхөн алим ургаж байна.

-Хүмүүс алимны мод ургуулахад хэцүү гэсэн ойлголттой байдаг. Танайх ямар арга технологи ашиглаж ургуулав?

-Хүмүүс технологийн дагуу алимны модыг шууд хөрсөнд суулгачихдаг. Харин бидний хувьд нутагшсан үндсэн дээр алимныхаа модны үндэсийг залгаж үрслүүлснийхээ дараа тарьсан. Газар нутгийн онцлогоос хамааран алимны мод ургахаасаа ургахгүй нь элбэг л дээ. Үүнээс болоод алимны модыг монгол орны нөхцөлд ургадаггүй гэсэн ойлголт байдаг болов уу. Мөн арчилгааг нь сайн хийгээгүйгээс болж ургахгүй, хатаж хорчийх тал байна.

alim

-ИСГЭЛЭН АЛИМНЫ АМТ АРААНЫ ШҮЛС АСГАРМААР ШҮҮ ДЭЭ-

-Алимны мод хэдэн сард цэцэглэдэг вэ. Маш сайхан анхилуун үнэртэй байдаг гэж сонссон?

-Тийм шүү, үнэхээр сайхан анхилуун үнэртэй. Алимны модны цэцэг маш гоё. Сакура шиг дэлбээ нь арай том ягаан цэцэг ургадаг. Дараа нь цагаан өнгөтэй болж, хашаа маань тэр чигээрээ цагаан цэцгээр хүрээлэгдэж бяцхан төгөл бий болдог. Тарьсан модноос жимс ургаад эхлэхээр усалгааныхаа асуудлыг шийдэх гээд нэг хэсэг нэлээд бужигнасан. Алимны модыг өнжөөд нэг удаа услахгүй бол Монголын зунд хатчихна шүү.

-Нэг модыг ойролцоогоор хэдэн литр усаар усалдаг вэ?

-Худгаас шууд мотороор усалдаг. Нэг модонд ойролцоогоор 200-300 литр ус шаардагдана шүү. 10-20 литр ус багадаад хатчих гээд байдаг юм. Алимны мод ойролцоогоор 1100 мм хур тунадас шаарддаг. Үүнийг нь хангаж чадахгүй бол хатаж хорчийх гээд байдаг. Нэг хатсан мод дахиж сэргэдэггүй юм билээ.

alim

-Монголчууд Ховдын алим гэж мэдэхээс биш Улаанбаатар хотод алим ургуулаад, жил бүрийн намар ургацаа хурааж авдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс олон хүн сонирхон хүлээн авч, алимны мод тарих хүсэлтэй болсон болов уу?

-Алимны мод тарихаасаа өмнө хөрсөө маш сайн сонгох хэрэгтэй. Болж өгвөл чийглэг, сийрэг хар хөрстэй байвал их зүгээр. Үндэс сайн байх тусам мод нь томроод ургац нь арвин байдаг.

-Монголд ямар сортын алимны мод таривал тохиромжтой вэ?

-Торниун гээд том төрлийн, энгийн, давжаа гээд гурван төрлийн алим байдаг. Манайх энгийн алим тарьсан. Талбай нь багадаад, мод нь жижигдээд, жаахан хүйтдээд давжаараад байгаа юм. Сая ургацаа хураахад хамгийн том нь энгийн алимны жижиг шиг л байсан. Хүмүүс алим тарих хэцүү гэж боддог. Жаахан арчлаад өгөхөд л болохоор санагдсан. Монголд ийм сортын алимны мод тарь гэж зөвлөж чадахгүй. Би мэргэжлийн хүн биш, надад туршлага л байна. Өөрсдөө алим тариад эхлэхээр гадуур худалдаалагддаг алимны амт, бидний тарьсан алимны амт эрс ялгагддаг юм байна. Хүүхэд байхад Оросоос ирсэн алимны цаасан хайрцгийг онгойлгоход л маш сайхан үнэртдэг байлаа. Одоо гаднаас импортоор орж ирдэг алимнаас ийм үнэр үнэртдэггүй. Манай гэр бүлийн тарьсан алимыг уутанд хийж байгаад амыг нь онгойлгоход үнэхээр сайхан үнэртдэг.

-Танайх ямар нэгэн бордоо ашигладаггүй, байгалийн жамаар нь ургуулдаг болохоор тийм сайхан үнэртдэг байх л даа?

-Ямар ч бордоо хэрэглэдэггүй, ялаа хорхойны хор ч цацдаггүй. Исгэлэн алимны амт арааны шүлс асгармаар шүү дээ.

-Цаашид алимны мод тарьж, монголчуудынхаа багахан хэсгийг ч болов эко жимсээр хангах бодол, төлөвлөгөө байна уу?

-Бид одоохондоо ажил төрөл хөөцөлдөөд, завгүй нааш цаашаагаа гүйлдээд л байна. Яваандаа томоохон газар тарихаар төлөвлөж байгаа. Сүүлийн үед замын хажуугаар нарс тариад байна. Уг нь алимны мод таривал хавартаа сайхан цэцэглэнэ. Намар алим нь хөрсөн дээр уначихсан байвал үзэмжийн хувьд ч гэсэн сайхан харагдах юм даа. Намар навч нь шарлахаараа их сайхан улаан өнгөтэй байдаг.

М.АМАРЖАРГАЛ

alim



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (202.126.89.207)
2018-10-16 05:29:16
Сургуулиуд очиж үзэх хэрэгтэй. БСШУЯтай гэрээ байгуулаад сургалтын өдөр зохион байгуулж ажиллавал үр дүнгээ өгнө. Баяр хүргэе. Мундаг хүн байна.

zochin (185.39.141.9)
2018-10-15 22:00:37
bi alimnii neriig medne . bas idej medne .

Зочин (202.9.42.49)
2018-10-15 19:29:32
Гурван Сээр ХХК захирал Гансүх гд тв9 мод таръя нэвтрүүлгээс утсы нь аваарай. Маш олон гоё алим жимсний мод тарьдаг ах Сэлэнгэд байдаг юм байна лээ. Их сайхан зантай. Суулгац зардаг байхаа.

Зочин (202.126.89.29)
2018-10-15 19:28:44
Hayagaa helj boloh bolow u

Зочин (122.201.26.13)
2018-10-15 18:54:09
suulgats abax gesiin zarah bolob uu?

Зочин (202.179.31.31)
2018-10-15 15:02:49
Би алимтай бялуу хийж чадна.

Tamiraa (182.160.37.160)
2018-10-15 13:26:36
Sn amjilt husii

монгол (66.181.187.75)
2018-10-15 13:19:54
Маш гоё. . .

Зочин (202.126.89.84)
2018-10-15 12:35:20
Утас дугаараа өгөөч эсвэл фсбүүк хаягаа үлдээгээрэй амжилт хүсье

12345 (124.158.95.5)
2018-10-15 12:11:52
good luck

ИРГЭН (66.181.165.246)
2018-10-15 11:56:28
туршлага судлах гэсэн. Хаяг, утас шөрмөс байна уу

zochin (27.123.215.222)
2018-10-15 10:51:34
манай хөрсөнд бүх зүйл ургана.Гол нь арчилгаа шүү дээ. Өвөл харин жаахан хэцүү хөлдөх гээд байдаг талтай.Хүний нөр их хөдөлмөр шүү дээ.

Зочин (203.91.115.41)
2018-10-15 10:42:22
gadaaadad ym bishuuuu

Малчин (202.21.127.160)
2018-10-15 10:31:08
Амжилт хүсье, Монголд төр, засаг нь л болохоо больчихсон болохоос арчаатайхан хүн бүр, өрх бүр л юм хийж бүтээе гээд зүтгэж байгаагийн нэг тод жишээ бол энэ айл байна. Төр засаг нь бэлэн юм амладгаа болих хэрэгтэй, үүнээс л арчаагүй бэлэнчлэх сэтгэлтэнгүүд төрж байгаа юм. Ингэж хөдөлмөрлөсөн юм үнэтэй байх ёстой, юун 4000 төгрөг байтугай үнэтэй шүү. Гарал үүсэл нь мэдэгдэхгүй юмыг үүнээс өндөр үнэтэй авдаг мөртлөө ийм сайхан алим, дээр нь бүр өөрөө хурааж агаар салхинд гараад авч байгаа нь илүү сэтгэл ханамж гэж бодох хэрэгтэй

Ахро (150.129.141.145)
2018-10-15 10:23:19
Сайхан мэдээ бн Сайхан ч сэтгэлтэй хүн бн Яагаад гэвэл ургац арвин бн Баяр хүргии

Zochin. (64.119.16.39)
2018-10-15 10:22:37
Davaa ch baisan goyo bna.

Ахро (150.129.141.145)
2018-10-15 10:21:53
Сайхан мэдээ бн Сайхан ч сэтгэлтэй хүн бн Яагаад гэвэл ургац арвин бн Баяр хүргии

Зочин (124.158.77.59)
2018-10-15 09:54:57
alim bish davjaa

Зочин (202.9.42.49)
2018-10-15 09:46:40
Газар дээр нь ирээд өөрсдөө түүгээд гарч байгаа хүмүүст арай бага өртгөөр зарж болдоггүй л юм байхдаа .Арай л үнэлсэн .Ядаж 3500-аар үнэлэхэд хүмүүс баярлаал л явчина шд.Хэрвээ хүмүүсээ хоолоор дайлж байгаа бол 4000 болноо харин.

Зочин (202.179.31.3)
2018-10-15 09:39:50
Дээр үеийн хайрцгаар нь авдаг байсан сайхан үнэртэй алим чинь оросоор дамжиж орж ирсэн хойд солонгосын алим. Хайрцган дээр нь солонгос үсэг байдаг байсан.

Зочин (202.179.27.38)
2018-10-15 09:35:41
хураалцсан хүндээ жаахан алим өгөөд явуулчиж чаддаггүй гэхээр новшийн хужаа л байна даа

Зочин (202.179.31.3)
2018-10-15 09:31:39
лемон хэт их үнэтэй бас чанар нь муу байна. Лемон таривал хүмүүст их хэрэгтэй. Лэмон тарьж үзмээр санагдаад байна.

Зочин (202.179.31.3)
2018-10-15 09:26:26
Алимны үр соёолуулж ургуулсан. Тийм их ус шаарддаг бол больдог ч юм уу? Өөрөө ургачихдаг байх гэж бодсон. Эхэнд нь усалж байгаад хаячихна гэж бодсон. Ийм олон жил болсон мод ч өөрөө ургаж чадахгүй юу уу? Нөгөө нэг асуудал нь танайх ямар хашаатай мөн байшин сав гэр чинь ямар суурьтайг мэдэхгүй юм. Хэрэв модон бол ингэж их услахаар бүгд ялзарч сүйддэг. Хүүхэд байхдаа төмс нэг зун тариад цоо шинэ барьсан фундамэентгүй байшинг будаа болгож байлаа.

Emee (139.5.217.118)
2018-10-15 09:21:39
Turthlagaa hubaalshaarai .bid Ch bas tarij vzie. Amjilt hvcie.

Зочин (112.96.67.4)
2018-10-15 09:11:15
Yaya l da

Зочин (202.21.101.246)
2018-10-15 08:43:46
ямар гоё юм бэ амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА