Д.Жаргалсайхан: Үнийг зохицуулна тэвэрч болохгүй модыг тэврэх гэж оролдохтой адил боломжгүй зүйл

Түгээх    
2018-11-07 15:30:13 - Эдийн засаг

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Шатахууны үнэ өссөнийг иргэд эсэргүүцэж, жагсаж байна. Яг энэ үнийн өсөлтийг та эдийн засагч хүний хувьд тайлбарлаач. Иргэдийн хэлээд байгаа шиг шууд зохицуулах боломж байна уу?  

-Угаасаа зохицуулж болохгүй зүйлийг популист улстөрчид зохицуулахыг оролдсон. Ер нь бол төрд мөнгө байхгүй. Төрд зөвхөн ард иргэдийн мөнгө л бий. Тэгэхээр машин унадаггүй бүх иргэдийн мөнгөөр машин унадаг хүмүүст хямд бензин өгч эхэлсэн. Машинтай хүмүүс хямд бензин авна, зөрүүг нь нөгөө хүмүүсээс авч өгсөн байхгүй юу. Энэ нь өөрөө тэвэрч болохгүй том модыг тэврэх гэж оролдсонтой адилхан болчихоод байгаа юм. 2012 оноос хойш яг ийм үйлдлийг хийх гэж оролдсон. Махны нөөц бүрдүүлнэ, гурилын үйлдвэр барина гэх зэрэг янз бүрийн үг, үсгийн дор Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд 5.4 их наяд төгрөг гаргасан. Үүнээс барилга, ипотек хоёрыг эс тооцвол 1.2 их наяд төгрөгийг бүх төрлийн үнийг барихад зарцуулсан. Үүн дотроо 226 тэрбум төгрөгийг 0.9 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулаад, нөгөөдүүл нь 3-4 хувийн хүүтэйгээр цааш нь нефть импортлогч 14 компанид өгсөн. Үр дүнд нь үнэ дахиад л өссөн. Тэгэхээр барьж болохгүй юмыг барихын төлөө нийтийн мөнгийг зарцуулахгүй байх нь хамаагүй үр дүнтэй байна.

-226 тэрбум төгрөг гэдгийг тодруулъя. Хэдий хэр хугацаанд зарцуулсан мөнгийг та хэлж байна вэ?

-2012-2015 оны хооронд зарцуулсан мөнгө. Энэ нь хямд зээл авсан компаниудад л ашигтай байсан. Яаж хэрэглэснийг нь мэдэхгүй. Банк бус санхүүгийн байгууллагатай ч байсан юм билүү. Эсвэл банкууд дээрээ хүүг нь өсгөсөн ч юм билүү, мэдэхгүй. Ер нь төр засаг иймэрхүү зүйл хийх тусам банкны хүүг өсгөөд байгааг сүүлийн үеийн үйл явдал баталж байгаа.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэр дундаа шатахууны үнийг тогтвортой байлгах гэж оролдох нь таны бодлоор буруу юм байна, ямар ч үр дүнгүй гэсэн үг үү?  

-Энэ түр зуурын үр дүн л өгч, хүмүүст зах зээлийн талаар буруу мэдээлэл өгдөг. Иргэдийн хувьд төр засаг ингээд л хянаад явчих юм байна гэж ойлгодог. Гэтэл тийм боломж байхгүй шүү дээ.

-Гэтэл зарим талаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зөвхөн шатахуун, бензиний үнэ дээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ. Эдийн засаг сайжирч, гадаад зах зээлд үнэ буурч эхэлтэл ийм хөтөлбөр байх хэрэггүй гэж үү?  

-Хэрэггүйгээс гадна хортой байна гэж үзэж байна. Энэ зах зээлийн хүлээлтийг өөр болгож байна. Нефть импортлогч компаниудыг улстөрчидтэй лобби хийхэд л хэрэг болж байна. Үндсэндээ лобби хийсэн, лоббинд орсон хоёр хүнд л ашигтай байхгүй юу. Бидэнд ямар ч ашиггүй. Хэрэглэгч аливаа юмыг бодитой үнээр нь л худалдаж авч байж, тэр чинь зах зээл болно. Ер нь бол Монгол Улс зах зээлийн эдийн засаг руу шилжиж байгаа гэдгийг мартсан хүмүүс бол манай улстөрчид болчихоод байна.

-Гэхдээ зарим микроавтобус багахан газарт 1000 төгрөгөөр яваад эхэллээ.  Иргэдэд хэцүү байна шүү дээ, одоо тэгээд яах юм бэ?

-1000 төгрөг удаан авахгүй. Яагаад гэвэл яваандаа олон хүн тэр микроавтобусанд суухаа болино. Тэгээд үнээ буулгахаас өөр сонголтгүй болно. Бензиний үнийг өсгөөд байгаа шатахуун түгээх станцуудыг ч бас тэр чигт нь орхичих. Тэртээ тэргүй хэт өндөр үнэ тогтоогоод эхлэхээр нийт борлуулалт нь буурна. Борлуулалт буурахаар эргээд үнээ бууруулахаас өөр сонголтгүй болно. Энэ бол зах зээлийн хууль юм. Үнийг чөлөөтэй тавьж өг. Тэрэнд тохируулж хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээг хангана. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Заавал мөнгө өгөх гээд байгаа юм бол тэр мөнгийг нийтийн тээвэртээ өгчихвөл харин нүдээ олсон хэрэг болно. Нэг их том машинд нэг хүн суучихаад нэг цаг яваад байх шаардлага юу байна аа. Бүгдээрээ нийлээд, нийтийн тээврээ сайжруулаад, нийтийн тээврээрээ явъя л даа. Тэгээд гол гудамжууддаа автомашины зогсоол гэх зэргийг сайжруулаад, хотын төв рүү орохоор тодорхой төлбөр төлдөг байя. Дэлхийн бүх оронд ийм л байдаг шүү дээ. Юм үнэнээрээ л байх ёстой. Энэ нь явж явж иргэдэд хамгийн ашигтай байх юм. Тэр микроавтобус удахгүй үнээ буулгана.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: МҮОНТ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

Зочин (103.212.118.63)
2018-11-08 07:59:39
Монголчууд минь ээ.юунд хэрэлдэж муудна вэ.хүн бүр өөр өөрийн бодлоо зөв гэж бодно.бид өөр зүйлийн талаар маргаж мэтгэлзээсэй.Ард түмний татварын мөнгийг хувааж идэж Бонд гэж мөнгө угааж наргиж байхад биднийг БЕНЗИН гэж төөрөгдүүлээд хэсэг бүлэг хүмүүс шоу хийгээд явж байна.Эхлээд бид энэ идэж уусан тарган улс төрчдийн нэгдэж тэмцээгүй бол аль ч улс төрийнхөө бүгд хуурамч.Өнөөдөр харин шудрага ёсны салхи үнэртэж байна.жжахан томоор сэтгэж алс харцгаая.Зөвийг дэмжиж буруутай тэмцлээ нэгтгэе

Зочин (103.26.195.56)
2018-11-08 00:20:43
Тэгээд өөрөө автуусаараа яаваач. Худлааштээ Битгтй шаа

зочин (66.181.176.139)
2018-11-07 21:35:22
Жагаа угаасаал үнэн зөв юм яриад байдаг шүүдээ.Хүний гар харсан юу шидэж өгөх бол гэж дагаж гүйдэг нохой шиг зангаа өөрчлөх хэрэгтэй.

зочин (182.160.0.56)
2018-11-07 19:21:38
дэлгүүр ороод л машинтай хүмүүсийн бензины үнийг төлөөд гэлдэрч яваа юм байна шүү тэгэхээр бензины үнэ буулга гэж жагсах нь тэнэглэл юм

зочин (182.160.0.56)
2018-11-07 19:16:53
дэлгүүр ороод л машинтай хүмүүсийн бензины үнийг төлөөд гэлдэрч яваа юм байна шүү тэгэхээр бензины үнэ буулга гэж жагсах нь тэнэглэл юм

зөнд нь хаяхаас өөр сонголт алга (202.72.247.14)
2018-11-07 18:44:30
зах зээлийн бодит үнэ тогтоох тухай яриад бйана

Зочин (66.181.161.29)
2018-11-07 18:37:22
Би машинаа унахгүй байгаа.Утас дээр автобус хаана явааг хараад ажлаа зохицуулаад болж л бна.

Зочин (66.181.179.202)
2018-11-07 18:17:14
НИК ээ буцааж улсдаа ав Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр Отгонбилэг Оюунгэрэлтэй нийлж авсан тэр үед Оюунгэрэл авгай тийм их мөнгөтэй байсан юмуу.

Зочин (80.83.235.10)
2018-11-07 17:50:59
Жагаа тэнэгээ бензин нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгддэг шүү дээ .Чи тэр бүдүүн мод шиг болоод урагчихсан бинзений мафиуттайгаа тэврэлцээд хэвт !!!

2018-11-07 17:50:58
Жагаа тэнэгээ бензин нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгддэг шүү дээ .Чи тэр бүдүүн мод шиг болоод урагчихсан бинзений мафиуттайгаа тэврэлцээд хэвт !!!

Зочин (66.181.190.20)
2018-11-07 17:32:20
О.СОДБИЛЭГ Ж.ОЮУНГЭРЭЛ ГЭДЭГ 2 МАФИЙН ТОЛГОЙЛОГЧИДТОЙ ХАРИУЦЛАГА ЯРЬ. ООР ХЭНТЭЙ Ч ЯРИАД ХЭРЭГГУЙ. ЗАСАГ ТЭР ТУСМАА У.ХУРЭЛСУХ Ч ЖИЖИГДЭНЭ

Зочин (103.57.95.185)
2018-11-07 17:11:23
ХӨДӨӨ СУМЫН ТӨВИЙНХӨН ХҮҮХДЭЭ ХҮРГЭЖ ӨГНӨ ГЭЭД МАШИН АВДАГ БОЛСОН БАЙНА.МОНГОЛЧУУД БАЯН БӨГӨӨД ЦАМААН БАЙНА ӨӨ.

Зочин (202.9.43.135)
2018-11-07 16:32:59
Jargalsaikhan ediun zasagchtai sanal neg baina. Ankhnaasaa zakh zeeliin jamaar uniig yavuulakh baisan jm.

Зочин (202.170.68.162)
2018-11-07 16:29:29
Чааваас хүмүүс бензиний үнэ гэдгийг приус унах, эсхүл автобусанд суух гэдэг сонголт хэмээн ойлгодог бололтой. Монголын бүх бараа, үйлчилгээний суурь өртөг гэдгийг нь мэддэггүй юмуу, мэдэн будилдаг юмуу? Шатахууны үнэ өсөхийг хэн ч эсэргүүцээгүй. Гол нь замбараатай өсгө, хяналтгүй, зохицуулалтгүй, бодлогын алдаа гаргаад байгаад л иргэд бухимдаж байна. Бензиний үнэ чиний хэрэглэдэг бүх барааны үнэд нөлөөлдөг, чиний үйлчлүүлдэг бүх газрын зардлыг өсгөдөг учраас чамайг нүцгэлдэг гэдгийг ойлгодоггүй малнууд юм байх даа

zochin (150.129.141.158)
2018-11-07 16:21:21
Hamgiin amarhan arga bol zunii sar gartal avtobusandaa suutsagaay.teheer kolonkuud unee buulgaad. Zarim ni dampuurah bailgui dee.

зочин (202.179.31.108)
2018-11-07 16:01:09
Жагаа бодитой юм хэлээд байна шүү дээ. Төрөөс үнийг хатуу барина гэх юмуу үнэ тогтворжуулна гээд АНам засгийн эрх барьж байх үед яалаа хэдэн арван тэрбум төгрөг шатахуун импортлогчдод өгөөд шатахуун хямдарсан юмгүй байж байгаад өсөөд эхэлсэн,нөгөө өгсөн мөнгөө салхинд хийсгэсэнтэй адил болсон нь знэн энэ нь гашуун туршлага,харин ШӨТГазраас шатахууны үнэ ямар үндэстэй байна уу гэдгийг шалгаж иргэддээ хэт өндөр үнээр ашгаа бодож шахаж байгаа бол түүнийг төрийн зүгээс хянаж болох юм.Жагсагчид хийл ажлаа,нервээ барж юу хийнэ,ямарч нэмэргүйш дээ.

2018-11-07 16:01:08

Зочин (202.21.96.212)
2018-11-07 15:56:17
УТОПИ ЯРЬСААР. МАРГААШ ШАТАХУУНЫ ҮНЭ 5000 ТӨГРӨГ БОЛБОЛ ЗҮГЭЭР ҮҮ? ТЭГВЭЛ ЭДИЙН ЗАСАГТ ЯГ ЮУ БОЛОХ БОЛ? ТУРШИЖ ҮЗЭХ ҮҮ? ИНГЭЖ ХИЙСВЭРЭЭР БУРЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ГАДААД ҮНЭ ӨСӨӨД ДОТООД ҮНЭ ӨСӨХ ДАРАМТ НЭМЭГДЭЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА. ГЭХДЭЭ ЭНД ЧИНЬ ЗӨНДӨӨ БОДЛОГЫН АЛДААНААС БОЛООД ДОЛЛАР СУЛРААД, ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨӨД, ИРГЭД ЯДУУРААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТА НАР БҮХ МАШИНТАЙ ХҮНИЙГ АЖИЛГҮЙ, ЛУЙВАРЧИН ГЭЖ БОДДОГ ЮМ БИШ БИЗДЭЭ? 21 АЙМАГ, 330 СУМДАД ХҮНС, ШАТАХУУН, БАРАА ТЭЭЖ БАЙГАА ТЭЭВРИЙГ ЮУ ГЭХЭВ? ИНФЛЯЦИ ГЭЖ МЭДЭХ ҮҮ? ИНФЛЯЦИ ОГЦОМ ӨСӨХ НЬ ХЭНД САЙХАН ГЭЖ? ИНФЛЯЦИЙГ ЗОХИЦУУЛ ГЭЖ ТӨР БАЙДАГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ УТОПИ ЖАГАА?

Зочин (202.179.27.52)
2018-11-07 15:54:22
Үнэн үг байна шүү.Машингүй 50-60 жил амьдраад л ирсэн,одоо автобусанд суухгүй нэг нэг ямбий зайдагнах болж.Зах зээл бол өөрөө өөрийгөө зохицуулж байдаг жамтай.Ард түмэн заавал болохгүй юманд бүү дурла.Одоо хаа л бол пиг машин.60,70,80-аад онд Яаманд 5 хүн л Газ-24 гэдэг машин унаж байлаа.Бусад нь автобус явган.Одоо тийм бай гээгүй.Гэхдээ тэр үнэтэй бензинийг нь авахгүй буулга,зардлаа хэсэг хэмнэ,өөрсдийнхөө залхууг бага зэрэг засч эртхэн автобуанд сууцгаая.

Зочин (103.212.116.105)
2018-11-07 15:51:42
Бүх улсад шатаахуун төрөөс их бага хэмжээгээр зохицуулдаг.Тэгээд бүх юмны үнэ өсөөд байх уу яахав уу

ХЭНТИЙ АЙМГААС (202.9.42.198)
2018-11-07 15:50:48
САНАЛ НЭГ БАЙНА. ХУДАЛДАН АВАГЧИД БУЮУ МАШИНТАЙ ХYМYYСИЙН ДИЙЛЭНХИ НЬ ЗYГЭЭР Л ХЭСЭЭД СУРЧИХСАН НЬ ХУДЛАА БИШ!!!! ХУВЬ ХYН ЕЕРИЙНХЕЕ ЗАРДЛЫГ ХЯНАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ЕНЕЕДЕР БЕНЗИНЫ YНЭ 1500 ТЕГРЕГ БОЛГО ГЭСЭН ЦААС НААЧИХСАН ОРДОН ГОРООЛЖ ЯВНА ЛЭЭ. УГ НЬ ХЭН Ч ХЯМД БАЙГААСАЙ Л ГЭЖ БОДНО. ГЭТЭЛ YНЭ БYРДЭЛТИЙН ЯМАР Ч МЭДЛЭГГYЙ НЕХЕД ЗYГЭЭР Л ШААРДАНА ГЭДЭГ БОЛ ЯГ НАРИЙНДАА ШАНТААЖ . ТYYНИЙ ОРОНД НЭГ ХОЕР ЕДЕР БЕНЗИН АВАХАА БОЛИОД YЗ Л ДЭЭ!!! ТЭГЖ БАЙЖ БЕНЗИН ЗАРАГЧИД ЧИНЬ ТОГТООСОН YНЭ НЬ ХЭРХЭН НИЙЦЭХИЙГ БАС МЭДРЭНЭ. ТЭГЭЭД Ч МАНАЙД ЭЛДЭВ ОЙ БАЯРААР ЗАД ЗЯМДРАЛ НЭРТЭЙ 10-50.70.80% ТИЙМ Ч БАРАА ХЯМДАРЛАА ГЭЭД БYГД ОРИЛООД СYЙД БОЛДОГ УЧРЫГ ОЙЛГООЧ!!!!! НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШАТАХУУНЫ YНЭ ДЭЭР ЖИНХЭНЭ БОДЛОГО БАЙЖ БОЛНО.. БУСДЫГ ЖАРГАЛСАЙХАН ХЭЛЧИХСЭН БАЙНА ШYYДЭЭ... ТЭГЭЭД Ч МАНАЙД АЛИВАА БАРАА ХУДАЛДАГЧИД ДАНДАА ТУРШИЛТ ХИЙЖ YНЭЭ БАГЦАА ТОГТООЖ ХЭРЭГЛЭГЧДЭД ТУЛГАЖ АШГАА ХАРДАГ ЮМ АА

зочин (64.119.24.178)
2018-11-07 15:49:51
өмч хувьчилал нэрээр хулхидаж авсан шатахуун түгээх станцуудыг улс мэдэлдээ ав энд чинь бүгд л лобии хийж өөрийн болгож авсан шүү

Зочин (202.9.42.202)
2018-11-07 15:38:29
Ёстой зөв юм хэлжээ.үнэтэй шатхуун хэрэглэх дургүй нь явган алх нэг бол нийтийн тээвэрт суу.шалдан жагсаад шатхууний үнэ буулгана гэвэл хошногны ац.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа