БНСУ-д харласан иргэдийг сайн дураараа нутаг буцвал ӨРШӨӨНӨ

Түгээх    
2018-10-18 07:43:11 - Нийслэл

-ӨМНӨД СОЛОНГОСТ ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГЧДЫН
ТОО 251 МЯНГАД ХҮРЧЭЭ-

Сүүлийн үед БНСУ-д хууль бусаар оршин суух иргэдийн тоо огцом өсч, 2018 оны наймдугаар сарын сүүлчийн байдлаар 335.455-д хүрчээ. Тус улсын Хууль зүйн яамнаас 2016 онд Солонгос Улсад хууль бусаар оршин сууж буй иргэд 208.917 байсан бол 2017 онд 251,041-д хүрсэн талаар мэдээлсэн байна. Ийнхүү хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэдийн тоо ихэсч байгаатай холбогдуулан тус улсын Хууль зүйн яамнаас тусгайлсан арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, барилга, зам засварын ажил зэрэг ажлын байруудад нэн тэргүүнд хяналт тавьж эхэлсэн байна. Тус ажлын байранд ажиллах явцад баригдсан хууль бус оршин суугчдыг улсын хилээр албадан гаргах арга хэмжээ авахаар болжээ. Мөн хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг олон тоогоор удаа дараа ажиллуулсан ажил олгогч, зуучлагчдад торгууль ногдуулах, тухайн ажил олгогч, брокерын нэрийг олон нийтэд ил болгохоор болжээ.

Солонгос улсын хилээр орж ирэхээс өмнө иргэдэд урьдчилан виз болон хилээр нэвтрэх шалгалт хийх юм байна. Энэ хүрээнд хууль бусаар ажиллах магадлалтай иргэдийг ангилж, виз олгохоос татгалзах болон визгүй зорчдог улсын иргэдээс хууль бусаар ажиллах магадлал өндөр гадаад иргэдийн хувьд улсын хилээр нэвтрэх шалгалтыг өндөржүүлэхээр болсон байна.

Энэ хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж эхлээд буй юм. Тодруулбал, визний хугацаа дууссан иргэдийг 2018 оны аравдугаар сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд сайн дураар Солонгос Улсаас гарсан тохиолдолд тухайн улсад дахин зорчихыг хориглосон арга хэмжээнээс чөлөөлөгдөх боломж олгожээ. Энэхүү аянтай зэрэгцэн шалгалтын ажиллагааг идэвхжүүлж буй бөгөөд баригдсан гадаадын иргэдийг албадан гаргаж байгаа аж.

-ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГААД БАРИВЧИЛГААНД ӨРТВӨЛ
10 ЖИЛЭЭР ЗОРЧИХ ЭРХЭЭ ХАСУУЛНА-

Хэрэв баривчилгаанд өртөн буцсан тохиолдолд хамгийн ихдээ 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох юм. Хууль бусаар оршин суугч иргэдийн харьяалах улсад хууль бусаар оршин сууж байгаа статистик мэдээг мэдэгдэж, тухайн улстай энэхүү асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллахаар болжээ.

Сайн дураар нутаг буцах аянд хамрагдахын давуу тал:

-Визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугч гадаадын иргэд БНСУ-ын хилээр орж ирэх хоригоос чөлөөлнө.

-Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн ба ажил олгогчид хүлээлгэх хуулийн хариуцлагаас чөлөөлнө.

-Түр саатуулах байранд хорихгүйгээр чөлөөтэй хилээр буцаана.

-Эх орондоо буцсаны дараа БНСУ-ын ЭСЯ-наас холбогдох визийг журмын дагуу авч, дахин тус улсад ирэх боломжтой. Өөр хүний бичиг баримтаар орж ирсэн иргэдэд энэхүү өршөөл үйлчилнэ. Харин гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдэд өршөөл үйлчлэхгүй.

-Хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон болон зуучилсан аж ахуйн нэгжүүд, хувь иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авна.

-Визийн хугацаа хэтрээгүй ч хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн (оюутан, дагалдан оршин суугч г.м) тохиолдолд албадан нутаг буцаана.

Хэрхэн сайн дураар эх орондоо буцах вэ?

-Сайн дураар буцаж буй гадаадын иргэн нь тухайн өдрийн буцах онгоцны тийз, гадаад паспорт болон аялал жуулчлалын баримт бичигтэй цагаачлалын албанд хандан сайн дураар эх орондоо буцаж буй талаарх мэдүүлгээ өгсний дараа эх орондоо буцах боломжтой болно.

-Өөр хүний гадаад паспортоор Солонгост ирсэн зэрэг баримт бичгийн зөрчилтэй иргэдийн мэдүүлгийг шалгахад цаг орж байгаа тул эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих хэрэгтэй юм байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (66.181.180.150)
2018-10-18 19:58:46
Сайн дураараа ирээд буцаж визэнд ороход гардаггүй юм байна гэсэн туршилт хийсэн хүмүүс тэнд байгаа хүмүүст хэлээд худлаа бна битгий эр гэдэг ккк

Зочин (211.36.139.96)
2018-10-18 15:37:27
Urshuun genuu hereg hiigee uy .bj l muu lalaruud shaaj bgaan

Энд ирвэл юу хүлээж байгаа юм? (202.131.228.118)
2018-10-18 12:00:45
Нэгэнт харлаад, хав хар болчихсон юм чинь Монголд ирээд яах юм бэ? Энд ажил байхгүй, ажилласан ч хангалттай цалин хөлс өгөхгүй шүү дээ. Мөн ажилласан хугацаа чинь Монголдоо тооцогдоогүй юм чинь та нар доогуур ажилд л орно. Мөн ямар нэг даатгал Солонгостоо төлөөгүй юм чинь Монголд та нарт нийгмийн даатгал гэж ер байхгүй. Иймд Солонгостоо байгаад л гүрийсэн нь дээр.

Зочин (202.179.27.184)
2018-10-18 11:30:25
миний найз хүүхэн хангүү паспорт авчихсан бна лээ,мөнгө төлөөд аваад эхэлцэн байна лээ

Зочин (202.126.89.65)
2018-10-18 10:30:50
Манай эрчүүд аж үйлдвэрийн тагнуул хийж ирвэл сайн байна. Эмс нь ч яахав Солонгосуудтай суухаар явдаг. Солонгос хүргэнүүдээ улс орны хөгжилд хүзүүгий нь хугартал ашиглах

Зочин (203.91.115.43)
2018-10-18 10:17:30
hudlaaa garghgui l bn a daaa

Зочин (202.179.27.112)
2018-10-18 09:40:38
монголд ирвэл модоо барина шүү

Зочин (66.181.191.173)
2018-10-18 09:38:02
Kimchi umhiil bdg da.

Зочин (66.181.191.173)
2018-10-18 09:37:59
Kimchi umhiil bdg da.

Зочин (202.126.89.78)
2018-10-18 09:36:59
Паспорт дээр хар тамга бол тавихгүй. Харин интернэт мэдээлэлдээ байлгаж байдаг. Дахин виз өгөхгүй тул азаа үзээд байж бай. Одоо Жагар гээд Оюу толгой гээд орилдог нөхөр со д монголчуудыг матаад өршөөлөөр ирсэн байдаг. Хаана байна буцах аргагүй . Одоо Энхбаярын суганд л байна. Энхбаяр харласан монголчуудын мэдээллүүдийг кореа чуудад өгч тэнд удаан амьдрах зөвшөөрлийг авдаг байсан

Bolor (39.7.54.151)
2018-10-18 09:32:02
Buy lbulter hudalchuud kimchiinuud omhiinuud

Зочин (182.160.38.205)
2018-10-18 09:31:32
энэ бүх ядуурлын гол шалтгаан болсон очирбат багабанди элбэгдорж баярцогт сайханбалаг зи.энхболд ми.энхболд нар юугаа бодож байдаг юм болдоо.

Зочин (182.160.38.205)
2018-10-18 09:30:00
өршөөлийн аянаар сайн дураараа нутаг буцаад хэзээ ч ахиж виз өгдөггүй. битгий ирцгээ. төр засаг нь новшийн ард түмэн гадагшаа зугтдаг. АН-хан гарахаар л ард түмэн хог болдог. 60 тэрбумын ми овогтууд бас ялгаа алга.

Зочин (202.9.42.77)
2018-10-18 09:17:20
Кк мний мэдэх 20-жил ийм өршөөл зарлаж байна

зочин (64.119.26.242)
2018-10-18 09:09:38
Дахиж хэзээч виз олгохгүй.Тэр нь шиг худлаа юм бхгүй шүү.Болгоомжтой ажилаа хииж бгаад л хэдэн төгрөгөө хураацгаа.

Irgen (66.181.160.60)
2018-10-18 08:59:02
Butsaaj viz olgohgui. Ternii orond azaa uzetsgee

Зочин (202.9.43.121)
2018-10-18 08:52:17
хууль бусаар оршин суугаа монгол хүмүүст бүгдэд нь эргүүлээд виз дарна гэж байхгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА