Улаанбаатар-Бээжин агаарын бохирдлын асуудлаар хамтран ажиллана

Түгээх    
2018-10-23 12:06:44 - Нийслэл

ubНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд аравдугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийжээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг.

Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Эдгээр айлчлалын үр дүнд Улаанбаатар хот руу чиглэсэн томоохон төслүүд хэрэгжихээр болсны нэг нь БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон” хэмээн хэлжээ.

Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн байна. Үүнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтжээ.

Бээжин хотын дарга Чэнь Жинин хариу хэлэхдээ агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа татгалзах зүйлгүйг онцолсон байна. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр мөн хамтран ажиллах боломжтой гэжээ. Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Автомашины түгжрэлийн хувьд Бээжин хотод ч энэ асуудал байгааг та бүхэн нүдээр харсан байх. Иргэдийн амьдрал дээшлэхэд автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсдэг нь аль ч хотын тулгамдсан асуудал гэжээ.

Ирэх 2019 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохионо. Иймд Улсын их баяр наадмын үеэр Бээжин хотын даргыг Улаанбаатар хотод айлчлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд урьсан байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Мөнхбат, П.Батчимэг, О.Мөнгөншагай болон Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  дарга Ү.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна. 

Хотын даргын албан айлчлалын үеэр Бээжин хотод анх удаа” Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж буй төдийгүй хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн “Бизнес уулзалт” болох ажээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (220.213.23.254)
2018-10-23 22:54:56
Ёо ёо, яг таарч дээ, дугуй дугуйгаараа харин ч яг нийлэв үү дээ? Хятадууд хэзээч Монгол улсад туслахгүй, Монгол улсыг дэмжихгүй, хөгжүүлэхгүй гэдгийг хэзээ Монголчууд ойлгох вэ?

Monhuu (66.181.183.244)
2018-10-23 13:58:58
Тэр шүүлтүүрээ БЭЭЖИНГЭЭ ТУРШ...БУЦААЖ ӨГ

Зочин (183.81.171.2)
2018-10-23 13:50:25
4 удаа УИХ-д сонгогдсон хүн гэсэн дээ арай л өөр ажиллаж байна даа. Сайн байна.

Зочин (80.215.12.236)
2018-10-23 13:45:02
Batboldiin bulai bichleg tarsan geh yum haanaas useh uu

Зочин (66.181.185.159)
2018-10-23 12:18:38
Хятадын тагнуул Батчимэг бас бүрэлдэхүүнд ороо юу. Аргагүй л сайн тагнуул юм даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа