М.Энхболд: УИХ тарах асуудлаар Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй

Түгээх    
2018-11-07 10:41:08 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө.

Хариунд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэжээ.

“Хариу өгөх тухай” албан бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.

"Танаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасны дагуу 2016 онд явагдсан Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ээлжит болон ээлжит бусаар нийт 8 удаа чуулж, Байнгын, дэд, түр хороод 583 удаа 529 орчим цаг, нэгдсэн хуралдаан 152 удаа 648 орчим цаг хуралдаж, улс орны чанартай эдийн засаг, нийгмийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд бие даасан 87 хууль, 549 хуульд өөрчлөлт оруулах тухай, 29 гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай, 52 хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль болон Улсын Их Хурлын 248 тогтоол, нийт 965 хууль, тогтоол батлан гаргаад байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлаас төсвийн сахилга батыг сайжруулах, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасаж, орлогоо нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчныг шинэтгэх чиглэлээр батлан гаргасан бодлого, шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр 2016 оны гуравдугаар улиралд -1.4 хувьд хүртэл буурч байсан эдийн засаг энэ оны гуравдугаар улирлын байдлаар 6.3 хувьд хүрч өссөн. Үүнээс уул уурхайн бус салбарын эдийн засаг 7.5 хувьд хүрч өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 9 сарын байдлаар 6.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2018 оны эхний 9 сард 241.7 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөцийн хэмжээ өмнөх оноос 2.3 дахин өсч, 3.0 тэрбум орчим ам.долларт хүрээд байна.

Олон Улсын Валютын Сангаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 5 дахь шатны үнэлгээг хийж, эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд Монгол Улсын төсвийн алдагдал, өрийн дарамт буурч, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан төдийгүй, зорилтот бүх тоон үзүүлэлт, шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн.

Монгол Улсын Их Хурлаас эдийн засаг, банк санхүүгийн салбараас гадна өрхийн орлого, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, 2018 оноос эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135.0 мянга орчим ээжид сар бүр 50 мянган төгрөг, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлсэн.

2018 оны хаврын ээлжит чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэр гаргасан бол 9 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлээд байна. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 720 орчим тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.

2017 оны намрын чуулганаар Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн албанд анх орох болон дэвшин томилогдох шалгуур үзүүлэлтийг өндөр болгож, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх журмыг нарийвчлан тогтоон, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгасан. Эдгээр зохицуулалтууд 1 сар гаруйн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.Таны саналд дурдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, дутагдалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс шийдвэрлэж, улмаар албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д зааснаар төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдана. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2019 оны төсвийг хэлэлцэн баталлаа.Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр заасныг анхаарах нь зүйтэй байна.Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье" гэжээ.

Г.ИТГЭЛ  



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 61

Үнэн (66.87.153.130)
2018-11-08 08:54:08
Миеэгомбын Энхболдгүй Монгол Улс болох байх ... Зүгээр зайлаад өгөөч ээ..

зочин (202.179.24.181)
2018-11-08 01:09:36
ЭНЭ ХҮН ХЭЗЭЭ ДАЛД ОРОХ ЮМ БОЛ

ЗОЧИН (59.153.115.105)
2018-11-07 22:07:25
ЗӨВХӨН ЖДҮДС-ИЙН ХӨРӨНГИЙН, 2019 ОНЫ БАТАЛСАН ТӨСВИЙН АСУУДЛААР УИХ ТАРАХ БҮРЭН ҮНДЭСТЭЙ.

GEGEEN (66.181.180.79)
2018-11-07 17:03:25
ene hun mongol hun mun uu

Хулгайч (150.129.143.77)
2018-11-07 16:10:04
Энхболдын хулгайлах асуудлыг зааж зааварласан хүн чинь Энэбиш Тэрбиш гэдэг эцэг болсон хүн бий шүү дээ харин тэр хүн зайгаа таьж өгч энэ хулгайч гаарч байхгүй юу одоо бол энэ ч биш тэр ч биш болсон асуудал үхсэн хүн үг хэлэх биш Жаргалан гэж орон сууцны хотхон байдгийг ард түмэн мэдэх байлгүй энэ бол зөвхөн эхлэл жаргалан биш зовлон хотхон удахгүй болно доо Ард түмэн нүд чих гар хөл байдаг юм шүү сайнд ч мууд ч хоолоо зов идэцгээе МАН-ынхаан одоо жоохон завсарла идэх уухаа уухаараа хүн ална идэхээрэй олныг бухимдуулна та нарт юуч гэлтэй билээ дээ Шинэ баян цээж өвчтэй Хуучин баян хулгуу өвчтэй гэж Арайл дэндэж байна даа Хүрэл Сүхээ сүх болгоноор мод цавчихгүй шүү Сүх болгоноор хүн цавчихгүй шүү юуч гэхэв дээ сүх бол хүн биш сүх бол багаж

Зочин (64.119.22.12)
2018-11-07 15:51:19
Ooroo bultarjih bha geed yu gej taraahaw

Зочин (103.26.194.154)
2018-11-07 15:42:04
vxer turxtei panda xocntoi lyyxaan xemeex byxandai Mi.enxold snooxyyztai xyyli jyrmaar xaritsaad xereggvi xyrdan tonilgoj ard olnii nyryy teniij amar taivan baimaar baix yum yacan tsaicnixcan lvd ve panda cnadxiicen baixad ard tvmen ogt gasnyydaxgvi magnai n teniix bolno er n bol jijig gar svvdee bac ter dambiin xisngeetei n nydrax xeregtei kill em all

Зочин (150.129.143.77)
2018-11-07 15:06:12
Энхболдын ард болон өмнө нь хэн хэн яаж далчигнаж байдгийг бас баримтаар мэдэж байгаа шүү муу хулгайч нарыг бүгдийг эднэ шүү Монгол хэвээр үлдэнэ та нар эсэргүүцэгч нартай тэмцээд хэрэггүй ээ одоо боль 1990 оны МАХН-н УТТ-ны шийдвэрийг сана ХүрэлСүхбатар нар эхлүүлж эхэнд сүүлд, гэхдээ 1удаа хоол идэхэдээ ямарч хүн 2 порц иддэггүйг сана Тэнэг биш бол давхар хувцас өмсдөггүйг бас мэд яаасан их шунал вэ МАН- хаан одоо больдоо

Зочин (150.129.143.77)
2018-11-07 15:06:10
Энхболдын ард болон өмнө нь хэн хэн яаж далчигнаж байдгийг бас баримтаар мэдэж байгаа шүү муу хулгайч нарыг бүгдийг эднэ шүү Монгол хэвээр үлдэнэ та нар эсэргүүцэгч нартай тэмцээд хэрэггүй ээ одоо боль 1990 оны МАХН-н УТТ-ны шийдвэрийг сана ХүрэлСүхбатар нар эхлүүлж эхэнд сүүлд, гэхдээ 1удаа хоол идэхэдээ ямарч хүн 2 порц иддэггүйг сана Тэнэг биш бол давхар хувцас өмсдөггүйг бас мэд яаасан их шунал вэ МАН- хаан одоо больдоо

Зочин (220.213.23.254)
2018-11-07 15:04:44
Энэ хүний 60 тэрбумын асуудал юу болсон бэ? Хэн нь өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч вэ? Хэн нь өнөөдөр Монгол улсын эзэн хаан бэ? Монгол улс хэдий удаан тусгаар улс байх вэ?

zochin (150.129.143.77)
2018-11-07 14:57:38
Энболдоо одоо бльдоо чиний хийж байгаа бүхэн чинь хүнд муухай харагдаж байна Чиний ээжтэй чинь хамаарал бүхий Шилао овогт Солонго ҮХЦ-д очоо биздээ чиний яс махны чинь тасархай ш дээ ард түмэн сохор биш шүү ҮХЦ-д ТӨХ-ны дарга байсан хүн түүнийг зайлуулаад орлож байсан хүн 2 гишүүнээр сонгогдоо биз дээ тэднийг яах гэж ҮХЦ-н гишүүн болгож хуулийн хамгаалалтанд 6 байлгаж байгааг мэдэж байгаа шүү ТӨХ хэдэн онд хэн гэдэг хүн орлож байхдаа татан буулгалаа Архивт орсон баримт яаж будилж орсонийг Захиргааны хэргийн шүүхэд та нарын дэмжиж оруулсон Одмаа шүүгч мэднэ л дээ насаараа өндөр цалинд түүнийг хийсэн юм чинь яаж хэлэх билээ Хулгайч нараа та нарыг бүгд мэднэ шүү

Зочин (202.21.106.121)
2018-11-07 14:53:26
Tiimee ih huraliin darga tanii helsenchlen asuudliig tuhai bvrt n shiidej bgaa gelee vneheer sain shiidej bgaan bn lee gehdee haramsaltai n ard tumnii tuluu bish ih hural zasgiin gazariin gishuudiin tuluu uuriig chin toiron hureelj bgaa zusarch darga nart sain vilchleed hungululttee zeel bolon alban tushaalaa urvuulan ashiglahad n tusalj bgaag n harj bn aa harin Ard tumnii hvsel bol ta bolon ta nar ih huraliig sain duraaraa taraaj zasgiig zuv shudraga ybuulahiig hvsej bgaa erunhiilugchin bodlogiig demjij bn aa

Zochin (166.216.157.93)
2018-11-07 12:42:25
Zov zov

Зочин (66.181.190.20)
2018-11-07 12:40:56
М.ЭНХБОЛД ГЭДЭГ ЭНЭ ХУН Л ОНООГИЙН МОНГОЛЫН ДАМПУУРАЛ ЗАСГИЙН ЗАВХРАЛЫН ЭХ УНДЭС ШУУ. ЭНЭ ХУЛГАЙЧААС САЛАХГУЙ Л БОЛ ХЯМРАЛ БИШ ДАМПУУРАЛ БОЛНО ШУУ

zochin (27.123.213.42)
2018-11-07 12:32:33
Mongolchuudaa tur bujignaj ehelbel tani amidral doroitono, alivaa zuild setgelin huurluur bus tungaaj bodoj baildaa.

ЗОЧИН (202.131.233.190)
2018-11-07 12:31:56
1992 ОНООС ХОЙШХИ ТАРЖ, ОГЦРОХДОО ТУЛТАЛ НЭР ХҮНДЭЭ АЛДСАН УИХ, ЗГ БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД, ОФФШОРЧИД, МАФИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДЭЭС БҮРДСЭН ЭНЭ УИХ, ЗГ МӨН БОЛОЙ.

Иргэн (202.179.31.88)
2018-11-07 12:31:32
УИХ огцор.

Иргэн (202.179.31.88)
2018-11-07 12:31:32
УИХ огцор.

Иргэн (202.179.31.88)
2018-11-07 12:31:32
УИХ огцор.

Зочин (122.201.25.46)
2018-11-07 12:26:14
ЭНЭ ИХ ХУРАЛ ТАРАХ ЦАГ НЬ БОЛЛОО.

Зочин (43.228.129.49)
2018-11-07 12:17:30
Ми-г буудаж алах хэрэгтэй. Эс бөгөөс хэзээ ч засрахгүй хулгайч.

Зочин (43.228.129.49)
2018-11-07 12:17:28
Ми-г буудаж алах хэрэгтэй. Эс бөгөөс хэзээ ч засрахгүй хулгайч.

Арөй арай (122.201.22.226)
2018-11-07 12:11:53
Тэ1 мэлгэр намаа яаж бузарласан нь ил боллоо улс орныг дээрэмчдээрээ яаж тонуулав иргэд харлаа тэрэнд ичих нүүр нэр нүүр зарчим ёс зүй гэж үнэндээ алга. Зүгээр л мөнгө хөөсөн буруу замаар орсон тийм л юм байна. Юун нам вун зарчим вун иргэд юун улс орон түүний хувьд энэ бүгд түй май л болтой

Арөй арай (122.201.22.226)
2018-11-07 12:11:53
Тэ1 мэлгэр намаа яаж бузарласан нь ил боллоо улс орныг дээрэмчдээрээ яаж тонуулав иргэд харлаа тэрэнд ичих нүүр нэр нүүр зарчим ёс зүй гэж үнэндээ алга. Зүгээр л мөнгө хөөсөн буруу замаар орсон тийм л юм байна. Юун нам вун зарчим вун иргэд юун улс орон түүний хувьд энэ бүгд түй май л болтой

п (66.181.160.89)
2018-11-07 12:10:54
энхболд хятадын талд бгаа монголын тѳр энэ хүнээс салаасай удахгүй хятадын колони болно яана даа бидний хойч үе зовно доо

Зочин (43.242.243.175)
2018-11-07 12:10:44
Www.judo.mn

Зочин (66.181.170.229)
2018-11-07 12:10:24
ard tumen gudamjindaa garah tsag ni boljee en muusain novshnuudiig harah yum bol hudlaa yum bna

Зочин (66.181.170.229)
2018-11-07 12:10:15
ard tumen gudamjindaa garah tsag ni boljee en muusain novshnuudiig harah yum bol hudlaa yum bna

Зочин (210.106.211.49)
2018-11-07 12:02:03
Ийм жижигхэн бодолтой, аминчхан үзэлтэй улс төрчдын гарт орсон энэ монгол улссөнөтүгэй, ирээдүй хойч үе маань шинэ Монгол улсыг шинээр сэргээн босгох болтугай. Монгол улсын гал голомт үүрд мандаг бадраг.

Зочин (210.106.211.49)
2018-11-07 12:02:02
Ийм жижигхэн бодолтой, аминчхан үзэлтэй улс төрчдын гарт орсон энэ монгол улссөнөтүгэй, ирээдүй хойч үе маань шинэ Монгол улсыг шинээр сэргээн босгох болтугай. Монгол улсын гал голомт үүрд мандаг бадраг.

Зочин (210.106.211.49)
2018-11-07 11:58:41
Ийм жижигхэн бодолтой, аминчхан үзэлтэй улс төрчдийн гарт орсон энэ монгол улс сөнөтүгэй, ирээдүй хойч үе маань шинэ Монгол улсыг шинэээр сэргээн босгох болтугай. Монголын гал голомт үүрд мандан бадраг.

Songogch (117.136.3.21)
2018-11-07 11:54:03
Tultal.n hariulsan bna da.Nuguu bichig useg medehgui gar.n unshad oilgohgui de.I.m hun tolgoi deere tavih gej tui lalar.

Songogch (117.136.3.21)
2018-11-07 11:53:36
Tultal.n hariulsan bna da.Nuguu bichig useg medehgui gar.n unshad oilgohgui de.I.m hun tolgoi deere tavih gej tui lalar.

Songogch (117.136.3.21)
2018-11-07 11:53:20
Tultal.n hariulsan bna da.Nuguu bichig useg medehgui gar.n unshad oilgohgui de.I.m hun tolgoi deere tavih gej tui lalar.

Зочин (202.179.31.6)
2018-11-07 11:52:24
Ene Mie Enkhbold-d eh oronoo gh setgel ogt bhgui. Ulaanbaatar hot-g har!!!!!!!!!!!!!! Utaa, gazryn asuudal, usny asuudal, hot tolovloltyn asuudal.... Ene hun hotyn mer bhdaa Ulaanbaatar hotoo geh setgel bsan uu???? Odoo Mongol Ulsaa geh nuu!!!!!!!!!!!! Yosoti TOM ENDUUREL!!!!!!!!!! Ene chuluun zurhtei hun!!!!!!!

Зочин (202.179.31.6)
2018-11-07 11:50:00
ENE 60 terbum-n UIH tarah ni zov!!!!!!!!!!!!!!! Mie Enkhbold guyai odoo boli!!!!!!!!

Зочин (202.126.88.48)
2018-11-07 11:46:13
Монгол оо гэсэн сэтгэл байвал дотор гадар ямар хамаатай юм бэ халх монголчууд өөрсдөө л монголын газар шороог худалдаад байна шүү дээ!!!

иргэн (103.50.206.62)
2018-11-07 11:44:32
Зөв хариу өгсөн байна.Харин одоо Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ярих цаг болжээ.Гарсанаасаа хойш эв нэгдлийг хангуулах биш эвдэлцүүлж л байна.Өөрөө жинхэнэ үндсэн хуулиа дэвсэж байгаа хүн Ерөнхийлөгч энэ нөхөр өөрийн асуудал яригдах болохоор ЖДҮСан гэж асуудал оруулж ирээд хүмүүсийн анхаарлыг тэрлүү чиглүүлээд байгаад бусад нам эвсэл холбоо ТББ байгууллага анхаараачээ.Эх оронч эв нэгдлийг хангагч яавч биш байна шүү таминээ.Төрийн эргэлт хийхийг оролдвол өөрөө гэмт хэрэгтэй болно биздээ.Төрийн эрх барих дээд байгууллагаараа оролдвол төрийн эргэлт болно л гэсэн үг шүү дээ Ерөнхийлөгчөө.

zochin (103.26.193.238)
2018-11-07 11:44:12
Enkhboldod 2022on haragdahgui bna

Zochin (202.21.105.186)
2018-11-07 11:41:53
Manai ulsiig biikhgui bolgoj, khamag bayalagiig idej uuj bgaa khumuusiin tald Enkhbold baigaad baigaad l khamag uchir bgaad ard tumen mini oilgooroi.

Зочин (202.126.88.48)
2018-11-07 11:41:13
Тэнэг зи Энхболдод дүрлүүлсэн үхэр Женко өлсгөлөн зарлаж тэнэгтэх байхдаа!!!

Зочин (66.181.160.61)
2018-11-07 11:37:18
Дотор хүний дотуур тамираа гаргаж байгаа юм.лаларын хужаа хэзээ далд орон до

Зочин (64.119.21.151)
2018-11-07 11:37:18
ЭНХБОЛДОО МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ МАЙ ЧИНИЙ ХҮССЭНЭЭР БОЛОХГҮЙ АРД ТҮМЭН БИД ШИЙДЭХ БОЛНО БОСОХ БОЛНО ХАРЖ Л БАЙГААРАЙ 20,ОНД МАН ГЭЖ НАМ ТӨРД Л БАЫХГҮЙ ГЭДЭГЭЭ АРД ТҮМЭН ХЭЛЖ ЭХЛЭЖ БАЙГААН ЁСТОЙ ГОЁ МАН ТӨРД БАЙХГҮЙ БОЛНО МАЙ САЛААВЧ ЭНХБОЛД АХАА МАЙ

Зочин (64.119.21.151)
2018-11-07 11:37:18
ЭНХБОЛДОО МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ МАЙ ЧИНИЙ ХҮССЭНЭЭР БОЛОХГҮЙ АРД ТҮМЭН БИД ШИЙДЭХ БОЛНО БОСОХ БОЛНО ХАРЖ Л БАЙГААРАЙ 20,ОНД МАН ГЭЖ НАМ ТӨРД Л БАЫХГҮЙ ГЭДЭГЭЭ АРД ТҮМЭН ХЭЛЖ ЭХЛЭЖ БАЙГААН ЁСТОЙ ГОЁ МАН ТӨРД БАЙХГҮЙ БОЛНО МАЙ САЛААВЧ ЭНХБОЛД АХАА МАЙ

Зочин (64.119.21.151)
2018-11-07 11:37:18
ЭНХБОЛДОО МАЙ САЛААВЧ МАЙ МАЙ МАЙ ЧИНИЙ ХҮССЭНЭЭР БОЛОХГҮЙ АРД ТҮМЭН БИД ШИЙДЭХ БОЛНО БОСОХ БОЛНО ХАРЖ Л БАЙГААРАЙ 20,ОНД МАН ГЭЖ НАМ ТӨРД Л БАЫХГҮЙ ГЭДЭГЭЭ АРД ТҮМЭН ХЭЛЖ ЭХЛЭЖ БАЙГААН ЁСТОЙ ГОЁ МАН ТӨРД БАЙХГҮЙ БОЛНО МАЙ САЛААВЧ ЭНХБОЛД АХАА МАЙ

Зочин (103.29.144.116)
2018-11-07 11:36:03
Зөв

Зочин (66.181.188.36)
2018-11-07 11:36:01
Миеэ баба гаас салахгүй бол манай улс мөхнө

Энхболд (66.181.160.61)
2018-11-07 11:34:56
Энхболд гэж хэдэн үeээрээ нэр нүүрээ түмэнд барсан нөхөр энэ намыг ч үнс шороотой хольж дуусгаж байна да хөөрхий.хожим үр хүүхэд нь яажшүү энэ оронд амьдарна үүнийг л манайхан бодож явмаар байгаа юм .нэг ёсондоо эд нар нар чинь үр хүүхдийнхээ буян заяаг идэж явдаг харалсан дотортой хүмүүс шүү.

Зочин (202.21.106.159)
2018-11-07 11:32:40
Ануус хулгайч нар арзагнаад ходлоод эхэллээ шуу ард тумээн бодолтой л байгаарай

zochin (202.9.43.246)
2018-11-07 11:26:00
zuv

aрд (122.201.22.112)
2018-11-07 11:21:26
УИХ өөрсдөө тарна гэж байхгүй,мөн засгийн газраа тогтвортой байлгах үүний дараа 20 онд мад тавих хэрэгтэй Баасанхүү мэтийн малнууд юу ч мэдэхгүй үхсэн Эрдэнэтчууд чамаас хариугаа авна.

иргэн (59.153.113.239)
2018-11-07 11:19:45
ЭНХБОДЫГ ДЭМЖДЭГ ШҮ

Зочин (43.242.243.203)
2018-11-07 11:16:08
Зөв

Зочин (202.21.106.166)
2018-11-07 11:09:44
МИ ЭНХБОЛД ард түмний дайсан

Зочин (119.40.98.162)
2018-11-07 11:09:01
Эд нар өөрсдөө тарна гэж хэзээ ч байхгүй ээ олон түмэн нэгдэж чадвал л тараана өөр зам байхгүй

Зочин (202.21.106.159)
2018-11-07 11:09:00
Муу хулгайч ялныг чи л гаргаж ирсэн шуу чи оороо наад жонхууныхаа учрыг олоорой монголд ямар их гай тарьснаа ойлгож байнуу

Зочин (139.5.216.57)
2018-11-07 11:03:17
Тарсан дээрээ эд нараас юу ч гарахгүй цаашаа бүр дордоно

тогтох (202.21.100.210)
2018-11-07 11:02:23
УИХ тарах нь ч юу бол тогтвортой ажиллуулаад дараа нь сонгуулиар дүнгээ тавих нь зөв байхөө Улс орны ЭЗ сэргээд байгаа гэсэн тоон үзүүлэлт гараад байх юм тэгээд яагаад эв нэгдлийг илэрхийлэгч маань тараах гээд байна. Үүний цаана их юм бий шүү...

Зочин (202.170.80.25)
2018-11-07 11:01:50
Энэ бухандайг зайлуулахгүйгээр энэ бүх ялзарсан авилга, албан тушаал худалддаг байдал хэзээ ч арилахгүй ээ. Зайлуулах ганц арга нь УИХ тарах

Зочин (202.55.191.130)
2018-11-07 10:55:02
Монголын ард түмний сайн сайхнаас улам бүр холтгосоор байгаа УИХ тар

Зочин (43.228.130.175)
2018-11-07 10:54:49
Оо муу омхий гахай чинь энэ ямар чиний хувийн улс юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа