МАН-ЫН БҮЛЭГ: Н.Цэрэнбат сайдын 54 тэрбумыг хасч, гомдолтой гишүүдийн гоморхлыг тайлжээ

Түгээх    
2018-10-23 07:54:56 - Хууль

tserenbat

-ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТУЛЧИХААД БАЙХАД ЗӨВХӨН ТОЙРГИЙНХОО
ТӨСВИЙГ ХАРЖ АМЖСАН ГИШҮҮН БАЙНА-

Парламент дахь үнэмлэхүй олонхийн бүлгийн гишүүд өчигдөржин 2019 оны төсвийн төслөөр яриа өгөхөөс татгалзаж, сэтгүүлчдээс зугтав. Гишүүдээс “Төсвөө уншсан уу” гэж асуухад “Тойргоо л харсан” гэж хэнэг ч үгүй хариулсан тохиолдол хүртэл гарлаа. Засгийн газрын нэг сайдад “Та бүлгийнхээ гишүүдэд “Төсвөө унш. Хуулийн төслөө судалж, түүнийгээ тайлбарлах үүргээ биелүүл гэж хэлээд өгөөч” гэвэл толгой дохиж байх жишээтэй.

Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ерөнхийдөө “шүүс” нь шахагдаж, жимбийгээд ирдэг. Тиймээс ч гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн явцад асуудлууд нь харьцангуй жигдэрчихдэг билээ. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлэг тулчихаад байхад парламент дахь үнэмлэхүй олонхийн гишүүд нэг тийм лазан, хэт ажил хэрэгч бус байгаа нь хачирхалтай.

Өдийд Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дээр төсвийн хэлэлцүүлгүүд ид өрнөж байх учиртай. Гэтэл эсрэгээрээ УИХ дахь МАН-ын бүлэг доторх Д.Оюунхорол гишүүний ахалсан ажлын хэсэг дээр хамаг тохироо өрнөв. Ажлын хэсгийнхэн өнөөдрөөс ердөө 13 хоногийн өмнө бүлэг дээрээ жигтэйхэн ширүүн дориун аашилж, Увсын тойрогт 50 тэрбум, Нийслэлийн гишүүнд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудлыг шүүмжилсэн байдаг.

Тус намын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Ганболд нарын гишүүд  “33-ын бүлгийнхэнд их төсөв тавьж, М.Энхболдын талынхныг зориуд гадуурхлаа” гэсэн байдлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шүүмжилсэн байдаг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харах, гишүүдийн тойрогт нэн шаардлагатай ажлуудыг нэмж тусгах тал дээр анхаарахаа амласан гэгдэж байв.

-Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН УТАА ШҮҮГЧ БАЙРЛУУЛАХ БҮТЭШГҮЙ
САНААГ БУЦААЖЭЭ-

Түүнээс хойш 13 хоногийн дараа буюу өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаан “аядуу зөөлөн” болж өндөрлөжээ. Өмнөх хуралдаан дээр ширүүн дориун ааштай байсан Д.Оюунхорол гишүүн жигтэйхэн зөөлөрч, зарим шүүмжлэгч гишүүдээ өөрийн биеэр ятгаж болиулсан байна. МАН дотор яригдаж буйгаар өнгөрсөн өдрүүдэд төсвөө задлахгүйн тулд Засгийн газраас Д.Оюунхорол гишүүний ахалсан ажлын хэсэгт ихээхэн анхаарал хандуулсан аж.

Энэ хүрээнд төсвийн зарим зардлыг өөр тийш нь хуваарилах байдлаар багахан шилжих хөдөлгөөн хийгдсэн байна. Үндсэндээ төсвийн 20 орчим хувь дээр хөдөлгөөн хийгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Ажлын хэсгээс зарлага буулгах чиглэлд ахиц дэвшил гаргаагүй. Зөвхөн хуваарлилтын “шог” байдлыг арилгахад л анхаарсан байна. Тиймээс ч төсвийн зарлагын хүснэгтүүд үндсэндээ хэвээрээ үлджээ.

Ганц авууштай нь, 10 мянган төгрөгийн янданд 500 мянган төгрөгийн утаа шүүгч байрлуулах гэсэн Н.Цэрэнбат сайдын бүтэшгүй саналыг буцаахаар шийдсэн байна. Гишүүд  “Олон нийт эсэргүүцээд байхад энэ чигээр нь баталвал Засгийн газар болоод намын нэр хүндэд халтай. Үүнийг хасъя” гэсэн санал гаргаснаар асуудлыг нэг тийш нь болгожээ. Улмаар агаарын бохирдол бууруулах чиглэл дэх 80 тэрбумыг өөр зүйлд зарцуулахаар болсон гэх ерөнхий мэдээлэл олдов.

2019 оны төсөвт бүтээн байгуулалтыг 3 их наяд гаруй төгрөгөөр төсөвлөж, төрийн байгууллагуудын урсгал зардлыг 254 тэрбумаар нэмэгдүүлээд буй. Улмаар ирэх онд баригдах 500 гаруй барилыг 375 нь зураг төсөлгүй явж байгаа юм. Түүнчлэн нэг цэцэрлэгийг 1 тэрбум орчим төгрөгөөр барина гэж төсөөлсөн нь бидний бодит боломжид нийцэхэд хүндхэн тоо билээ. Үүний оронд цэцэрлэгүүдийг хувийн хэвшлээс түрээслэх байдлаар ашиглаж, төрийн зардлыг хэмнэх боломж байгааг Төрийн тэргүүн онцолсон.

Гол нь, төсвийн асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дээр төсвөө зангидахгүй. Эрх баригч нам бүлэг дотооддоо тохироонд орж, улсынхаа төсвийг  нам дотроо  “боож” байгаа нь ихээхэн зохисгүй үйлдэл юм. “Сонгууль дөхчихөөд байхад тойрог хоосон үлдээлээ” гэж уйлагнасан гишүүдийн гоморхлыг тайлснаас өөрөөр сайн зүйл болсонгүй. Бүлгийн ажлын хэсгийнхний амжилт нь энэ юм.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 72

Зочин (64.119.19.68)
2018-10-26 17:18:46
Естойзев ан ын хэдэн зуун тэрбумаар арилгаагуй утааг 54 тэрбумаар арилгах уу ккк

Зочин (202.131.225.197)
2018-10-26 09:15:08
энэ улсын ирээдүй улам л бүрхэг болоод байна

Зочин (178.5.122.97)
2018-10-24 22:42:24
Ulsin tosuiin mongiig gishvvdiin toirogt huvaadgaa bolichuol ih ym oorchlogdondoo huiinhaa ymig ogch bgaa met ajil hiisen dvr esgej bas mongo huviarlaj ausnaa tosol nereer chanargvi ajil hiij ulsiin mongo vr dvngvi zartsuulaad bhd uls oron ard tvmen deeshlehgvi bgaag tolgoitoi bvhen meddeg boljee

Зочин (220.213.23.254)
2018-10-24 22:31:52
Хүрэлбаатар гуай УИХ-ын сонгууль угтаж, сонгуульд бэлтгэж Увс аймагт буюу өөрийнхээ тойрогт зарцуулахаар төлөвлөсөн 50 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хассан биз дээ? Хүрэлбаатар гуай татвар төлөгчдийн мөнгийг Увс аймагт, өөрийн сонгогдсон тойрогтоо зарцуулж болохгүй, харин өөрийнхээ хувийн хаана, юунд зарцуулах нь тэр хүний асуудал шүү дээ.

Зочин (150.129.140.121)
2018-10-24 20:24:26
Нэг оффшорчийн бууны нохой л байна.

zocin (83.9.6.248)
2018-10-24 16:12:09
tocboo unszaad cz oilgohgyi szdee,yamar zamaar boh dyyczin bas mergezil medleggyi tenegyyd zygeerl ideh bolomj haisan uls ih hurald ordog bainaa,oron cuucaa bariadl ger horoololdoo og,esbel ger horoolloo tobiin dulaand holbo,oor zamgyi ,esbel oor daguul hot uud bari,zaluusaa uildber barij aziltai bolgo,aziltai hyn korea giin wizend orohgyi ,ene bol engiinl um,tor czdbargyi hariuclagagyi alban tuszaaltanuudaa ers bagasga,barag gadaadad hulgai hiij yabsan hyn dargancar hiideg um bnlee,icij uhmeer

Зочин (66.181.166.24)
2018-10-24 15:34:29
Хамгийн гол нь шөнө цахилгаан тасарсан үед нөгөө утаа бууруулагч нь ажиллахгүй хүн угаартах аюултай юм гэсэн Мөн олон хүний амь нас аваарсан буянтай шийдвэр гарлаа даа

Зочин (95.223.44.9)
2018-10-24 00:58:59
Odoo 10 honool utaa eheslee heden 1000r ni bair bariad Ali oruulj amjlaa vu

Зочин (202.126.89.244)
2018-10-23 23:25:41
тэнэг үхэр монгол

Зочин (182.160.38.147)
2018-10-23 21:12:11
Орон сууцаа бариач ээ

shudarga (202.21.106.148)
2018-10-23 18:16:59
Ashguidee ter Tserenbat geechiin sanal butsengui Olni huch olomgui dalai gedgiig jinhene utgaarni heregjuullee Ard irged maani Tsaahid ene mayagaar Irgeded hohiroltoi shiidveriig irged maani duu negtei eserguutsej baih heregteiUIH-n gishuud ch gsen zuv shiidver gargaj bh yostoi humuus shu Yah gej irgediin tuluulul bolj suuj baigaagaa eruul uhaanaar bodoh yostoi

Зочин (202.179.24.207)
2018-10-23 15:23:30
хараажаар увсаас гарсан хужаа байгаа биз дээ,монгол залуу инженерүүд өчнөөн сайхан юм бүтээгээд байхад дэмжихгүй заавал урд хужаа нар луу мөнгө цацаж дэмжээд байдаг яацарцан муу луухааны үлдэгдэл гэхээр төрд сонгогдоод суучихдаг юм бэ

Зочин (202.126.89.34)
2018-10-23 14:28:19
ЦЭРЭН-БАТ ГЭЖ ЭНЭ БАЛАЙР НЭРТЭЙ ЮМ ХААНААС СОНГОГДСОН ЮМ БОЛОО

нүд чих (66.181.189.244)
2018-10-23 14:25:07
Төсөв өөрсдөд нь ашигтай, намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлөхөөргүй л бол Улс орны хөгжил дэвшил,ард түмний сайн сайхан ямарч падлийгүй гэсэн бодлогоор л 2019 оны төсвөө бөөрөнхийлж зангидаж байна даа.Сонгуульд бэлтгэх халаасаа зузаатгах зорилго тавьж байгаа нь юм уншдаг сонсдог ойлгодог боддог хүн бүхэнд ойлгомжтой байна даа!!!!!

нүд чих (66.181.189.244)
2018-10-23 14:25:07
Төсөв өөрсдөд нь ашигтай, намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлөхөөргүй л бол Улс орны хөгжил дэвшил,ард түмний сайн сайхан ямарч падлийгүй гэсэн бодлогоор л 2019 оны төсвөө бөөрөнхийлж зангидаж байна даа.Сонгуульд бэлтгэх халаасаа зузаатгах зорилго тавьж байгаа нь юм уншдаг сонсдог ойлгодог боддог хүн бүхэнд ойлгомжтой байна даа!!!!!

нүд чих (66.181.189.244)
2018-10-23 14:25:06
Төсөв өөрсдөд нь ашигтай, намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлөхөөргүй л бол Улс орны хөгжил дэвшил,ард түмний сайн сайхан ямарч падлийгүй гэсэн бодлогоор л 2019 оны төсвөө бөөрөнхийлж зангидаж байна даа.Сонгуульд бэлтгэх халаасаа зузаатгах зорилго тавьж байгаа нь юм уншдаг сонсдог ойлгодог боддог хүн бүхэнд ойлгомжтой байна даа!!!!!

нүд чих (66.181.189.244)
2018-10-23 14:25:06
Төсөв өөрсдөд нь ашигтай, намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлөхөөргүй л бол Улс орны хөгжил дэвшил,ард түмний сайн сайхан ямарч падлийгүй гэсэн бодлогоор л 2019 оны төсвөө бөөрөнхийлж зангидаж байна даа.Сонгуульд бэлтгэх халаасаа зузаатгах зорилго тавьж байгаа нь юм уншдаг сонсдог ойлгодог боддог хүн бүхэнд ойлгомжтой байна даа!!!!!

нүд чих (66.181.189.244)
2018-10-23 14:25:06
Төсөв өөрсдөд нь ашигтай, намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлөхөөргүй л бол Улс орны хөгжил дэвшил,ард түмний сайн сайхан ямарч падлийгүй гэсэн бодлогоор л 2019 оны төсвөө бөөрөнхийлж зангидаж байна даа.Сонгуульд бэлтгэх халаасаа зузаатгах зорилго тавьж байгаа нь юм уншдаг сонсдог ойлгодог боддог хүн бүхэнд ойлгомжтой байна даа!!!!!

зочин (202.55.188.40)
2018-10-23 14:08:47
МАЛ, Ийм юмыг хүлээж авбал, эсэргүүцэл үзүүлэхгүй гэж бодсын байхдаа, гөлөн, гөлөн гэсэн МАЛ чинь.

Зочин (202.21.96.238)
2018-10-23 13:41:15
Ashgui dee. Teneg Tserenbatin luivar heregjsengui.

Зочин (203.91.115.37)
2018-10-23 13:32:53
Ergvv tserenbat iim maliig songoj baidag mannam sundtvgei 2020,n ond ta nar duusaa heniigch chini hench songohgvi umhii har malnuud

Зочин (202.21.106.135)
2018-10-23 13:17:22
Онигоо ха ха

Зочин (203.91.112.198)
2018-10-23 13:01:35
утааг шүүх биш энэ бол зүгээр л луйвар

Зочин (66.181.185.244)
2018-10-23 13:00:59
Увсын 50 тэрбумыг заавал хасах хэрэгтэй

зочин (103.212.117.137)
2018-10-23 12:46:57
төсөвөө уншаад зөвлүүлээдч ойлгохгүй гарууд наана чинь зөндөөн бна

зочин (64.119.16.74)
2018-10-23 12:34:59
Увсыг тусгаар улс болгох гэсэн төсөв гээд цуураад байхын. Нээрээ юм уу хачин ч юмаа. Их юм үзүүлэх нээ эрх баригчид

зочин (64.119.16.74)
2018-10-23 12:34:59
Увсыг тусгаар улс болгох гэсэн төсөв гээд цуураад байхын. Нээрээ юм уу хачин ч юмаа. Их юм үзүүлэх нээ эрх баригчид

зочин (64.119.16.74)
2018-10-23 12:34:59
Увсыг тусгаар улс болгох гэсэн төсөв гээд цуураад байхын. Нээрээ юм уу хачин ч юмаа. Их юм үзүүлэх нээ эрх баригчид

зориг (64.119.19.93)
2018-10-23 12:34:34
Болж дээ. Нийтээрээ нийгмээрээ эсэргүүцэж чадвал ичих булчирхайг нь гаргаж ирж болдог л юм байна. Ардчилсан нам байсан бол ичих булчирхай угаасаа байхгүй юм чинь чигээрээ батлагдах байсан байх. Одоо ардын нам тархитай гэдгээ харуулж арай ухаалаг юм хийгээсэйдээ.

Зочин (119.40.98.162)
2018-10-23 12:25:10
Улс хөгжихгүй байгаа нэг том шалтгаан нь энэ жижиг тойрогуудад хэрэггүй мөнгө цацдаг явдал сонгуулийн хуулиараа хувь тэнцүүлсэн суудалд олон байх тусмаа хэрэгтэй том төсөлд мөнгө зарцуулна

Жүжиг жүжиг (64.119.16.74)
2018-10-23 12:01:34
Улсын маань төсөв улс төрч нэртэй луйварчдын кармааны бутаохай мөнгө болсон . Авлигачдын авлигын хэрэгслийг монгол улсын төсөв гэнээ . Ардын намынхан улсаараа ингэж наадаж байдаг төсвмйн жүжиг өвлмйн нээлт юм

Жүжиг жүжиг (64.119.16.74)
2018-10-23 12:01:34
Улсын маань төсөв улс төрч нэртэй луйварчдын кармааны бутаохай мөнгө болсон . Авлигачдын авлигын хэрэгслийг монгол улсын төсөв гэнээ . Ардын намынхан улсаараа ингэж наадаж байдаг төсвмйн жүжиг өвлмйн нээлт юм

зочин (203.91.115.249)
2018-10-23 11:47:48
Хамгийн гол асуудал нь Увсын гишүүд тойрогтоо 50 тэрбумыг төсөвлөлөө гээд Увсдаа ядаж Дундговийн Гурвансайхан шиг юм хийж чадахгүй л байхгүй юу. Зүгээр л идэх гэж байгаа юм. Юм хийсэн нэрээр баахан хулгай хийх гэж байгаа юм. Мөн тэр шүүлтүүр бол хулгай луйврын сонгодог жишээ. Шилэн дансаа идэвхжүүлмээр байх юм. Монголчууд дээр дооргүй хулгайтай тэмцэж байж л хөгжинө.

Зочин (66.181.178.171)
2018-10-23 11:42:00
АРДЧИЛСАН НАМ СОНГОСОН ДУНДГОВЬ ЖААЛЖ, АРДЫН НАМЫН БАТ АР ТАЛ БОЛСОН БУЛГАН АЙМАГ БУЛАЙ БОЛЛОО.

Зочин (66.181.178.171)
2018-10-23 11:41:55
АРДЧИЛСАН НАМ СОНГОСОН ДУНДГОВЬ ЖААЛЖ, АРДЫН НАМЫН БАТ АР ТАЛ БОЛСОН БУЛГАН АЙМАГ БУЛАЙ БОЛЛОО.

Зочин (66.181.178.171)
2018-10-23 11:41:46
АРДЧИЛСАН НАМ СОНГОСОН ДУНДГОВЬ ЖААЛЖ, АРДЫН НАМЫН БАТ АР ТАЛ БОЛСОН БУЛГАН АЙМАГ БУЛАЙ БОЛЛОО.

Зочин (66.181.178.171)
2018-10-23 11:41:42
АРДЧИЛСАН НАМ СОНГОСОН ДУНДГОВЬ ЖААЛЖ, АРДЫН НАМЫН БАТ АР ТАЛ БОЛСОН БУЛГАН АЙМАГ БУЛАЙ БОЛЛОО.

Зочин (66.181.178.171)
2018-10-23 11:41:37
АРДЧИЛСАН НАМ СОНГОСОН ДУНДГОВЬ ЖААЛЖ, АРДЫН НАМЫН БАТ АР ТАЛ БОЛСОН БУЛГАН АЙМАГ БУЛАЙ БОЛЛОО.

Зочин (119.40.99.30)
2018-10-23 11:39:56
Утаанд дургүй нь хөдөө тийшээ нүүцгээ. Дуртай нь энэ дээ үлдэцгээ. Яахыг нь дараа харцгаая ....

zochin (66.181.160.109)
2018-10-23 11:21:52
ingeed hotin utaag buuruulah asuudal dashin shog boloh ni ter, sanaachilsan hundee ner turiig ni butsaaj avch irsen uildel bolhoos asuudlig shiidverlesen garts bish.

зочин (203.91.118.247)
2018-10-23 11:20:26
Сайн төсөв болсон байна лээ, АН шиг л хуваагаад хулгай хийгээгүй бол болоо шүү дээ

n (66.181.168.8)
2018-10-23 10:47:02
nam daraltiin zuuhnuudiig haa, ecvel undur tatvar av, tegvel utaa buurna

цэцэг (103.57.93.232)
2018-10-23 10:33:29
цэрэнбатын сэрүүн зүүдэнд цэг тавьсанаар энэ этгээд хэдэн жилийн дараа шоронд орох аюулаас аварагдаж байгаа юм .ямарч тооцоогүй мөнгө бодоод өөр юм бодох чадваргүй болсон хөөрөлтөй үед бас ингээд аварагдах юм гарах юм аа хаа хаанаа хэрэгтэй шийдвэр .

Зочин (202.9.43.178)
2018-10-23 10:31:45
Сэтгүүлчээ та бичсэн зүйлээ сайн хянаж байгаачээ." 10 мянган төгрөгийн янданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр " гээд юу бичээд байна даа. Тэгээд ч таны бичсэн мэдээнд улс төр хэтэрхий их орох юмаа

САНГИЙН САЙД Ч ГЭЖ ДЭЭ (202.126.89.66)
2018-10-23 10:21:52
ХҮРЭЛБААТАР БОДЛОГО ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ОЛОН ХЭЛСЭН. ТӨСӨВ БООЖ БҮР ЧАДАХГҮЙ. НААНДАЖ Л ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ӨГЧИХЬЕ ГЭЖ ДУУГАРАХГҮЙ Л БАЙГААМ ДАА. ГАНЦХАН ЮМ ЧАДНА. ТООНЫ ХУЛГАЙГ ГАРГУУ ХИЙНЭ

САНГИЙН САЙД Ч ГЭЖ ДЭЭ (202.126.89.66)
2018-10-23 10:21:51
ХҮРЭЛБААТАР БОДЛОГО ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ ОЛОН ХЭЛСЭН. ТӨСӨВ БООЖ БҮР ЧАДАХГҮЙ. НААНДАЖ Л ХҮҮХДИЙН МӨНГӨӨ ӨГЧИХЬЕ ГЭЖ ДУУГАРАХГҮЙ Л БАЙГААМ ДАА. ГАНЦХАН ЮМ ЧАДНА. ТООНЫ ХУЛГАЙГ ГАРГУУ ХИЙНЭ

Зочин (202.126.88.41)
2018-10-23 10:03:06
Түрээслүүлэх бол ард түмний бизнесийн нэг хэлбэр байсан. Төр өлөн гээд булаагаад авчихаж.орон сууц түрээслүүлэх бизнесийг хэн эхэлсэн бэ. Ард түмний оюуны өмч байсан. Үүнийг баталгаажуулж эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр орон сууц түрээслүүлэхийг хориглох, үндсэн хууль зөрчсөн асуудал. Цэцэд гомдол гаргах хэрэгтэй.

Зочин (202.126.89.145)
2018-10-23 10:02:57
Хэн хорт утаагаар амьсгалаад байхыг хүсэв гэж. Тэр утаа шүүгч нь хаана зарагдаж байгаан, очоод худалдаад авья. Заавал төсвөөс мөнгө гаргаж тэрийг нь ард түмэн худалдаж авах ёстой гэж.

Зочин (202.126.89.145)
2018-10-23 10:02:18
Хэн хорт утаагаар амьсгалаад байхыг хүсэв гэж. Тэр утаа шүүгч нь хаана зарагдаж байгаан, очоод худалдаад авья. Заавал төсвөөс мөнгө гаргаж тэрийг нь ард түмэн худалдаж авах ёстой гэж.

иргэн (66.181.167.54)
2018-10-23 10:01:25
Зарлагын дэд хороог Нарантуяа гишүүн ахладаг биздээ.Энэ хороо л сайн ажиллаж зөв замруу нь оруулна.Оюунхорол худлаа палдик.ЗГ болохгүй байгаа Цэрэнбатаа зайлуулаачээ.Яамныха хүмүүсийг маш ихээр дарамтлаж хаолж солиод байна.258-р тогтоолоо хэрэгжүүлээчээ.

Зочин (202.131.230.238)
2018-10-23 09:58:21
Тэгмээр дээ,Төрйин мэдлийн 1 өрөө орон сууцнууд бариад, гэр хорооллын айлуудаас оруулбал арай дээр ач холбогдолтой болох байх даа

sugaa (103.229.121.23)
2018-10-23 09:53:45
Oyunhorol ugaasaa nairaachin shudraga yumand nud buruu hun yaj iim asuudliig zuv shiideh ve, bolomjiig ashiglaad uurtuu l ashigtai talruu zalah huuch uvchtei hun shuudee!

Зочин (202.9.42.192)
2018-10-23 09:44:22
Ашгүй дээ 2,5квт ын шүүлтүүр гэж байгаа Ийм зүйлийг зүгээр л нүүрс шатаахгүйгээр цахилгаан халаагуур тавьчиж болно

Зочин (122.201.28.8)
2018-10-23 09:36:37
BEEJIN utaagaa shiidej chadahgvi bhad hujaa bvteegdhvvneer utaa shvvgeed UB utaanaas angijirlaa yu? iim genen vlger hol yavahgvi, tvvnii orond Gaz,& tsahilgaan sergeegdeh erchim hvch geed olon energiin ekh vvsueriig sudal Saidaa.

Зочин (66.181.179.87)
2018-10-23 09:30:34
БОЛЖ БОЛЖ , ЮМ ХИЙХ ГЭХЭЭР БӨӨН ХЭРҮҮЛ , НӨГӨӨХ НЬ Ч ТЭНЭГТЭЭД ХАРИУЦЛАГАА ӨӨРӨӨ ҮҮРНЭ Ч ГЭХ ШИГ , СОЛИОТНУУД , БАТАЛГААТАЙ ЮМ БОЛ Ч ЯАХАВ , ЦЭЭЖНИЙ БАНГААР Л ЗҮТГЭЭД ТЭНЭГТЭЭД ЦЭРЭНБАТ ГЭЖ ДУРАК!!! МӨНХБАТ ГЭЖ БАС НЭГ НОВШ БНА , ХУДЛАА. ГАР , УИХ- Н ГИШҮҮНИЙГ ШҮЛЭГ УНШИХЫН ЧИНЭЭ БОДДОГ МУЛГУУГ ЯАХ ГЭЖ СОНГОДОГ ЮМ АРХАНГАЙНХАН , АРХАНГАЙНХАН ГЭЖ БАС БҮТЭХГҮЙ ГАРУУД БАЙХ , ШУЛГА ФОРТУНА БАТБАЯР ЯАЖ УЛСЫН МӨНГИЙГ ЦАЦАВ , ШОРОНД ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШД , УУР ХҮРЧЛЭЭ ,

зочин (66.181.189.141)
2018-10-23 09:24:54
Гишүүн болгонд 5 тэрбум төгрөг өгнө гэвүү.Болиочээ.Бид нар танай намыг тэжээх гэж сонгоогүй шүү.

Zochin (103.206.195.163)
2018-10-23 09:22:51
Niisleliin gazrin albanaa gazrig ni uneleed 30%hamruulaach oroh sonirholtoi ni bgaa

зочин (66.181.189.141)
2018-10-23 09:20:36
Дахин дахин ийм луйварын шинжтэй юм оруулж ирээд хаашаа янзын писдаанууд вэ.Өдөөд доромжлоод бгн юмуу.Худлаа шаана,хулхидана,

Сонгогчдыг авлигаддаг төсөв (64.119.16.74)
2018-10-23 09:17:20
Төсөв унших ойлгох ойлгосноо ярих хэлэх чадвар гишүүдийн 20 хүрэхгүй хувьд байгаа гэж мөрийцсөн ч болно. Тэртусмаа иргэдийн татварын мөнгийг улс орныг хөгжүүлэхэд зарцуулах бүтээн байгуулах сэтгэл 100 хувь огт байхгүй. Өөрсдийн өчүүхэн дорд орсон нэрийг өсгөхөд иргэдийн мөнгийг ашиглаж буй нь арчаагаа алдсан хэрэг ба зүгээр л улс төрийн авлига. Гишүүд сонгогчдыг авлигадаж өчүүхэн улаан нүүрээ таглах явдал аж . Ардын намын луйварчдад сэтгэл ч алга зүтгэл ч алга

Сонгогчдыг авлигаддаг төсөв (64.119.16.74)
2018-10-23 09:17:20
Төсөв унших ойлгох ойлгосноо ярих хэлэх чадвар гишүүдийн 20 хүрэхгүй хувьд байгаа гэж мөрийцсөн ч болно. Тэртусмаа иргэдийн татварын мөнгийг улс орныг хөгжүүлэхэд зарцуулах бүтээн байгуулах сэтгэл 100 хувь огт байхгүй. Өөрсдийн өчүүхэн дорд орсон нэрийг өсгөхөд иргэдийн мөнгийг ашиглаж буй нь арчаагаа алдсан хэрэг ба зүгээр л улс төрийн авлига. Гишүүд сонгогчдыг авлигадаж өчүүхэн улаан нүүрээ таглах явдал аж . Ардын намын луйварчдад сэтгэл ч алга зүтгэл ч алга

Сонгогчдыг авлигаддаг төсөв (64.119.16.74)
2018-10-23 09:15:50
Төсөв унших ойлгох ойлгосноо ярих хэлжх чадвар гишүүдийн 20 хүрэхгүй хувьд байгаа гжж мөрийцсөн ч болно. Тэртусмаа иргэдийн татварын мөнгийг улс орныг хөгжүүлэхэд зарцуулах бүтээн байгуулах сэтгэл 100 хувь огт байхгүй. Өөрсдийн өчүүхэн дорд орсон нэрийг өсгөхөд иргэдийн мөнгийг ашиглаж буй нь арчаагаа алдсан хэрэг ба зүгээр л улс төрийн авлига. Гишүүд сонгогчдыг өвлмгалаж өчүүхэн улаан нүүрээ таглах явдал аж . Арлын намын луйварчдад сэтгэл ч алга зүтгэл ч алга

Сонгогчдыг авлигаддаг төсөв (64.119.16.74)
2018-10-23 09:15:49
Төсөв унших ойлгох ойлгосноо ярих хэлжх чадвар гишүүдийн 20 хүрэхгүй хувьд байгаа гжж мөрийцсөн ч болно. Тэртусмаа иргэдийн татварын мөнгийг улс орныг хөгжүүлэхэд зарцуулах бүтээн байгуулах сэтгэл 100 хувь огт байхгүй. Өөрсдийн өчүүхэн дорд орсон нэрийг өсгөхөд иргэдийн мөнгийг ашиглаж буй нь арчаагаа алдсан хэрэг ба зүгээр л улс төрийн авлига. Гишүүд сонгогчдыг өвлмгалаж өчүүхэн улаан нүүрээ таглах явдал аж . Арлын намын луйварчдад сэтгэл ч алга зүтгэл ч алга

иргэн (150.129.140.251)
2018-10-23 09:13:56
Уг нь тэр шүүгч чинь шинэ технологи шдээ. ТЭЦ-ийн утааг цэвэршүүлдэг шиг. Одоо наадуул чинь ёстой хэрэгтэй хэрэггүй зүйлд тойрогтоо эдр гээд алга болно доо.Утааны эсрэг л дорвитой арга хэмжээ авмаар байгаан. Ганц хоёр мэдэх мэдэхгүй хүн шуугисныг ард түмэн гээд явчих юмаа. Тэд нар нь ч арай чанга дуутайн, хордоод байждээ

Зочин (202.9.42.178)
2018-10-23 09:10:36
Уншаад ойлгохгүй юмийг уншиж яадаг юм.харин нь тэр янданд тавих шүүгчийг хассан нь сайн хэрэг.

Зочин (202.72.245.209)
2018-10-23 09:05:48
УЛАЙН ЦАЙН ХУЛГАЙ ХИЙХ ГЭСЭН МАРҮАН ЧЭЭНЖИЙН ХУЛГАЙГ ХАССАН НЬ САЙН БАЙНА БУСДААР Ч ДЭЭРДЭЭГҮЙ ЭЭ

Зочин (103.26.192.43)
2018-10-23 09:04:22
Цэрэнбат өөрийгөө ямаршуухан потенциалтай хүн гэдгээ харууллаа даа. Юун сайд хийх вэ....Хурдан 2020 он болоосой.

m (202.21.115.62)
2018-10-23 09:03:38
зүгээр л орон сууц бариач гүн ухаантануудаа, ард түмэнд ашигтай зүйл хийгээд зүгээр өгчихнө өөрсөдөд нь ашиг унахгүй гэхээр гомдолтой санагдаад байна уу 20 он дөхөөд буух хугацаа дөхөөд нүд нь бүрэлзээд

mongol (150.129.140.134)
2018-10-23 08:50:04
za teged utaataanda hordood bairtai bolno gej muruudud bjejdee mongolchud min

Зочин (202.126.89.11)
2018-10-23 08:42:46
MANruulsan ulaantnuud!

Зочин (202.21.101.130)
2018-10-23 08:41:45
кккк бүтэхгүй гарууд

Ард (203.217.138.1)
2018-10-23 08:36:26
Төрд түрээслүүлэнэ гэж том бизнес байнаа. Энэ бол цэвэрхэн луйвар шүү.

Иргэн (43.250.126.3)
2018-10-23 08:12:03
Төсвөө уншихгүйдээ биш уншаад ч ойлгохгүйдээ асуудал нь байгаа байхөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 18:11:37 - Улс төр
“Делтамон Пу-Рон” инновацийн шилдэг бүтээлээр шалгарав
2018-11-14 17:50:10 - Улс төр
МАН-ын УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Шар
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Шар
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна