Б.Санжмятав: АНУ, БНХАУ-ын худалдааны дайн нь манай түүхий эдээ зарах үйл ажиллагаанд нөлөөлж мэднэ

Түгээх    
2018-10-24 08:38:34 - Эдийн засаг

sanjmytaw

АНУ, БНХАУ хооронд эхлүүлсэн худалдааны дайнаас манай урд хөрш хохирол амсана гэж зарим эдийн засагч хэлж буй. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх мэдээлэл байгаа юм. Дэлхийн хоёр том гүрний худалдааны дайн манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, энэхүү сөргөлдөөн хэр удаан үргэлжлэх цаашид энэ асуудал хэрхэн шийдэгдэх гэх мэт асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн зөвлөх профессор, олон улсын эдийн засгийн ухааны доктор Б.Санжмятавтай ярилцлаа.

-ХУДАЛДААНЫ ДАЙН АНУ-ЫН ДОТООДЫН АМЬДРАЛД ИЛҮҮ НӨЛӨӨЛНӨ-

-АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны дайн үргэлжилж байна. Энэ дайнаас аль улс нь илүү хохирол амсана гэж олон улсын эдийн засаг судлаачид харж байгаа вэ?

-Худалдааны дайн нь олон улсын болоод тус хоёр улсын худалдаанд нөлөөлөх нь тодорхой. Энэ нь эргээд тодорхой хэмжээнд дэлхийн эдийн засагт нөлөөлөл үзүүлэх бололцоотой. Тиймээс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас 2019 оны хөгжлийн түвшинг өмнө нь төлөвлөж байснаасаа бууруулж эхэллээ. Хоёр улсын худалдааны дайн дэлхийн худалдаанд хэрхэн нөлөөлөхийг энэхүү шийдвэрээр харуулж буй юм. Хятад улс нь 600 тэрбум долларын бүтээгдэхүүнийг АНУ-руу нийлүүлдэг. Гэтэл АНУ Хятадаас авах бараа, бүтээгдэхүүний татварыг өсгөчихөөр борлуулалтад нөлөөлөх юм. Гэхдээ худалдааны дайн нь Хятадаас илүү АНУ-ын дотоодын амьдралд илүү нөлөөлж мэднэ. Учир нь АНУ-ын дундаас доош түвшний амьдралтай иргэд нь түлхүү Хятадын барааг хэрэглэдэг. Мөн электрон барааг нь их хэрэглэдэг. Тэгэхээр АНУ Хятадаас электрон бараа худалдаж авахгүйгээр үйлдвэрлэлээ явуулж чадахгүй нөхцөл байдал руу орох болов уу. Яг одоо АНУ-д Сенатын завсрын сонгууль явагдаж байна. Худалдааны дайн нь энгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлвөл хүмүүс сонгуулийн дараа хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх ёстой. Тус хоёр орон дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ хоёулаа татварынхаа дээд түвшинг өндөр тогтоосон. Хэдийгээр дайн хийгээд татвараа өндөрсгөсөн ч дээрх тогтоосон түвшиндээ хүрээгүй учраас олон улсын хэмжээнд маргаан үүсгэхгүй байгаа юм. Энэ утгаараа АНУ болон Хятад улс өөрсдийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг харгалзан үзээд уг асуудлаа удахгүй зохицуулах болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Судлаачид энэхүү худалдааны дайныг удаан үргэлжлэхгүй гэж харж байгаа юм байна. Тийм үү?

-Хэн хэндээ хор хүргэж буй ийм ажлыг удаан явуулах сонирхолгүй. Тэгэхээр хоёр улс тохиролцох байх. Хятад улсын төлөөллүүд энэ асуудлаар АНУ-тай тохиролцоо хийхээр очих гэсэн ч Трамп өөрийн шийдвэрийг шууд хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор уулзалт хойшилсон. Энэ асуудлаар уулзалт хийхээр тохиролцсон ч АНУ-ын дотоод улс төр тохиромжгүй байдалтай байгаад байна. Өөрөөр хэлбэл, Трамп Сенатын сонгуулийн өмнө өөрийгөө хүчтэй, ард түмний эрх ашгийг хамгаалагч гэдэг имиж, дүр зургаар иргэдийнхээ итгэлийг авахаар ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр Трамп сонгуулийн өмнө хэлж, ярьсан шийдвэрээсээ одоо буцвал өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

sanjmytaw

-ХОЁР ТОМ ГҮРНИЙ ХУДАЛДААНЫ ДАЙН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ
ВАЛЮТЫН ХАНШААР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ МЭДНЭ-

-АНУ, БНХАУ гэх хоёр том гүрний худалдааны дайн хэдий хүртэл үргэлжлэхээс үл хамааран Монголын эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Нөлөөлж болно. Гэхдээ шууд нөлөөлөх зүйлгүй. Учир нь манай улс Хятад, АНУ-ын хамтын ажиллагааны голд оролцоогүй. Энэ утгаараа шууд нөлөөлөхгүй. АНУ эдийн засгийнхаа салбарт баримталж буй хэд хэдэн бодлогоо өөрчилсөн. Ингэснээр АНУ-ын оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө буцаад тус улс руу орох бололцоотой болж байгаа юм. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Төв банкныхаа чиглүүлэгч хүүг нэмэгдүүлсэн. Дотооддоо хөрөнгө оруулахад нь тодорхой хэмжээний урамшуулал олгоод эхэлсэн. Тэгэхээр дэлхийн хэмжээнд байгаа ам долларын нэг хэсэг нь буцаад АНУ руу орж байгаа юм. Энэ нь манай улсын эдийн засагт шууд бусаар нөлөөлөх бололцоотой. АНУ худалдааны алдагдлаа багасгах бодлого явуулж байгаа. Хятад улс АНУ-ын зах зээлээс худалдаж авах барааныхаа хэмжээг нэмнэ гэж өмнө нь тохиролцож байсан. Энэхүү тохиролцооноос үүдэн хоёр улсын харилцаанд өөрчлөлт орж болно. Мөн АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлэх, гадагш гарсан хөрөнгө оруулалтыг эргэж татах бодлого хэрэгжүүлж байгаа нь тус хоёр орны харилцаанд нөлөөлнө. Гэхдээ нэгэнт оруулсан хөрөнгө оруулалтыг нэг өдөр, эсвэл жилийн дотор эргэж татах бололцоогүй учраас энэ үйл явц харьцангуй урт хугацаанд үргэлжлэхгүй болов уу. Үүний хаялга манай улсад нөлөөлж болно. ТУХАЙЛБАЛ, валютын ханшаар нөлөөлж болно. Мөн АНУ-ын Хятадын бараанд тавьсан татварын нэмэгдэл нь урт хугацаандаа үйлдвэрлэл, худалдааны бүтцэд нөлөөлөөд эхэлвэл түүхий эдээ зардаг манай үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж болно. Гэхдээ энэ нь онолын асуудал. Учир нь манай улсаас Хятадад нийлүүлж буй бүх бараа тухай орны импортын нийт бүтээгдэхүүний өчүүхэн бага хэсгийг эзэлдэг шүү дээ.

sanjmytaw-Бидэнд бага ч болов нөлөөлж мэдэх иймэрхүү үйл явдлаас юуг сургамж болгох ёстой юм бол?

-Бид импортын бараанд 5 хувийн татвар ногдуулж байна. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ импортын татварыг дунджаар 17.5 хувь хүртэл өсгөх бололцоотой гэх үүрэг авсан. Бид дотоодынхоо зах зээлийг хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын 5 хувийн татварыг 17.5 хувь болгож нэмж өөрчлөх бололцоотой. Энэ бололцоо нь Засгийн газарт байна. АНУ-ын хийж буй алхмаас үлгэр жишээ авч, дотооддоо дээрх арга хэмжээг авч болно.

-Бид энэ худалдааны дайны үеэр өөрсдөөс хамаарах ямар ажил хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарч байна. 2018 оны хувьд импортын хэмжээ 40 хувиар нэмэгдсэн. Үүнээс болж төлбөрийн урсгал тэнцэл Монгол Улсын хувьд хасахтай гарч байгаа юм. Монгол Улсад орж буй валют гарч буйгаасаа бага болж байна гэсэн үг. Тэгэхээр манай улс валютаа хангалттай нөөцөлж байж ханшийг тогтвортой барина. Мөн гаднаас авахаар төлөвлөж буй бараагаа чөлөөтэй авах юм. Монгол Улсын гадагш гаргаж буй бүх бараа боловсруулалт багатай түүхий эдийн түвшинд байна. Жишээлбэл, 1500 доллараар нэг тонн зэсийн баяжмалаа зарж байна. Гэтэл хайлуулчихвал 6000 доллараар зарагдана. Утас хийгээд зарвал 10000 доллар болно. Харин компьютер хийгээд зарвал 200 мянган долларт хүрнэ. Тэгэхээр бид зөвхөн хүнд ашиг гаргаж өгөхийн тулд түүхий эдээ үнэгүй шахуу өгч байна. Урт хугацаанд төлбөрийн тэнцлээ сайжруулаад улсаа хөгжүүлье гэвэл бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээгээд үнэтэй борлуулах ажил хийх ёстой. Энэ маш чухал ажил. Аливаа улс орон түүхий эдээ экспортод гаргах явдлыг багасгахын тулд татвар ногдуулдаг. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд экспортын татварыг зохицуулж хязгаарлаагүй. Тэгэхээр манай улс хүссэн хэмжээгээрээ экспортын татвар тавиад өсгөөд явах бололцоотой. Гэтэл бид үндсэндээ хоёр, гуравхан бүтээгдэхүүнд экспортын татвар ногдуулж байна шүү дээ. Боловсруулалтын түвшинг нь сайжруулахын тулд экспортын татвар бий болгох ёстой. Хоёрдугаарт, дотоодынхоо зах зээлээ хамгаалах ёстой. Бидэнд хамгаалах эрх нь бий.

-Гэтэл бид дотоодынхоо зах зээлийг хамгаалах чиглэлээр ажил хийхгүй байна?

-Тийм. Тэр бүү хэл энэ ажлыг хариуцсан төрийн бүтцийн байгууллагагүй байгаа юм. 2015 онд Монгол Улсын худалдааны илтгэлийг дэлхийн худалдааны байгууллагаар авч хэлэлцээд, “Дотоодын зах зээлээ хамгаалж, үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр хариуцсан байгууллага ажиллуулаагүй байна” гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр бид цаашид энэ чиглэлд ажиллах ёстой. Шинээр үүсэн бий болж буй үндэсний үйлдвэрлэлийг тодорхой хугацаанд дэмжиж хамгаалах ажлыг мөн хийх ёстой. Сүүлийн үед люкс зэрэглэлийн хэрэглээний барааг импортоор авах нь ихэслээ. Үүнд бид татвар ногдуулах ёстой. Японоос нийлүүлж буй шинэ машинуудад татвар ногдуулах хэрэгтэй. Японоос шинэ машиныг ихээр нь татваргүй оруулж ирж байна. Хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр татваргүй болгочихсон юм. Тэгэхээр хэрэглээнд татвар ногдуулбал улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө хуримтлагдана. Замын түгжрэлийг бууруулахад ч нөлөө үзүүлнэ. Энэ мэт бүтээлч ажил руу хөрөнгө зарцуулах чиглэлээр иргэдийг хөтлөх шаардлага төрөөс хийж хэрэгжүүлэх ёстой юм.

sanjmytaw

-ВАЛЮТЫН ХАНШИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ ДОТООДЫН
ЗОХИЦУУЛАЛТГҮЙ БАЙНА-

-Бид худалдааны дайнд өртөхгүйн тулд урьдчилан ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Монгол Улс хоёрхон хөрштэй. Тиймээс Хятад, Орос улстай хэл амаа ололцож, бодлогын түвшинд зохицож найзлах нь чухал. Манай улсын дотоод дахь худалдан авах чадвар муу. Багахан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч борлуулах зах зээлгүй. Тиймээс эдийн засгаа хөгжүүлье гэвэл гадаад зах зээлээ тэлэх ёстой. Гадаад зах зээлээ тэлэхийн тулд ойролцоо түвшингийн улсуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ёстой юм. Ингэж чадвал ажиллах бололцоо хангалттай нэмэгдэнэ. Монгол Улсад бараа бүтээгдэхүүний 6000 стандарт мөрдөгдөж байна. 6000 стандартын 3000 буюу 50 хувь нь ЗХУ-ын Гост гэх стандарт юм. Тэгэхээр бид Оростой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулвал Монголд үйлдвэрлэж буй нийт барааны 50 хувь нь тус улсын зах зээлийн стандартыг хангачихсан байх нь. Түүнээс л ажлаа хийх ёстой.

-Эдийн засгийн хямралд орохгүйн тулд валютын нөөцөө хангалттай түвшинд хадгалах ёстой гэж та хэллээ. Өнөөдөр бид долларын ханшаа ч тогтвортой барьж чадахгүй байна. Яг энэ чиглэлээр ямар ажил хийх ёстой вэ?

-Валютын нөөц хангалттай түвшинд байна. Хуулинд зааснаар Төв банк валютын ханшийн асуудлыг хариуцна. Угтаа бол Засгийн газар, Монголбанк хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ. Импорт, экспортынхоо татварыг зохицуулах, бүтээгдэхүүний боловсруулалтыг сайжруулах, дэд бүтцээ байгуулах гээд бүгд Засгийн газрын ажил юм. Тэгж чадаж байж гаднаас ирэх валютын тоо олширно. Валютын ханшийг барих нь Монголбанк, Засгийн газрын хамтарсан ажил гэдгийг тогтоож өгөх ёстой. Ингэж чадвал тодорхой үр дүнд хүрнэ. Мөн валютын ханшийг тогтвортой байлгах дотоодын зохицуулалт тааруу байна. Хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд, улсын үйлдвэрийн газрууд, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд ямар нэгэн зохицуулалтгүйгээр валютаа борлуулж байна. Тэгэхээр үүнийг нэгдсэн тогтолцоонд оруулбал эрсдэл багасна. Хүн амын дунд зохиомол долларжилт гэх зүйлийг бий болгоод ханш өсгөөд байгаа тал бий.

Т.ХУЛАН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

НАМСРАЙ (103.240.240.73)
2018-10-25 11:05:48
ОРОСТ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА ТӨГССӨН ХҮН ОРОС ХЭЛГҮЙ БАЙХ УУ? ГХЯ-НД ОЛОН ЖИЛ АЖИЛСАН ДИПОЛМАТ ХҮН БОЛООД Л БАГШИЛЖ БАЙГАА Ш ТЭЭ, МЭДДЭГ БОЛООД ЯРЬСАН БАЙХ ХҮНИЙГ ХӨГШИН ЦАГААН ТОЛГОЙТОЙ ГЭЖ ДОРОМЖЛОХОО БОЛИОРОО

Зочин (66.181.179.219)
2018-10-25 08:57:24
Ганц ч гадаад хэлгvй нэг гар гадаад худалдаа, vнэ тариф, худалдааны дайн энтр ярьж дvн шинжилгээ хийгээд л ...!! Ккк

Erdene (202.179.27.156)
2018-10-24 14:50:25
Khugshin zunug yu yariad bicheed bna. Uls uuriin gesen togtvortoi bodlogotoi baival valutyn khantsiig buuruulj chadna. Jishee ni exportyn uildverleld turuus demjleg uzuulekh, Oyu Tolgoin mungiig mongol bankaar damjuulj mongold bairshuulakh, Oyu tolgoin zesiin bayajmalyn borluulaltyg khyanakh zereg turiin khatuu bodlogo baikh kheregtei!!!!

erh chuluu. (202.9.40.186)
2018-10-24 11:00:16
hugshin glucoze oligtoi yum helehgui l dee.neeg ih medsen dur esgeed

Луйварчин ченж (202.9.40.72)
2018-10-24 10:57:46
ХӨӨЕ ЧЕНЖ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИН МОНГОЛЫН ТҮҮХИЙЙ ЭДИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА.ҮХЭРИЙН АРЬС 5000ТӨГРӨГӨӨР АВНА ГЭНЭ ТЭДЭНД ӨГӨМӨӨРГҮЙ БАЙНА.

Ахро (64.119.19.248)
2018-10-24 09:50:02
Нэгих өргөн хардаг хүн болкээл кк Манайх дэндүү жижиг улс Өртөхгүйээ

Зочин (202.9.42.168)
2018-10-24 09:26:36
энэ монголд чинь ганцхан багш нар л байдаг юм уу

Зочин (202.126.89.136)
2018-10-24 09:14:03
1 тонн зэсээ 1500$ өгдөг гэнээ арай л хямд байна даа.өмбүүнүүдээ толгойгоо ажиллуулаач

Зочин (203.169.49.124)
2018-10-24 08:52:54
Бид аль ч улстай худалдааны алдагдалтай ажилладаг. Манай улс хэт их хэрэглээтэй, иипортын хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Автомашины тоо замаа алдсан. Импортын татвараа нэмж төсвийн орлогоо нэмж байж багш нарынхаа цалинг нэмэх боломж бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ