Л.Лхам-Янжин: Бид Японоос мэдлэгээс гадна бизнес импортлох зорилготой

Түгээх    
2018-10-16 13:23:38 - Энтертайнмент

 

“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч, Японы “GTN”компанийн Монгол дахь салбарын ерөнхий менежер Л.Лхамянжинтай ярилцлаа.

-“Шинэ Монгол”-ын төгсөгчид гадаадын томоохон компаниудад амжилттай ажилладаг. Таны хувьд амжилттай ажиллаад зогсохгүй тухайн компанийнхаа Монгол дахь салбарыг хариуцаж ажиллаж эхэлсэн байна. Энэ талаараа ярихгүй юу? 

-Миний хувьд 2009 онд “Шинэ Монгол” сургуулиа төгсөөд Японд хэлний бэлтгэлд суралцсан юм. Дараа нь Fukushimaих сургуульд суралцаж, магистраа  Чибагийн их сургуульд хамгаалсан. Японы соёлын нэг онцлог нь манайх шиг төгссөн хойноо ажлын байраа хайдаггүй. Өөрөөр хэлбэл, суралцаж байхдаа хаана ямар компанид ажиллахаа тодорхойлчихсон, түүнийхээ төлөө тэмцэж байдаг. Надад цөөнгүй сонголт байсан ч дотроо Монголдоо очиж ажиллана гээд шийдчихсэн байсан. Гэхдээ мэдээж тодорхой хугацаанд Японд ажиллаж туршлага, мэдлэг хуримтлуулах хүсэл байсан. Энэ хүсэлд маань “Глобал Траст Нетвөрк” буюу “GTN” компани маань нийцсэн. Тиймээс ажлын ярилцлаганд орж тэнцээд төгсөнгүүтээ ажиллаж эхэлсэн. Ингээд жил гаруйн хугацаанд ажилласныхаа дараа Монгол дахь салбараа хариуцаж ажиллахаар болсон юм. 

-Таны эзэмшсэн мэргэжил тань юу билээ?

-Эдийн засаг тэр дотроо Байгаль орчны эдийн засаг. Мөн эдийн засгийн анализ, эконометрикс буюу дата анализ хийдэг мэргэжлээр төгссөн. 

-Монгол оюутнууд Японы компаниудад ажилд ороход хэцүү байдаг уу?

-Мэдээж хаана ч гэсэн гадаад хүмүүс ажилд орно гэдэг өндөр шалгууртай. Монгол хүний хувьд хэцүү тал бий. Ихэнхи гадаад оюутнууд төрөлх хэлээ давуу тал болгодог. Жишээ нь, Хятад оюутнуудад хэл нь их давуу тал болдог. Сүүлийн үед Вьетнам оюутнууд бас энэ талаа түлхүү ашиглаж ажилд орж байгаа. Өөрөөр хэлбэл, Японы компаниуд хүн ам ихтэй, том зах зээл рүү орж эхэлж байгаа учраас тухайн орны хүмүүсийг ажилд авах сонирхолтой болж байна гэсэн үг. Монгол хүний хувьд энэ тал дээр учир дутагдалтай. Тийм учраас ажил мэргэжил ур чадвараараа л Япон хүнтэй өрсөлдөж ажилд орохоос өөр арга байхгүй.

-“Шинэ Монгол” сургуулийн оюутнууд энэ шалгуурыг хялбархан даваад байх шиг анзаарагддаг. Та санал нийлэх үү?

-“Шинэ Монгол” сургуулийн 30-40 төгсөгч жил бүр Япон улсад суралцахаар явдаг. Үүнээс гадна хамгийн гол нь сургуулиас маань олгож байгаа мэдлэг, хүмүүжил бидний давуу тал болдог. Бусдаасаа арай өөр байгааг японууд анзаардаг гэх үү дээ. Манай төгсөгчид нийгэмд нь амархан нийцдэг, соёлыг нь мэддэг. Ер нь хүнийг хүндлэхээс эхлээд өөр л дөө. Тийм учраас ихэнхи төгсөгчид маань ажлын байраа амархан олдог. Мөн Японы компаниуд хувь хүнээс нийгмийн идэвхийг нь маш их харж үздэг. Энэ чиглэлийн асуултууд ч их ирдэг. Энэ тал дээр бид бусад орны оюутнуудаас хамаагүй давуу талтай байдаг. 

-Ингэхэд танай компанийн ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Ер нь Монголд албан ёсны салбараа нээсэн Япон компани ховор байх?

-Сүүлийн үед Японы компаниуд Монголыг маш ихээр сонирхох болсон. Гэхдээ чацаргана, ноос ноолуурын чиглэлээр буюу ерөнхийдөө үйлдвэрлэл дэмжих чиглэлээр сонирхож байгаа. Түүнээс цэвэр бизнесийн чиглэлээр орж ирсэн нь цөөн. Тэдний  нэг нь манай компани юм. Манайх шиг 75-100 хувийн тэтгэлэг олгодог, ажил, сургуульд зуучилдаг компани бол бүр ч байхгүй. 

Ер нь манай компанийн үндсэн чиглэл нь Японд амьдарч байгаа гадаад хүмүүст зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүдэг. Байрны батлан даалт, гар утасны үйлчилгээ,  интернет,  кредит карт, тэтгэлэгт хөтөлбөр, мөн Японы компаниудад үндсэн ажилтнаар ажиллах боломжийг олгодог гэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулдаг. Жил гаруйн өмнөөс Монголд төлөөлөгчийн газраа ажилуулж байгаад саяхнаас компани болон өргөжөөд байна. 

-Тэгэхээр танай компаниар зуучлуулбал 75-100 хувийн тэтгэлэг аваад зогсохгүй, найдвартай ажлын байранд зуучлуулна гэж ойлгож болох уу?

-Тийм. Японд ажиллах хугацаандаа эргэн төлөх нөхцөлтэй, тэтгэлэг. Монголчууд гадагшаа явж ажиллах, сурах зэрэгтээ зээл ихээр авч байгаа нь анзаарагдсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх зорилгоор энэхүү тэтгэлгийг олгож эхэлсэн юм. Мөн бид Монголд байх хугацаанд нь Японд амьдрах байр, ажиллах ажлын байрных нь сонголтыг хийж өгдөг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн тэнд очоод нийгэмших, дасах гээд олон хүндрэлийг энд нь шийдэж өгдөг юм. Мөн манай компанид ажилладаг монголчууд маань эндээс очсон хүмүүсийг хүлээн авч дасан зохицоход нь бүх талаар туслалцаа үзүүлдэг. 

-Япон улсад ажиллах хүчний хэрэгцээ их байгаа учраас Монголд хүртэл салбараа нээж ажиллах хүчний эрэлд гарч байгаа хэрэг үү?

-Японд ажиллах хүч үнэхээр дутагдаж байгаа. Үүнээс гадна манай монголчууд хаана ч очсон үнэхээр чадварлаг ажиллах хүч болдог.  Энэ нь Монгол Улсыг сонирхох болсон нэг шалтгаан. Мөн Японы компаниуд даяарчлалд маш их анхаарал тавьж байна. Өөрөөр хэлбэл, томоохон компаниуд нь “задрах” гэж байна. Гадаад улсуудад салбараа нээх бэлтгэл ажил тэнд өрнөж байна гэсэн үг.  Үүнтэй холбоотойгоор гаднаас ажилчид ихээр авч байна. Учир нь, тэдгээр хүмүүс хожим тухайн компанийг өөрийнх нь улсад салбараа нээхэд бэлтгэгдсэн боловсон хүчин болж өгөх юм. Тэгэхээр бид эндээс ажиллах хүч гаргаж мэдлэг, дадлага, чадвар импортлохын зэрэгцээ ирээдүйд Японы бизнесүүдийг оруулж ирэх үүд хаалгыг зэрэг нээж байгаа гэж ойлгож болно. 

-Танайхаар зуучлуулж нийт хэчнээн хүн яваад байна вэ?

-Бид одоогийн байдлаар хоёр үндсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шууд үндсэн ажилтан болох, нөгөө нь суралцах. Энэ хөтөлбөрийн хүрээнд 20 орчим хүн үндсэн ажилтнаар, 80-аад оюутан суралцахаар яваад байна. 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (66.181.161.8)
2018-10-16 15:45:46
Лхам-Янжин гэж бичнэ сэтгүүлчид монгол хэлний дүрэм мэдэхгүй бол ониг шүү

Зочин (66.181.184.136)
2018-10-16 15:40:46
universal mergejil ulsiig buh talaar n hogjuulne tehdee hohjiliig turgesgene

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ