Хулгайчийг барихын үлгэр буюу 195 саяын зам

Түгээх    
2018-10-23 10:20:14 - Хууль

-БУСДЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ БУЛААЖ, ЦЕМЕНТ ЦУТГАЧИХААД “ХУЛГАЙЧИЙГ
БАРИАРАЙ” ГЭЖ ХАШГИРАВ УУ-

“Оюунлаг” сургуулийн захирал хувиасаа 195 сая төгрөг гаргаад зам барьсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Түмний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажлыг нь сүйтгэчихээд байхад цагдаа, хүчнийхэн гараа хумхиад хөдлөхгүй байгаад “Оюунлаг” сургуулийн захирал Д.Батсайхан туйлаас гомдсоноо илэрхийлсэн билээ.

Хэн нэгний бусдын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг өөр нэгэн сүйтгэж, тэр тухай хууль сахиулагчид нүдэн балай байгаа учир юу вэ гэдгийг сурвалжиллаа. 

БУСДЫН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ БУЛААЖ ЗАМ БАРЬСАН УУ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, тоймлоод өгүүлбэл 13 дугаар хорооллын “Шинэ сонголт” дэлгүүр, 122 дугаар цэцэрлэг, “Хос өргөө” хотхон, “Оюунлаг” сургуулийн ойр орчимд зам барьж, зогсоол тохижуулсан маргаан өрнөдөг. Тэр хавийн оршин суугчдын ярьснаар анх орон сууцны хороолол руу ордог замыг хааж “Оюунлаг” сургууль хашаа барьжээ.

Зам тавьсан гэх уг газар нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Эм Жи Ти Эм Эл” компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар15 дугаар хороо /65 дугаар байрны зүүн талд/-нд байрлах 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг” гэдэг мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, “Оюунлаг” сургуулийн захирал бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн  зам, талбай болгосноор асуудал үүсжээ. Тус газар дээр “Эм Жи Ти Эм Эл” ХХК нь сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барихаар төлөвлөж, зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд “Оюунлаг” сургууль нь өрсөлдөгч байгууллага гэж хараад газрыг нь булаахаар санаархсан байх вий гэсэн эргэлзээг үүсгэж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬЖ ЗАМ ЗАСАВ УУ

Оюунлаг сургууль, 65 дугаар байрны орчим буюу маргаан дагуулаад байгаа газар бусдын эзэмшлийнх мөн бол зам тавих зөвшөөрлийг хэн өгсөн бэ. Уг газарт очвол “Замын ажил явагдаж байна. Захиалагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар. Хөрөнгө оруулагч: Оюунлаг дунд сургууль. Хөрөнгийн хэмжээ 192 сая төгрөг” гэсэн утгатай байв. 

Нийслэлийн авто замын газраас зам тавих зөвшөөрлийг Хяналтын хэлтэс нь хариуцдаг юм байна. Уг хэлтсээс дээрх газар дээр “Оюунлаг” дунд сургуульд зам барих, засах ямар нэгэн зөвшөөрлийг өгөөгүй гэдгийг хэллээ. Тус сургууль Нийслэлийн авто замын газрын Захиргааны хэлтэст зам тавих зөвшөөрөл хүссэн ч холбогдох судалгааг гаргах даалгавар өгөөд буцаажээ. Түүнээс хойш тухайн байгууллагатай холбогдоогүй аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ямар нэгэн захиалга өгөөгүй гэдэг мэдээллийг өглөө.

Захиалагчгүй байж төрийн байгууллагыг захиалагчаар тодруулж, бусдын эзэмшлийн газарт зам тавьсан уу гэдэг асуудалд “Оюунлаг” сургууль унах бололтой.

ТАВЬСАН ЗАМЫГ НЬ НУУЦААР СҮЙТГЭСЭН ҮҮ

“Оюунлаг” сургуулийн захирал хэн нь үл мэдэгдэх нөхдүүд зассан замыг нь сүйтгэсэн талаар мэдээлсэн. Тэгтэл дээрх газрыг албан ёсоор эзэмшдэг компани “Оюунлаг” сургуульд мэдэгдэл хүргүүлсэн баримт байна. Уг мэдэгдэлд “Танай сургууль манай компанийн цэцэрлэг барихаар төлөвлөж буй эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар автозам болон автомашины зогсоолыг барьсан байна. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.10.1, 8.1.12 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж мөн төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймд манай компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг 2018.10.19-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагаар хүргүүлж буй хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд манай компани өөрийн зардлаар газрыг чөлөөлж холбогдох зардлыг танай компаниас нэхэмжлэн хууль хяналтын байгууллага болон харьяа шүүхээр шийдвэрлүүлэх болохыг анхаарна уу” гэжээ. Энэ мэдэгдлийг хүргүүлж, заасан хугацаа өнгөрсний дараа өөрсдийн газраа чөлөөлсөн байна.

ТӨРИЙН ЦАГДАА ЯАГААД ХӨДӨЛСӨНГҮЙ ВЭ

Сургуулийнхаа ойролцоо зам засчихсан байсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй талаар “Оюунлаг” сургуулийн захирал ярьсан. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр уг газар нь нийтийн эзэмшил биш, хувийн өмч байсан. Өөрийнх нь өмч дээр дур мэдэн цемент цутгасан талаар газрын эзэд ч мөн цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин цагдаагийн байгууллага хоёр компанийн хоорондын асуудал гээд хөдлөөгүй бололтой. Тодруулбал, бусдын эзэмшил газар дээр хулгайгаар зам барьчихаад “Хулгайчийг бариарай” гэсэн шиг үйл явдал болж өнгөрчээ.

Тэр хавийн оршин суугчид “Орон сууцны хотхон руу ордог замыг Оюунлаг сургууль хаачихаад, дур мэдэн өөрсдөө бусдын газар дээр зам зассан. Тэрийг нь зам гэхэд бас хэцүү. Бидний ажигласнаар цемент цутгачихсан байна лээ. Түүнээс гадна цемент цутгасан газрын доор энэ хавийн орон сууцуудыг хангадаг 10 мянган кВт-ын хүчдэл явдаг. Түүнийг хааснаас оршин суугчдад хохирол үүсэх магадлалтай” гэж ярьсан.

Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн хувийн хөрөнгөөрөө зам барьсан эл маргаан шүүхэд очих нь гарцаагүй бололтой.

ГАЗАР БУЛААЦАЛДСАН ТЭМЦЭЛ ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ВИЙ

Оюунлаг сургуулийн захирлын зассан замыг үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн гэх гомдлын талаар дээр өгүүлсэн. Тэгвэл өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны 15 цагийн орчимд тус газрын сахиул хийж байсан манаачыг үл таних 3 этгээд зодож хүнд гэмтээжээ. Тэд тус үйлдэлийг хийхдээ бид энэ газрыг чинь авахдаа авна. Чиний хамгаалдаг гэж юу байсан юм бэ хэмээн дарамталсан байна. Хуулийн дагуу эзэмшиж байгаа газраа хамгаалахаар манаач суулгаж байсаныг нь зодож гэмтээсэн энэ үйлдэл нь зөв буруу эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь цаг хугацааны асуудал боловч гэгээн цагаан өдрөөд газрын дээрэм хийж яваа тэдгээр хүмүүс хэн байв. Хүний биеийг хүнд гэмтээсэн эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Газар булаацалдсан тэмцэл нь хүний аминд хүрэх вий. 

Оюунлаг сургуулийн захирал өчигдөр манайд өгсөн тайлбартаа

“Оюунлаг” сургуулийн захирал н.Батсайхан хэлэхдээ “Бидний өөрсдийн хөрөнгөөр хийсэн замыг нийслэлийн комисс хүлээн авч, өөрийн өмчдөө бүртгээсэй л гэж хүсч байна. Бид ийм зам хийчихлээ гэж дуугарсангүй, харин хийсэн ажлыг маань эвдээд сүйтгээд эхлэхээр л аргагүйн эрхэнд олон нийтэд мэдээлэл цацаж байна. Юм хийснийхээ төлөө дарамтад орж, сүрдүүлэгт өртөж байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн оройноос бидний хийсэн замыг сүйтгэж эхэлсэн. Өнөө шөнө ч гэсэн дахин эвдлэж магадгүй байна. Ийм асуудалд цагдаа хүчнийхэн ч хөдөлдөггүй юм байна” гэв.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 80

Баттөмөр (103.26.193.184)
2018-10-26 20:00:50
Манайхан арай дэндүү байна даа Хийж бүтээсэн нэгнийгээ дэмжихийн оронд ингэж дарамталж байдаг Тэр зогсоол хийсэн газар чинь хогийн цэг л байсан шүү дээ

Зочин (103.206.195.166)
2018-10-26 12:12:46
Олон жил хэн ч хариуцахгүй засч янзлахгүй байсан газрыг хувийнхаа хөрөнгөөр сайхан болгоод өгч байхад эвдэн сүйтгэж байдаг. Хүний хийсэн хөдөлмөр, хөрөнгийг устгаж байдаг тэнэг хулгайч. Маргаантай байсан бол газрынхаа асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ биз. Газрыг мөн л хахуулийн аргаар авсан байгаа. Лав нийслэлээс энэ газрыг дуудлагаар худалдаагүй. Хүний хийсэн ажлыг дайсагнагч компанийг шалгах хэрэгтэй. Бодвол мөнгөтэй улс биз, тэгж байж хүний аминд хүрэх вий дээ.

иРГЭН (124.158.111.6)
2018-10-26 10:37:07
Оршин суугчид нь Тэнэг гарууд байна даа...ҮЗэлцээд өгөх хэрэгтэй тийм сайхан ззам тавиад өгч байхад.

Зочин (122.201.31.24)
2018-10-25 16:51:39
zaaval ingej chigjij shavar tagznuud barih yostoi yu jaahan seluuhen baya

nutgiin hun (202.179.27.247)
2018-10-25 13:06:18
teneg hunch oilgohoor;harin ene suman gungiihen bayalalaa geed ugchi gazartegvel buyan bolno 1-niitiin zamtai.2-dulaan bohiriin shugamtai,3-ts,t,r-tei,ymarch hun haraad oilgoh cazardaa

nutgiin hun (202.179.27.247)
2018-10-25 13:06:18
teneg hunch oilgohoor;harin ene suman gungiihen bayalalaa geed ugchi gazartegvel buyan bolno 1-niitiin zamtai.2-dulaan bohiriin shugamtai,3-ts,t,r-tei,ymarch hun haraad oilgoh cazardaa

unen (202.179.27.247)
2018-10-25 12:59:18
hugatsaa ni duusaad uheh gej bn ard irgediig deerehej bn iim um baihgui boovon suhee

Хос Өргөө (202.9.42.40)
2018-10-24 19:10:55
Энэ зам хувийн өмч юм бол иргэд нь хаагуур алхаж явах вэ? Байгаа орчинг маань цэвэр цэмцгэр болгоод өгч байхад нь ийм муухай юм бичиж болохгүй байхаа үнэхээр энэ зам арай дэндүү миний мэдэхийн 10жил иймэрхүү хэн ч тоодоггүй шээс баас үнэртсэн гэр хорооллын замаас дутахгүй муухай байсан шүү

Зочин (103.9.90.131)
2018-10-24 08:35:56
hend ch uguhgui ni oilgomjtoi niitiin ezemshliin talbai bna sh dee

Болд (202.126.89.75)
2018-10-24 00:59:12
Өөрсдөө зам барьж идэх гэж байтал өмнүүр нь хувь хүн өөрөө хөрөнгөө гаргаад хийчихээр уурлаад захиалгат мэдээллээр харлуулах гэж ядаж байна даа.

Болд (202.126.89.75)
2018-10-24 00:58:30
Өөрсдөө зам барьж идэх гэж байтал өмнүүр нь хувь хүн өөрөө хөрөнгөө гаргаад хийчихээр уурлаад захиалгат мэдээллээр харлуулах гэж ядаж байна даа.

Монгол (66.181.161.20)
2018-10-24 00:23:36
Угаасаа монголд юм хийсэн хүнийг үзэн яддагийн нэгэн жишээ энэ байна.Зүгээр сууж байвал таарна.Үхэр монголчуудаа гэж.

tulbirte medeelel (66.181.161.100)
2018-10-24 00:14:15
Injineeriin shugam suljee genee zam tawij bolhgv baishin barij boldog hergvv harinch bolhgvvl baimaar um

tulbirte medeelel (66.181.161.100)
2018-10-24 00:14:15
Injineeriin shugam suljee genee zam tawij bolhgv baishin barij boldog hergvv harinch bolhgvvl baimaar um

Зочин (66.181.179.98)
2018-10-23 23:32:40
Iim aimshigtai baliar niigemd amidarch bgaadaa gutarch baina. Hiisen negnee demjihiin orond bvr hulgaich luivarchingaar in duudna. Ireedvi hoich ve mini l iim buzar bulaig vgvi bolgoosoi burhan mini.

Оршин суугч (64.119.19.180)
2018-10-23 22:28:45
Тоос шороотой газрыг зам тавьж цэвэр цэмцгэр байлгая гэсэн чинхүү сэтгэлийг уландаа гишгэсэн увайгүй үйлдлийг үнэхээр эсэргүүцэж бн.Монголчууд ийм л байгаад байвал хөгжинө гэж мөрөөдөөд ч яахав дээ.Хавь ойрийн оршин суугчдад зам тавьсан нь сайхан л санагдаж байсаан.

Зочин (202.9.40.161)
2018-10-23 21:45:39
Үнэн мэдээлэл тавиачээ. Үнэнийг мэдээлнэ гэсэн байна. Юмны үнэн учрыг олж байж тавьмаар юм. Ямар байсан замыг ямар болголоо

Зочин (203.91.115.43)
2018-10-23 21:25:07
Юм хийсэн хүн буруутан бас газрын хулгайч болох уу

Зочин (202.9.43.64)
2018-10-23 21:19:02
Үнэхээр 122-р цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөгийн хувьд тэр хавийг зам маш олон жил иймэрхүү байдалтай байсныг засаж янзалж гоё болгосонд маш их талархаж байлаа гэтэл үнэхээр юм хийж байгаа нэгнийгээ яагаад өөрсдөө янзалж чадаагүй байж эвдэж байгаа юм бол доо үнэхээр хэцүү нийгэм байна даа

Зочин (182.160.38.147)
2018-10-23 21:08:59
Наад хавь чинь ямар ч тохижилт байхгүй, хотын төвд байдаг хэрнээ арай л заваан. Хэдэн муухай амбаар шиг гражтай,бас тэгээд дээрээс нь барилга барина гэж байдаг, барилга явах зай байгаа юм уу, хүн дагуулж наад замаар чинь гэр лүүгээ ороход ч ичдэг шүү.

Зочин (59.153.114.167)
2018-10-23 20:47:23
Сайхан зам тавьсан шүү дээ. Үүгээр явдаг оршин суугчид, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд тав тухтай орчин бүрдүүдж өгсөн.

Sonin garuud ve (217.182.175.75)
2018-10-23 20:37:22
Ene chini niitiin ezemshiliin gazar bishdee, ingeed huvidaa avtsgaatsan baidiim bh daa, ene tegeed mongonii huchuu medlegiin huchuu

Оршин суугч. (202.9.43.235)
2018-10-23 20:33:55
Хэн ч шээс баастай газрыг сайхан болгоод засч байхад юуны хувийн өмч вэ? Тийм мундаг юм бол урьд нь засахгүй яасан юм

Orshin suugch (122.201.24.240)
2018-10-23 20:32:35
Gue yahaaraa bairnii orts garts haaj yum bolood bnaa, gerluu oroh zam saihan bolgood ogch bhad.

Зочин (202.9.42.243)
2018-10-23 20:31:28
Бие биенээ адаг сүүлд нь барьж идэгээ гэж газар хувьчилсан юм ш дээ төрийн мэдэлд бсн бол шавсан олон амбаарийн оронд зам бх блаа ..газар хувьчлал бол хужаа хүний алсын хараа л бсн..эсэргүүцсэн олон аавын хүүд цаг бусаар өнгөрсөөн ...

ard (66.181.161.3)
2018-10-23 20:15:28
Ер нь энэ хавиар ямар ч хотын төлөвлөлт байхгүй орон сууц баригдсанаас хүн явах боломж байхгүй, тэгээд ч ямарч цэгцгүй байгаа. Ер нь жаахан зай завсар байвал танилаа мөнгөтэй нэг нь эзэмшээд явчдаг явдлыг эндээс хотын удирдлагууд харж арга хэмжээ авмаар байнаа.

ааа (66.181.161.3)
2018-10-23 19:53:43
Ер нь тэр хавиар шал утгагүй орон сууц их баригдсан байгаа. Хүн явах ч газар ховор болсон. Нийтийн эүэмшлиын газрыг ямар нь энэ компаний мэдэлд өгсөнийг шалгаад цуцлах хэрэгтэй. Ийм замбараагүй газрын наймаас л болсон байна шдээ. Наад чинь ойлгомжтой нийьийн эзэмшлииын газар бна ш дээ. Наад дээрээ хүүхэд хөгшид чөлөөтэй явж байх орчтн бүрдүүл.

Зочин (150.129.140.135)
2018-10-23 19:38:06
Buhchuud dandaa buzar har hajild zahialgaar yavj bna. Bukh izehee baij boikotloyo humuusee.

мулгуу монгол (66.181.183.27)
2018-10-23 18:55:52
Инженерийн шугам сүлжээг дээр барилга барьж болохуу харин зам барьж болно. энэ улсууд юу яриад байна вэ

orshin suugch (103.212.116.202)
2018-10-23 18:54:22
Эм Жи Ти Эл Эм ч билүү лаларууд минь сонсцогоо. Урд зүгийн өмхий пизданууд минь та нар бидний амьдрах орчинд шуналтайгаар халдана гэвэл худлаа шүү. Энэ замын эзэд та нар биш оршин суугчид бидний нийтийн өмч. Мөнгө мөнгө гэсэн улаан нүдэлсэн пизда нар минь яаж сэтгэхээрээ бид бүхний явдаг замыг хааж янз бүрийн байшин барина гэж махан толгойндоо буулгадаг байнаа. Одоо наад эвдэлсэн замаа засаад торгуулиа төлөөд зайлсан нь дээр.

Зочин (66.181.161.14)
2018-10-23 18:31:59
Угаасаа энэ газар машин явдаг зам л байсан. Яахаараа нэг компаний газар болоод барилга болох болчихдогийн. ОСК-ын хажуугаар гараад 4-р байр, БЗД-йн цахилгаанны хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хажуугаар гараад Бөхиын өргөө уруу нийлдэг нийтийн зам л байсан шүү дээ. Хотын улирдлагууд зам дээр зөвшөөрөл олгодог бол буруу байнаа

Зочин (66.181.161.14)
2018-10-23 18:27:48
Сургууль биш оршин суугчид, сургуульд ирж очдог хүүхэд эцэг эхчүүдийн эрх ашиг байна шүү дээ. Лан ганц Батсайхан гэж хүн өөртөө зориулж зам бариагүй байна шүү дээ. 122 цэцэрлэгийн 800 хүүхэд, Оюунлаг сургуулийн 1000 хүүхэд, 84-р сургуулийн хүүхэд эцэг эхчүүд ойр орчмын байрны оршин суугчид, дамжин өнгөрөн явган явдаг хүмүүс гээд мянга мянган хүнд хэрэгтэй зам байна.

Зочин (77.111.246.131)
2018-10-23 17:16:57
Дээр тавигдсан кадастрын зураг хуурамч зураг байна.

Зочин (202.131.231.158)
2018-10-23 16:55:26
Хүний хийсэн хөдөлмөрийг үнэлээч! Манай оршин суугчид өдий болтол ямар замаар явж байлаа. Оршин суугчид нийтийн эзэмшлийн зам талбайгаа хамгаалах хэрэгтэй.

Зочин (202.55.188.40)
2018-10-23 16:49:15
Jinhen ezen ni hulgaich bish yum bol odoo garj ireed ene mini gazar bi iim yum hiinee geed medeelel ug ldoo shunu duluur heden hulsnii hulgaichuud yavuulj ard irgediig ailgaj baihaar

Зочин (202.55.188.40)
2018-10-23 16:43:37
Ene niitleliig bichtsen setguulch ni ireed uzdee barilga barichihaar gazar bhgui gedgiine tolgoid chine ortol tailbarlaad ugie

Gombo (202.126.89.78)
2018-10-23 15:54:33
Кадастрын зургийг харахад л ойлгомжтой ямар ч тэнэг хүн хараад нийтийн эзэмшлийн машин хүн явдаг замыг Эм Жи Эм Ти ХХК-ны эзэмшилд өгөх вэ дээ.Энэ захиалгатай мэдээллээ боль.Та нар ард түмнийг хуурч чадахгүй.Харин бүтээн байгуулалтыг хийсэн иргэнээ бид хамгаалах болно.Муусайн олгирхууд төрд шургасан бөөсөнцөрүүд минь.

Өгсөн (202.126.89.135)
2018-10-23 15:15:35
Өгсөн бол цуцлаж бас болдогл юм байна лээ жириин хүмүүсдээр бол муусайн ханаж задахааа мэдэхгүй хүн д төрхтэй адгууснууууд бөөн авилгал надуул чинь хэнч дуудлага худалдаагааар авааагүййй лаларуууд

okej (64.119.26.161)
2018-10-23 14:59:13
ер нь төрийн албаныхан анхнаасаа шаавардуулж газар өгөх ёсгүй шдээ, одоо тэгээд өгсөн хүмүүс нь ямарч хариуцлага хүлээхгүй, энэ төрийн албыг хариуцлагатай болгомооор юм, монголд хаа сайгүй байгаа, газраа авсан үйлчилгээ явуулж байгаа газруудад ойр орчмынхоо хэдэн метрийн өнгө үзэмжтэй нэг өнгөөр хайс,зам тавиулж, цонх хаалгаа угааж, 2жил тутам , гадаах байшингаа будаж,олон нийтэд шөнө дөлөөр чимээ анир гаргахгүй, зундаа гадаах чииглэж, хаягнуудаа нэг самбарт арай чанартай материалаа монголоор бичиж өлгөх , гэх мэт ажлуудыг хийлгэмээр байхын энд ямарч мөнгө хэрэггүй шдээ, зүгээр сэтгэл байхгүй юудаа, тэгэж чадаагүй аж ахуйг шууд хаах хэрэгтэй штээ, тэгэж чадна гэсэн хүмүүс зөндөө байгаа шдээ, иймэрхүү арга хэмжээ шууд яараллтай авахгүй бол ирээдүй хойч маань үнэхээр бохир заваан орчинд амьдраад нүд нь дасна шдээ, уул нь нээрээ 3хан сая хүн байхгүй юудаа

Зочин (202.21.106.105)
2018-10-23 14:17:07
Зарим нэг батсайханыг үзэн ядсан хүмүүсийн хувьд энэ 900 м.кв газар барилгажилт босох нь зөв бололтой. Бусад дүүрэг, хорооллын иргэд харин ч бариулахгүй гэж тэмцдэг бтал эдний хорооны ойр хавийн оршин суугчид барилга бариасаа, зам битгий тавиасаа гэж боддог бололтой. Ккк

Зочин (124.158.110.90)
2018-10-23 14:04:21
Оюунлаг нийтийн эзэмшлийн талбайгаас авчихсан байсан. Дээр нь өөр байгууллагын газрыг цементлэсэн байсан юм. 67, 69, 70-р байрны иргэд эсэргүүцсээр байгаад Оюунлагын нийтийн эзэмшлээс авсан байсан талбайн хашааг буулгуулсан. Шунал ихдвэл шуламаа гэжэ

Эцэг эх (66.181.179.177)
2018-10-23 13:44:03
Оюунлаг сургуулийн захирал Батсайхан гэж үгүй мөн их шуналтай хүн юм аа хойд орон сууц урдах сургууль хоёрын газраас авсаар ханахгүй хүний юм руу шунаад.Жил бүр төлбөрөө нэмээд өөдөөс нь юм хэлсэн эцэг эхийг эхнэртэйгээ нийлж нохой шиг дайраад хүүхдийнхэн хувийн хэргийн өөдөөс нь шидэж байсан хамтарч ажиллах боломжгүй гэсэн юм яриад ер нь энэ хувийн сургуулийн мөнгө нь багтаж ядсан юмнуудыг сайн шалгаж татвар авдаг болмоор юм.

2015 он 3 сарын 11 (202.179.31.42)
2018-10-23 13:16:52
2015 оны 3 сард авсан гэрчилгээ байна. 2018 онд амалсан зүйлээ бариагүй хоосон газарт энэ замыг эвдэнгүүтээ шууд газар хөлдөхөөс өмнө гэрчилгээн дээрхээр бол орон сууц энэ захиалгат мэдээнийх нь дагуу бол цэцэрлэг сарын дотор бариад ашиглалтанд бүрэн орно гэдэгт хэн итгэж байна вэ? Миний бодлоор газрын эзэн нь мөн бол гэрчилгээтэй хууль ёсных бол айх юм байхгүйгээр өөрөө юм барих боломжгүй тул барьтал нь тэр замыг байлгах хэрэгтэй байсан гэж бодож байна. Нураасан буруу. 3 жил бариагүй хүн одоо газраа чөлөөлөөд барина гэхэд итгэхгүй байна. Газраа ашиглаагүй бол 2 жилийн дараа хурааж авдаггүй бил үү?

зочин (103.229.177.7)
2018-10-23 13:07:07
Батсайхан багш бусдын газар зам тавиад буруудаж гэж бодоход энэ булаалдаад байгаа газар нь яалт үгүй нийтийн эзэмшлийн л газар бн ш дээ, хүмүүсийн орж гардаг замыг хаагаад улаан зам дээр сургууль, цэцэрлэг барих нь зохистой юү, мэдээж гаднаа наад зах нь спортын талбай хангалттай байх ёстой биздээ.Энэ давчуу газар юүн сургууль, цэцэрлэг барина гээд бгаан бол? Авлигачидад хууль үйлчилдэггүйн гай газар авч даварсаар одоо бүр явдаг жорлонгуудаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг болжээ. Монгол бөхийн жудгийг улан дороо дэвсэж, мөнгөний хойноос улайран юү ч хийхээс буцахааргүй мунхаг явдаг жорлонгууддаа бөхийн холбоо арга хэмжээ авах байлгүй дээ. Боловсролгүй тэнэг мунхаг бөчүүд нэртэй явдаг жорлонгууд авлигачдын хурууны хүүхэлдэй болжээ,гутамшигтай юмаа.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:54:26
Эзэн нь газраа хашаалж авах нь яасан? Газр?н алба газар өгөхдөө хашаал гэсэн болзол тавиад байдаг? Хашаалахаас гадна бусад хүмүүс лавлагаа авах хүмүүст зориулаад бүх зургаа мэдээллээ ил болговол ийм асуудал гарахгүй. Угтаа бол төрийн албаныхны буруу.

Зочин (103.9.90.131)
2018-10-23 12:52:48
Эхлээд цементлэнэ, дараа нь хашаа хатгасан байсан, жилийн дараа байшин барих санааатай л амташсан гаруудын хийдэг ажлыг таслан зогсоосон зөвөө, дэмжмж байна.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:50:56
Бөх хүн тэнэг л байдаг юм байна.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:50:32
Өө за за газар хулгайлаад кармандаа хийж авч яваад өөр газар нуучихсан байна уу?

Зочин (103.9.90.131)
2018-10-23 12:50:06
ХҮНИЙ ГАЗАР ЦЕМЕНТ ЦҮТГАЖ ГАЗРАА ТЭЛЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ, АРАЙ Л ШУНАЛТАЙ БАЙНА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ТӨВИЙГ САХИСАН НЬ ЗӨВ ШҮҮ, ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХ ВЭ ДЭЭ, ЭНЭ СУРГУУЛЬ ХАВИЙН ӨГЛӨӨ ОРОЙДОО АВТОМАШИНЫ БӨГЛӨРӨЛ БОЛ АРАЙ Л БАЙГАА ШҮҮ, СУРГУУЛИА ТЭЛЭХИЙН ОРОНД ЗОГСООЛЫН ГАЗАР БОЛГОЖ ТОХИЖУУЛАХГҮЙ ХАШААЛААД БАРИЛГА БАРИАД БАЙСАН НЬ ХҮНИЙ ГАЗАР РУУ ӨНГИЙЖ БАЙСНЫХ БАЙЖЭЭ, ДАВАРСАН БНА. ХҮНИЙ ГАЗАР БОЛ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДНЭ Ш ДЭЭ,,,

иргэн (202.9.43.239)
2018-10-23 12:45:35
2015 он гэхээр Бат-Үүлийн наймаалсан газар байна,Хир мөнгө өгснөө одоо ярих болохнээ,Мигээс дутахааргүй наймааг Солигдмол үүл хийсэн юм биш үү

Зочин (103.11.193.170)
2018-10-23 12:33:22
Батсайхан гэж нэгэн математикийн багш байдаг. Тэр өлөхөн ийм юм хийнэ. Өөрөө бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ чинь бусдын эд хөрөнгийг хулгай хийсэнтэй адилхан шүү. Мэдсээр байж ийм хөрөнгө гаргасан бол өөрийнх нь буруу шүү дээ.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:12:15
Зун бид нар хөдөө явахаараа шувтан бусад хүмүүсийн газар дээгүүр явж ууж идэж бааж шээж рашаан усыг нь ууж наргиж цэнгэж байгаад л ирдэг.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:10:28
Үнэндээ УБ-н болон бусад аймгийн хотын төлөвлөгөөг газар эзэмшигчтэй нь бичсэн мэдээллийн санг шилэн болгож нийтэд харагдахаар тавихыг шаардаж байна. Тэнд нуугаад байх юмгүй. Газрын зөвшөөрөл хэн өгсөн хэзээ авсан гээд бүх мэдээлэлтэйгээ мөн газр?н зураг нь хотын аймгийн сумын төлөвлөгөөтэй таарч буй эсэх харагдахаар хийж болно. Эсвэл ийм хуудас байдаг уу?

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:07:50
Юу барих нь хамаагүй гэхдээ хурдан ОДОО барих л ёстой болчихлоо. Эзэн нь ч гэх шиг авилгадаж авсан газар байх. Харваас тэр зураг нь байж байгааг !

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:05:02
Би хувьдаа газар булаах гэсэн хүн хэн ч байхгүй гэж бодож байна. Зам тавьж тохилог болгоё гэж нэг хүн/газар бодсон байна. Тэгээд тэр талаар санал солилцох мэдээлэл авах гэхээр төрийн байгууллага туслаагүй юм байна гэж ойлголоо. Хэрвээ төрийн зохих албан тушаалтнууд мэдээлэл өгч аль газраар зам тавиулбал хэрэгтэйг ХҮНД СУРТАЛГҮЙГЭЭР ХУРДАН ШУУРХАЙ ярилцаж тохиролцсон бол ийм байдалд хүрэхгүй байжээ. Тэгсэн бол зөв газраараа тавигдсан зам ингэж устгагдахгүй байж. Бүр 3 хоногийн дараа шүү. Шороон дотроо таваргаж амьдрах сайхан уу? Халтар монголчууд аа!

Зочн (66.181.185.159)
2018-10-23 12:02:26
Эзэмшил газар нь бол юу барих нь ямар хамаа байхав.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 12:02:20
За одоо газрын эзэн компани хүйтэн орохоос өмнө 3 долоо хоногийн дотор бүх юмаа хийж дуусгахыг харах үлдэж дээ. Хэрвээ тэгж чадахгүй бол үнэхээр тэнэгтсэн хэрэг болно. Тэр их мөнгөөр босгосон замыг өөрсдөөө дээд зэргийн юм хийтэл байлгаж л байхгүй. Чөлөөл ч гэх шиг. Чөлөөлөөд байх юмгүй хоосон зам байхад юуг нь чөлөөлөх юм бэ? Угтаа бол хотын төлөвлөгөө гэж нэг юм бий. Хотоо ингэж барина гэсний үндсэн дээр замаа ингэж барина энд нь байшин бусад зүйлс байна гэх мэтээр тэр төлөвлөгөөний үндсэн дээр бүх юм газар хувьчлах энэ тэр байх ёстой. Энэ зургаар бол үнэнэдээ тийм олигтой сайхан хот байгуулах зураг харагдахгүй байна.

Зочин (202.179.31.42)
2018-10-23 11:58:06
Тийм доогуур нь хүчдэл цахилгаан шугам байгаа болохгүй гэчихээд өөрсдөө болохоор цэцэрлэг барина гээд ????????

bagsh (66.181.166.35)
2018-10-23 11:56:49
хаа хаанаа хууль ёсыг хэрэгжүүлэх асуудал орхигдож явсаны л нэг баталгаа энэ байна. Дээрээсээ эхлээд л хуулиа хэрэгжүүлээд эхэлчихвэл доод хүмүүс ийм хохирол хүлээх ажил юу гэж хийх билээ

Зочин (202.179.31.42)
2018-10-23 11:56:44
Танай хуудас өчигдөр нэг юм гаргаад л өнөөдөр нь өмнө ярьснаасаа шал өөр юм гаргаад л мэдрэл муутай оюуны чадамжгүй хүмүүс ажилладаг уу?

Оршин суугчид газраа аваач (64.119.16.74)
2018-10-23 11:56:23
Оршин суугчид нь ямар гээчийн дүфф гарууд вэ. Нийтмйн эзамшлмйн газартаа зам тавиулаад авахад болоо юм бишүү доогуур хь хүчдэлийн шугам явж байгаа алгын чинээ газарт цэцэрлэг баоина гэж юу байдгийн су батбоодын 60 тэрбумын хэсэг болох нь гарцаагүй болтой

Оршин суугчид газраа аваач (64.119.16.74)
2018-10-23 11:56:23
Оршин суугчид нь ямар гээчийн дүфф гарууд вэ. Нийтмйн эзамшлмйн газартаа зам тавиулаад авахад болоо юм бишүү доогуур хь хүчдэлийн шугам явж байгаа алгын чинээ газарт цэцэрлэг баоина гэж юу байдгийн су батбоодын 60 тэрбумын хэсэг болох нь гарцаагүй болтой

Оршин суугчид газраа аваач (64.119.16.74)
2018-10-23 11:56:23
Оршин суугчид нь ямар гээчийн дүфф гарууд вэ. Нийтмйн эзамшлмйн газартаа зам тавиулаад авахад болоо юм бишүү доогуур хь хүчдэлийн шугам явж байгаа алгын чинээ газарт цэцэрлэг баоина гэж юу байдгийн су батбоодын 60 тэрбумын хэсэг болох нь гарцаагүй болтой

Оршин суугчид газраа аваач (64.119.16.74)
2018-10-23 11:56:23
Оршин суугчид нь ямар гээчийн дүфф гарууд вэ. Нийтмйн эзамшлмйн газартаа зам тавиулаад авахад болоо юм бишүү доогуур хь хүчдэлийн шугам явж байгаа алгын чинээ газарт цэцэрлэг баоина гэж юу байдгийн су батбоодын 60 тэрбумын хэсэг болох нь гарцаагүй болтой

mmmmm (66.181.160.109)
2018-10-23 11:45:53
uuriinhuu biznesiig hugjuulehiin tuld busdin gazrig bulaaj zam bariad etsest ni uuruu hohirson bolj bgaa dur zurag haragdaj bna. gazrin alba turiin busad baiguullagatai ajlin uyaldaa holboogui ajilladagiig l haruulj bgaam, gazar dulaani shugam tsahilgaani kabeli bgaa esehiig medehgui esvel medsen ch medeegui yum shig zuvshuurul ugchihdug. ene ni avilgin shinjtei uildel

зочин (49.0.191.250)
2018-10-23 11:45:05
цэцэрлэгийн барилга биш гэрчилгээ дээр орон сууц гэсэн байна. энэ нийтлэл захиалга бололтйо

Зочин (203.91.118.254)
2018-10-23 11:25:54
tuhain gazar deer gazar ashiglah zuvshuurul avchihaad uil ajillagaa yvuulahgui 2 jilees deesh bolchihson baina shd

Зочин (202.70.37.2)
2018-10-23 11:23:03
Танай газрыг засаал биз яавал гэж Барилга барихдаа тэр тэй тэргүй ухаад л хаячих нь биз Хэдэн хоног ч гэсэн аятайхан газраар оршин сужгчид явиил даа. Газар доогуур дулааны шугам явж байгаа юм бол тэр газарт барилга барь гээд зөвшөөрөл өгсөн зөвшөөрөл өө Хотын засаг дарга С.Батболд та цуцалж өгөх хэрэгтэй

Зочин (202.179.25.200)
2018-10-23 11:22:43
Үүл амьсгаагийн балаг ингэж л илрэх байх юм. Үхсэн хойно нь ч гэсэн илэрсээр байх байх даа. Харваас зам байхаар л газар байх юм. Энэ эм жи тэ эм эл гэсэн хужаа нэртэй компани нь газар авсан юм бол 3 жил юу ч хийгээгүй байгаа нь шог юм. Нэг рэкет, газрын чейнжийн цүнхэнд 5,10-аараа явдаг тамга тэмдэг төдийгөөс цаашгүй л компани байна даа. Нийслэл, газрын алба эрхийг нь цуцлачвал зохилтой.

Zochin (202.126.89.143)
2018-10-23 11:19:36
Mashinii hold daragdaad toisjilt ihtei baisan shoroon zamiig saihan bolgoson bayrllaa

Yadag gar ve (43.228.131.112)
2018-10-23 11:16:21
Oyunlag surguuliin ene Batsaihan gen yamar ovoo muu gar ve. Dandaa deerem tonuul hiij hun luivardaj yavdag amitan uu

Unen gej (43.228.131.112)
2018-10-23 11:14:15
Ene oyunlagijn Batsaihan gej hulgaich luivarchidtai niilsen dandaa huuli bus zuil hiij bdag ovoo muu gar bna daa.

Зочин (103.10.22.39)
2018-10-23 11:06:41
Ene hesgig ug n uhaantai udirdlagatai bol niitin ezemshlin zam talbai bolgoson deer haragdah uym. Odo end barilga barihar orshin suugchid bolon hun mashini hudulguund ulam l hundreltei baihar haragdaj bna. Gehde zuvhun avilgach darga busdin tuluu setgelgui n hatamdaltai.

Зочин (202.179.25.45)
2018-10-23 10:58:48
Neg muu huldnii bicheech l bn. Uneheeriin ter gazar n tedniih baisiin bol hiigeegui bhad n helehgui yasiin. Bas heden jil shavar shavhai hun yavhiin etsesgui zam yanzalj ugch bhad ali ert yumaa barihgui yugaahiij bsiin ezemshliin gazar bol yum barihgui udval huraadag bizde bi rnd 13 n jil amidarch bn hashaa ch bgaagui shuu. Muu luivarchid uuliin uree edleh l bno doo

Зочин (202.126.89.10)
2018-10-23 10:58:31
2015 онд гэхээр салга толгой батүүл энэ газрыг заржээ ээ хавьд нэмж барилга бүү хэл явган хүн явах ч зам байхгүй Эх захгүй замын бөглөрөл түгжрэл эдийн засгийн хямралын үндэс газрын наймаа юмшүүдээ Зөвхөн түгжрэлд 1 тэрбум долларын бензин үрж бна 1 тэрбум доллар орос руу зүгээр үргүй зардал болон сул гарч бна Тэгээд долларын ханш өсч бна гэж гайхаад байх юм байхгүй Ажил хийх алтан цагаа түгрэлд өнгөрөөж хамаГ валютаа гадагш нь үргүй цацдаг эргүү улсыг ҮХЭР МОНГОЛОЙД гэхгүй өөр юу гэх юм бэ

Зочин (202.126.88.46)
2018-10-23 10:49:15
Ehneesee ingej uchryg olj baij medeelj bgaach,shunaltaj bgd ooroo hohirche

Mmm (66.181.166.36)
2018-10-23 10:40:55
БЗД-н 18-р хороо гэсэн гэрчилгээ байсан даа. Сайн харвал 15-р хороо болгож зассан байна

Зочин (150.129.142.121)
2018-10-23 10:33:46
batsaihaan zvgeer ajilaa hii bitgii shunaad bai vnegui yum gej ene delhiid baidaggui yumaa chi zvgeer l 195 say tsatsah hvn monuu

Зочин (202.21.106.103)
2018-10-23 10:28:43
Паа газрын албаныхан аягуй шуурхай хариу огсон байшдээ газрын албаныхан хамгаалж байгаа бол та нар дийлэхгуй ээ юун бох мох

Зочин (202.126.89.11)
2018-10-23 10:26:32
Harsaar baital baiguullaga, irged orj garah orts garts bairshij baigaa talbaig hen negen, alban baiguullaga d ashigluulj ezemshuulelgui niitiin ezemshild n uldeej bail da! Gazriin albanii manuuhai nar aa!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 18:11:37 - Улс төр
“Делтамон Пу-Рон” инновацийн шилдэг бүтээлээр шалгарав
2018-11-14 17:50:10 - Улс төр
МАН-ын УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Шар
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Шар
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна