Ц.Лхагважав: Автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга боллоо гэж хардаж байна

Түгээх    
2018-10-22 10:35:52 - Нийслэл

lhagvajav“Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Лхагважавтай ярилцлаа.

-Импортын автомашинд насжилтаас хамааран хязгаарлалт хийх тухай яригдаж байна. Таны бодлыг сонсъё?

-Манай засгийн байгаа байдал өөрөө нийгмийн бухимдлыг улам бүр нэмэгдүүлээд байна. УИХ-ын гишүүн “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж хэлсэн шиг энэ засаг өвөл болохоор утаа гардаг гэдгийг гэнэт санадаг юм шиг байгаа юм. Тэгээд гэнэт их ажил хийж байгаа дүр эсгээд, ямар ч тооцоо судалгаагүй, гэнэтийн бодлогогүй, муйхар шийдвэрүүд гаргаж, тэр нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй эмгэнэл болж байна. Манай холбооноос импортын автомашины насжилттай холбоотой хязгаарлалтын тухайд хэвлэл мэдээллээс л авсан мэдээлэлтэй байна. Холбогдох яам агентлагаас энэ талаар мэргэжлийн байгууллага гэдэг утгаар албан ёсоор санал хүсэлт авсан зүйл одоогоор байхгүй байна. Би энд нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсэж байна. Манай улс өөрөө автомашины тухайд импортын хэрэглээтэй улс, цаашдаа ч тийм л байна. Тэгэхээр өнөөгийн нийгмийн шаардлага, тэр дундаа манайх шиг өргөн уудам нутагтай улс оронд автомашины хэрэглээ хэзээ ч байсаар л байх болно. Үүнийг төр хуулиар хязгаарлах боломжгүй гэж үзэж байна. Харин энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ урт хугацаанд байгаль орчин, улс орныхоо эдийн засагт яаж ээлтэй байлгах талаар тодорхой суурь бодлого гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс биш унтаж босоод л гэнэт нэг мэргэн санаа олоод, түүнийгээ зөв гэж муйхарлан хэрэгжүүлэх гэж зүтгээд хэрэггүй л гэж хэлэх гэсэн юм.

-Импортын автомашин ихэссэнээс болж хотын түгжрэл, утаа нэмэгдэж байна гэж албаныхан мэдээлдэг. Нийгэмд ч ийм л ойлголт бий. Та санал нийлэх үү?

-Таны хэлсэн энэ хоёр асуудал өнөөдөр бид бүхний толгойны өвчин болоод байгааг бүгд мэдэж байгаа. Энэ асуудлыг шийд гэж бид энэ төр засгийг сонгосон. Гэтэл сонгогдсон хэд маань өнгөрсөн хугацаанд энэ талаар юу хийв? Өөр хоорондоо албан тушаал, ашиг сонирхлын төлөө хүний аминд хүртлээ алалцаад сууж байхаас өөр дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Миний бодлоор автомашины импортыг хязгаарлана гэхээсээ илүүтэй зам дэд бүтцээ өргөжүүлэх талаар тууштай арга хэмжээ авмаар байна. Түүнээс биш дарга даамал, цөөхөн олигархи хэсэг нь машин унаад, бусад нь явган яв гэсэн төрийн бодлого байж болохгүй байх. Манай засгийн ярьж хэлж байгаа бодлого гээд байгаа юм нь нэг иймэрхүү л байх шиг.

-Өдөрт 400-600 орчим мянган тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож байгаагаас замын ачааллаа дийлэхгүй байгаа шүү дээ?

-Манайх хот төлөвлөлтдөө алдаа гаргасан гэж хүн бүр л ярьдаг. Тэр дундаа одоогийн УИХ-ын даргыг хотын дарга байх хугацаанд ямар ч төлөвлөлтгүйгээр газрыг замбараагүй худалдсанаас болж одоогийн энэ замын ачааллаа даахгүй байгаа талаар сошиал болон хэвлэл мэдээллээр зөндөө л шүүмжилж байна. Та бүхэн мэдэх байх шинэ орон сууцны хороолол болох Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Баянмонгол”, “Олимп” зэрэг хорооллуудын дунд зам гэхэд хоёр эгнээ машин замтай байна. Гэтэл тэр хорооллуудад хичнээн айл өрх амьдарч байгаа билээ гэх мэтчилэн миний мэдэхээр 2004 оноос хойш бий болсон шинэ хороолол шүү дээ. Бид өөрсдийгөө дэлхийтэй харьцуулаад харъя л даа. Манайх шиг жижиг хүн амтай хот ийм асуудал яриад, дороо хий эргээд байж болохгүй л санагдах юм. Энэ хэдэн төрийн түшээд түмний мөнгөөр багагүй л гадаад улс орноор айлчилж байгаа харагдах юм. Ядаж тэдний бэлээхэн туршлагыг аваад хэрэгжүүлж болно биз дээ. Дөрвөн саяар нүхэн гарц гаргаад, богино хугацаанд шийдэж болох зүйлийг 40 саяар заавал гүүр хийнэ гээд явж байна. Буруугаа бусдад нялзааж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглохоо боль гэмээр байна.

-Хотын утааны хэдэн хувийг автомашины утаа эзэлдэг вэ?

-Хотын утааны 10 хувийг автомашины утаа эзэлж байгаагаас 80-90 хувийг том оврын автобус, ачааны тэрэг гаргаж байгаа гэж ЗТХЯ-ын газрын дарга нь хэлсэн. Суудлын автомашины утаанд үзүүлж байгаа нөлөө бага л юм билээ.

-Гэхдээ олон жилийн насжилттай, хуучин автомашины гаргаж байгаа утаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа шүү дээ?

-Мэдээж хэрэг үүнтэй маргах зүйл байхгүй гэхдээ манай засгийн бодлого чинь утаа бууруулах биш, дэмжих бодлого явуулж, түүгээрээ бизнес хийгээд байгаа биз дээ. Би нэг жишээ хэлье. Өнгөрсөн онд есөн төрлийн татвар нэмэгдүүлэхдээ хабрид буюу хосолсон хөдөлгүүртэй автомашинд импортын онцгой албан татвар ногдуулсан. Ингэснээр бензин, дизель хөдөлгүүртэй автомашинууд импортоор түлхүү орж ирсэн. Өмнө нь онцгой албан татваргүй байсан хабрид хөдөлгүүртэй автомашин голдуу орж ирдэг байсан бол татвар нэмэгдсэнээр энэ нь цөөрч, эсрэгээрээ бензин, дизель хөдөлгүүртэй автомашин орж ирэх болсон. Үүнээс харахад энэ татварын бодлогоороо утааг дэмжсэн байгаа биз. Мөн өнөөдөр яригдаж байгаа зуух яндангийн улаан цагаан луйврыг харахад утааг байлгаад байх сонирхол дээр байгаа хэдэд байгаад байгаа биз дээ.

-Хабрид машины батерей байгаль орчинд илүү хортой гэдэг. Та юу хэлэх вэ?

-Энэ батерейг дахин ашиглаад эхэлсэн тухай “Мөнх хада” компаний мэдээлэл явж байна лээ. Үүнийг мэдээж зүгээр хаяхгүй байгаа байх. Дахин ашиглах боломжтой талаар ШУТИС-ийн багш ярьсан мэдээллийг би уншиж байсан. Ер нь манайхан нэг зүйл хийх болохоороо тухайн асуудлыг нэг талын өнцгөөс нь барьж аваад, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг шүү дээ. Өнгөрсөн жил автомашины онцгой албан татвар нэмэгдүүлэхдээ наад асуудлыг чинь их ярьж, өөрсдийнхөө гаргасан бодлогыг зөвтгөсөн. Одоо ч бас энэ маягаар асуудлаа шийдвэрлүүлэхээр нийгмийн сэтгэл зүйг бэлтгэж байна. Яагаад гэвэл ээлж дараалан хэвлэл мэдээллээр хотын түгжрэл, утаанд импортын суудлын автомашин ихээр нөлөөлж байгаа тухай удаа дараалан мэдээлэл гаргаж түгээж байна. Ер нь энэ суудлын автомашины бизнес төрд суугаа 60 тэрбумтнуудын мөнгө босгох бас нэг арга болчихоод байна уу гэж би хувьдаа хардаж байна.

-Одоо зах дээрх суудлын автомашины үнэ ханш ямар байна вэ?

-Хабрид автомашины зах зээлийн үнэ 6,5-7,5 сая төгрөгөөр нэмэгдэж, ийм л нэмэгдэлтэйгээр худалдаалагдаж байна. Энэ нь эргээд иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн шууд дээрэм хийсэн л бодлого болсон доо. Та бүхэн суудлын автомашины үнэ ханшийн талаар өөрсдөө яваад мэдээлэл бэлтгэвэл зүгээр байх. Автомашин гэдэг маань өрхийн зайлшгүй хэрэглээ болчихоод байгаа учраас эрэлт байна. Тэр дундаа жил бүр бензин нэмэгдэж байгаа энэ үед хэрэглэгчид бензин бага хэрэглэдэг хабрид автомашин түлхүү сонирхож байна.

-Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаа талаар Нийслэлээс мэдэгдэж байсан. Та дэмжиж байна уу?

-Бүрэн цахилгаан тэжээлт автомашины тухайд манай орны цаг уурт зохицохгүйгээс гадна түүнийг тэжээх дэд бүтэц байхгүйгээс хэрэглээнд төдийлөн сайн нэвтэрч чадахгүй байна. Ийм төрлийн автомашиныг дэмжих гэж байгаа бол эхлээд суурь дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Үүнд багагүй хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай болох байх. Манайх чинь жижиг хот, улс биш. Өргөн уудам нутагтай, дээрээс нь бидний бодит орлого ямар байгаа билээ. Мөн өвөл 30-40 хэмийн хүйтэнд цахилгаан тэжээл царцах, 15,0-20,0 сая төгрөгөөр автомашин авсан хүмүүс ганц хот дотор унах биш ойрхон хөдөө орон нутаг явах зэрэг наад захын бэрхшээлтэй асуудлууд байгаа болохоор энэ төрлийн машиныг тодорхой бодлогогүйгээр мянга дэмжиж байна гээд харин эсрэгээрээ төмрийн хог овоолох л хэрэг болно. Түүний оронд манай орны цаг уур, иргэдийн хэрэглээнд зохицсон бензин цахилгаан хосолсон хөдөлгүүртэй хабрид автомашиныг дэмжвэл жинхэнэ утгаараа иргэддээ ч, эдийн засагт ч хэмнэлттэй, утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан бодлого байх болно.

-Импортын автомашины зургаан жилээс дээш насжилттайг хязгаарлахтай холбоотой танай холбооны байр суурь ямар байна вэ?

-Зургаан жилээс дээш ашиглагдсан автомашиныг яах гэж байгаа талаар тодорхой мэдээлэл манай холбоонд байхгүй байгаа болохоор энэ талаар тийм ийм байна гэж хэлэх боломжгүй байна. Хэрэв энэ талаар ямар нэг шийдвэр гаргах гэж байгаа бол ашиг сонирхол нь хөндөгдөх тодорхой нийгмийн бүлгүүд мэргэжлийн холбоодод урьдчилан мэдэгдэж, тооцоо судалгаатай шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Хувь хүнийхээ үүднээс ийм төрлийн зохицуулалтыг буруутгахгүй байгаа. Уул нь монголчууд хангалттай орлоготойсон бол юу л гэж хуучин машин унах вэ дээ харамсалтай нь цөөн хэдэн гэр бүл нийгмийн баялгийг хулгайлж дийлэнх иргэд нь орлого багатай байгаа болохоор л хямд, хуучин машиныг лизингээр авч байна шүү дээ.

-Танай холбоо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаас гадна нийгэмд ашиг тустай ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Холбоо маань байгуулагдаад удаагүй ч гэлээ гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан хоёр томоохон төсөл дээр амжилттай ажилласнаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зарим нэг ажилд оролцох, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг ажлууд хийгээд явж байна. Жишээ нь, Нийслэл хотын Засаг даргын гаргасан захирамжийн дагуу бүх нийтийн хог цэвэрлэгээний өдрөөр Баянзүрх дүүргийн 17-р хорооны нийтийн эзэмшлийн 1200 м зам талбайг цэвэрлэх ажилд оролцож, 2,2 тонн хог цэвэрлэсэн. Мөн Хүүхдийн баярын өдөр Баянзүрх дүүргийн 16, 17, 19-р хороодын эмзэг бүлгийн өрх толгойлсон эцэг, эхтэй таван өрхөд хүнсний тусламж, 26 хүүхдэд гарын бэлэг өгч баярлуулсан.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Иргэн (202.126.89.73)
2018-10-22 19:12:57
Үеэ өнгөрөөсан ямбий машин оружлж хрд иргэдээ шулдаг новшнууд дуугүй л байлдаа!'

Иргэн (202.126.89.73)
2018-10-22 19:11:08
Яасан солиорсон эргүү мал вэ?! Энэ чинь?! М.Энхболд чинь харин хотыг хөгжүүлсэн юмаа?!

Зочин (202.55.191.130)
2018-10-22 16:22:37
hmm

Зочин (43.242.243.20)
2018-10-22 13:52:48
Машинд насжилт хамаагүй.Үзүүлэлт нь чухал.Үзүүлэлтээрээ шаардлага хангаж байвал хичнээн ч настай баысан яадаг юм.Гиврид машина бол маш их хорт хаягдал гэсэн үг үүнийг харин боливол таарна.Приус гэдэг машиныг зарии нэг түшээд ард түмниы унаа гэсээр байгаад монголоор дүүрэн болгосон.

irgen (64.119.21.105)
2018-10-22 13:41:39
Mongol hogjihgui ee, hun am ni osohgui tsuurno, yavaadndaa yaduu bol hun bish gesen huuli garna biz

Зочин (66.181.183.210)
2018-10-22 12:45:54
er n 5-s deesh jiliin nasjilttai mashiniig oruulj irehiig shuud horigloh heregtei bna.ene uls chin ene tendehiin tumuriin hog bolson mashinii segeer duurlee.ene deer uls turjilgui zorigtoi shiidemgii arga hemjee avch shuud taslan zogsooh heregtei.

Зочин (103.229.120.176)
2018-10-22 12:33:50
Жолооны буруугаас биш жолоочийн буруугаас осол гарч байгаа юм манайхан дэндүү тоомжиргүй их зантай тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцоно гол нь хариуцлага ачаалал даахгүй зам их нөлөөтэй.

Зочин (202.126.89.224)
2018-10-22 12:28:48
buruu rultei mashin yadaj ulaanbaatart yavahaa boli

Зочин (202.21.106.122)
2018-10-22 12:15:19
Durtai llruud neg um baiguulsn gej hutsadag boljdeee

зочин (203.91.118.247)
2018-10-22 12:04:09
Буруу рультэй машиныг хориглоно гэдэг чинь зөв байх шүү

Зочин (103.212.118.124)
2018-10-22 11:54:34
Манай улсыг баахан бөхчүүд удирдаад дампуурч байна.Жинхэнэ,хуурамч бензин түлшний үнэ,чанар,$ ханш,бараа бүтээгдэхүүний үнэ,чанар гээд бүр утгаа алдаж байна.Ард түмний сонголт л гэх байхдаа.Дээгүүр байгаа хүмүүс,тамирчин,бөх,д учин,жүжигчнийх нь шунал яасан ч барагддаггүй юм, монголд тэрбумын хөрөнгөтэй хүн өөрөө,үр хүүхдүүд нь өлсөхгүй амьдармаар л санагдах юм.Ханадаггүй л юм байждээ.Яанадаа.

Зочин (202.21.106.130)
2018-10-22 11:36:42
Buruu hurdtei -g buu oruul

Зочин (202.179.26.58)
2018-10-22 11:28:22
Буруу рультэй машиныг одоо гаднаас оруулахаа бүрмөсөн зогсоох хэрэгтэй....

Зочин (202.126.89.132)
2018-10-22 11:13:47
Gaalin baiguulaga gej ajilaa hiij chadadgui udirdlaguud in gej hulgaichuudar duursen gazar

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм