“Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Түгээх    
2018-10-18 14:50:04 - Байгаль Орчин

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны аравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн дунд “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөг арга хэмжээ нь энэ сарын 20-ны Бямба гаригт 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм байна.  Өдөрлөгийн үеэр хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, богино зайн алхалт, өртөөгөөр аялах, “АХА” тэмцээнд оролцож мэдлэгээ шалгах зэрэг сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулах юм. Идэвх санаачилгатай оролцож, цоохор ирвэс, түүний экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалахад өндөр хувь нэмэр оруулсан эхний гурван эко клубийг шалгаруулж, урамшуулах юм.

Уг арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан  (WWF)-гийн   Монгол   дахь   хөтөлбөрийн   газар, Байгаль   орчин,   аялал жуулчлалын   яамны   харьяа   “Цэнгэг   усны   нөөц,   байгаль   хамгаалах   төв”   УТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ зэрэг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Цоохор ирвэсийн тухай товчхон мэдээллийг хүргэе.

1. Монгол улс 800-1,000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.

2. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг. 

3. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.  

4. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.

5. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.

6. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.

7. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай.

8. Цоохор ирвэс 10-13 насалдаг.

9. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.

10. Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.

11 .Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.

12. Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.

13. Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.

14. Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм. 

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (66.181.183.28)
2018-10-18 20:15:27
lhagvasumbereliig honooson hereg yu bolson be choijilsureen?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
2018-11-12 18:34:05 - Улс төр
Д.Хаянхярваа: ЖДҮ-ийг эсэргүүцсэн учраас намайг огцруулах асуудлыг хөндсөн
2018-11-12 17:56:13 - Энтертайнмент
Монголын балетчид Кубын их театрын тайзнаа бүжиглэв
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 17:06:46 - Улс төр
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо
2018-11-12 16:42:17 - Хууль
Б.Амархүүд холбогдох шүүх хурал хойшиллоо
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-12 16:31:48 - Спорт
”Супер каратедо” олон улсын анхдугаар тэмцээн болно
2018-11-12 16:25:23 - Улс төр
C.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий сенсаац хөөцөлд
2018-11-12 15:55:01 - Хууль
Аврагч, гал сөнөөгчид 11 дэх удаагийн мэргэшүүлэх сургалтад хамрагдав
2018-11-12 15:54:17 - Орон нутаг
Хятадын тал урьдчилан мэдэгдээгүйгээс “Оюу Толгой”, Тавантолгойн нүүрсний экспорт бүрэн зогсчээ
2018-11-12 15:49:11 - Нийслэл
Хотын дарга С.Батболд ЖДҮХС-аас зээл аваагүй гэв
2018-11-12 15:42:38 - Эрүүл мэнд
Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг гэв
2018-11-12 15:37:43 - Хууль
Багануурын уурхайн ажилчин шанаганд хавчуулагдан нас баржээ
2018-11-12 15:37:22 - Шар
Эрдэмтэд орой хооллох нь аюултай болохыг нотлов
2018-11-12 15:05:27 - Спорт
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн Дэлхийн аварга боллоо
2018-11-12 15:01:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Невен Мимицаг хүлээн авч уулзав
2018-11-12 15:00:49 - Нийслэл
Орон нутгийн төлөөллүүд ЖДҮХС-ийн зээл ирээгүйн улмаас хохирсон гэв
2018-11-12 14:50:24 - Эрүүл мэнд
Эмийн сангуудын 40 гаруй хувь нь антибиотикийг жоргүй олгож байна гэв
2018-11-12 14:48:02 - Улс төр
МАН-ын УЗ: ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжлээ
2018-11-12 14:31:03 - Хууль
Худагт нас барсан иргэний хэргийг шалгаж байна
2018-11-12 14:28:36 - Гадаад
Калифорнид ойн түймрийн улмаас 29 хүн амиа алдаж, 228 хүн сураггүй алга болжээ
2018-11-12 13:52:03 - Шар
“Mongolian next top model” нэвтрүүлэг ирэх сараас дэлгэцнээ гарна
2018-11-12 13:33:55 - Шар
Парист Трамп Путин, Макрон, Меркель нартай Сири, пуужин устгах асуудлаар хэлэлцэв
2018-11-12 13:11:07 - Нийслэл
ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-12 13:10:56 - Орон нутаг
Орхон аймагт ходоодны хорт хавдраар нас баралтын тоо буурчээ
2018-11-12 13:00:43 - Нийслэл
Бизнес эрхлэгчид "Шаардлага биелүүлэхгүй бол татвар төлөхгүй" гэж мэдэгдлээ
2018-11-12 12:38:57 - Шар
Б.Содномдаржааг мансууруулж байгаад байцаалт авсан гэв
2018-11-12 12:38:02 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатрын тэмцээний эхний шат амжилттай боллоо
2018-11-12 12:23:34 - Эдийн засаг
Камбожийн Вант Улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл ХасБанканд зочилж туршлага судаллаа
2018-11-12 12:15:39 - Спорт
П.Цагааныг Байт харвааны Ерөнхийлөгчөөр улираан сонгов
2018-11-12 12:03:01 - Улс төр
Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц
2018-11-12 11:55:24 - Спорт
Г.Отгонцэцэг Узбекистаны тэмцээнээс медаль хүртэж чадсангүй
2018-11-12 11:53:23 - Эдийн засаг
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В-”-аас “В” болгон өсгөжээ
2018-11-12 11:16:21 - Спорт
Хоёр аварга Кюүшюү башёг өнжинө
2018-11-12 11:13:42 - Энтертайнмент
Ц.Аззаяа “Miss Asia” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титэм зүүлээ
2018-11-12 11:09:40 - Спорт
Монгол Улсын есөн бөх дэлхийн чансааны эхний 20-д багтжээ
2018-11-12 11:04:53 - Боловсрол
МСҮТ-ийн санхүүжилтийн хоёр хувийг багшид зарцуулна
2018-11-12 10:56:38 - Орон нутаг
Эхээсээ төөрсөн бамбаруушийг малчны хотонд өвөлжүүлэхээр болжээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-10 10:29:32 - Хууль
Г.Лхагвасүрэн: Миний жаахан охиныг өөрөө үхсэн мэтээр 100 хувь буруутгаж байна
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-10 10:31:13 - Улс төр
УИХ-ын ГУРВАН гишүүнд түдгэлзүүлэх бичиг ирж, ХОЁР сайдаа чөлөөлсөн МАН-ЫН ЦАГ ҮЕ
2018-11-10 10:26:06 - Улс төр
Хүрлээ хурандаад одоо сэлэм биш памперс хэрэгтэй болжээ
2018-11-11 10:14:49 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
2018-11-12 12:03:01 - Улс төр
Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц