Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв

Түгээх    
2018-10-17 13:48:42 - Улс төр

battulgaМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод 2019 оны төсөвт анхаарлаа хандуулан, 15 хувийн хэмнэлт хийж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар Улсын Их Хурлын даргад албан бичиг хүргүүлжээ. Монгол Улсын 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай албан бичигт:

“Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал үүсэж болзошгүй байгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болон Олон улсын валютын сан удаа дараа анхааруулж байгаа нөхцөлд Монгол Улсын Их Хурал 2019 оны төсвийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн төсвийн төсөлд олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан, төсвийн орлогыг биелэхээргүй хийсвэрээр төлөвлөсөн, төсвийн байгууллагуудын урсгал зардлуудыг нарийн тооцоолоогүй, хэт үрэлгэн хандсан зэрэг хуульд нийцээгүй, хуулийг илт зөрчсөн, анхаарч засаж залруулахгүйгээр баталбал улс орны эдийн засгийг туйлд нь хүртэл доройтуулах олон асуудал багтсан байгаад санаа зовинож, хэдийгээр Улсын Их Хуралд өөрийн байр суурийг илэрхийлсэн боловч алдаа завхралыг арилган, төрийн бодлогыг зөв чиглүүлэх шаардлагын хүрээнд дахин хандахаас өөр аргагүйд хүрлээ.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг зөвхөн би ганцаараа шүүмжлээгүй, надаас гадна эрдэмтэн судлаачид, иргэд олон нийт болон Улсын Их Хурлын гишүүд нам харгалзахгүйгээр шүүмжлэн эсэргүүцэж, 2020 оны сонгуулийг угтсан өчүүхэн, явцуу эрх ашигт хүлэгдэн, улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдгийг маш тодорхой анхааруулж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Мөн таны зүгээс Улсын Их Хурлын Тамгын газрын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулж байгаагаа мэдэгдэж, энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо, зардлаа 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалсан. Миний бие таны энэхүү уриалгыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд зураг төсөвгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн урсгал зардлуудыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй албан тушаалуудыг цомхотгох зэрэг арга хэмжээг цогцоор нь авч, төсвийн зардлыг 15 хувиар хэмнэх боломж байгаа гэж үзэж байна.

Таны уриалсны дагуу төсвийн зардлыг 10 хувиар бууруулахад 1 их наяд төгрөг (ирэх онд нэмэхээр төлөвлөсөн цалин тэтгэврийн нэмэлтийг хэвээр үлдээсний дараа), зураг төсөвгүй барилга, байгууламжуудыг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэгдэхээр байна.

Иймд Улсын Их Хурлын дарга танаас өөрийн уриалгыг төрийн бодлогод тусгуулан, бодит шийдвэр болгохын төлөө тууштай ажиллаж, дээр дурдсан хэмжээний төсвийн хэмнэлтийг бий болгоход онцгой анхаарахыг хүсэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 1990 оноос өмнө манай улсын малын тоо 25 сая байхад нэг аж үйлдвэрийн комбинаттай байлаа. Өнөөдөр малын тоо 80 сая гарсан тул хамгийн багадаа гурван аж үйлдвэрийн комбинаттай болох шаардлагатай. 160 гаруй мянган ажилсаг малчин өрхийн жил  бүр үйлдвэрлэдэг “ургадаг баялаг” болох мал аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрийг аймаг бүрт барьж байгуулснаар эдийн засагтаа үсрэнгүй хөгжил авч ирж, ажлын байрны тоог огцом нэмж, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрнэ. Хөдөө аж ахуйн экспорттой харьцуулахад уул уурхайн экспорт нь “ухдаг, шавхагддаг баялаг” учраас тогтвортой хөгжил, тогтвортой удаан хугацааны ажлын байр биш юм.

Тиймээс дээр дурдсаны дагуу энэ жилийн төсвөөс 500 сая ам.доллар, ирэх жилийн төсвөөс мөн адил хэмжээний хэмнэлтийг хийж, хэмнэсэн 1 тэрбум орчим ам.доллароор хөдөө аж ахуйд суурилсан уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах чиглэлээр төрийн тодорхой бодлогыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “…хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100”.. “гэснийг бас сануулъя. Судлан үзэж, хамтран ажиллана уу” гэжээ.

Н.БАЯР

etg



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 20

зочин (202.21.127.226)
2018-10-18 09:32:20
Баттулга ерөнхийлөгч өөрийнхөө толгойг ажиллуулах хэрэгтэй З.Энхболдын амаар бүх ажлаа явуулах юм та одоо болих хэрэгтэй байна дэндүү нэг талаа барьж үйлчлэх юм хоёр намыг ерөнхийлөгч л хагардуулж байна шүү ойлгох хэрэгтэй

zochin (103.26.195.173)
2018-10-17 20:33:09
64.119-г дэмжиж бна. Улс орондоо хоноцын сэтгэлээр ханддаг улсаа луйвардаж хулгай хийж, үр хүүхдүүд эхнэрээ гадаадад гаргаад, хоног төөрүүлж байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл, залуугаас нь түүж гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэхээр хүмүүсээ явуулахаа болимоор бна. Ингэж гаргасаар байтал энд хэдэн хүүхэд, хөгшид бэлэвсэн, ганц бие бүсгүйчүүд үлдэж эх орон эзэнгүйдэх гээд байгааг ерөнхийлөгч анхааралдаа аваасай. Гадаадад явж сураад, ажил хийгээд эргэж ирж байгаа монгол нэг ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх..бид ч өнөөдөр талхтай байвал маргааш Монгол яахав гэдэг арчаагүй үзэлтэй хүмүүс юм бна..

zochin (103.26.195.173)
2018-10-17 20:32:44
64.119-г дэмжиж бна. Улс орондоо хоноцын сэтгэлээр ханддаг улсаа луйвардаж хулгай хийж, үр хүүхдүүд эхнэрээ гадаадад гаргаад, хоног төөрүүлж байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл, залуугаас нь түүж гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэхээр хүмүүсээ явуулахаа болимоор бна. Ингэж гаргасаар байтал энд хэдэн хүүхэд, хөгшид бэлэвсэн, ганц бие бүсгүйчүүд үлдэж эх орон эзэнгүйдэх гээд байгааг ерөнхийлөгч анхааралдаа аваасай. Гадаадад явж сураад, ажил хийгээд эргэж ирж байгаа монгол нэг ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх..бид ч өнөөдөр талхтай байвал маргааш Монгол яахав гэдэг арчаагүй үзэлтэй хүмүүс юм бна..

zochin (103.26.195.173)
2018-10-17 20:32:27
64.119-г дэмжиж бна. Улс орондоо хоноцын сэтгэлээр ханддаг улсаа луйвардаж хулгай хийж, үр хүүхдүүд эхнэрээ гадаадад гаргаад, хоног төөрүүлж байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл, залуугаас нь түүж гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэхээр хүмүүсээ явуулахаа болимоор бна. Ингэж гаргасаар байтал энд хэдэн хүүхэд, хөгшид бэлэвсэн, ганц бие бүсгүйчүүд үлдэж эх орон эзэнгүйдэх гээд байгааг ерөнхийлөгч анхааралдаа аваасай. Гадаадад явж сураад, ажил хийгээд эргэж ирж байгаа монгол нэг ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх..бид ч өнөөдөр талхтай байвал маргааш Монгол яахав гэдэг арчаагүй үзэлтэй хүмүүс юм бна..

zochin (103.26.195.173)
2018-10-17 20:30:26
64.119-г дэмжиж бна. Улс орондоо хоноцын сэтгэлээр ханддаг улсаа луйвардаж хулгай хийж, үр хүүхдүүд эхнэрээ гадаадад гаргаад, хоног төөрүүлж байгаа хүмүүсээс салах хэрэгтэй. Түүнээс гадна эрүүл, залуугаас нь түүж гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэхээр хүмүүсээ явуулахаа болимоор бна. Ингэж гаргасаар байтал энд хэдэн хүүхэд, хөгшид бэлэвсэн, ганц бие бүсгүйчүүд үлдэж эх орон эзэнгүйдэх гээд байгааг ерөнхийлөгч анхааралдаа аваасай. Гадаадад явж сураад, ажил хийгээд эргэж ирж байгаа монгол нэг ч байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байх..бид ч өнөөдөр талхтай байвал маргааш Монгол яахав гэдэг арчаагүй үзэлтэй хүмүүс юм бна..

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ (202.126.89.224)
2018-10-17 19:05:31
ХЭЛ НЭВТРҮҮЛЭГТЭЙ Ч ЮМ УУ . ДОХИОЧИНТОЙ БОЛМООР ДАГ УУ ДАА. ЯРЬСАНЫГ НЬ ОЙЛГОЖ БАЙГАА ХҮН БАЙНА УУ. ЧАНГАХАН ДУУГАРААЧ.

Зочин (103.212.119.212)
2018-10-17 18:52:54
ЭМЭЭЛТИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАА ЭХЛЭЭД БАРЬЧИХ. ШОУДАХ ХЭРЭГГҮЙ САМБИСТ МИНЬ

Зочин (202.9.42.74)
2018-10-17 18:45:15
Тогтолцоог өөрчлөхгүй бол Баттулга юу ч санаачилсан нэмэргүй худалч нэр авна гэдгийг ойлгохгүй байна уу

Зочин (202.126.88.40)
2018-10-17 17:16:35
Бүх төсвийг нь хөдөөнийхөнд амбаар барь гээд өгчихсөн ш дээ ямар төсвөөрөө үйлдвэр барих вэ дээ

Зочин (202.9.40.96)
2018-10-17 17:03:10
Арай л"дарцаг"-лаад б.на уу? аайн.Биелүүлж чадвал"мундаг".У нь ч одоо барилга барихад гялс шүү дээ.Харин монголд яах бол...Гэр хорооллоо орхиж буй биз.Энд амьдарч буй хүмүүсийн хохь.Уг нь төр зам,цэвэр бохирын хоолойг тавьчихвал ч ардууд сэргээд л ирнэ дээ.

Зочин (202.21.110.38)
2018-10-17 16:27:14
Мөнгөгүй байж олон мөрөөдөл амбиц ярих юм. Тэрний оронд жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжээч. Нэг л их Том юм ярьсан хэзээ ч бүтэшгүй

ok (64.119.26.161)
2018-10-17 15:41:31
би аргагүй эрхэнд л өөр сонголт байхгүй учраас л баттулгыг сонгосон , гэхдээ энэ хүний монгол хүнийг ажлын байртай болгое, эх орондоо хайртай монгол хүн гэдэг нь аж үйлдвэрийн паркийн ажилын бодлого нь үнэхээр таалагддаг, сүүлийн 25н жил монгол улсад хоноцйн сэтгэлээр хандсан хүмүүс манай улсыг удирдаж байсан, одоо хэд жил ингэж , монголоо голсон , харьд хар ажил хийсэн, япон, чек, америкийн визинд нар саргүй оочерлосон , тэрийгээ авуул бараг тэнгэрийн умдаг атгасан юм шиг залуучуудаар дүүрсэн улс амьдрах вээ, эхлээд улсдаа ажлын байр болгох хэрэгтэй , урд хилээ хааагаад, түүхээгээр нь юу ч гаргахаа болуул таарна, ганцхан нүүрсээ л гарга , тэглээ гээд монголчууд 90 сая малтай үхнэ гэж байхгүй, эхний жил хэцүү байна, дараагаас нь харин ч монгол улс , монгол хүмүүс хөгжинө, одоо бол монголчуудад сахилга бат хариуцлага хоёр дээдийн дээдээр хэрэгтэй байна

Зочин (64.119.18.88)
2018-10-17 15:39:27
margaj margaj neg yum baiguulah n

ИРГЭН (124.158.88.82)
2018-10-17 15:23:03
үйлдвэрлэлтэй болгох үүрэгтэй шүү,үрэн таран хийхээс өөр юу ч хийсэнгүй.

Sod (66.181.161.83)
2018-10-17 15:18:25
Ok зөв зүйтэй санал санаачлага байна. Ерөнхийлөгчөө дэмжицгээе

иргэн (203.217.139.226)
2018-10-17 15:12:56
хэрэгжүүлэх л хэрэгтэй

Зочин (139.5.219.183)
2018-10-17 15:04:02
Ийм зүйлүүд хийдэг үйлдвэрүүд нилээн байгаа. Тэд ч маш их туршлага хуримтлуулсан. Түүн дээр харин засаг хөрөнгө гаргаж хувьцааг нь ард түмэндээ эзэмшүүлээд хөрөнгийн дэмжлэг үзүүлвэл илүү үр дүн үзүүлнэ дээ.

zochin (103.26.194.233)
2018-10-17 14:53:39
Ard tumen mini eronhiilogchoo mash sain demjih heregtei shuu .

Зочин (122.201.25.46)
2018-10-17 14:36:02
МАШ ЗӨВ АЖИЛ ШҮҮ. ИРГЭД АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛНО.

Зочин (202.55.188.45)
2018-10-17 14:20:45
zuw zuw malaa amidar n gargah bish tvvhi ed bolgoh aris shir noos noolyyr mah tsagaan idee geed mash olon bayalagtai tvvniige ed hiij bolowsryylj gargadag olon vildber barih heregtei eh oron gazar mal baisn tsagt mongol bayn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа