Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу

Түгээх    
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин

utaa

Нийслэлчүүд бидний хамгийн том асуудал болсон утааны улирал хаяанд ирлээ. Үе үеийн Засгийн газар утааг бууруулахын тулд элдэв арга хэрэглэсээр ирсэн ч үр дүн төдийлөн сайн гараагүй. Тиймээс ч иргэд утааг бууруулна хэмээн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргад итгэл үнэмшилгүй ханддаг болсон байх. Энэ жилийн хувьд ч мөн утааны асуудал маргаан их дагуулав.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат утааг бууруулах олон арга, шийдэл, гарц хайсан бөгөөд үүний дүнд гэр хорооллын айлуудад янданд нүүрсний тоосонцрыг бүрэн шатаах төхөөрөмж суурилуулахаар болсон байна.

Энэ талаар тэрбээр өчигдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд “100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна" гэв.

Утаанаас салах хамгийн зөв шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах мөн хэдий ч 220 мянган өрхийг орон сууцжуулахад багадаа 5-10 жил, дэд бүтцийг шийдэхэд 4-5 жил шаардлагатай. Тэгвэл эдгээр жилүүдэд утаанаас болж хэдэн хүүхэд хорвоог орхиж, хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Тиймээс богино хугацаандаа утааг бууруулах үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүй ёсны асуудал байх.

Энэ тухай ч Н.Цэрэнбат дурдсан бөгөөд тэрбээр "50 тэрбумаар хамгийн ихдээ 10,000 айлыг орон сууцжуулах боломжтой. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулах бодлого урт хугацаандаа хэрэгжээд явна. Харин энэ бол богино хугацаанд агаарын бохирдлыг бодитоор бууруулах дэвшилтэт технологи. Яавал олон хүн бага хордох вэ гэдэг дээр анхаарч байгаа. Цахилгаан индукцийн аргаар тоосонцрыг устгах боломжтой гээд мэргэжлийнхэн хэлээд байна. БНСУ-аас авах нэн хөнгөлөлттэй зээлийг 100 хувь орон сууцжуулахад зарцуулахаар Эксим банк, Сангийн яамтай хамтраад ажиллаж байгаа” гэж учирласан юм.

Тэгвэл үнэхээр янданд төхөөрөмж суурилуулаад утаа багасах уу?

Энэ асуудалд үйлдвэрлэгч БНХАУ-ын HAIER группийнхэн төхөөрөмж маань тоосонцрыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгчээ. Мөн төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа аж. Ямартай ч богино хугацаандаа утааг бууруулах түргэвчилсэн, үр дүнтэй аргыг хэрэглэх нь зүгээр утаандаа хордоод сууснаас дээр байх.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Зочин (103.20.152.50)
2018-10-17 18:40:32
Тэр шүүр нь тийм баталгаатай юм бол хятадууд өөрсдөө яагаад Бээжингийнхээ утааг арилгачихаагүй юм бэ?

Зочин (202.55.188.45)
2018-10-17 16:25:33
mongol zalyychyyd tsahilgaan ysan halaagyyr hiisn baisn tvvniig n demjeed ger horoololdo taraagaach deer n dylaani shygam tatah hot baigyyl

Аливаа зүйлд эерэгээр ханд (122.201.26.169)
2018-10-17 16:18:16
Баруун хойд ,зүүн урд ,урд талын уул хайрханууддаа сэтэл ,хонхор ,баянзүрхийн товчооноос хүчтэй сэнсээр салхины урсгал дагуу татах,эсвэл урсгал дагуу хүчтэй салхиар баруун талаас нь зүүн урд руу үлээгэх зэргээр туршиж болох юм .4 уулын хооронд дахь сав газар болхоор ямар ч агаарын чөлөөт урсгал алга

Зочин (43.242.243.20)
2018-10-17 15:03:45
Утааг арилтал орон сууцжуулна гэж хэзээч байхгүй.Орон сууу бариад утаагүй болно шэж бас байхгүй .Тэхээр утаа тавигчид төрөөс элдвиыг шаардаад төсвөөс хумслаад ангаахай шиш загнаад байхынхаа оронд өөрсөдөө юм хийгээч.Үгүйдээ утаагүй газарлуу нүүж болно биздээ.Ер нь нийслэлрүү хөдөөгийнхэн дэндүү шавж уугуул нийслэлчүүдийг маш их хэлмэгдүүлж байгаа шүү.

Зочин (202.9.42.202)
2018-10-17 12:15:19
Туршиж үзсэн юм уу. Хэрэв үр дүнг туршаагүй байж сургаар 100 мянгыг шууд тавьж байгаа бол ёстой л мөнгө идэх нэг арга мөн байнаа

Зочин (202.72.245.202)
2018-10-17 12:02:13
ТЭР ЧИНЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ АКСИОМ ШҮҮ ДЭЭ ТЭР ХҮРТЭЛ УТААГҮЙ ЗУУХ УТААГҮЙ ТҮЛШ УТААГҮЙ ЯНДАН УТААГҮЙ УТАА ГЭХЧЛЭН ХУЛГАЙЛСААР БАЙХ БОЛНО УМ МААНИЙ БАДАМЖУНАЙ ХУНЬ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм