Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртэв

Түгээх    
2018-10-16 15:48:02 - Энтертайнмент

erunhiilugchОлон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, архелогич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай.

Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн хүртсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Дэлхий дахинд Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан” гэж өндрөөр үнэлж буйгаа “Рерихийн өв” сангаас өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг:

Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт “Гол Мод II” хэмээх газарт МЭӨ 110-аад оны үед хамаарах эртний Хүннүгийн хаад, язгууртны булш бунханыг илрүүлж судалсан археологийн том цар хүрээтэй ажлыг дэмжсэн,

Чингис хааны морьт хөшөө, XIII зууны аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг бий болгосон,

Монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Майдар” төслийг эхлүүлж, Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг жаягаар бүтээсэн Майдар бурхны 54 метр өндөртэй босоо хөшөөг бүрэн цутгаж, барьж эхэлсэн зэрэг олон төслөөр Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Шагнал гардуулах ёслол 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр ОХУ-д болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардаж авсан юм. Тэрбээр шагнал гардаж авах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА: 

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс дэлхий дахин дахь Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэх салбарт хийсэн түүний үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагналыг гардан авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн сайн мэдэж байгаагаар, Монгол Улс нь өнө эртний түүх, соёл, оюуны өвтэй орон билээ. Монгол Улс нь нүүдэлчин соёл иргэншил болоод түүний онцлог соёлын өлгий нутаг юм. Монгол Улсын түүх нь Торгоны зам, Ард түмнүүдийн их нүүдэл, Монголын энх тайван буюу “Pax Mongolica” зэрэг дэлхийн түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой.

НҮБ-ын тунхаглалууд болж хөгжсөн “Рерихийн гэрээ” гэгдэх соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай олон улсын анхны гэрээг байгуулахад гүйцэтгэсэн Н.К.Рерихийн үүргийг болон дэлхийн соёлыг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Тэрээр тухайн үеийн нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг соёл, энхийг хамгаалах хөдөлгөөнд татан оруулж чадсан билээ.

Дэлхийд цуутай агуу их зураач, гүн ухаантны хувьд тэрээр соёлыг хамгаалан хөгжүүлэхгүйгээр, хүн өөрийн гарал үүсэлд эргэн хандахгүйгээр хүмүүн төрөлхтний цаашдын хувьсал боломжгүй гэдэгт итгэл дүүрэн байсан.

Азийн түүхийг бүхэлдээ, түүний дотор Монголын түүхийг судлахад онцгой байр суурь эзэлдэг Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн үеэр Азийн бага судлагдсан бүс нутагт археологийн болон угсаатны зүйн судалгаа хийгдсэн.

Агуу их зураач, соёлын зүтгэлтэн болох тэрээр Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулж, дорнын жижиг орнуудын түүхийг нээж, бүх хүмүүн төрөлхтний соёл иргэншил дэх тэдний ач үүргийг үнэлсэн байдаг. Том, жижиг соёл иргэншлүүдийн нэгдмэл байдал, ижил ач холбогдлын тухай түүний үзэл баримтлалын ач холбогдол нь жижиг ард түмнүүд, үндэстнүүдийн хувь заяа шийдэгдэж буй даяаршлын өнөөгийн эрин зуунд нэмэгдэж байна.

Н.К.Рерихийн хувьд Монгол Улс нь бол цаашдын бүтээн байгуулалтад чиглэсэн амьдралын үлэмж их нөөц боломжтой орон байсан. Тийм учраас Рерихийн хөдөлгөөн нь Монголын хувьд их чухал юм.

Олон улсын харилцаа даяаршиж, хүчирхэг эдийн засгуудын давамгайлал дор үндэсний онцлог, үнэт зүйлсийн хүчин зүйл бүдгэрч буй эдүгээ цагт Монгол Улсын төр, засгийн бодлого нь монгол хэлтэн, монгол туургатны удам угсаа оршин суугаа улс орнуудтай эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа аль болох үр бүтээлтэй хөгжүүлэн бэхжүүлэх, монгол угсаатны соёл, зан заншил болон нүүдлийн иргэншлийн өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, тэдгээрийг сурталчлах үйлсэд дэлхийн монголчуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглээд байна.

Өнөөдөр бидэнд гардуулж буй Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагнал нь цаашид соёлын өвийг хадгалахад чиглэсэн бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч байна.

Эцэст нь, Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” санд дахин талархал илэрхийлж, Монголын нийгмийг Рерихийн агуу их өвтэй танилцуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэж байна” гэсэн юм.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 24

"Николой" гэж алджээ (202.131.228.118)
2018-10-17 10:42:55
Гарчигт "Николой" гэж алдаатай бичжээ. Харин нийтлэлд нь зөв бичсэн байх юм. Үүнийгээ шалгаж байгаач дээ, сэтгүүлчээ!

Зочин (202.70.41.102)
2018-10-17 08:22:24
Баттулгаас өмнө хийгдэж байсан ажил Гол мод гэдэг газар чинь Өндөр-Улаан сум биш хөөе. Эрдэнэмандал, Хайрхан сумын заагт байдаг. олон жил малталгыг ажил хийж байна аа. Баттулга ерөнхийлөгчтэй хамааралгүй шүү дээ

Зочин (220.213.23.254)
2018-10-16 23:23:43
Ерөнхийлөгчийг зураач гэж сонсож байсан, тэр яг ямар зураг зурсан урласан бүтээсэн бэ?

GEGEEN (103.212.119.212)
2018-10-16 19:54:19
mongol yljee

Зочин (122.201.22.250)
2018-10-16 19:06:28
Монгол ялчихжээ

Зочин (202.9.43.190)
2018-10-16 19:01:01
ёстой тэнэг түүлжээ. рерихийн санг. дүрслэх урлагийн дунд сургуульд байсан гэж авчээ гэж л ойлгохоос. шал тэнэг юм.

Зочин (66.181.161.3)
2018-10-16 18:30:44
Зев шагнал ,зев юмыг зев гэж сур,Монголд тvvхийн тухай соелын телее хувийн менгеерее хийсэн хvн еронхийлегч Баттулгаас еер байхгvй.

Зочин (150.129.140.73)
2018-10-16 18:10:32
За даа энэч нэг их сайн зүйл мөн үү бодох л хэрэгтэй.Соёлын өвийг тээж яваа хүмүүс гэвэл том яруу найрагчид П.Бадарч,Б.Лхагвасүрэ ,Т.Галсан,дуучдаад Зангад,Долгор,Ариунба атар уяачдаад Д.Даваахүү,Онон бөхчүүдээс дархан аварга Б.Батэрдэнэ ,З.Ойдов,Н.Түвшинбаяр сурчдаас дархан мэргэн Даваахүү эрдэмтдээс Чоймаа багш,...улс төрчдөөс ёр.сайд бн Бямбасүрэн гуай ,жүигчдээс Цогзолмаа гуай,,ардын жүжигчин дуучин Хайдав гуай гээд л байна даа.Энэ шагналд ямар нэгэн байдлаар тодорхойлолт авдаг л байж таараа хэн явуулсан юм болдоо.Харамсмаар байна. .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:10
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:09
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

zochin (185.39.141.9)
2018-10-16 17:50:08
amjilt hvsie . chinges chaaniig mongol chuudad taniulsan . morit hushuu l hangalttai ... sv batbold mongoliig tonon deeremdeed opshoordohoos uur yu bn aaa. s.bayr . gichiinvvdeee .

зочин (103.57.95.139)
2018-10-16 17:45:03
ичихгүй авч л байдаг улсаа улс шиг удирдачих дараа нь шагнуул

зочин (66.181.180.110)
2018-10-16 17:23:03
Ямар ч хөгжлийн бодлогогүй төлөвлөлтгүй улс орны тэргүүнийг шагналаар шагнаж байдаг олон улсын энэ байгууллага бас толгойгүй мори унасан хүнтэй адилхан юм даа.өө хөөрхийс дөө гэж хэлэх бна

зочин (66.181.180.110)
2018-10-16 17:22:57
Ямар ч хөгжлийн бодлогогүй төлөвлөлтгүй улс орны тэргүүнийг шагналаар шагнаж байдаг олон улсын энэ байгууллага бас толгойгүй мори унасан хүнтэй адилхан юм даа.өө хөөрхийс дөө гэж хэлэх бна

зочин (66.181.180.110)
2018-10-16 17:22:35
Ямар ч хөгжлийн бодлогогүй төлөвлөлтгүй улс орны тэргүүнийг шагналаар шагнаж байдаг олон улсын энэ байгууллага бас толгойгүй мори унасан хүнтэй адилхан юм даа.өө хөөрхийс дөө гэж хэлэх бна

ИРА (59.153.113.201)
2018-10-16 17:12:50
САЙН БАЙНА.ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯР ХҮРГЭЕ

Зочин (124.158.111.52)
2018-10-16 16:05:20
үхсэн баас

Зочин (66.181.161.8)
2018-10-16 16:00:33
Соёлын дархлаа гэдэг зүйлийн төлөө монголхүн бүр хичээх хэрэгтэй тэргүүндээ талархаЯ

Зочин (188.62.88.27)
2018-10-16 15:50:54
Za arai l doromjilchihjee. Xa xa delhii dahind

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ