Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон

Түгээх    
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент

hamlet

Уильям Шекспирийн алдарт “Гамлет” эмгэнэлт жүжгийг моно хэлбэрээр тавьж, үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж буй, “Black Box” театрын жүжигчин Лувсандагвын Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

Жүжгийн бэлтгэлээ хийж байгааг нь дуулаад, түүнтэй утсаар ярихдаа залуу хүү байна хэмээн бодсон тул ярилцлага өрнөх өрөөнд эрэгтэй жүжигчин хайсаар орсноо нуух юун. “Эрдэнэ-Очир” хэмээн эршүүд хоолойгоор мэндлэх жүжигчин маань “Эмэгтэй хүн тоглоно гэж мэдээллэсэн дээ” хэмээн инээсээр угтаж, бидний яриа эхэлсэн юм.

hamlet-400 гаруй жилийн турш найруулагч, жүжигчдийн чадал чансааг шалгаж буй “Гамлет” эмгэнэлт жүжгийг моно хэлбэрээр тоглох санаа яагаад төрөв?

-Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бүр чадал чансаагаа сорьж, ур чадвараа ахиулахыг байнга хүсч байдаг. Энэ жүжгийг сонгосон олон шалтгаан бий. Сүүлийн үед жүжигчид хувийн бие даасан, өөрөө хаана ч тоглож болох, цомхон бүрэлдэхүүнтэй жүжгүүдийг сонгож тоглох сонирхолтой болсон. Ер нь “Гамлет” жүжгээс гарч буй санаа өнөөдрийн хүн болгоны амьдрал ахуй, нийгэмд тохиож, хүн шиг орших уу, эс орших уу гэдэг асуудал их яригдаж, хөндөгдөж байна. Гэсэн ч хувь хүн болгоны сэтгэлгээнд хоцрогдож буй асуудлууд энэ жүжиг дээр гарч байгаа учраас өнөөдрийн нийгэмд тоглож, хүмүүст хүргэх нь зөв юм болов уу гэж бодсон. 

-Алдарт “Гамлет”-ыг моно хэлбэрээр тоглохоор хэдийд зориг шулуудсан бэ?

-Олон жилийн өмнөөс тоглох юмсан гэсэн бодол байсан. Тоглох шийдвэрээ саяхан гаргаад, бэлтгэлдээ орсон. Манай уран бүтээлчид бүгд моно жүжигтэй байдаг. Манай “Black Box” театрт зургаан уран бүтээлч ажилладаг. Энэ удаагийн уран бүтээл “Грийн” энтертайнментээс тавигдаж байна.

-Жүжигчин хүн зохиолоо маш сайн уншиж, судалсны эцэст дүрээ хүний сэтгэлд буутал гаргадаг болов уу. Та энэ бүтээлд хэдэн сар, жилийн судалгаа хийв?

-Энэ зохиолыг би тав, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон. 30 гаруй дүрийг хамарсан том хэмжээний жүжгийг нэг хүн тоглох хүртэл тархиа багагүй чилээсэн.

-Зохиол дээр аав-сүнс өшөөгөө авахыг тушаахад “шок”-нд орсон Гамлет “галзуурдаг”. Яг тэр үзэгдлийг бүтээхэд амаргүй. Та ухаан солиотой, галзуу хүмүүсийн дунд орж судалгаа хийж байв уу?

-Би хоёр ч жүжигт галзуу хүний дүр бүтээж байсан. 1995 онд СУИС төгссөнийхөө дараа Хүүхэд залуучуудын театрт Нямгаваа найруулагчийн “Галзуу гурвалжин” жүжигт галзуугийн эмнэлэгт төрдөг хүүхний дүрд тоглож байсан. Жанчиндорж гуайтай тоглож байлаа. Тэр үед бид яг бодитоор судалгаа хийж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж, тэнд хэвтэж байгаа хүмүүстэй долоо хоногийн турш хамт байж, ярилцаж, тэр хүмүүсийг ойлгохыг хичээж байсан. Түүний дараа саяхан “Солиорол” буюу “Пхисхоз 448” гээд бас сэтгэл зүйн хүнд байдалд орсон эмэгтэйн тухай жүжигт тоглосон. Тэр жүжиг сэтгэл зүйн маш хүнд моно драм. Урьд нь ийм хоёр дүр ирж байсан болохоор энэ үзэгдэлд тоглоход надад бага хэмжээний судалгаа, жижигхэн ч гэсэн туршлага бий. Хоёрдугаарт, зохиолоо бүрэн ойлгосон хүнд “Гамлет” бол жинхэнээсээ галзуурдаггүй. Цаад далд утгандаа өөр юм явагдаж байдаг. Галзуурсан гэх баг зүүж, бүх юмны мөн чанарыг яаж олох вэ гэдэг дүр эсгэж яваа үзэгдэл л дээ. Тиймээс тэр бүхнийг гаргахад нэлээн ажиллагаа шаардана гэсэн үг.

-Зохиолд гол дүр Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя Лиарт гээд 30 гаруй дүр бий. Гэтэл нэг хүн тэр бүх дүрд тоглоно гэхээр зарим хүмүүсийн ой тоонд буухгүй байж болох юм. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Моно хэлбэрт оруулахаар гол цөмөө бариад, агуулгаа эвдэлгүйгээр зохиолоо ерөнхийдөө түүнэ гэсэн үг л дээ. Юу гэж ганцаараа 30 дүрд тоглох вэ, хувирч тоглохоор тодорхой хэмжээний авсан дүрүүд бий. Нийт зургаан дүрд хувирч тоглоно. Тэгэхгүй бол энэ маань том хэмжээний, олон дүртэй драмын жүжиг учраас бас бүх юмыг үгүйсгээд, ганц Гамлетаар явна гэхээр учир дутагдалтай учраас зайлшгүй орж ирэх дүрүүд байсан.

hamlet

-“Гамлет” жүжгийг моно хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгоход найруулагчаас нэлээн ур чадвар шаардах байх. Та хамтран ажиллаж буй уран бүтээлчдээ танилцуулахгүй юу?

-Моно жүжиг гэлтгүй драмын бүтэн жүжгийн хэмжээнд ажилладаг баг тэр чигээрээ ажиллаж байна. Яагаад гэхээр “Гамлет” дэлхийн сонгодог, ноён оргил жүжгүүдийн нэг учраас бид хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдэг үүднээс том жүжгийн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Би хэдийгээр ганцаараа тоглох ч гэсэн 30 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Хөгжмийн зохиолчоор манай шилдэг хөгжмийн зохиолчдын нэг Онон, Ерөнхий найруулагчаар Баасанжаргал, Энхүүш, “Black Box” театрын найруулагч залуу маань ажиллаж байна. Ерөнхий зураачаар Болортүвшин гээд олон улсын урлагийн олон том фестивальд оролцож үзэсгэлэнгээ гаргаж, олон орноор явсан, олон жүжиг дээр ажиллаж байсан чадварлаг уран бүтээлч ажиллаж байна. Найруулагчаар Эрхэмбаяр, мөн хөдөлгөөний найруулагчаар Батбаяр гэж залуу ажиллаж байна. Гүйцэтгэх продюссерээр Гантигцэцэг гээд чадварлаг бүсгүй ажиллаж байна. СУИС-ийн, Наранбаатар найруулагчийн ангийн оюутнууд бидний жүжгийн тайз болж ажиллаж байна. Ганц хүний жүжиг учраас харьцаа байхгүй тул тайзны үүрэг гүйцэтгэнэ. Өвөрмөц тавилт болгон амьд хүмүүсээр тайзны үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Дууны найруулагчаар Баярхүү гэж залуу ажиллаж байна. Олон баяр баяр нэртэй хүмүүс ажиллаж, олон баяр дагуулсан сайхан уран бүтээл болох байх гэж бэлгэшээж байна.

-Таны хоолой бас их өвөрмөц юм. Эрэгтэй, эмэгтэй ч хүний дүрд хувирахаар. “Гамлет"-ын тав, зургаан хүний дүр бүтээхэд бас давуу тал болж байгаа болов уу?

-(инээв.сурв). Хүмүүс их ярьдаг л даа. Төрөлх интонац маань иймэрхүү болохоор дээшээ, доошоо дуугарахад гайгүй байдаг.

-“Black Box” театрын уран бүтээлчдээс өмнө нь моно жүжиг олон тоглож байв уу?

-Манай театрын уран бүтээлч бүр моно жүжигтэй. “Black Box” театрын хэмжээнд зургаа, долоон моно жүжиг бий. Моно жүжгийн хүрээлэн ажиллуулдаг Баясаа маань хоёр, гурван моно жүжиг тавьсан, Гран при ч авч байсан. Гэх мэтчилэн ер нь хувийн, өөрийн гэсэн, бие даасан, ганцаарчилсан уран бүтээлтэй болох хүсэл эрмэлзэлтэй жүжигчид зөндөө байдаг. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа биш, хөгжөөд эхэлчихсэн, тодорхой үе шат дээрээ явж байгаа төрлийн уран бүтээл гэж ойлгож болно.

hamlet

-Та энэ зохиолыг судалж, энэ зохиолоор амьсгалж байхдаа хүмүүст моно жүжгээрээ дамжуулаад юу өгөх юмсан гэж бодсон бэ?

-Энэ жүжгээс надад үзэгчиддээ хүргэх юмсан гэсэн, бас бусад хүмүүс төдийлөн олж хараагүй бас нэг зүйл байгаа. Тэрийгээ одоохондоо дэлгэмээргүй байна. Үзсэнийхээ дараа тэр хүслийг минь ойлгож чадвал миний энэ жүжиг дээр ажилласны хэрэг бүтэх юм.

-Ирээдүйд ямар зохиол дээр ажиллахаар төлөвлөж байна вэ? Маш их мөрөөдөл болсон дүр гэвэл?

-Удаан бодсон дүр бол энэ Гамлет байна. Үүнээс цааш маш олон мөрөөдөл, төлөвлөгөө бий. Эхнээсээ уран бүтээлүүд маань гараад, хэрэгжээд явж байна. Театр, энтертайнментын хувьд ойрын 2-3 жилийн ажлын төлөвлөгөө гарсан байгаа. Ээлж дараагаар нь хийгээд явна даа.

-Ярилцлагынхаа төгсгөлд таниас Монголын жүжгийн урлагийн хөгжлийн талаархи бодлоо хуваалцахыг хүсч байна?

-Манай драмын урлаг, уран бүтээлчид маань дэлхийгээс нэг их хоцорчихгүйхэн шиг олон улсын түвшинтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэж би хувьдаа үнэлдэг. Яагаад гэхээр манай уран бүтээлчид нэг, хоёроороо юм уу, хэсэг бүлгээрээ баг болоод, хилийн дээс алхан уран бүтээлээ толилуулаад явахад үзэгчид маш сайнаар хүлээн авч, Монгол гэж ийм улс байдаг юм байна, уран бүтээлчид нь ийм төвшинд явдаг юм байна гэж харж ойлгож, хүлээж авах нь их сайн байдаг гэж би сонсдог. Уран бүтээлчид маань ч тэгж ярьдаг. Бидэнд сэтгэлгээ, мэргэжлийн түвшний хувьд гадны уран бүтээлчдээс дутаад байх юм байхгүй. Зөвхөн уран бүтээлийг дэлхийн хэмжээний болгож тавихад жаахан хүч дутдаг асуудал бий. Тэр бол мэдээжээр эдийн засагтай холбоотой асуудал. Түүнээс уран бүтээлчдийн чадал чансаа, сэтгэн бодох, ажиллагааны хувьд гадны уран бүтээлчдээс зарим нэг уран бүтээлч минь илүү гараад явчихсан байна. Ер нь дутахааргүй гэж хамт ажилладаг уран бүтээлчдээ өндрөөр үнэлдэг дээ.

Д.ТУЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ