Миний охиныг ангидаа хөлөө гэмтээчихээд уйлж байхад багш нь тоосон шинжгүй сууж байсан

Түгээх    
2018-11-07 08:42:02 - Энтертайнмент

-ХҮҮГИЙН ААВ, ЭЭЖ ХОЁР НУУЦААР БИЧЛЭГ ХИЙЖ, НАМАЙГ
“ЧИ ГУЙЛГАЧИН БИЗ ДЭЭ” ГЭЖ ДОРОМЖИЛСОН-

Ангийнхаа хүүхдэд өшиглүүлсний улмаас хөлөө алдах дээрээ тулаад байгаа, 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Г.Ботажаны ээж М.Гульсекер болон өмгөөлөгч нь хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийхэд бид мэдээг нь олон нийтэд хүргэж байв. Энэ удаад бид охин, ээж хоёрын хандивын аянд бага ч гэсэн дэм болох зорилгоор гэрт нь очиж дахин сурвалжлага бэлтгэсэн юм.

Биднийг 12:00 цагийн үед гэрт нь очиход охин орондоо хэвтэж байв. Ээж нь “Охин маань өнөө шөнө ёстой сайхан унтлаа. Өглөөний 05:00 цаг хүртэл сэрсэнгүй. Бид хоёр бүтэн нойртой хонож үзсэнгүй нэг жил болж байна” гэсээр угтав. Тэд Баянзүрх захын ойролцоо хөлсний байранд амьдардаг. Гэрт нь ороход тавилга гээд хэлчихээр зүйл бараг л байхгүй. Охинтойгоо цомхон, цэвэрхэн, цэгцтэй амьдардаг нь харагдаж байв.

Охин зурагчны маань аппаратыг нилээд сонирхон харж байснаа “Агаа энэ юу вэ” хэмээн сулхан дуугаар асууж, гэнэн томоогүй зангаараа дуранг нь эргүүлж тойруулан үзэж, өвчнөө хэсэгхэн хугацаанд мартаж бидэнтэй ганц, хоёр үг сольж мөрөөдөл, дуртай зүйлсийнхээ талаар ярилцав.

Г.Ботажан охин 2017 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс хойш үеийнхээ найзууд шиг тоглож гүйлгүй бүтэн нэг жилийн нүүр үзжээ. Тиймээс ээж нь охиныхоо сэтгэлийг бага ч гэсэн сэргээхийн тулд есдүгээр сарын 1-нд шинэ цүнх, үзэг, бал харандаа авч өгсөн гэж байв.

Ээж, охин хоёр өмнө нь энэ байрныхаа хамгийн жижигхэн өрөөнд багталцаж ядан амьдарч байхыг байрны эзэн эмэгтэй хараад “Өвчин зовлонтой хүмүүс ингэж амьдарч болохгүй. Давчуу өрөөнд хоол, цай хийх бүрт уур нь дэгдээд охиныг чинь улам л давчдуулна” гээд том өрөөгөө суллаж өгсөн байна.

Өмнө нь тэд Шар хаданд хөлс нь арай багахан нийтийн байранд амьдардаг байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэг рүү явахад олон асуудал үүсдэг байжээ. “Заримдаа таксиныхаа төлбөрийг дийлэхгүй, охиноо тэврээд автобусанд суухаар сандал тавиад өгдөг хүн ховорхон. Мөн ч олон удаа хүүхдээ тэврээд автобусанд шүдээ тас зуугаад явсан даа” хэмээн хоолой нь зангиран ярина.

М.Гульсекер гэх энэ бүсгүй өрх толгойлсон эхийн зовлонг ханатлаа эдэлж яваа аж. Тэрбээр турьхан, жижигхэн биедээ баймгүй их хүч гарган охиноо үүрч, тэвэрч цагдаа, эмнэлгийн үүд сахиж явсаар бүтэн нэг жилийн нүүр үзжээ.

Бүтэн нэг жил болоход охин нь хөл дээрээ ч боссонгүй, өдөр ирэх тусам бие нь муудаж, сүүлийн үед хамраас нь цус их гардаг болжээ. Тиймээс янз бүрийн суурь өвчин байж магадгүй гэж таамаглаад өгч болох бүх шинжилгээ өгч, чих, хамар хоолойн мэргэжлийн сайн гэсэн эмч нарт үзүүлэхэд “Таны охинд ямар нэгэн цусны эмгэг өвчин алга, чих, хамар, хоолойд нь ч гэсэн өвчлөл алга байна. Охин нь эрүүл саруул биетэй байна. Харин өвдөгнийх нь гэмтсэн үе мэдрэлийн болон артерийн судсыг нь дарсан учраас цусны эргэлт маш муу байна. Хүүхэд хөдлөхөд үе цусны эргэлт огцом нэмэгдэж, хамраас нь их хэмжээгээр цус гарч байна” гэж хэлдэг аж.

Г.Ботажаны шинжилгээ, “MRI” аппаратын зургийг үзсэн энэтхэг, солонгос эмч нар ч гэсэн ийм л зүйл хэлсэн байна. Хамгийн гол нь нэн даруй хагалгаанд орох хэрэгтэй, дахиад жаахан удвал хүүхэд чинь хөлгүй болж мэднэ шүү гэсэн хариу ирүүлжээ.

Охины хөл эдгэрэх найдваргүй болж, мэс засал хийхээс өөр аргагүйд хүрч, доод тал нь 60 сая төгрөг шаардагдаж байгаа аж. Гэтэл охины ээж түрээсийн байранд амьдардаг, ийм их хэмжээний мөнгө байхгүй учраас одоог хүртэл хагалгаанд орж чадалгүй яг нэг жил болж буй юм байна.

Найманхан настай охиныг эргэн хөл дээрээ зогсож, хичээлдээ явж, сайн хүн болоход нь ХААН БАНК: 5024796111, ХАС БАНК: 5001247727, ТӨРИЙН БАНК: 291400145728 сэтгэлийнхээ өглөгийг өгч туслаарай. Ингээд бид Г.Ботажаны ээж М.Гульсекертэй цөөн хором ярилцлаа.

-ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛД АЖИЛЛАЖ БАЙНА-

-Ярилцлагынхаа эхэнд 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр охинд тань юу тохиолдсон талаар ярихгүй юу?

-Би 2017 оны аравдугаар сарын 31-ний өдөр эрүүл саруул, ямар ч бэртэл гэмтэлгүй охиноо сургуульд нь хүргэж өгсөн. Гэтэл тэр өдөр удалгүй охин минь “Ээж ээ, миний хөл өвдөөд байна” гэж залгасан. Юу болсон бэ гэтэл “Манай ангийн хүүхэд намайг өшиглөсөн, багшдаа хэлэхээр ерөөсөө сонсохгүй байна, та хурдан ирээч” гэж надад хэлсэн. Охиноо авахаар ангид нь иртэл уйлчихсан сууж байсан. Тэнд ангийн багш нь байгаагүй, хаашаа явсныг лавлатал өөр багштай цуг түр гарсан гэж байсан. Тэр өшиглөсөн хүүхэд тухайн үед “Би Ботажаныг санаатай өшиглөе гээгүй юм. Намайг уучлаарай, эгч ээ” гэж хэлсэн. Би тэр хүүхдэд юу ч хэлээгүй, дараа нь ч гэсэн охиныхоо талаар багштай нь уулзахаар очихдоо ч гэсэн юу ч хэлээгүй. Тэр өдрөө гэртээ ирээд өвдөг нь хавдаж өвдөөд байсан учраас өвчин намдаах эм өгөөд унтуулсан ч хоёрхон цаг л унтсан.

-Түргэн тусламж дуудсан уу?

-Дуудаад ч ирээгүй. Маргааш нь би охиноо сургуульд нь өөрөө хүргэж өгсөн. “Хичээлээ таслаад хэрэггүй байх аа. Удахгүй зүгээр болно” гэж бодсон. Тэгээд багшид нь “Манай хүүхдийг өчигдөр ангийн хүүхэд нь өшиглөөд шөнөжин халуурлаа. Та сайн анхаарал тавиарай. Нөгөө хүүхдийн аав, ээжид хэлээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд ажил дээрээ дөнгөж очоод байж байтал охин минь дахиж залгасан. Эргээд сургууль дээр нь очтол миний охин уйлж байхад багш нь 3-4 хүүхэд тойруулаад зогсоочихсон тоосон шинжгүй сууж байсан. Тэгэхээр нь би шууд аваад Гэмтэл орж, зургийг нь авахуулж, тойг нь мултарсан байна гэсний дагуу гипсдүүлсэн.  

-Охиныг тань өшиглөсөн хүүгийн аав, ээжтэй уулзсан уу?

-Охиныг маань бэртсэний дараахан хүүгийн аав, ээж хоёр бүгдээрээ уулзаж ярилцъя гээд надтай уулзсан юм. Гэтэл “Чиний хүүхэд угаасаа өвчтэй, миний хүү танай охиныг өшиглөснөөс болж ийм гэмтэл авахгүй. Чамд 150 мянган төгрөг өгнө. Тэрнээс өөр мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед бид охиноо “MRI”-д харуулах гэж байсан. Хэн ч надад 150 мянган төгрөгөөр зураг авч өгөхгүй. Тэгэхээр нь “Би энэ мөнгийг чинь авахгүй ээ. Дахин эмчилгээний мөнгө төгрөг хэрэгтэй гэвэл мөнгө авна. Энэ удаад өөрөө болгоё” гэж хэлээд, мөнгийг нь авалгүй машинаас нь буугаад явсан. Хүүгийн аав, ээж хоёр нууцаар бичлэг хийж намайг есөн шидийн үгээр доромжилж байхад би тэсээд л машинд нь суугаад байсан. Тэгээд та хоёр итгэхгүй байгаа бол гэмтлийн эмнэлгийн эмч нараас очоод асуу гэж хэлтэл “Чи гэмтлийн эмнэлгийн эмч нарт мөнгө өгөөд, охиныхоо хөлийг худлаа гипстүүлсэн биз дээ” гэж хэлсэн. Чи гуйлгачин биз дээ гэж доромжилсон. Би хэдий өрх толгойлсон эмэгтэй ч гэсэн “Дуду эмээ” цэцэрлэгт багшлаад, охиноо өсгөж болоод л байсан. Хүүгийн аав, ээж эмчилгээний зардалд өнөөдрийг болтол нэг ч төгрөг өгөөгүй байна.

-ОХИН БИД ХОЁР ӨДӨР БҮР ТЭНГЭР БИТГИЙ МУУХАЙРААСАЙ
ГЭЖ ЗАЛБИРДАГ-

-Та хэвлэлийн хурал хийх үеэрээ хууль хүчний байгууллага хэтэрхий нэг талд үйлчлээд байна гэж ярьсан. Мөрдөн байцаагчтайгаа уулзсан уу?

-Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж байна. Манай хүүхдийн хэргийг ерөөсөө тоодоггүй. Намайг цагдаагийн хэсэг дээр очиход “Би хуралтай байна” гээд хүмүүс нь уулздаггүй. Сүүлдээ арга ядаад өмгөөлөгчдийн холбоон дээр очоод Г.Баасан өмгөөлөгчтэй уулзаад учир байдлаа хэлж, надад хуулийн туслалцаа өгөхөөр болсон. Хууль хяналтын байгууллага хэтэрхий нэг талд ажиллаж байна. Манай охиныг хүнд өвчтэй байна гээд ерөөсөө тоохгүй юм байна. Хүүхдийн байгууллага ч гэсэн тоогоогүй. 33 дугаар сургуулийн захирал н.Энхбат миний охинтой холбоотой хэргийг долоон сарын дараа мэдсэн. Харин нийгмийн ажилтан нь зургаан сарын дараа мэдсэн. Намайг хамгийн анх гуравдугаар сарын 15-ны өдөр 108 хүүхдийн утсанд хандахад маргааш нь 33 дугаар сургуулийг шалгах гээд ирэхэд нь сургалтын менежер, анги даасан багш нь “Хүүхэд нь угаасаа өвчтэй, худлаа мөнгө нэхэж байгаа юм” гэж хэлээд явуулсан гэдгийг Г.Баасан өмгөөлөгчтэй уулзахаар очихдоо мэдсэн.

-Охиных нь эмчилгээний зардалд хамгийн багадаа 60 сая төгрөг шаардлагатай. Нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж үзсэн үү?

-Баян-Өлгий аймгаас сонгогдсон Г.Солтан, А.Баделхан, Д.Мурат нарт өргөдөл өгөх гээд очсон чинь “Цаг байхгүй ээ” гээд намайг уулзуулаагүй. Одоо манай өмгөөлөгч Г.Баасан гурван гишүүнд дахин хандана гэж хэлсэн.

-Та охинтойгоо хөлсний байранд амьдардаг. Эмчилгээ, хоол ундныхаа мөнгийг яаж зохицуулж байна вэ?

-Ах, эгч хоёр маань нутагтаа амьдардаг болохоор тэр болгон хотод ирээд надад туслаад байж чадахгүй юм. Өнгөрсөн өвөл эгч маань ирээд хоёр сар охиныг маань асарсан. Заримдаа оюутан дүүгээрээ хүүхдээ харуулаад, цайны газарт цагийн ажил хийдэг. Хааяа охиноо ажил руугаа авч яваад, сандал дээр хэвтүүлж байгаад ажлаа хийх үе зөндөө гардаг. 33 дугаар сургуулийн хамт олон охинд маань хоёр сая 153 мянган төгрөгийн хандив үзүүлсэн. Байрны хөлс, эмчилгээний зардлыг олоход үнэхээр хэцүү байдаг ч гэсэн охиноо хөл дээр нь босгохын тулд зүтгээд л байна. Охин маань хагалгаанд орохоос нааш хөл нь эдгэрэхгүй. Тэнгэр муухайрахаар “Ээж ээ, миний өвдөг рүү зүүгээр хатгаад байгаа юм шиг өвдөөд байна” гээд уйлдаг. Охин бид хоёр өдөр бүр тэнгэр битгий муухайраасай гэж залбирдаг. Үүнээс өөр арга алга даа.

-ШҮҮХИЙН ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ БАЙХАД ХЭН НЭГНИЙГ УРЬДЧИЛААД
БУРУУТГАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА-

Бид Г.Ботажан охины гэрээс гараад 33 дугаар сургуулийг зорьсон юм. Биднийг очиход сургуулийн захирал н.Энхбат гадуур ажилтай гээд өрөөндөө байсангүй. Харин тус сургуулийн Бага ангийн сургалтын менежер Н.Нарантуяа тайлбар хийхдээ “Энэ хэргийг прокурорын байгууллага шалгаж буй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Хэрэг удахгүй шийдэгдэх байх гэж найдаад, хүлээж байна.

Асуудал шийдэгдсэний дараа манай сургуулиас албан ёсоор тайлбар хэлнэ. Манай сургууль бололцоогоороо хандив цуглуулж Г.Ботажан охинд өгсөн. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгагдаж байгаа. Бүх шийдвэр гарсны дараа анги даасан багшид нь ямар арга хэмжээ авахаа сургуулийн захиргаанаас шийднэ. Шүүхийн дүгнэлт шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг урьдчилаад буруутгах боломжгүй л байдалтай байна” гэсэн юм.

Г.Ботажан охины анги даасан багш ангидаа гарсан асуудлыг нуун дарагдуулж сургуулийн захиргаа долоон сарын дараа мэдсэн учраас ангид нь байршуулсан камерын бичлэгийг дахин шүүж үзэх ямар ч боломжгүй гэдгийг хэлж байлаа.

-БИ ЕР НЬ ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛАХ ЁСТОЙ ЮУ-

Бид сургуулийн захиргааны хүмүүстэй уулзсаныхаа дараа Г.Ботажан охины өвдөг рүү өшиглөсөн Ө хүүгийн аавтай утсаар холбогдоход “Хэвлэлийн бага хурал хийж, биднийг доромжлох маягтай мэдээлэл хийсэн. Бүх зүйл үнэнээрээ гараад ирэх учраас хариу хэвлэлийн бага хурал хийх нь хаашаа юм бэ.

Манайх өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдаад шалгагдаж байсан хэргийг хаалгасан зүйл байхгүй. Г.Баасан өмгөөлөгчийн ярьсан зүйл бүгдээрээ худлаа. Сонгуулийн шоу юм уу. Бүх зүйл хууль журмынхаа дагуу л явж байгаа. Бид түрүүлээд ингээд мэдээлэл хийсэн бол сэтгүүлч та ч гэсэн эдгээр хүмүүс рүү ингээд ярих байсан болов уу. Ер нь би таны асуултад хариулах ёстой юу” гэсэн юм.  

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 114

Зочин (64.119.18.23)
2018-11-12 10:21:06
Хүүхдүүдийн буруу гэж юу байхав. Багш нарын ч буруу байхгүй. Ганцхан тэр хүүхдээ буруу хүмүүжүүлсэн ээж аавын буруу. Ядарсан 2-т чадах ядахаараа туслахын оронд хэл амаар доромжилж л байдаг. Эцэг эх нь ийм байхаар тэр хүүхдийн хүмүүжил ямар байх нь ойлгомжтой.

Цэлмэг (66.181.161.27)
2018-11-10 01:43:40
66.181.185.149 Чи одоо хэдэн нэртэй хар хэрээ вэ. Ядаж байхад ганцаараа тодроод байхын. Хѳлсний бичээч минь дээ. Ядаж id гаараа азаартэхгүй байж болохгүй нь үү. Дүфф юмаа чи нээрээ. Ккк. Нѳгѳѳ тал нь ч мѳнгѳтэй нь мѳнгѳтэй юм ѳѳ. Ийм мэтийн хѳлсний малуудыг хооллож байхаар үнэнээрээ байгаад ѳвчин намдаах эм тариа ч болохнээ залгуулаад яахуу ийх үү гээд гүйвэл адилхан нялх амьтныг хэн л буруутгав гэж дээ. Хогийн гарууд ТОД харууллаа. Мань мэт нь ингээд анзаарчихаж байгаа юм чинь надаас бусад нь ч харж л байгаа шд. Ичээч!!!.

Зочин (202.179.26.223)
2018-11-10 00:25:50
ангийн багш юунд нь буруутдаг юм бэ,тэр гэмтээсэн хүү тодорхой байхад,арай ч багш руу дайрч болохгүй ээ

зочин (49.0.191.250)
2018-11-08 10:04:03
Өвдөгний үегий гэмтэл хэцүү юм байна лээ.90-ээд онд Ээж минь 60 гаруй настай байх үед орцонд хэдэн жаахан банди нар шатаар гүйлдэж буух үедээ хуучны офицер цүнхээр өвдөг рүү нь цохиод өнгөрсөн юм. Ээжийн минь өвдөгний жииргэвч тасарсаныг эмнэлэг онош тавихдаа хугацаа алдаж , дараа нь гэмтэлд 2 ч удаа хагалгаанд орсон ч хазгар болж нилээд олон жил шаналсан даа. Тэр хүүхэд нэг хүнийг ийм байдалд хүргэснээ мэдээгүй л дээ.Энэ хөөрхөн бяцхан охин бүрэн эдгээсэй гнж чин сэтгэлээсээ хүсье

Зочин (103.229.123.153)
2018-11-08 08:39:22
66 gesen IP tai hun guai neree soliod l naad muu joohon ohiniig eldveer bicheed bhiin. Hun chanar muutai sug ve chi muu yasan. Oligtoi sain yavahiig chini harnaa muu novshoo. Unchin ohiniig doromjlood bgaarai. Turulhiin sogogtoi ch geh shig. Sogogtoi bailaa geed chinii huu ushiglusnoos bolood bur hulgui boloh gejiin za muu sug ee

Tamira (66.181.161.16)
2018-11-08 08:23:30
Svvliin uyd hvmvvs hvvhdeeree biznes hiih boljee.Naa chin suuri owchin ni yum bishvv.

Tamira (66.181.161.16)
2018-11-08 08:22:48
Svvliin uyd hvmvvs hvvhdeeree biznes hiih boljee.Naa chin suuri owchin ni yum bishvv.

Зочин (103.229.123.153)
2018-11-08 08:17:45
Одооны залуучууд хүүхдээ хэт буруу хүмүүжүүлж бна. Дээрээс нь эмээ өвөө нар нь бас буруу эрхлүүлнэ. Хүүхэд нь санамсаргүй өшиглөсөн блаа ч өмөөрдөг хүн чанаргүй хүмүүс бна. Ядаж л бидний буруу яаж туслах вэ гэж болно ш дээ. Муу л хүмүүс бна. Ядарсан охинд туслаарай хүмүүс ээ.

Ron (185.212.171.108)
2018-11-08 08:15:18
Good man! Here is an important news - 500+ top quality slots, roulette and blackjack games to choose from. Try and be our next winner. http://bit.ly/2JcgWja

Евгения (95.55.11.89)
2018-11-08 01:24:58
Перезвоните пожалуйста по телефону +7 (495) 248-01-88 Евгения

Зочин (45.117.35.3)
2018-11-08 00:10:11
Муу новшийг цаазлач

JDU IIN MUNGU S UG (122.201.21.188)
2018-11-07 23:43:10
Uruvdmuur yum.mungu uguuchuu.gishuun hun uum l ajil hiih yostoi

Зочин (150.129.141.86)
2018-11-07 23:32:47
Хаа газар эрэгтэй хүүхдүүд хүмүүжил муутай байна. Өөрсдөө эхэлж эмэгтэй хүүхдэд гар хүрчихээд буцаагаад өөрийгөө хамгаалж цохихоор эцэг эх нь манай хүүг өшиглөлөө уучлал гуй ч гэх шиг... үнэхээр арчаагүй нмэгтэй хүгд гар хүрч болохгүй гэж хүмүүжүүлэхийн оронд эргээд цохиулвал ээж аав эмээ өвөөдөө ховол гэж л хүмүүжүүлж байна

ddd (64.119.17.143)
2018-11-07 22:50:10
murat guai gemee tsairuulad ene huuhdig emchluuled ugvul ner tur ni doroo l sergeed irnde. ard tumen umnuh aldaag chin uuchilj, sainaar yarij baharhah bolno. daraagin songuldc ch yalna.

Зочин (64.119.21.142)
2018-11-07 22:43:37
Ёстой хөөрхөн охин до гэмтэлд цуг хэвтэж байсан хурдан эдгээсэй ээж нь охиныхоо төлөө сайн явдагын бна лээ арчаатай хүүхэн бна лээ

Ариунаа (202.9.41.188)
2018-11-07 21:25:08
Хүүхэд бол гэр бүлийн толь гэдэг одооний ялангуяа залуу эцэг эхчүүд миний хүүхдээс бусад нь юу ч биш гэсэн хандлагатай болсон мөн багш нарын дийлэнх нь ямар ч сэтгэлгүй дээрээс нь эцэг эхчүүдийг маш их ялгаж харьцдаг тэр үйлдлээ яг хүүхдүүдэд нь гаргадаг. Мөн энд төвийн сургуулиудад нэг ангид хэт их хүүхэдтэй энэ хэрээр хүүхдүүд эрүүл мэнд болон сурах эрүүл аюулгүй амьдрах эрх нь маш ноцтой зөрчигдөж бна.энэ тал дээр сургуулийн удирдлагууд жоохон ч гэсэн хүнлэг байгаачээ арай л дэндүү байнаа😭

Зочин (103.26.195.83)
2018-11-07 20:10:07
Хоер эрэгтэй хуухэд байж эмэгтэй хуухэд ошиглож байдаг Ногоо л эмэгтэй хуухэдийг зодож дээрэлхэж яаж ч болно гэсэн ийм тэнэг хумуужил огч байдаг энэ зангаа засахгуй бол охидууд минь том болоод ийм ааш авиртай хунтэй суугаад бас л нэг хучирхийлэгч харгис гарын амтыг узэж амь насаа алдана гэсэн уг ийм багаас нь ийм адгуус зан хумуужил огч байгаа хумуусийг битгий омгоолон хамгаалаад байцгаа Бодит хуухдуудийн хумуужил ямар байгааг энэ сайтад гарсан хэдэн мэдээг уншихад ойлгомжтой байна Ийм харгис нохдууд гэнэт тэнгэрээс унаад ирэхгуй ийм орчиноос л уусээд байна Харин ч эрт уучлалт хусээд хуухдээ буруу авиртай болхоос омно ухааруулан ойлгуулах нь чухал байх шуу

Tamir (66.181.179.105)
2018-11-07 20:03:34
Энэ Баасан авгай юу хгээд бгаан сонгуулийн шоу юмуу ингэж байж дахиад улсаас байртай болох гээд бгаа юмуу улсаас байр авчаад хэдэн жил чимээгүй бсан чинь мөнгө нь дууссын бхдаа

Saruul (66.181.179.105)
2018-11-07 20:00:46
3r angiin ter joohon hvvhdvvd negniigee ingej gemteene gej baihuu yumand joohon ul suuritai handmaar yum bas ter uuriig ni hulgui bolgo gej bicheed bga hvmvvs hvnii nyalh vriig yaj tegej helj chadaj bnaa uursduu ch gsn hvvhedtei l bailgui nariin uchriig ni medehgui baij hvniig haraahaa l bolichih heregtei l dee

Руугаа (202.126.89.109)
2018-11-07 20:00:45
Хурдан эдгээрэй охин хүүхэд гэртээ жаргалтай байх ёстой

Зочин (78.160.26.232)
2018-11-07 19:45:45
Багаасаа харгис хүн муутай гайтай хар хүүр вэ үхээсэй

Зочин (202.9.42.238)
2018-11-07 18:01:28
сургуулийн захирал, менежер, ангийн багшийг нь одоо болтол яагаад ажиллуулаад байгаа юм бол. хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. өшиглөсөн хүүхдийг нь бурхан юмуу чөтгөрийн аль нэг нь заавал шийтгэнэ. эх эцэг нь ёстой адгийн новш юмаа. адилхан хүүхэд гэж өрөвдөхгүй байна шүүү. харин ч доромжлоод.

Зочин (103.57.93.167)
2018-11-07 17:59:58
өшиглөсөн хүүгийн аав уучлал гуйхгүй мөртлөө ядарч яваа тэдэнд тус болж яваа баасан өмгөөлөгчийг элдвээр муу хэлэх нь хирээс хэтэрсэн их хүн чанар муутай хүн гэдэг нь мэдэгдэж бна .энэ эмэгтэйд хэн ч битгий туслаасай гэж хүсч байгаа хүн байна.үйл үйлээ дагадаг гэж үнэн үг бий

Зочин (103.206.195.166)
2018-11-07 17:27:39
Сургуулийн захирал, менежер, анги даасан багш нарыг ажлаас нь халах хэрэгтэй. Баасан өмгөөлөгч минь та үнэний төлөө тууштай тэмцээрэй. Энэ хэрэг яаж дуусахыг олон түмэн ххарсаар байх болно.

zovhin (66.181.185.149)
2018-11-07 17:09:36
harin ch naad hun chini ter ushuglusun geed baigaa huuhdiin aav eejees dor ym bishuu tegbel huuhdiinhee zardliig garguulah geed bgaan bishuu hun chanartai baildaa kazakuud ch hetsuu humuus ym bilee

saruul (66.181.185.149)
2018-11-07 17:05:37
surguulid orohdoo l solongos yvj hagalgaa hiilgene gej bsan shdee hamt ajillaj bsan hunii huvid medej bn hunii huuhdiig gutgeed harinch naad huuhded chini tusah ym bush bizdee

зориг (64.119.20.99)
2018-11-07 16:45:13
Хэрвээ боломжтой бол өшиглөсөн хүүхдийн эцэг эх боломжоороо тусалчихгүйдээ. Шүүх цагдаад хахууль, өмгөөлөгчид хөлс төлж байснаас хүүхдэд нь тусалчихсан бол арай л дээр юм шиг санагдах юм даа. Одоо ч оройтоогүй байх. Бодлоо өөрчлөхийг бодоорой. Охин нь хурдан эдгэрэхийг ерөөе.

1111 (103.57.95.183)
2018-11-07 16:40:54
Hunii ohin huuhdiig hulgui bolgochihood yasan arilsan dotortoi amitad ve

Zochin (103.26.195.83)
2018-11-07 15:10:22
Буруу хумуужуулсэн хуухэд бухын хузуунээс хатуу оноодор ангийнхаа хуухдийг гэмтээнэ томроод гэр булдээ хучирхийлэгч нохор гарна Эх эцэг гэж хоер нохор нэг л их гавьяа байгуулж ялан дийлэгч аятай байх чинь сайн зуйлд хургэхгуй байх даа Еронхийдоо хуний ероол биш нулимас харуусал хуртсэн хуний зам мор ч сайн байдаггуй л дээ

Зочин (103.26.194.154)
2018-11-07 14:40:17
xoxircon oxinii ex ter dor n cyrgyyliin zaxirgaand medegdeegvigeec etsec cvvld n xvvxdiinxee ervvl mendiig xoxiroodog yamar conin yum xairan oxin odoo oroitcon cn anxaarcn xuutsulduud vnen zuviig n olox xeregtei medeej angiin bagsn xvvgiin etseg ex gartsaagvi xariytslagad xamaatai snvv Icninxorloo gej end tend nam damjij yavdag xvvxeneer ctrategiin umguulul xiilgeecn iim balcnir xvvxed xoxirood baixad Xvvxdiin erxiin baigyyllaga xylgar Byambadorj nar dyylj medeelelgvi baina gejvv tucliin mungu tsoxidog parazityyd

Zochin (202.126.89.128)
2018-11-07 14:34:06
Er ni hun ushigluj bolhuu. Hunii biend hurch bolhuu. Hun boloh bagaasaa gej ug baidagshuu. Ohin surguulidaa yavahgui bn. Eej huuhdiinhee tuluu zovj bn. Amidral ni hund bn. Ohin eremdeg bolvol yana geed olon asuudal bnshde. Tsag unguruud bn.baga ch gesen mungu ugieduu.

Zochin (202.126.89.128)
2018-11-07 14:34:05
Er ni hun ushigluj bolhuu. Hunii biend hurch bolhuu. Hun boloh bagaasaa gej ug baidagshuu. Ohin surguulidaa yavahgui bn. Eej huuhdiinhee tuluu zovj bn. Amidral ni hund bn. Ohin eremdeg bolvol yana geed olon asuudal bnshde. Tsag unguruud bn.baga ch gesen mungu ugieduu.

Зочин (103.26.195.189)
2018-11-07 14:06:48
33-р сургуулийн бага ангийн менежер эмэгтэй эцэг эхчүүдийг дандаа доош нь хийдэг. Хаанаас ямар арын хаалгаар ирсэн юм бүү мэд. Менежер хийх наад захын харилцааны соёл, чадвар байхгүй. Тийм болохоор багш нар нь давраастай. Уг нь бол багш, эцэг эх, сурагч 3-ыг холбож ажиллах арга техниктэй байх ёстой биз дээ

Зочин (94.185.82.122)
2018-11-07 13:56:02
Ангийн багш эцэг эх 3 л байна. Гол гэмт этгээдүүд нь.

Зочин (94.185.82.122)
2018-11-07 13:52:58
Хөөрхий амьтан эмнэлгийн түргэний машин зурсан байна.

Зочин (82.102.22.242)
2018-11-07 13:48:28
Тэргэнцэр ямар үнэтэй байдаг бол ?

Монгол (103.229.122.147)
2018-11-07 13:44:00
Өшиглөсөн хүүгийн аав,хэлж байгаа үг үйлдлээрээ хүүхэддээ үлгэр дууриал болно.

Зочин (82.102.22.242)
2018-11-07 13:35:02
Ангийн багш нь хүүхэдтэй юу?

зочин (124.158.88.8)
2018-11-07 13:33:53
1 ангид дэндүү олон хүүхэд байдагаас энэ нийгмийн боловсролын системийн гажуудалаас болжээ

Зочин (82.102.22.242)
2018-11-07 13:33:38
Хэрэв энэ хүүхэд ингээд хохироод үлдвэл өс хонзонг нь авхуулаад өгөх хүмүүс олон байгаа! 60 саяа гурваар үржүүлээд өөрсдийнхөө эмчилгээнд зарцуулах биз !

Зочин (82.102.22.242)
2018-11-07 13:29:34
Насанд хүрээгүй хүн гэрч болохгүй гэж хэн хэлсэн. Өчнөөн олон насанд хүрээгүй хулгайлагдсан ямар нэг байдлаар гэмт хэрэгт өртсөн хүүхдүүд хэн өөрийг нь ингэснийг хэлдэг түүнийг нь цагдаа шүүх хүлээж авч түүгээр нь гэмт этгээд хайж олдог. Хэрвээ тэдний үг үг болохгүй бол тэд хэзээ ч гэмт хэрэгтэнг барихгүй. Мөн шууд цорын ганц чухал гэрчийн үүрэг тоглохгүй ч хэргийн индиц юу болсон яасан тухай мэдээлэл шүүгчид юм уу цагдаад өгөхөөр ашиглагддаг. Олон индиц нийлээд яллавал ялладаг л юм.

MichaelTox (93.190.139.37)
2018-11-07 13:25:26
Good news ! an amazingoffers To qualify click on the link below http://facebook.topratinglist.com?18079

зочин (124.158.88.8)
2018-11-07 13:23:49
баасангийн яг үнэнийг хэлжээ сонгууль оройртоод шоу олдохгүй байсан ч байж магад

зочин (124.158.88.8)
2018-11-07 13:19:51
насанд хүрэгүй балчир үрс гэрч болох уу даанч мэдэхгүй юмдаа

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:17:25
Бүр болохгүй бол төгсгөлд нь адилхан хөлгүй болгоод өгөх санаатан байхыг үгүйсгэхгүй. Ийм ил мэдээлэл учраас ! Тиймээс эвдэршгүй биетэй биш бол хүнлэг бай ! Хүнтэй зөв харьц !

зочин (66.181.185.149)
2018-11-07 13:16:11
баасан бол улааныг харж урваж шарыг харж шарвадаг хүн шүү дээ 2намын хооронд гүйж байдаг хүнд итгнэж байдаг худлаа худлаа

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:16:05
Яг хуулиараа бол багш л буруутах юм байна. Багш 7 сар нуун дарагдуулсан. Тусламж үзүүлээгүй. Анхаарал тавиагүй Хэргийг шийдвэрлээгүй танилцуулаагүй. Тэр хүний хариуцлаган доор бүх юм байсан. тэрний ангийн хүүхдүүд! Ёс зүйгээрээ бол давхар эцэг эх нь буруутай!

зочин (124.158.88.8)
2018-11-07 13:14:31
хүний үрийг хөлгүй болго гэж яаж бичиж чадаж байна аа өөрт нь тохиох вий хүн ер өөрөө юу тарина тэрийгээ хураана гэдгийг мэддэггүй бололтой шүү санаж яв

bi (66.181.160.44)
2018-11-07 13:14:12
Үнэхээр хариуцлагыг хаанаа хаанаа алдсан байна даа.Ангийн багш ялангуяа ийм зүйлд сэтгэлтэй байх ёстой шүү.Орчлон хорвоод хүн болоод ирсэн үрсээ эрүүл саруул өсгөх ёстой шүү дээ.Миний Монголын ард түмэн сайхан даа.Бүгдээрээ охиныг хөл дээр нь босгоод л авья.Хандивт 20000 төгрөг өгнөө

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:12:35
Нэг жил байтугай 20 жил болсон хэрэг илэрдэг юм ! Хэн нэгэнд зодуулаад бэртэл авсан аваагүй эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог улсад амьдарч байгаа шүү. Насанд хүрээгүй болоод жинхэнэ гэмт этгээд нь ялгүй өнгөрч байгаа болохоос. Насанд хүрээгүй ч тэр насанд хүрээгүй хүмүүсийг тухайн цаг мөч орон зайд харж хариуцаж байсан хүн нь мөн эцэг эх нь хариуцлага үүрэх л ёстой.

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:08:53
Хүүхэд насанд хүрээгүй учраас хэн нэг нь хариуцна тийм үү. Хүүхдүүдийг хэн хариуцаж байлаа. АНгийн багш сургууль дээр дааж авч хариуцдаг. Ангийн багш нь 60 сая өгөх ёстой. Өсөхбаярын аав ээж рүү зүгээр л муухай царайны юмнууд өөрсдөө яваад очих байх даа. Нэр усыг нь л мэдчихвэл. Хөл рүү нь өөрсдөө өшиглөөд үзэх л байх !

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:05:13
Хэрэг хуучрахгүй. Сургуулийн ангийн хүүхдүүд гэрчилнэ. Тийм олон гэрч үгүйсгэж болохгүй.

Зочин (82.102.20.138)
2018-11-07 13:04:06
Өсөхбаяр аа миний дүү эцэг эхдээ хэл ! Тэр хүүхдэд тусал гэж. Чиний буруугаас болж ийм хөөрхөн хүүхэд хэвтэрт байж байна. Ядаж хүнлэг сэтгэл гаргая гээ! Эцэг эхээ дийлэхгүй хүүхэд байхгүй. Эцэг эхтэйгээ тэмц! Тэгэхгүй бол том болоод чиний сэтгэл зүрх урагдана. үргэлж буруугаа мэдэрч амьдрах болно. Энэ нь хүний сэтгэл зүйг нурааж амьдрал баллах талтай ! Уучлалт гуйсныг бодоход чи сайн хүүхэд ! Эцэг эхээсээ ялгаатай !

зочин (124.158.88.8)
2018-11-07 12:53:45
ямааны мах халуун дээрээ гэж үг байдаг шдээ тэр дор нь хөөцөлдөөд камер энэ тэрд нь шүүлгээд асуудалаа тэр үеэдээ шийдэхгүй яаасан юм бэ? Бүтэн жилийн дараа юу яриад байгаа хүмүүс вэ? аль аль нь нялх юугаач мэдхгүй хүүхдүүд шүүдээ. Тэр үедээ яг одоогых шигээ хөцөлдсөн бол байдал ариа өөр байх байждээ нийгэмд ч гэсэн ариа өөр сэтгэгдэл төрөх байсан байхдаа бүтэн жил шүүдээ

зочин (124.158.88.8)
2018-11-07 12:47:45
3-р ангийн хүүхэд тойг мулт хөшиглөх үү наад хүүхэд чинь суурь хөлний өвчтэй хагалгаанд ортолоо түр суухаар 33-д орсон гэсэн яриа сургуулиар нь байдаг юм гээ биздээ учрыг сайн мэдэхгүй зочид хүний нялх үрсийг харааж ерөөгөөд яахав вээ аливаа юм хоёр талтай шүү дээ

зочин (66.181.185.149)
2018-11-07 12:39:13
хүүхдийг нь ѳшѳглѳѳгүй гээд байхад гүтгээд 1жил болвол хэн ч ийм хариулт ѳгнѳ ш дээ хэн ч батлагдаагүй байхад шууд 60 саяыг май гээд ѳгѳх нь монголд ховор байхаа

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:25:44
Автобус болон бусад газар хүүхдээ тэврээд явж байхдаа хүмүүс сандал тавьж өгөхгүй бол өөрөө шууд гуйж байгаарай. Одоо үеийн хүмүүс ийм болчихсон учраас хэлж байж л сууна. Яаж автобусанд дотор ийм том хүүхэд тэврээд дэнжигнээд явж байдаг юм бэ? Зоригтой бай ! Хүмүүсээс тусламж шууд гуйж бай! Муу хүмүүс их ч сайн хүмүүс олон шүү !

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:23:42
Айлын эзэн ямар сайн хүн бэ? Ө-н гэр бүлийнхэн багш гэх мэт муу хүмүүс байхад сайн нь бас дутдаггүй хорвоо байна.

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:22:46
Ээж нь багшид нь хэлсэн гэж байна. Ойлгож унш зарим хүмүүс. Тэгээд багш нь цаашаа захиргаа удирдлагатаа хэлдэг байх гэж бодоод л явна. Энэ хүнээс өөр тэр хүүхэд асрах хүн байхгүй тэргэнцэргүй байхад яаж энэ хүн хөөцөлдөх юм бэ?

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:20:58
Нэг талыг бариагүй 2-3 талаас бүгдээс нь асуусан байна. Ө-н эцэг эхийн өгч байгаа хариулт ийм л байна. Өөрийгөө өмөөрөөд яривал ярих боломж сурвалжлагч олгосон байна. Хүрд эргүүлэх боломж байхад ярих нь яасан?

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:19:26
Ангийн багшид бол цагдаа шүүх хүлээлгүйгээр дотоод журмаа зөрчсөн нь илт байхад сургууль арга хэмжээ авч болно. Ядаж л нуун дарагдуулаад 7 сар болсносс тэр багшаас болж сургууль эвгүй байдалд орж байхад хамгаалаад байдаг нь ямар учиртай? Тэр багш үүргээ биелүүлээд мэдэгдсэн бол бүгд нийлээд тэр дор нь арга хэмжээ авах байсан. Мөн камерын бичлэг устгасан гээд хэрэг үүсгэвэл үүсгэнэ. Эд мөрийн баримт устгасан. Нэрийг нь зарлаач хэн гэдэг хүн?

zochin (66.181.185.149)
2018-11-07 12:17:39
denduu neg taliig barisan medeelel bn huniig buruutgaj bhaar zugeer ard iregdeesee handiv guigaad edgeej bolohgui ym uu

Зочин (202.179.31.57)
2018-11-07 12:17:21
Өсөхбаярын аав ээж , ангийн багш, менежер гээд бүтэхгүй гарууд байна. Цагдаа нь ийм тодорхой хэрэг дээр яагаад удаад нэг жил болоод байдаг?

zochin (66.181.185.149)
2018-11-07 12:16:05
тухайн үед тийм юм болсоноо хэлж ярихгүй удаасан ээжийн буруу байна ш дээ тийм юм болсныг багш нь мэдсэн бол арай ч ийм байдалд хүрэхгүй байсан байх

bat (66.181.185.149)
2018-11-07 12:13:31
uy n multraad tegeed margaash n hicheeldee yvj chadna gejuu harj bhad uy n multarsan hun baij suuj chadahgui uvduud huuhed baitugai tom hun tesdeggui ym bn lee shdee

zochin (66.185.65.91)
2018-11-07 12:09:54
gue nre 60 say gyals bosgodogguimaa ghed bas hajuugar ni jhn ch gsn togloom, nom ntr handivlaasai mongolchuud min.

Зочин (59.153.112.226)
2018-11-07 12:04:31
Гэнэтийн байдаг гэхдээ тэр өшиглөсөн хүүгийн ээж аав нь хүүгннс нь болоогүй байсан ч рамаагүй сэтгэлтэй байшаад асуудалд арай өөо байо суурьтай хандвал хөөрхий хзүхэд өвдөөд зовж л байгаа тэр талаас нь ойлгохыш бодоорой

Зочин (59.153.112.226)
2018-11-07 12:00:49
Би бага ангид байхдаа нөгөө ангийн банди өшиглөөд тухайг үедээ их өвдөөд сууж чадахгүй гэртээ аавышаа дуудуулаад харьж байсан гуя руу өшиглөөд маргааш нь хавдаад гишгэж ёадахгүй байсан тэгэж байгаад 2 ронолд арай гайгүй болоод хичээлдээ явсан ч шиүгэхэд өвдөөд нэг л хөндүүр оргиод байсан 1 өдөр нь өглөө босох гэсэн аймар өвдөөд ээж халуураж байга гээд бид нар аавын найз эмч дээр шууд очирлд яааг тэр газараа цаашаа идээлсэн байга гээд хэсэгт нь мэдээ алдуудаад идээг нь аваад 7 хоног боолгоод их л өвдсөн одоо ч сорви нь бхйдаг ийм тохиолдол ховор байдаг яааг судас мэдржл 2 таарсаг байсаг гэлүү тухайн үед тэгж байсан .удсан бол рөдгүй болох байсан гээд байсаг тэр үед соцализмийн үе болохлор аав минь дарга найзууд нь эмнэлгийг дарга ээж эмё байсаг болохоор хурдан арга хэмжээ авсан тэгээд эрүүл өолсон уучлаарй энэ бүхгийш энэ охиг ээж 2 г буруутгаж байшаа хүмүүст бичлээ өвчиг зовлон гэнэти

Зочин (122.201.21.154)
2018-11-07 11:48:17
Эцэг эх нь ийм бодолтой, ийм хандлагатай, арчаагүй хүмүүс болохоор хүүхэд нь дуурайж байгаан байна даа. Ямарч байсан өшиглөсөн хүүхдийн эцэг эх хохирлыг 100% барагдуулах ёстой шд. Эрүүл саруул байсан хүний хүүхдийг ийм болгочоод, үйлийн үр чинь ирнэ шүү!!!

zochin (66.181.185.149)
2018-11-07 11:46:21
3 р ангийн хүүхэд ѳшѳглѳѳд ийм болгох уу наад хүүхдийн чинь суурь ѳвчин нь хүндрээд байгаан бишүүүү

bat (66.181.185.149)
2018-11-07 11:40:05
uy n multraad tegeed margaash n hicheeldee yvj chadna gejuu harj bhad uy n multarsan hun baij suuj chadahgui uvduud huuhed baitugai tom hun tesdeggui ym bn lee shdee

saruul (66.181.185.149)
2018-11-07 11:37:36
ter huuhed yagusuglusuniig n batlaagui bhad neg taliig barij ingej haraaj zuhej bolohgui shdee ter ch bas huuhed

Zochin (66.181.161.80)
2018-11-07 11:10:45
Ter aaw eej 2 gj yamar holduu malnuud we bayand n huuli uilchleh yumdaa odo ch yahaw ene ohinii eejiig doromjlood yawjil bn yum gdg chin 2 taltai baidiin horwoo neg ergeh l bh hunii jargal zowlon eejildeg l hoino oorsdod n l muu yum tohiono doo ter bagsh gj holduu mal bnaa ooroo huuhedgui nowsh yum bhdaa hun chanargui ooriinh n huuhed tiim boltson bol yaaj yawah bol doo

Zochin (202.179.26.240)
2018-11-07 10:56:43
Unhiagui, bur hun chanar geh yum enend baina uu gesen etseg eh baih yumaa. Buh buruugaa hun ruu chihsen, yadaj uuchlalt guigaad surchmaar yum. Iim humuusiin huuhed l amitand ad bolj zovno do. Ohin hurdan edgeesei.

Зочин (182.218.70.45)
2018-11-07 10:55:24
Өшиглөсөн хүүхэдийн ээж аав 60 сая төгрөгөө төлөх ёстой төлөхгүй бол адил хөлгүй болно

Зочин (182.218.70.45)
2018-11-07 10:55:21
Өшиглөсөн хүүхэдийн ээж аав 60 сая төгрөгөө төлөх ёстой төлөхгүй бол адил хөлгүй болно

Зочин (66.181.164.222)
2018-11-07 10:45:28
Хүүхэд ч яахав хүүхэд л байдаг. Тэр эцэг эх нь гэж ямар үхэж байсан дүүрчихсэн толгойнууд байнаа.. Ядах даа комьютерийн зургийн үнэ мөнгийг өгчих хэрэгтэй ш дээ. Тэр аавыг нь өшиглөөд тийм болгочихвол л ойлгох байх даа.

иргэн (64.119.24.178)
2018-11-07 10:30:53
хүүхдүүд ноцолдож зодолдож ил байдаг санаатай үйлдэл биш багш нь зогцуулах ёстой .наад гэмтсэн хөлийг чинь гэмтэлийн эмч буруу эмчилсэн юм бишүү .ёр нь эвэнд нь оруулахгүй гипсдсэн бна түүнээс хүүхдийн яс хурдан бороолдог .гэмтэлийн эмч зураг хараал гипстүүл гэдэг шүү тэр яс эвэнд орсон ороогүй хамаагүй .хэлэхээр ажил их ачаалал их бна гээл ууралдаг мөнч олон хүүхдээр тоглож бна даа

ZOCHIN (178.62.237.202)
2018-11-07 10:22:06
ХҮҮХДИЙГ ӨРӨВЧ СЭТГЭЛГҮЙ БОЛГОЖ ӨСГӨДӨГ ЭХ ЭЦГИЙН БУРУУ Хариуцлагыг эх эцэг нь хүлээх үүрэгтэй

ju (103.229.120.181)
2018-11-07 10:11:57
Etseg eh n oorsdoo tiim hargis archaagui yumnuud bn harvaas.deer chini tenger gej neg yum bii shu nohduudee.

zochin (202.21.117.194)
2018-11-07 10:02:49
Zoblongoos ni salgah talaar etseg eh ni bodoltsph heregtei sh dee. Hvvhed zobj b,na shvv dee. Yun huuliin baiguullaga be. 33 dugaar surguuli, hvvhdiin baiguullaga bas anhaaral handuulah shaardlagatai yum b,na. Hvni chanargvi aab eej bas b,h yumaa uuriinhuu hvvhedtei adilhan vz l dee. Viliin vr gej bas b.dag shvv dee.

зочин (103.229.121.95)
2018-11-07 10:01:44
багш сургууль ямар буруутай болчиховоо.бүх хүүхэд ѳдѳр бүр ноцолдож биенээ ѳшиглѳж бгаа.бүх хүүхдийг багш харна уу.хамгийн хурдан мэдсэн атлаа хамгийн хурдан эмчлүүлэх нь эхийн үүрэг биш үү. хэн буруутай нь дараагийн асуудал.эмчилгээгээ хѳѳцѳлдѳхийн лронд багшаа буруувгах гэж цаг бүү алд.багш чиний хүүхдийг хамгаалах харуулдах үүрэггүй.үргэлж л боль бүү ноцолд гэж мэдээж хэлж бгаа.багш ч захиргаандаа ѳнѳѳдѳр манай ангийн 2 хүүхэд гэж тайлагнаж явахгүй.хүсээд бж эхний ѳдрѳѳ захиралд нь ѳѳрѳѳ хэлэхгүй яав. казакстанд сайн эмчилдэг гэдэг шүү.тойг мултарсан үнэн бол дор нь эмч нар арга хэмжээ явмаардаа.яагаад цаг алдсан учир бгаа бхаа

Болор (202.126.89.22)
2018-11-07 09:58:59
Бүгдээрээ туслая

Зочин (202.9.43.204)
2018-11-07 09:58:41
бүгд нийлээд туслах хэрэгтэй бна бөхчүүдэд зуу зуун саяар машин авч өгөөд байдаг нутгийн зөвлөл хаана бна гишүүд юу хийж бна энэ жаахан охинд туслаачээ маш хэцүү юм болсон бна

Gvv (66.181.161.88)
2018-11-07 09:58:20
Buzariin yargachinii aaw nowsh min uhej dald orood naad huurhiultei 2 huniig haraach.

Болор (202.126.89.22)
2018-11-07 09:58:17
Өөрийнх нь хүүхдийг өшиглөсөн бол яах байсан болоо бүр уур хүрчлээ

иргэн (203.217.139.226)
2018-11-07 09:58:02
тэр хүүхэд өшиглөдөг ямар муухай зэрлэг хүүхэд вээ,

Зочин (202.9.43.204)
2018-11-07 09:57:48
бүгд нийлээд туслах хэрэгтэй бна бөхчүүдэд зуу зуун саяар машин авч өгөөд байдаг нутгийн зөвлөл хаана бна гишүүд юу хийж бна энэ жаахан охинд туслаачээ маш хэцүү юм болсон бна

Dd (66.181.161.88)
2018-11-07 09:51:41
Ter yargachin huuhdiin eej aaw n tulburiig tuluh eostoi.zuv zugeer bsn huurhun ohiniig iim bolvoj eej ohiniig tamd unagachaad yj shuuhdeltsej chadaj bn.hiisen uiliin uree edlehee medj bgaaz bizdee

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:49:28
Ter eej aavan oliiggui novshnuud bna sh dee mashintai baij ta nar emnelegten hurgej ogood avaad bh estoi sh dee.teghed esergeeree doromjlood suuj bdag hun yum uu ta nar.yaduu bailaach hun shuu ta naraas guilga guij amidraagui hodolmorloodol yavjiin.ta 2 lav hun bish ui lai chin irne shuu.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:49:27
Ter eej aavan oliiggui novshnuud bna sh dee mashintai baij ta nar emnelegten hurgej ogood avaad bh estoi sh dee.teghed esergeeree doromjlood suuj bdag hun yum uu ta nar.yaduu bailaach hun shuu ta naraas guilga guij amidraagui hodolmorloodol yavjiin.ta 2 lav hun bish ui lai chin irne shuu.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:49:26
Ter eej aavan oliiggui novshnuud bna sh dee mashintai baij ta nar emnelegten hurgej ogood avaad bh estoi sh dee.teghed esergeeree doromjlood suuj bdag hun yum uu ta nar.yaduu bailaach hun shuu ta naraas guilga guij amidraagui hodolmorloodol yavjiin.ta 2 lav hun bish ui lai chin irne shuu.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:43
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:43
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:43
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:42
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:42
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:42
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:42
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:41
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

Zochin (27.210.11.105)
2018-11-07 09:46:41
Eej aavan iim baliar buduuleg yum chin huuheden oligtoi huuhed bishel bgaa.adilhan huuhedtei baij uuchlal guigaad za yu boljiin geed setgel gargaad yagaad yavj boldoggui yum,aavgui bhooron deerelheed bgaamuu haashaa yum.ter bagshiin halaach 7sar nuuna gesen chin yu gesen ug ve.joohon uhamsartai bhad yadgiin be ta nar.bie bienee hairlaach yalanguya eej ohin 2iig orovdooch bitgii deerelhej doromjlooch.

зочин (43.243.161.23)
2018-11-07 09:38:49
хүүхдүүд хоорондоо муудалцахыг алийг тэр гэхэв. Хүүхдүүдэд буруу зөвийг нь ялгаж салгаж ойлгуулж чадахгүй, хэргийг нуун дарагдуулсаны улмаас хүүхдэд асар их хэмжээний насан туршийн хохирол учруулж байгаа багш, эцэг эхэд нь хариуцлага тооцох хэрэгтэй. мөн тэдгээр хүмүүсээс эмчилгээний зардлыг 100 % гаргуулах нь зөв.

Зочин (150.129.143.65)
2018-11-07 09:35:28
ѳшиглѳсѳн хүүхэд гэмтээе гэж бодоогүй санамсаргүй л күйл болоо биздээ.ѳшиглѳсѳн ѳшиглүүлсэн 2 улаа л хэцүү бгаа биздээ

зочин (43.243.161.23)
2018-11-07 09:35:18
хүний сайхан сэтгэл гэж хаашаа алга болчихвоо. Мөнгөгүй ядуу хүний үүрэх ачаа юм уу. мөнгөтэй байсан бол тухайн үед нь үнэтэй эмнэлэгт үзүүлээд зүгээр л болчих байсан байхдаа. тэр гэмтлийн эмч чгэсэн ер нь зөв дүгэнэлт гаргаж зөв гипс тавьсан юм уу.

Зочин (43.242.243.175)
2018-11-07 09:33:48
Муу муудаа дээрэлхүү гэж Монголчууд минь нэг л хөгийн араншинтай болцгоож байна даа хүүхдээ хүртэл муухай хорон болгон өсгөж байгаа зарим эцэг эхчүүд ухаан суугаасай даа

багш (103.11.195.19)
2018-11-07 09:27:09
Өшиглөсөн хүүхэд санаандгүй, тоглож байгаад өшиглөсөн байж магад. Харин тэр хүүхдийн эцэг эх аймар хүмүүс байна. Багш ийм хүйтэн хөндий хандаж, нуун дарагдуулаад, цаг алдуулсан гол буруутан. багшид эрүүгийн хариуцлага хүлээлгэ. Хүүхэд нэгнээ өшиглөж гэмтээсэн асуудлаар биш хүүхэд гэмтчихээд байхад санаа тавиагүй эс үйлдлийнх нь төлөө багш эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Zochin (122.201.24.211)
2018-11-07 09:25:07
Say 3 onchin hvvhedtei hvnd mash ih tusalsan.Odoo ene hvnd tuslah hodolgoon ornvvlbel yasiin

Зочин (202.55.188.37)
2018-11-07 09:22:49
Хүүхдээ чанга гараар барих хэрэгтэй. Хүүхэд чинь таны нүднээс далд ямархуу нүгэл үйлдэж явааг тоймлох арга үгүй. Хүүхэд бол юм мэдэхгүйгээрээ далимдуулж маш харгис загнаж мэдэх бодьгал шүү. Энэ хүүхдийн тухайд хэлэхэд эцэг нь хаа байна аа? Манай хүүхнүүд өрх толгойлсон гэдэг нэрээр мөн ч их зүйлийг хаацайлах юм даа.

Зочин (202.9.43.47)
2018-11-07 09:18:29
Монголчууд бид цөөхүүлээ байж яагаад нэг нэгэндээ ингэж ханддаг юм бэ??????

Зочин (103.57.92.173)
2018-11-07 09:09:15
Тэр өшиглөсөн хүүхдийн эцэг эх гэж ямар пизда нар байна аа.Арилсан дотортой новшнууд минь хүүгийн чинь хөлийг хуга цохино шүү.

Зочин (202.72.245.122)
2018-11-07 08:57:22
Єєрийн їр хїїхэдтэй зїйрлїїлж боддоггїй юм байх даа.Эцэг эх нь яасан хїн чанар муутай хїмїїс вэ.

Иргэн (202.126.89.251)
2018-11-07 08:55:56
Өшиглөсөн хүүхдийг нь зүгээр л орхичих, үйлийн үр нь ирнэ дээ. Эцэг эх нь уучлалт гуйж, тусалж чадахгүй байгаа юм чинь хүүхэд нь бас тиймэрхүү л хүн болно байх. Хорвоо бөөрөнхий тул хэзээ хэнд юу тохиолдохыг хэн ч хэлж чадахгүй. Харин бүгдээрээ охинд тусалж хөл дээр нь босгоцгооё.

Зочин (202.179.25.165)
2018-11-07 08:52:39
сайн сайхан яваа хүн бүр бусдэд өөрийнхөө амьдралыг хүсдэг бол ядаж хүүхдийг нь өрөвдөж чаддаг бол 1 нь ч болов сэтгэл нь хагас амгалан байх байх даа Үйлийн үр байдаг гэдгийг санах л хэрэгтэй

Зочин (103.194.176.114)
2018-11-07 08:44:12
Өшиглөсөн хүүхдийг нь адилхан хөлгүй болго

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 18:11:37 - Улс төр
“Делтамон Пу-Рон” инновацийн шилдэг бүтээлээр шалгарав
2018-11-14 17:50:10 - Улс төр
МАН-ын УЗ: МАН-ын бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Шар
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Шар
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна