ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Улс төсвөө гаргаад өгвөл жилийн дотор Туул голын эргийг номин ногоон өнгөтэй болгоод өгье”

Түгээх    
2018-10-17 08:37:26 - Технологи

zuleg

-ШВЕД ТЕХНОЛОГИЙН ТАРИМАЛ ЗҮЛЭГ -50 ХЭМД ТЭСВЭРТЭЙ, АРЧИЛГААГ НЬ ЦАГ ТУХАЙД НЬ ХИЙЖ ЧАДВАЛ 100 ЖИЛ БОЛСОН Ч ЗҮГЭЭР-

Бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар Хүй долоон худагт байрлах, “Свебау хаус” ХХК-ийн таримал зүлэг бэлтгэх бэлдэцийн талбайг зорьсон юм. Тус компанийн хамт олон Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицон ургах чадвартай, -50 хэмд тэсвэртэй хуйлмал таримал зүлгийг тариалж эхлээд гурван жил болж байгаа юм. Биднийг зүлэг тарьдаг бэлдэцийн талбайн гадна ирэхэд фермерийн үхрүүд хашааных нь гадна салхи сөрөөд, хошуугаа өргөөд зогсчихсон байв. Ямар учиртайг нь асуутал “Өвс үнэрлээд ингээд зогсчихдог юм аа” гэв.

Машинаас буун бэлдэцийн талбай руу алхаж байхад голын зүлэг шиг сайхан тааламжтай борооны дараах чийг шиг үнэртэж байв. “Свебау хаус” ХХК аймгийн төвүүдийн цэнгэлдэхийг сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн ногоон зүлгээр тохижуулж байгаа аж. Тэдний хийсэн ажлын чанарыг наадамчин түмэн хэд хэдэн шалгуураар шалгадгийг байна. Тухайлбал, таримал зүлгийг хиймэл биш гэдгийг мэдэхийн тулд гараараа илж, зулгааж, үнэрлэж, зажилж, дээр нь дэвсэж нааш цааш холхиж үзсэнийхээ дараагаар амьд ургамал гэдгийг мэддэг байна. “Свебау хаус” ХХК-ийн таримал зүлэг НӨАТ-тайгаа метр квадрат нь 25 мянган төгрөгийн үнэтэй. 

zuleg

Швед технологийн таримал зүлгийг суулгахдаа зүгээр хар шороон дээр биш, тусгайлан бэлдсэн хөрсөн дээр суулгадаг юм байна. Манай орны эрс тэс уур амьсгалд зохицох чадвартай, хүний биеийн эрүүл ахуйд нийцсэн, харших нөлөө үзүүлэхгүй гээд олон давуу талтай гэдгийг “Свебау хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хишигдорж хэлж байв. Тэдний хэтийн зорилго, мөрөөдөл нь Туул голын эрэг эсвэл, аль нэг хогийн цэгийг таримал зүлгээр хучиж ногоон өнгөтэй болгох аж.

-Та хэдэн онд таримал зүлгийн бизнесээ эхлүүлэв. Швед технологиор тарьж аргуулдаг гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Швед улсад 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаад 2012 онд эх орондоо эргэж ирсэн. 2013 онд “Свебау хаус” ХХК байгуулж Монгол Улсад тэр тусмаа тоос шороо, утаа ихтэй Улаанбаатар хотод ийм таримал зүлэг зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг судлаад Шведэд хөрсний дээж аваачиж өгсөн. Шведийн компаниас 2015 оны эхээр “-50 градуст ургах тэсвэртэй найман төрлийн үрийн холимог сорт Монгол Улсад ургах боломжтой” гэсэн хариуг өгсөн. Ингээд бид тухайн ондоо үрээ авч тариалангийн талбайгаагаа Булган аймагт байгуулж үрслэгээгээ хийж эхэлсэн. Зургаан сараас нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотын төв цэнгэлдэхийг зүлэгжүүлж эхэлсэн. Тариалангийн талбай маань холдоод байсан учраас энэ онд Хүй долоон худагт 20 га талбай аваад үрслүүлж эхэлсэн.

-Бусад ижил төрлийн таримал зүлгээс юугаараа онцлог, давуу талтай вэ. Хэр арчилгаа шаарддаг вэ?

-Энэ зүлэг урагдаж эвдрэхгүй, хуйлмал зүлэг учраас ийм тийш нь зөөвөрлөх боломжтой. Манайхан чинь зун болгон шугам сүлжээний засвар хийж байна гээд ургаж ядаж буй зүлэг ногоо, цэцгийг сэндийчиж ухаад л байдаг. Хэрэв манай зүлгийг дэвссэн бол өөр газар зөөвөрлөж тавиад засвар үйлчилгээгээ дууссаныхаа дараа ахиад дэвсэж болдгоороо онцлог. Мөн харшил үзүүлэхгүй байгальд ээлтэй. Энд тэндээ халцарлаа гэхэд нөхөгдөж ургадаг. Арчилгаа нэг их сүртэй аваад байхгүй. Хоёр сард нэг удаа бордоо хийгээд, усалгаагаа 2-3 хоногт нэг удаа, ургалтаасаа шалтгаалаад, 7-14 хоногт нэг удаа тайралт хийгээд явсан тохиолдолд 50, 100 жилийн настай, хэд наслуулах нь хувь хүнээс шалтгаална гэж шведүүд ярьдаг. Арчилгаа гэхээр манай монголчууд хүндээр тусгаж авдаг л даа. Энэ зүлгээ бэхжилтээ өгөөд бэхжчихсэн тохиолдолд байнгын арчилгаа шаардахгүй. Найман төрлийн сортоос бүрдсэн үрийг үрслүүлэн ургуулж буй учраас зэрлэг ургамал дотор нь ургах ямар ч нөхцөлгүйгээр битүү шигүү ургадаг. Манайхан амьд ургамал гэдгийг сайн ойлгодоггүй л дээ. Бид цэцгийг тодорхой давтамжтай хугацаагаар байнга усалдаг шиг энэ зүлгийг услаад л байвал ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй ургана гэсэн үг.

zuleg

zuleg

-ТООСОНЦОР, ДУУ ЧИМЭЭГ БАГАСГАХААС ГАДНА ХҮНИЙ БИЕД ЯМАР НЭГЭН СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ХАРШИЛ ХӨДӨЛГӨХГҮЙ-

-Улаанбаатар хотод ургамлын харшилтай маш олон хүн байдаг. Энэ зүлгийг хотынхоо ногоон байгууламжтай хэсгүүдэд дэвсвэл зүгээр санагдлаа?

-Энэ зүлэг өөрөө маш шигүү ургадаг. Яраад үзэхэд хөрс нь харагддаггүй. Швед улс хүний бие организмд таарсан экологийн бүтээгдэхүүнийг маш нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр тулгуурлан олон шалгуурыг хангасан өндөр стандарттай байдаг. Манай компанийн таримал зүлэг эдгээр бүх стандартыг хангасан. Шведийн хөдөө аж ахуйн яамнаас нь тариалж болно гэсэн албан ёсны зөвшөөрөлтэй. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайд манай компанийн таримал зүлгийг дэвсэхэд тоосонцор, дуу чимээг багасгахаас гадна хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Таримал зүлгийн бизнесээ хэрхэн эхлүүлж байв. Тухайн үед ямар хүндрэл, саад бэрхшээлтэй тулгарч байв?

-Шведэд хийж гүйцэтгэдэг байсан учраас гадаадын хэдэн зураг, таримал зүлгийн танилцуулга бариад явдаг байлаа. Гадаадад олон жил ажиллаж амьдраад эх орондоо ирэхээр монгол дахь нийгмээсээ хоцорчихсон, танил тал байхгүй. Монгол Улсын бүх зүйл танил талаараа явдаг учраас ажил төрөл хөөцөлдөж, ажил олоход их бэрхшээлтэй байсан л даа. “Швед технологийг эх орондоо оруулж ирэх гэсэн юм тусалж, дэмжээч” гээд Улаанбаатар хотыг ногоон болгоно гэж ярьдаг байсан албаны маш олон хүнтэй уулзаж байсан. Тухайн үед үл ойлголцоод л өнгөрсөн. Гадаад амьдарч байгаад эх орондоо ирсэн монголчуудынхаа шинэ технологийг дэмжиж ажилдаг бол зүгээр санагдсан. Эдгээр хүмүүс чинь гадаадад амьдарч байх хугацаандаа өндөр хөгжилтэй орнуудын шинэ технологийг судлаад, сурчихсан, тархиндаа боловсруулаад бэлэн болгосон бүтээгдэхүүнийг эх орон нь дэмжээд дэлгэрүүлээд яваасай гэж маш их хүсдэг. Хэдэн дээд сургуульд сураад хийж бүтээгээгүй юмыг гадаадад амьдардаг монголчууд маань мэргэжлийн түвшинд хийгээд сурчихсан байдаг. Шинэ технологийг эх орныхоо хөрсөн дээр буулгах, оруулж ирэх хүсэлтэй залуучууд зөндөө байна. Бид мөнгө гуйгаагүй, дэмжээд, дэлгэрүүлээд өгчхөөд Монгол Улсад маань ч хэрэгтэй. Мөн шинээр ажлын байр бий болно. Зундаа манай компани 30-50 хүний ажлын байр чөлөөтэй гардаг. Одоогоор 15 хүнийг ажлын байраар хангаж байна.

-Таримал, тэр тусмаа хуйлмал зүлэгтэй монголчууд танилцаад удаагүй байна. Хэрэглэгчдийн тоо өсч байна уу?

-Жил ирэх тусам монголчууд маань энэ зүлгийн талаар таньж мэдэж байна. Манай компанийн хийж гүйцэтгэсэн албан байгууллага, айлын гаднах талбайн зүлгийг хүмүүс үзэж байна. Мөн 2-3 жилийн нүүрийг үзчихсэн, ургалт нь хэвийн, энд тэндээ халцраагүй зүлгийг үзсэн хүмүүс олон наст ургамал гэдгийг танин мэдэж байна. Мөн бат бөх чанартай гэдгийг мэдсэн худалдан авагчдын тоо жилээс жилд олширч байна. Барилгын компаниуд их худалдан авч гаднах талбайгаа тохижуулдаг болсон. Манай компаниас таримал зүлэг авсан албан байгууллага, хувь хүмүүстэй байнгын эргэх холбоотой зөвлөгөө өгч ажилдаг.

-Гэр хорооллын айлууд таримал зүлэгтэй болбол сайхан юм даа. Танайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр айл өрхүүдэд бага ч гэсэн хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу?

-Худалдан авах санхүүгийн чадвараасаа хамаараад гэр хорооллын айлууд нэг их авдаггүй л дээ. Үүнийг манай компанийн зүгээс бодолцож үзэж байгаа. Ямар талаас нь, яаж хэрэгжүүлбэл зүгээр юм бэ. Гэр хорооллын айл бүрийг зүлэгжүүлэхийн тулд санхүүгийн талыг бие биедээ харилцан уялдаатай байлгах вэ гээд судалж л байна. Гэр хорооллын айл, хашаандаа таримал зүлэгтэй болох гэсэн юмаа гэхэд аль болох үнийн уян хатан нөхцөл санал болгодог.

-Танай компанийн таримал зүлгийг сонгосон албан байгууллагад та бүхний зүгээс ямар урамшуулал, дэмжлэг үзүүлдэг вэ?

-Манай компаниас 0.5 га дээш талбайд зүлэг худалдан авсан тохиолдолд нэг сарын арчилгаа, бордоо нь үнэгүй байдаг. Мөн усалгааны систем, арчилгааны машин техник гээд бүх зүйлийг нь бэлдэж өгдөг. Ер нь харилцан тохиролцоод л явдаг даа.

zuleg

zuleg

-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН БОРДООГ АШИГЛАДАГ-

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бордоо ашигладаг гэл үү. Энэ жил хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ?

-Өмнө нь манай компани Швед улсад үйлдвэрлэсэн бордоо ашигладаг байсан. Одоо Төв аймгийн Баянчандмань суманд үйлдвэрлэсэн бордоог ашиглаж үндэснийхээ үйлдвэрийг дэмжиж байгаа. Жилдээ 10 тонн бордоо чөлөөтэй авдаг. Манай компани энэ жил зургаан га талбайд зүлэг тарилаа.

 -Шинэ төрлийн технологийг эх орондоо оруулж ирэхэд төр засгаас ямар бодлого, дэмжлэг үзүүлбэл зүгээр гэж боддог вэ?

-Энэ зүлгийг ургуулах арчлахад асар их хөрөнгө мөнгө ордог. Тиймээс эхний гурван жил буюу биднийг хөл дээрээ бостол татварын хөнгөлөлтийг үзүүлбэл зүгээр санагддаг. Ийм төрлийн бизнес эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгч нарт үзүүлэх татварын хөнгөлөлт байдаг ч гэсэн үйлчлэхгүй байна. Эко бүтээгдэхүүнээс татвар авахгүй гэдэг ч гааль дээр үр, үрслэгээнээс маш их татвар авдаг. Хужаагаас орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүнийг зүгээр хилээр оруулдаг байж өндөр хөгжилтэй орноос бүх шинжилгээ судалгааных нь бичиг баримт бүрэн байхад гаалиар оруулж ирэхэд хүндрэл үүсдэг. Энэ тал дээр анхаараасай гэж боддог.

 -Бизнесмен хүн бүрт бизнесийн зарчим гэж байдаг. Та ямар зарчим баримталж ажилладаг вэ?

-Үнэнч шударга хөдөлмөрлөж ажиллахыг хүсдэг. Хийж буй зүйлээ олон хүнд хүртээчих юмсан гэж боддог.

-“Свебау хаус” ХХК-ийн хамт олон ирээдүйн хэтийн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Улаанбаатар хот 2-3 цэгтэй, Туул голын ай савыг хамгаалах газар байдаг ч гэсэн хамгаалдаггүй. Манай компани улсаас тодорхой хэмжээний хөрөнгөө гаргаад өгчихвөл хогийн цэг, Туул голын эргийг жилийн дотор ямар ч асуудалгүй номин ногоон өнгөтэй болгоод өгч чадна. Бидэнд нийслэлийн муу муухай гэсэн газрыг өгчих, төсвөө дараа дараагийн жилдээ гаргаад өгчих гээд УИХ-ын гишүүд, төрийн албаны хүмүүстэй уулзаж байсан. Яриа болоод л өнгөрдөг юм байна лээ. Манай компанид хэдэн мянган квадрат, га талбай байх нь асуудалгүй. Тавдугаар сараас газар шорооны ажил эхлэхэд наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр нийслэлийн иргэд маань ногоон зүлгэн дээр хэвтэж байна гэсэн үг. Ийм л мөрөөдөлтэй, зорилготой ажиллаж байна.

 М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

zuleg

zuleg

zuleg

zuleg

zuleg

zuleg

zuleg

zuleg

zuleg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 54

zochin (202.179.31.39)
2018-10-18 12:50:09
tsuljilt yavagdaj bgaa gazruudad ene zulgiig tarialj turshih heregtei yum bishuu. Nogoon herem nogoon tugul geluu baahan tusul heregjsen ur dun ni yu bna? Gadaadaas shine tehnologi nevtruulj bui zaluuchuudad turuus demjleg uzuuleh heregtei

zochin (111.206.36.11)
2018-10-18 06:38:41
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.13)
2018-10-18 06:38:41
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.8)
2018-10-18 06:38:41
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.14)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.10)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.11)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.11)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.139)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.145)
2018-10-18 06:38:40
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.133)
2018-10-18 06:38:39
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.142)
2018-10-18 06:38:37
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.141)
2018-10-18 06:38:36
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

zochin (111.206.36.138)
2018-10-18 06:36:33
za tegvel ene tsoljiltiig zogsooj chadah boljee ashgui zamiin ud ene heden govior tarihsan

Энхболд.Х. (172.58.33.250)
2018-10-18 02:13:59
Үрийн наслалт гэж байдаг.Энэ зүлэг хэдэн жилийн настай вэ .?

Энхболд.Х. (172.58.33.250)
2018-10-18 02:13:59
Үрийн наслалт гэж байдаг.Энэ зүлэг хэдэн жилийн настай вэ .?

Энхболд.Х. (172.58.33.250)
2018-10-18 02:13:58
Үрийн наслалт гэж байдаг.Энэ зүлэг хэдэн жилийн настай вэ .?

Энхболд.Х. (172.58.33.250)
2018-10-18 02:13:56
Үрийн наслалт гэж байдаг.Энэ зүлэг хэдэн жилийн настай вэ .?

Энхболд.Х. (172.58.33.250)
2018-10-18 02:13:56
Үрийн наслалт гэж байдаг.Энэ зүлэг хэдэн жилийн настай вэ .?

Zochin (209.52.88.104)
2018-10-18 00:50:44
Bolz baina sh dee Ene deer neg hun hevteegeeree urgadag urgamal yarih yum odoo zaahan bosoogooroo setgevel yasan yum be

Zochin (209.52.88.104)
2018-10-18 00:50:43
Bolz baina sh dee Ene deer neg hun hevteegeeree urgadag urgamal yarih yum odoo zaahan bosoogooroo setgevel yasan yum be

Зочин (202.179.31.75)
2018-10-18 00:08:26
Мэдээж өдий цагт хүний хөдөлмөрөөр л юм ногоон байгаа. Паркаар ч гэсэн хараад байхад ялангуяа гандуу үед эсвэл усгүй улиралд хавар намарт байгалийн өвс нь шарлаад байхад зэрэгцээд байгаа усалдаг мод зүлэг нь ногооноороо байдаг. Энд ч гэсэн тэгж л харагдаж байна. Манайд зөвхөн зундаа л хур тунадастай. Хавар намар ногоон өнгө харъя гэвэл арчилгаа л их шаардана. Манайхан өвс тайрах машин зашин дийлэхгүй болохоор дээшээ ургадаггүй хавтгайлж ургадаг таван салаа гэх мэт олон ургамал зүйл хольж таривал зүгээр юм уу гэж бодсон. Энэ зун газар ширтэж харлаа бодлоо. Түүнээс биш яг манайд байгалиараа ургадаг өвс чинь ус их шаарддаг өвс юм байна. 5 сард нов ногоон болчихоод сүүлээр нь бороо орохгүй 3 долоо хоноход бараг сар болсон байх тэгэхэд тэр ургасан нарийн өвс чинь бүр хавар хэр нь намар мэт шав шар болсон энэ хавар. Тэгээд 7 сарын их борооноор эргэээд аажмаар ногоорсон. Усны эрлэг.

zochin (66.181.179.114)
2018-10-17 21:01:21
mongold mash heregtei yum bnadaa

Зочин (66.181.160.7)
2018-10-17 18:03:22
сайхан ажил

Зочин (202.72.245.200)
2018-10-17 17:51:18
МИНИЙ ДҮҮ МАНАЙД ХИЧНЭЭН САЙХАН САНААГ Ч ХУЛГАЙ ХИЙХ ЗЭВСЭГ БОЛГОНО ШҮҮ ЭЦЭСТ НЬ ЧИ МУУ НЭРИЙГ НЬ ЗҮҮГЭЭД ЛАРГАНЦАР ХАРМААГАА ДҮҮРГЭЭД ГОЛЫН ЭРЭГ ЖОНХУУ БОЛООД ХОЦРОНО ШҮҮ ТӨР ЗАСАГТАЙ БҮҮ НИЙЛ

Зочин (202.126.88.40)
2018-10-17 17:29:19
Таримал гэчээд хөрснөөс нь шууд хуулаад шаачиж байгаа юм биш үү

Зочин (64.119.17.123)
2018-10-17 16:58:38
Hiimel zuleg l dutaj gene

Зочин (64.119.17.123)
2018-10-17 16:57:22
Zaisangiin guurnees baruun tiish tuulin hebeereer ger horoolol telj baina yun nogoo mogoo yarina be

Zochin (150.129.143.189)
2018-10-17 15:56:16
Ene zulegiig mongoliin horson uriig ni tarij urguulaad ashigladg zuleg shdee. Ymar negen bordoo ntr gj yu baihavdee. Hunii hj bgaa zuiliig dandaa doosh ni hj bhiin manai mongolchuud. Hun baiguullaga orchimoo saihan bolgoe nogoon eruul baiy gj bodood l hj bgaa. Oorsdoo yu ch hj ehleegui bj negniihee hj bgaa zuiliig bitgii ingj bolohgui ntr gj bgaach dee aai hetsuu setgehuitei humuus ymaa.

zocin (83.6.86.246)
2018-10-17 15:30:32
oorsdoo ui cz hiihgyi baiz um hiij baigaa hyndee uram ohgyi yamar sonin uls be,hynd heregtei um hiij baihad uls gej uls iim zizig dynd uildberee hogzuulehed tyslah heregteidee,tyynees ter deed tyszaaltnuud bnga hulgai hiij ulsiig hohirooj baigaa mongoo um byteej baigaa ulsdaa ogbel taarna

zochin (43.228.129.150)
2018-10-17 15:27:27
Hiimel zuleg ogt hereggui, bas neg hunii damiin naimaa

zochin (43.228.129.150)
2018-10-17 15:24:59
байгалиараа байгаа юмыг хиймэл болгож яах гээ вэ залуучуудаа, харагдах байдал хэлбэрт л анхаараад байх юм, түүнийхээ оронд Туул голоо хоггүй сайхан байлгах талаар анхаарсан дээр. Тэр нь аминд өлзийтэй.

Зочин (66.181.190.148)
2018-10-17 14:03:41
hiimel zuleg mash ayultai zulegjuuleh orig arga zondoo bii hiimel zuleg l bish shuu

wwww (66.181.160.76)
2018-10-17 12:38:29
tserenbat malaa iimerhuu yum hiigeech shuultuur gej hutsaad yavah yum

Миь (150.129.141.145)
2018-10-17 11:09:54
20 сая $ янданд инвукц шаххад өгч байхаар айл болгонд энэ зүлэг бараг агаар шүүчих юм бишүү

Зочин (203.91.115.43)
2018-10-17 11:03:42
saihan sanaa europa ter chigeere l iim shuu deee

Urgen (64.119.20.199)
2018-10-17 11:03:03
Negniigee yum hiih geheer bitii demii husaj bai! !!Uursduu yu ch hiij chadshgui yumnuud bgaa daa!!!

Зочин (64.119.18.88)
2018-10-17 11:02:01
shavij uurlehuu hotiin zulgend shavij

mgl (194.99.104.101)
2018-10-17 11:01:23
Avya hu.

Zochin (64.119.20.199)
2018-10-17 11:00:07
Mash ikh bayarlalaa tanai namt olond.Tur zasgaas demjeed uguusei

зочин (150.129.143.235)
2018-10-17 10:58:10
Ерхөг,согоовор цацхад л битүү ургадаг олон наст ургамал байхад ийм хиймэл юманд хэн мөнгө зарахюм бэ. Үрээр тарих нь зөв шүү.

зочин (103.20.152.50)
2018-10-17 10:52:31
Айл өрхүүд хашаандаа авмаар байна.Хаанаас яаж авах, үнийн мэдээлэл өгөөч

Зочин (122.201.21.104)
2018-10-17 10:50:52
zulgeer yahav de

Зочин (150.129.141.92)
2018-10-17 10:42:01
Зүгээр л байгалийнхаа өвс ногоог арчилан ургуул! Хүний юм хүнийх л бдаг. 5 жилийн дараа өөрийн унаган өвс ногоо ч гүй хүний ганган ногоон чгүй болно шүү

Зогчихоод хэцүү юмаа (202.131.228.118)
2018-10-17 10:35:08
Монгол үхрүүд швейд өвсийн хараад "зогчихсон" байх юм аа. Ёстой мундаг өвс. Тэр өвс нь хар тамхитай бололтой, үхрүүд мөөрөөд "зогчихоод байх" юм, өөрөө хэлбэл сэтгүүлч болон үхрүүд "өвс үнэрлээд ингээд "цогчихоод" ёстой хэцүү юм аааа. Хахаха!

Зочин (188.99.28.223)
2018-10-17 10:29:45
Mal idej chadah uu?

Зочин (103.229.122.182)
2018-10-17 10:27:34
Tuul goliin ereg bish ail bolgon hashaagaa nogoon bolgoh heregtei tertei tergui tuul goliin ereg nomin nogoon

Зочин (203.169.49.96)
2018-10-17 10:25:38
Замбраагүй үнээр тэр хол газраас авчирсан байх даа.

Швейдүүд мундаг юм аа. Sweden. (202.131.228.118)
2018-10-17 10:22:20
Швейдын өвс ч Монголд тохирох байх. Швейдын биологчид мундаг юм. Швейдээс үүнийг дагаж швейдын мэргэжилтнүүд ирсэн юм болов уу? Амаржаргал сэтгүүлчээ??? Ха-ха-ха!!! Эсхүл энэ чинь Швейцарын өвс юм уу? Тэгвэл швейцарын билогчид мундаг болно. Эрх биш Швейцари хаана байдгийг Амаржаргал сэтгүүлч мань мэдэж байгаа байлгүйдээ. Кх-кх-кх! Өмнөд Америкт байдаг юм шүүдээ. Кх!

Туршсан-хүн (202.21.106.130)
2018-10-17 10:14:05
За энэ зүлэг худлаа юм байна лээ. Ургахын хувьд сайн-сайхан харин байнгын усалгаа тайралт шаарддаг юм билээ. Харин монгол орны зүлэг бол байгалаараа л ургадаг.

Зочин (182.160.36.9)
2018-10-17 10:11:45
za tiimeee

Зочин (163.152.3.169)
2018-10-17 09:58:55
Europe ter chigeeree en uvsiig ashiglaj bga. Uher mal n hurtel idej heregledeg. Chuham sort n yu yum gehes

Зочин (203.91.115.41)
2018-10-17 09:49:59
Бордоогоо Баянчадмань сумаас авдаг гэсэн бна шдээ!!! Чухам 1 м2 үнэ хэд бга бол? Үнэ хямд байвал байгууллаг, хувь хүмүүс их авна даа

Зочин (64.119.24.184)
2018-10-17 09:38:28
ter chigtee hiimiin bordoo, hort havdar taraagch ,yavch ashiglaj bolohgui shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө