ТОМИЛОЛТ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай ТАНИЛЦЛАА

Түгээх    
2018-10-16 08:27:14 - Орон нутаг

neewt

Монгол Улсын Засгийн газар Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан. Энэ дагуу Дорноговь аймгийн төвөөс 18 км-ын зайд Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж, өнгөрсөн зургадугаар сарын 22-нд шаваа тавьсан билээ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд Засгийн газар авто зам, төмөр замын барилгын ажил, цахилгаан дамжуулах шугам, үйлдвэрийн хашаа тэгшлэх, хашаа барих ажлыг хариуцаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүд газрын тосны үйлдвэрээ барихаар ирэхэд Монголын талаас үйлдвэрийн гадаа тэгшилж, хашаагаа татан, газраа бэлдэж, 21.1 км автозам, 27 км төмөр зам, 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаа татчихсан байх учиртай. Уг ажлуудад зарцуулагдах санхүүжилтийг Хөгжлийн банк, гүйцэтгэлийг төрийн өмчит компаниуд хариуцан ажиллаж байгаа юм.

Бид Монголын талаас хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар газар дээрээс нь сурвалжлага бэлтгэн хүргэж байна. Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг ерөнхийд нь зангидаж ажиллах чиг үүрэгтэйгээр "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хувьцаат компани байгуулсан. Тиймээс тус компани уг бүтээн байгуулалтад захиалагч гэсэн статусаар оролцож байгаа аж.

neewt

НЭГ: ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИД ХОЁР САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ,
АВТОЗАМ ТАВЬЖ БАЙНА

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох, хүнд даацын тусгай зориулалттай автозам барихаар Монголын тал гэрээний үүрэг хүлээж буй. Уг замыг 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн тавьж дуусахаар ажиллаж байна. Авууштай энэ бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний замын хээрийн 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Цэргүүдээ бүтээн байгуулалтад оролцуулах асуудал олон нийтийн дунд шүүмжлэл хүлээдэг. Гэвч бодит байдал дээр ажил гацахгүй, цаг нартай, нэгдсэн зохион байгуулалттай байдал нь цэргүүдийн давуу тал болж байна. Цэргүүд цэргийн албан хаагчийн үндсэн цалингаас гадна компаниудын жишиг үнэлэмжээр хөдөлмөрөө үнэлүүлж байгаа аж. Автозам барих ажилд нийтдээ 230 орчим цэргийн албан хаагчид оролцож, техникээ өөрсдийн хүчээр хангахыг зорьж байгаа талаар албаныхан онцолж байна.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Төслөөс манай салбар ашиг хонжоо харж огт болохгүй. Гол нь цэргийн бие бүрэлдэхүүн авто зам тавьж, чанартай хийж гүйцэтгэж болдог гэдгийг харуулах хэрэгтэй. Цаашдаа бид автозам тавиад явах боломж бас нээгдээсэй гэж хүсч байна. Манай батлан хамгаалахын салбар дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох бүрэн боломжтой гэдгийг олон нийтэд харуулах хэрэгтэй. Гол нь чанар нь маш сайн байх ёстой" хэмээн тодотгож байв.

Одоогийн байдлаар автозам барих бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай байгаа аж. Нийт 23 ширхэг хиймэл байгууламж хийхээр төлөвлөснөөс таван хийн цэгийн хоолойны ажил бүрэн дууссан байна. Харин ус зайлуулах төмөр бетон хоолойны ажил 50 хувьтай хийгдэж байгааг албаныхан тодотгов.

neewt

neewt

ХОЁР: 18 КМ-ЭЭС ЭХЛЭН ТӨМӨР ЗАМАА ДӨРВӨН САЛАА ЗАМААР ТАВИНА

Газрын тосны үйлдвэрийг Сайншанд хоттой холбох төмөр замыг "УБТЗ" ХНН барьж байгуулахаар газар шорооны ажилдаа оржээ. Тал нутаг хэдий ч говийн хөрсний онцлогоос шалтгаалж, хуулалтыг илүү гүн хийх шаардлага үүссэн байна. Говийн суларсан хөрсөнд гүн ухалт хийж, сулавтар шорооны оронд 50-60 км-ын зайнаас уулархаг, хадлаг хөрс зөөж асгаж байгаа аж. Ингэж байж төмөр зам дээр гэнэтийн хөрсний сулрал үүсэхээс сэргийлэх юм байна.

Уг төмөр замын нийт урт 27 км. Зураг төслийн дагуу 18 км-ээс эхлэн дөрвөн салаа зам тавихаар тооцож, газар шорооны ажлаа эхлүүлжээ. Засгийн газраас дотоодын, төрийн өмчийн компаниуд ажлын хийж гүйцэтгэх тал дээр ихээхэн анхаарч байгаа тул "УБТЗ" ХНН-ээс 233 хүн хүчний бүрэлдэхүүнтэй, 130 машин механизмтайгаар газар шорооны ажил, төмөр бетон ус зайлуулах хоолой, гүүр, холбоос замын ажлууд руу орсон байна.

Дорноговь аймаг харьцангуй дулаан уур амьсгалтай. Тиймээс төмөр замын  газар шорооны ажил ирэх сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бүрэн боломжтой аж. Ингэснээр суурь бэлтгэл хангагдаж, он гарахтай зэрэгцээд төмөр нуруунуудаа тавьж эхлэхээр төлөвлөжээ. Учир нь, газар шорооны ажлаа нэг эмхэлчихвэл төмөр зам тавих үндсэн хэсгийг хүйтний улирлаар ч хийх боломжтой аж.

neewt

neewt

ГУРАВ: ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМУУДАА ТАТАЖ ЭХЭЛЖЭЭ

Монголын талын хүлээж буй өөр нэг чухал үүрэг нь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станц байгуулах явдал. Уг станц барих ажлыг төр үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хариуцахын тулд "Цахилгаан дамжуулах үндэсний шугам" төрийн өмчит хувьцаат компани үүсгэн байгуулжээ. Ингэснээр тус компани уг ажилд шууд гүйцэтгэгч байдлаар ажиллаж байгаа аж.

Одоогоор тус компани 39 хүний бүрэлдэхүүнтэй, гурван бригад, 15 техниктэйгээр Сайншандын дэд станцын өргөтгөлийг хийж байна. Компани чиг үүргийнхээ хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хариуцан, ерөнхий удирдамж өгч байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилд өнгөрсөн зуны гурван сард орон нутгаас 120 орчим ажилчин ажилласан байна. Улмаар шороон замын арчлалтыг аймгийн АЗЗА компани хариуцжээ. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд 800 сая төгрөгийн бетон зуурмаг, хэв хашмал бусад бүтээгдэхүүн худалдан авчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Өмнө нь Монгол Улсад газрын тос барих үйлдвэрийн шав тавигдсан тохиолдол хэд хэд бий. Гэхдээ нэг нь ч бодит ажил хэрэг болоогүй. Харин Дорноговь аймагт өрнөж буй энэхүү бүтээн байгуулалт нь бодит юм. Дорноговь аймаг нэлээд эрт зах зээлийн нийгэмд шилжсэн, хөл хөдөлгөөн ихтэй орон нутаг. Тиймээс эдийн засагт онцгой ач холбогдолтой газрын тосны үйлдвэр манай аймагт баригдаж байгаад баяртай байна" гэж тодотгосон юм.

neewt

neewt

-ХӨГЖЛИЙН БАНКНААС 100 ТЭРБУМ ОРЧМЫН САНХҮҮЖИЛТ
ОЛГООД БАЙНА-

Одоогоор Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Монголын тал албан ёсоор хүлээн авах бэлтгэл ажил хангагдаж буй. ТЭЗҮ өнгөрсөн онд шарсан хэдий ч зардлын тэврэлтээс үүдэж, дахин хянах шаардлага үүссэн юм. Урьдчилсан төсөөллөөр газрын тосны үйлдвэрийг Энэтхэгийн зээл болох 1 тэрбум ам.доллараар барих боломжгүй хүрчээ. Гэхдээ Монголын талаас гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ 2018 онд багтаан дуусгахаар яаравчилж буйгаа Засгийн газрын тэргүүн нь онцоллоо.

Мөн ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор "Хөгжлийн банкны санхүүжилтийг удаашруулахгүй байхын тулд бүхий л тал дээр анхааран ажиллана. Сүүлийн үед ам.долларын ханш чангарч байгаа учраас хүйтний улирлаар өмнө зарим шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ татах, нөөцөө бэлдэх шаардлага үүсч мэдэхээр байна. Энэ чиглэлд хариуцаж буй компаниас хүсэлт ирвэл бид албан ёсоор Хөгжлийн банктай ярилцах боломжтой. Цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийх асуудал эхэндээ шүүмжлэл дагуулж байсан ч одоо манай цэргийн бие бүрэлдэхүүн маш сайн ажиллах болохыг харлаа. Төр төлөөлсөн өмчийн байгууллагууд өндөр хариуцлагатай ажиллах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 neewt

"Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-ийн захирал Д.Цэрэнноров "Ажил маш эрчимтэй явагдаж байна. Уг бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой Энэтхэг улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт ирж газар дээр нь танилцсан. Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй уг ажлыг маш богино хугацаанд  чанартайгаар гүйцэтгэж байна гэж дүгнэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр стандарт, нормууд хангагдаж байна. Бид саяхан яаралтай санхүүжилт татах хүсэлтээ Хөгжлийн банкинд уламжилж, шийдвэрлүүлсэн. Одоогоор байдлаар Хөгжлийн банкнаас 100 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт аваад байна" гэсэн мэдээлэл өгч байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд хүлээлгэж өгөхөөр ТЭЗҮ-д тусгажээ. Энэ дагуу төлөвлөгдсөн ажлууд ямар нэг байдлаар цаг хугацаа алдаагүй гэх мэдээллийг албаныхан өгөв.

"Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий инженер Д.Алтанцэцэг "Эрчим хүчний бие даасан байдал гэдэг бидэнд хамгийн тулгамдсан асуудал. Олон жил төр засаг маань шатахууны үнийг зохицуулах гэж маш их хүчин чармайлт гаргаж ирсэн. Гэвч бид байгаа  түүхий эдээ боловсруулж шатахуун үйлдвэрлэх хүртэл энэ асуудал бүрэн шийдэгдэхгүй. Олон жил яригдсан, олон шав тавигдсан ч ажил хэрэг болоогүй уг бүтээн байгуулалтын ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар урагшлууллаа" гэж онцолсон юм.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.ТҮШИГ

neewt

neewt

neewt

neewt

neewt

neewt

neewt

neewt

neewt



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

Zochin (122.201.26.172)
2018-10-18 11:39:07
Hurelsuhee Mongol ulsiig benzintei bolgovol Baatar tsol ugnuu

MGL (203.91.118.180)
2018-10-18 10:29:25
АМЖИЛТ

Zochin (202.55.188.34)
2018-10-16 16:27:05
Ovoo doo ongiriogood boliylchihgvi bol

Зочин (66.181.190.148)
2018-10-16 15:56:37
Ter enethegchvvd ni 50 jiliin umnuh tehnologior barih yum gsn,hotsrogdson bishvv

зочин (202.179.31.120)
2018-10-16 15:52:39
Энэ АНамын сэтгүүлч ганц удаа сэтгэлд эерэг мэдээ бичсэн байна.Харин найруулга,үг үсгийн тухайд АНам энэ сэтгүүлчээ дахин сургамаар байна гэж хэлье.

зочин (202.179.31.120)
2018-10-16 15:52:39
Энэ АНамын сэтгүүлч ганц удаа сэтгэлд эерэг мэдээ бичсэн байна.Харин найруулга,үг үсгийн тухайд АНам энэ сэтгүүлчээ дахин сургамаар байна гэж хэлье.

Зочин (202.131.225.197)
2018-10-16 14:45:43
нэг ч цэрэг харагдахгүй байна даа. эсвэл форм нь өөрчлөгдөө юу?

Зочин (103.9.90.131)
2018-10-16 14:17:54
Норвоо ахдаа ажлын амжилт хүсье

Зочин (202.9.43.178)
2018-10-16 14:10:36
Мядагбадам сэтгүүлчид баяр хүргье. Ганц ч болов гэрэл гэгээтэй мэдээ бичсэн байна. Хэвлэл мэдээлэлийнхэн улс төрчдийн гар хөл болохгүй л гагцхүү үнэнийг л мэдээлдэг байгаасай даа

mongol huu (64.119.24.113)
2018-10-16 13:19:00
Сайхан ажил болж байна. Ёрөнхий сайдад амжилт хүсэе.

зочин (202.179.31.82)
2018-10-16 12:57:11
дорноговийн алтан загасны эмгэн юу хийж яваа юм эсрэг хор найруулана шүү ЕС аа

Зочин (66.181.186.236)
2018-10-16 12:53:30
их сайхан бүтээн байгуулалт болж байна 1970 оны Эрдэнэтийн бүтээн байгуулалт санаанд оров.Орос - Монголын 10 мянган цэрэг их бүтээн байгуулалтад оролцсон гэж бичигдсэн байдаг. Цэрэг бол ажлын цаг ашиглалт сайн цалинтай сайн байна.

залуу (66.181.176.110)
2018-10-16 12:46:45
1,5 сая тонныг 1тэрбумаар ...? Dарханд япончууд 2 сая тонн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 600 сая -р бария гээд бүр шавыг ни тавиад байтал хүчээр зогсоосон до..

Б.Мижид (202.179.27.82)
2018-10-16 11:57:29
Цэргийн бие бүрэлдэхүүнийг их бүтээн байгуулалтад орцуулдаг нь социализмын үед хийж байсан,ач холбогдолтой болох нь нотлогдсон арга хэмжээ шүү дээ.Барилгын цэргийн ангиуд хичнээн их ажил хийж байсныг мартаагүй биз дээ.Өмнөх үед хэвшин тогтсон зүйлээ устгачихаад дахиад л сэргээх гэж үйлээ үзэж байгаадаа дүгнэлт хийхийн оронд болно,болохгүй гэж хий сүржигнэх хэрэг юу байна сэтгүүлчээ.

zochin (43.228.131.132)
2018-10-16 11:32:28
yaasan muuhai beleggui yum yarij yumiig harluulj bdagiin. Ali nam ni ch hiisen yadgiin Mongold l yum uldej bval.

Хрлл (150.129.141.145)
2018-10-16 11:28:46
Дэлгэрсайхан юу хииж яваан бол 7 н авгайгаа маллаал байжаахгүйдээ кк

Зочин (166.170.14.83)
2018-10-16 11:15:01
Ямар их алдаатай бичдэг сэтгүүлч вэ?

Зочин (202.126.89.245)
2018-10-16 10:53:59
Шоучин, поп Топорын ээлжит шоу юу. Үр дүн гарахаар л итгэхээс. Бензиний үнэ зах зээлийн зарчмаар нэиэгдэнэ гэдэг шиг болчих вий гэж айж сууна.

Зочин (66.181.160.79)
2018-10-16 10:52:12
АН намын угшилтай ажил л да.

Зочин (202.126.89.176)
2018-10-16 10:52:05
Дэлгэрсайхан гишүүн долларын тэрбумтан гэл үү.нутагтаа хандив өргөөд дутаад байгаа мөнгийг нь өгчих байх тийм үү.

Зочин (202.9.43.101)
2018-10-16 10:12:35
Ж.Мядагбадам гэдэг сэтгүүлчийг "шинэ үсгийн" сургалтанд давтан суулгаваас зохилтой.

Зочин (202.9.43.101)
2018-10-16 10:10:07
Ж.Мядагбадам гэдэг сэтгүүлчийг "шинэ үсгийн" сургалтанд давтан суулгаваас зохилтой.

Зочин (203.91.114.244)
2018-10-16 10:05:30
Нефть нэрэх үйлдвэр хаана байна? Тэрнийг барих байтал юун авто, төмөр зам, ЦДШ? Бас жижиг тосгон барьж таарна аа даа? Тэгээд энэ элсэн дунд? Арабууд ч цөлд бус, далайн эрэг хавьдаа үйлдвэрээ барьсан байдаг юм. Хэн элсэн дунд тосгон барих шийдвэр гаргав? Тэрнийг нь дэмжсэн шийдвэр гаргасан ЗГ-ын сайд нар, баталсан УИХ-ын гишүүд энд ажиллаж байгаа компаниудын цаад эзэд гэж бодогдож байна. Тэд бүтээгдхүүнээ татваргүйгээр Япон, Европ руу гаргах хэмжээнд хүртэл боловсронгуй болгох чадваргүй улс юм аа даа? Тэгвэл бүр их ашиг олох байлаа. УИХ, ЗГ-т байх үедээ энэ нөхөд төсөв сааж байж хэсэг цулайх юм. Бас танк, хурдан онгоц авна, Эгийн голын УЦС барина гм-ээр бүлтрээд байсан. Цаад санаа нь бас л төсөв, зээлийн мөнгө саах. Энэ үйлдвэр Өмнөговийн төмөр замтай адил замхрах юм байна. Иргэд бидэнд хоосон тал, ӨР үлдэнэ.

Марат К (66.181.160.25)
2018-10-16 09:57:56
Сайхан мэдээ байна . Амжилт хүсье

Марат К (66.181.160.25)
2018-10-16 09:53:47
Сайхан мэдээ байна Төр засагтаа баярлалаа

Дарь (103.229.121.172)
2018-10-16 09:51:29
Овоо доо.

Оожоо (103.229.121.72)
2018-10-16 09:36:32
Өглөө болгон ийм сайхан мэдээ уншиж байвал мөнч сайхан даа

Эрка (168.235.206.226)
2018-10-16 09:30:55
Сайхан мэдээ.Хийх хүнд арга олдоно гэж энэ дээ..жич:үг үсгийн алдаа гэж най алга.

Эрка (168.235.206.226)
2018-10-16 09:30:55
Сайхан мэдээ.Хийх хүнд арга олдоно гэж энэ дээ..жич:үг үсгийн алдаа гэж най алга.

Зочин (202.126.89.245)
2018-10-16 09:29:32
Tuuhii ed n orosod bgaad bdag... Urtog ene ter n yadiin bol doo... Nariin yumyg zugeer ingeed hiichihdeg n...

Хот (66.181.179.166)
2018-10-16 09:28:05
Муу нэртэй Сайханбилэг энэтхэгийн талтай анх яриж санхvvжилт авахаар болсон юм шvv.

Хот (66.181.179.166)
2018-10-16 09:27:56
Муу нэртэй Сайханбилэг энэтхэгийн талтай анх яриж санхvvжилт авахаар болсон юм шvv.

Зочин (122.201.21.211)
2018-10-16 09:16:16
хөл бөмбөг ихтэй нутаг гэнэ үү

Зочин (103.9.90.131)
2018-10-16 09:15:57
Мхаан иймэрхүү бүтээн байгуулалтыг нууж хийдэггүй юм байна ш д. Амжилт хүсье

Зочин (103.212.119.80)
2018-10-16 09:13:45
нефть дамжуулах шугам хоолойн монго байхгуй гэсэн яаралтай шийдэхгуй бол гацах вийдээ

Зочин (103.194.176.119)
2018-10-16 09:06:51
сэтгүүлч, редактор гэдэг мэргэжилтэй хүмүүс энэ сайтад байдаг болов уу?

Иргэн (203.91.118.180)
2018-10-16 08:56:01
ганц гэрэлтэй гэгээтэй мэдээ байна, аль хэдийн барьчих боломж мөн ч их байсан даа, даанч олигархиуд идэж уугаад өөрсдөд нь ашигггүй болохоор хөдлөөгүй юм, Хүрэлүсүхээ, Слдбаатараа зүтгээд байгаарай, элдэв дайралтаас битгий айж шантараарай

Zochin (64.119.25.228)
2018-10-16 08:50:45
Sain shandad barij boldoggui um bh daa, tumur zam auto zam barih mungu hemnegdene dee!!!!

Иргэн (66.181.161.49)
2018-10-16 08:43:06
Энэ харин сайхан мэдээ байна амжилт хүсье

Иргэн (66.181.161.49)
2018-10-16 08:43:06
Энэ харин сайхан мэдээ байна амжилт хүсье

Zochin (24.16.93.43)
2018-10-16 08:40:15
Mash zov Zamiin kompaniin heden luivarchidad iduulj baihaar ekh orniihoo horsondoo asgaad tegshilchvel mongolchuudiin buyn zayag harin ch neg hors n daaj yavah bailgui daasaar irsen yum, uhaj tonhhoo medhees yamar

Зочин (202.21.116.2)
2018-10-16 08:36:58
goi ni cnanar shuu sain bna

atuusnii jolooch (122.201.28.8)
2018-10-16 08:33:35
ayaa yaa yaa, ene myadagbadam gedeg hvnii bichseniig unshihaar setgvvlch mun vv geh bodol tolgoid orj irlee, iim hvniig setgvvlcheer ajluulj baih gej dee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА