СУРВАЛЖЛАГА: Өөрөө сонсголын бэрхшээлтэй ч оёдлын цех байгуулан сонсголгүй хүмүүсийг ажлын байраар хангаж байна

Түгээх    
2018-11-06 08:27:33 - Энтертайнмент

-СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ
ЯПОНД ХУДАЛДААЛАН, ӨӨРСДИЙГ НЬ ЦАЛИНЖУУЛДАГ-

Манай улсын нийт хүн амын 3.3 хувь нь буюу 103.630 хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 15 мянган хүн сонсголын бэрхшээлтэй гэх тодорхойлтод харъяалагддаг. Тэдгээр хүмүүсийн нэг бол Д.Баасандорж. Түүний гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, таньдаг хүмүүс нь Улаанаа гэдэг нэрээр нь илүүтэй таних аж. Тэрээр өөрөө сонсголын бэрхшээлтэй ч хоолны болон оёдлын цех байгуулж өөрийн адил сонсголгүй иргэдийг ажлын байртай болгож, нийгмээс гадуурхагдсан ганц хоёр хүнийг ч цалинтай орлоготой амьдруулахыг зорьдог байна.

Одоогоос арван жилийн өмнө буюу 2008 онд оёдлын цех байгуулан 20 гаруй сонсголгүй иргэдийг элсүүлэн ажлын байртай болгож байжээ. Түүний байгуулсан цех нь одоо таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анх цехээ байгуулахдаа оёдлын машин, болон бусад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдээ Япон улсаас зээлээр авч байсан бол одоо төлөөд дуусчээ.

Ажилтнууд нь гоо сайхны бүтээгдэхүүний уут, тамхины уут, машины салфетканы уут, хормогч, хүүхдийн өдрийн хоолны уут зэргийг оёдог. Тэдний сэтгэл зүрхээ шингээж урласан бүтээгдэхүүнүүдийг Япон улс руу гаргаж зардаг аж. Япон Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгийн сайн дэмжиж, тусладаг улс орон. Дүлий буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хийсэн бараа бүтээгдэхүүн гэхээр маш таатайгаар худалдан авдаг тухай ярьсан юм.

Оёдлын цехийн таван ажилтнаа менежер, нярав, эсгүүрчин гэх мэтээр бүгдийг нь тодорхой нэг албан тушаалд томилжээ. Ингэх нь тэдэнд ажиллах урам зориг өгөх дэм болдог тухай ярьсан юм. Энэ тухай тэрээр хэлэхдээ “Сонсголын бэрхээлтэй хүн менежер албан тушаал хаших нь битгий хэл ажилд орж чаддаггүй. Тэднийг менежер, нярав гээд албан тушаалд томилсноор ажилдаа илүү хариуцлагатай хандаж, маш их урам зоригтойгоор, инээмсэглэл баяр баясал дүүрэн ажилладаг нь надад мэдрэгддэг. Өөртөө итгэлтэй, бардам болдог.

Тэд өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж үргэлж бодож, бидэн шиг хар ажилтай хүмүүс яаж хийж чадах вэ, менежер гэдэг ажлыг чинь томчууд л хийдэг гэх мэтээр өөрсдийгөө маш доогуур үнэлдэг байсан. Хариуд нь би "Үгүй ээ, та нар чадна, яагаад чадахгүй гэж. Чадахгүй байсан ч сур гэж хэлдэг” гэсэн юм.

Өнгөрөгч долдугаар сард Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж санал тавьснаар түүний байгуулсан “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд сонсголын бэрхшээлтэй таван хүнийг ажлын байртай болгожээ. Ингэхийн тулд нийтийн хоолны бүх тоног төхөөрөмжүүдээ банкинд зээл тавьж авчээ. Сургуулийн багш, сурагчдад хямд, чанартай, амттай хоолоор үйлчилж түүнээс олсон орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ цалинжуулж, хоолны тоног төхөөрөмж авсан банкны зээлээ төлдөг байна. Түүний байгуулсан хоолны цехэд сургуулиа төгсөөд буруу замаар орох гэж байсан, барилга дээр ажиллаад нуруу муутай болсон, ажил олдохгүй олон жил зүдэрсэн, сонсголын бэрхшээлтэй төрсөн ээж хүү хоёр гээд л олон хүмүүс ажилладаг байна.

-ЭМЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ СОНСГОЛГҮЙ БОЛСОН Д.БААСАНДОРЖ МОНГОЛЫН ОЛОН МЯНГАН СОНСГОЛГҮЙ ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ-

Д.Баасандорж эмч нарын буруутай үйлдлээс болж сонсголгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Түүнийг 1980 онд анх хорвоод мэндлэхэд эх барьж авсан эмч бохир хайчаар хүйг нь хайчилснаас болж, цусны өвчин халдсан аж. Улмаар түүнийг “Амьд үлдэхгүй ч байж магадгүй, гомдолгүй биз дээ” хэмээн ээжээр нь гарын үсэг зуруулсан байна. Ингээд духандаа тариа хийлгэж, долоо хоног ухаангүй байсны эцэст сэргэж, сонсголын бэрхшээлтэй болжээ.

Энэ тухайгаа тэрээр хэлэхдээ “Бурхан намайг амьд үлдээсэн байх. Яагаад гэвэл миний ирээдүйг харсан. Ирээдүйдээ би олон сонсголын бэрхшээлтэй хүнд тус хүргэж, амь амьдралаа залгуулах хоолтой ундтай байлгах хүн нь юм гэдгийг бурхан мэдсэн байх. Тийм болохоор бурханд маш их талархаж явдаг. Хүний хувь тавилан гэдэг их сонин шүү” хэмээн ярьсан юм. Хүн бүрт л ажил хөдөлмөр хийж, амьжиргаагаа залгуулах хэрэгцээ шаардлага тулгардаг. Хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүнд ажлын байр олдоход хэцүү болсон энэ нийгэмд өөрийн хүссэн ажилдаа орж чадна гэдэг тун хэцүү.

Энэ тухай Д.Баасандорж “Монголд хүнийг диплом байхгүй бол тоодоггүй, харьцдаггүй” юм билээ гэв. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийг төгссөнийхөө дараа ажил хийх гэж олон удаа оролдож, “Туушин” компанид гурван сар зөөгч хүртэл хийж үзсэн байна. Энэ хугацаанд олон удаа сэтгэл санаагаар унаж, амьдрах урам зориг мохож үхмээр санагдсан үеүдийг ч туулснаа ярьсан юм. Хамгийн гол нь Монголын нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүний тооноос хасч ажилд авдаггүйд нь гутардаг байж. Тэгээд насаараа зөөгч хийнэ гэж юу байхав гээд л, сурахаар шийдэж Дани улсыг зорин тэнд “Холбооны менежмент” чиглэлээр суралцжээ. Сургуулиа амжилттай төгссөнийхөө дараа багшаар үлдэж ажиллах санал хүлээн авчээ. Мөн Япон улсад ажиллах санал ч ирсэн байна. Гэвч тэрээр олон сайхан боломжоос татгалзаж, эх орон руугаа ирэх замыг сонгосон аж.

Яагаад ийм шийдвэр гаргаж байснаа тэрбээр хэлэхдээ  “Би ганцхан өөрийнхөө жаргалыг бодоод яах юм бэ. Манай эх оронд сонсголын бэрхшээлтэй олон мянган хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд юу сурч мэдсэнээ харуулах, хуваалцах, зааж сургах, сонсголын бэрхшээлтэй гэж харъяалагддаг хүн юу хийж чаддагийг үлгэрлэн харуулах гэсэн юм. Сонсголын бэрхшээлтэй хүнийг сонсголын бэрхшээлтэй хүн л хамгийн сайн ойлгож мэдэрдэг. Тиймээс миний хамгийн гол зорилго сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байртай болгох явдал юм. Би цаашид олон мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст “Болдог шүү, чаддаг шүү” гэдэг урам зориг төрүүлмээр байна”  хэмээн хэлж байсан юм.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОРООЛОЛ БАЙГУУЛМААР БАЙНА-

-Танай цехэд хэдээс хэдэн насны хүмүүс ажилладаг вэ?

-Хамгийн залуу нь 21, хамгийн ахмад нь 52 настай хүн бий. Мөн 31, 45, гэх мэт дундаж насныхан ажилладаг. Би хамгийн анх 2008 онд оёдлын цехдээ 20 гаруй хүнийг ажилд авч байлаа. Тухайн үед бүгд ядруу царайтай, туранхай хүмүүс байсан. Жилийн дараа гэхэд л ажил нь таалагдаж, сэтгэл санаа тайван газар ажилласан хүмүүс огт өөр болж, сэргээд л ирсэн. Өөрсдийг нь ойлгодог, хүсэл зорилго нэг хүмүүстэйгээ ажиллана гэдэг таатай байдаг байх.

-Та сонсголгүй иргэдийг арван жилийн турш ажлын байраар хангаж ажиллуулсан. Таны итгэлийг алдаж байсан тохиолдол гарч байв уу?

-Миний итгэж ажилд авсан хүмүүс итгэлийг минь алдаж байгаагүй. Би тэдэнтэй чанга хатуу харьцаж чаддаггүй. Зүрх сэтгэлийг нь ойлгоод хайрладаг болохоор алдаа мадаг гаргах нь бага байдаг. Ажлын цагаасаа хоцрох мэтээр алдаа гаргасан зарим хүмүүст хариуцлагатай байхыг сануулдаг. Чи хийхгүй гэвэл ажилд орох өчнөөн хүн байгаа, итгэл яагаад даахгүй байгаа тухай сануулахад “ойлголоо би хичээнээ л” гээд хэлдэг. Хоорондоо дохионы хэлээр ярьж аз жаргалтайгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг харах нь надад кайфтай. Хамгийн сайхан, өөрөө дүүрэн урам зоригоор цэнэглэгддэг.

-Таньд ажилд оруулж өгөхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй олон хүн ханддаг уу?

-Тийм. Бүр 1000 гаруй сонсголын бэрхшээлтэй хүн намайг ажилд аваач гэж ханддаг. Тэднийг бүгдийг нь ажилд авах гэхээр ганцхан миний чадал хаанаа ч хүрэхгүй  байна. Гэхдээ би олон мянган хүнийг ажилтай, орлоготой, амьдралтай болгохын төлөө хичээмээр зүтгэмээр байна.

-Ямар шаардлага шалгуур тавьж ажилд авдаг вэ?

-Хамгийн гол нь архи тамхинаас хол муу зуршилгүй хүнийг сонгодог. Зарим залуусыг тамхи татдаг байлаа ч ажилд авсан. Тэд ажилд ороод сэтгэл санаа нь сэргэг, өөдрөг байхаар аяндаа тамхинаас гарцгаадаг. Би тамхинаас гарахыг шахаж шаарддаггүй. Би “Аливаа юманд сэтгэлээсээ ханд. Заавал үр дүн гарна. Бүтнэ” гэж байнга хэлдэг. Харин хүний урмын үг, сэтгэлийн хүч хоёр хамгийн хүчтэй. 

-Та спортоор хичээллэж чамгүй амжилт гаргаж байсан тухайгаа хуваалцахгүй юу?

-Би чөлөөт бөх, жүдогоор хичээллэдэг байсан. 1995 оноос хичээллэж эхэлснээсээ хойш жүдо бөхийн улсын аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Жүдогийн олимпийн мөнгөн медальтай. Мөн чөлөөт бөхийн олимпийн мөнгөн медаль хүртэж байсан. Сонсголгүй хүн бусдын адил спортоор хичээллэж амжилт гаргаж болдог юм шүү гэдгийг харуулсан гэж боддог. 2017 онд бөхөөр хичээллэхээ больж зодог тайлсан. Сонсголын бэрхшээлтэй Улаанаа амжилт гаргаж чадаж байна гэдэг магтаалын үгийг сонсох маш сайхан байсан шүү. Би хүнээс урмын үг сонсох дуртай. Тийм болохоор би өөрийнхөө таньж мэддэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урмын үг байнга хэлдэг. Болно бүтнэ гэсэн монгол хүний амны билэг их хүчтэй. Энэ бол байгалийн хууль. Би нийгмийн биш байгалийн хуульд итгэдэг хүн.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр зөв хооллолтын багшаар ажилладаг.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хороолол байгуулмаар байна. Тэр хороололд бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ ажиллуулна. Тэнд дэлгүүрийн худалдагч, гуталчин, машин угаагч, цэцэрлэгийн багш гээд л бүх ажлыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хийдэг, цалин авдаг байх жишээтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн өнөөдөр байр авна гэдэг асар хэцүү. Байшин барилгаа өөрсдөөр нь бариулж, өөрсдийн гэсэн орон байртай болж тэнд жинхэнэ халуун дулаан гэр бүлийн уур амьсгал бий болох байх. Үүнийг хийхийн тулд би бага багаар зүтгэж байгаа.

-БУРУУ ЗАМААР ОРОХ ГЭЖ ЯВСАН СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУГ
ТАТАН АВЧ, АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОЖЭЭ-

Д.Баасандоржоор дамжуулан хоолны цехэд ажилладаг н.Батсайхан ажлынхаа талаар бидэнд сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Хүүхдүүд хоол идэхдээ баярласан талархсанаа илэрхийлдэг болохоор сэтгэл маш өндөр байна. Миний хувьд есдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. Анх хүүхдүүд намайг ойлгохгүй, маш их гайхаж хардаг байсан. Одоо ямар ч асуудалгүй хүн болгон сайхан харьцдаг. Бүх хүүхдийн сэтгэл цав цагаан. Өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж байна” хэмээн ярилаа. Тэрээр дөрвөн хүүхэдтэй, ээж нь мөн сонсголын бэрхшээлтэй учраас гэр бүлээ тэжээх аргагүй байдалд хүрч байжээ. Д.Баасанжаргалтай багын найзууд байсан учраас найзынхаа ачаар ажилтай орлоготой, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Эдгээр ажилчдын хамгийн залуу нь болох 21 настай н.Ганхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “Гурван жилийн өмнө тогоочийн мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Япон-Монголын хамтарсан нэгэн хоолны газар зургаан сарын хугацаанд ажилласан. Тэр үед хүнтэй харьцаж чадахгүй, намайг ойлгох нэг ч хүн байхгүй болохоор маш их ганцаарддаг байсан. Одоо энэ ажилд надтай адилхан олон сонсголын бэрхшээлтэй хүмүүс ажилладаг болохоор бие биетэйгээ ойлголцоход маш хялбархан, сайхан байна. Энд есдүгээр сарын 1-нээс эхэлж ажилласан. Хоёр сар өнгөрсөн байна. Үнэхээр сайхан байгаа” гэлээ. Ажилд орохоосоо өмнө гадуур дэмий тэнэж, буруу замаар орж явах үедээ нэг л өдөр Д.Баасандоржтой хувь тохиолоор таарчээ. Улмаар ажилд орж, тамхи татахаа больж, өглөө бүр ажил руугаа яардаг болсон тухайгаа мөн хуваалцлаа.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
2018-11-16 11:28:38 - Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
2018-11-16 11:06:27 - Эдийн засаг
Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд “ШИЛДЭГ КҮБ 2018” ээлжит урамшуулалт аянаа зарлалаа
2018-11-16 11:03:05 - Спорт
Ц.Намуунцэцэг “Бухарест-2018” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2018-11-16 11:02:41 - Эдийн засаг
28 сургуулийн номын санг тохижуулах ажил амжилттай үргэлжилж байна
2018-11-16 10:53:57 - Энтертайнмент
“Гоёл” наадамд Буриадын загвар өмсөгчид оролцоно
2018-11-16 10:45:31 - Нийслэл
УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ
2018-11-16 10:41:17 - Нийслэл
Арван төрлийн лавлагааг цахимаар авах боломжтой
2018-11-16 10:25:13 - Спорт
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана
2018-11-16 10:20:18 - Улс төр
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018-11-16 10:12:47 - Улс төр
Томоохон хэргүүдийг хамтатган шалгах ХУУЛИЙНХНЫ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ байгуулагджээ
2018-11-16 09:26:18 - Нийслэл
П.Дэлгэрнаран: Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах чухал ажлуудын эхлэл тавигдлаа
2018-11-16 08:11:51 - Байгаль Орчин
Улаанбаатарт 5 градус хүйтэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө