Хуулийн төслүүд өргөн барилаа

Түгээх    
2018-10-17 12:52:45 - Улс төр

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталж, 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд эдгээр бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 зүйлтэй аж.

Төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгох, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна. 

Радио долгионы салбарын хэмжээнд дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг тодорхой болгох, радио долгионы хуваарилалт, ашиглалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам, зохицуулалтуудын баримт бичгүүдийг батлах эрхийг олгох, радио долгионы хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Радио долгоионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим нэр томъёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ.

Мөн шуудангийн салбарт шинээр нэвтэрч байгаа интернэт болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологитой холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байна. Түүнчлэн шуудангаар үйлчлэгчид шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүргийг хүлээлгэж, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 18:11:37 - Улс төр
“Делтамон Пу-Рон” инновацийн шилдэг бүтээлээр шалгарав
2018-11-14 17:50:10 - Улс төр
МАН-ын УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Шар
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Шар
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна