Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

Түгээх    
2018-11-07 12:54:12 - Нийслэл

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн  барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө  үзүүлж, үйл ажиллагаа явуулж байсан барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоож, орчиндоо агаар хөрсний бохирдол учруулдаг барилгын материалын ил задгай худалдааг хориглон, ил задгай хоол хүнс, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгажээ. 

100 айл дах барилгын материалын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:

Бизнес эрхлэгч бид Зуун айлд дахин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна. Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа" гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга "Юуны өмнө бид 100 айл орчимд агаар хөрсний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс  100 айл орчмыг  НГА, НХТЕГТ-тай хамтран тохижуулах,  400 автомашины зогсоол, явган хүний зам, дугуйн зам бүхий дөрвөн эгнээ иж бүрэн авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ. Авто замын зураг төслийн ажил хийгдэж дууссан. Харин  барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тухайд би Налайх руу нүүлгэх асуудлыг урьдал болгохгүй гэдгийг өмнө нь ч хэлж ярьж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад ажил эхлэхтэй зэрэгцэн дараа дараагийн ажлуудын төлөвлөгөө гарч ажиллана. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүйгээр та бүхэн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байж болно" гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байгаа" гэдгийг мэдээлэв.

Зуун айлд төвлөрч байсан барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр  гарсан.  Уг ажлын хүрээнд төв замаас Налайхын үйлдвэр технологийн парк  хүртэлх 4.6 км хүнд даацын автомашин явахад зориулсан автозамын барилгын зургийн ажлыг дуусгаж, эхний санхүүжилт болох 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн авто замын барилгын ажлыг эхлүүлжээ. Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр бий болж, барилгын материалын зах, тээвэр ложистик  төв бий болох давуу талтай юм.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА