“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн тав хоног үргэлжилнэ

Түгээх    
2018-11-10 13:15:16 - Нийслэл

niislel

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байгаа юм. Үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд болж байна.

Сурагчдын бүтээлийн ангилалд Монгол Улсаас 104, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ. Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Бидний хойч үе бичиг соёлынхоо уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүтгэл гарган монгол уран бичлэгийн бүтээл туурвих нь жил ирэх тусам өргөжин тэлж байгааг харах, сонсох сайхан байна. Энэ бол монголчууд бидний бахархах, өөгшүүлэн дэмжих, тэтгэх ёстой өв соёл мөн. Монголчууд “Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл” гэх их зохиолч Д.Нацагдоржийн алдарт шүлгийг уншаад өнгөрөх бус зүрх сэтгэлдээ тээж, үе дамжуулан өвлүүлж байгаагийн нэгэн гэрч нь өнөөдрийн энэ үзэсгэлэн юм.

Эртний согд бичгээс санаа авч, бий болон хөгжсөн Монгол бичиг болбоос Монголчуудын хамгийн урт удаан хугацаагаар хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг соёл билээ” хэмээн онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,

2.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ

5.Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

1.ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,

2.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,

3.ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,

4.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,

5.ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг бүтээл туурвисан сурагчдад баяр хүргэж, хүүхдүүдийн бүтээлийг үзэж, сонирхсон юм. 2011 оноос уламжлал болгон долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдсэн байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

З0чин (202.126.89.215)
2018-11-11 20:28:31
Цаг нь болоогүй.Бүгд хазгай хэлтэн болох уу.Хүүхэд ирээдүйг бүү хорло. . Дахин дэлхийн соёлоо зуун жил хохирох уу. . Хэдхэн хуурамч эх орончид. .

zochin (66.181.160.40)
2018-11-11 19:30:08
ene humuusiin uhamsar uneheer yalzarchihsan ymdo...eh orniihoo tuluu yu hiij buteesen ym, hiisen zuil baihgui, yu ch hiigeegui, hiij ch chadahgui yumnuud l ingej bichij ywdag bhdaa. Umnuus in ichmeer yma. Tegeed ch huh tengeriin ene bichgiig ene metiin hun adguusnuud suraad baidag ch bichig bish... Ene uraldaaniig zohion baiguulj baigaa niit bag hamt olond undur amjilt husie..uneheer tsag ueye olj baigaa zuw uraldaan. MONGOL HUN HEZEE CH IIM ARANSHINGUI BAIH...MUU ERLIIZ HURLIIZ BOLSON, HAANA YWAGA MEDHEE BAISAN ZARIM NEG MALNUUD, DURAARAA CHALCHIJ BAIDGAA ER IN BOLIH HEREGTEI. YAG UNENIIG HELEHED IIM HEDEN MAL SHIG ZARIM IRGED, ZARIM ULS TURCHDUUS BOLJ EH ORON HUJGIHGUI BAIGAA SHUU...

Зочин (194.228.76.115)
2018-11-11 00:57:30
монгол нь мөнх тэнгэрийн бичиг юм бол латин орос араб хятад нь мөнхбиш тэнгэрийн бичиг үү? мөнх тэнгэрийн бичиг юм бол улсаараа хэрэглэхгүй яасын? Үгээ орж хэлж үхрээ олж мөөр.

Зочин (139.5.218.75)
2018-11-10 20:08:37
Уйгар гэж үндэстэн хятад дотор амьдарч байна. Манайх тэднээс бичиг үсгийг нь нутагшуулж хэрэглэсэн. Одоо уйгараас авах юмгүй мэт тэдний тухай таг мартаж сууна. Монгол дархан гэдэг чинь Уйгарын дарханы бурхан ухаанаас эхлэлтэй. Метал боловсруулах эртний ухаан уйгарт унтаж байна.

Зочин (66.181.184.191)
2018-11-10 17:07:06
Уйгараас зээлдсэн бичиг усэг, монголчууд зохиогоогуй, хэрэглэсэн. Бух улсууд бичиг усгийг зээлдэн хэрэглэж, орчин уеийн болгож явдаг болохоос туух руу ордоггуй юм. АНУ бол еерийн гэсэн хэл, бичиг байхгуй зээлдсэн. Одоо евермонголжуулах бодлогоо зогсоох болоогуй юу?!!!

Зочин (202.9.42.202)
2018-11-10 13:45:52
Монголчууд босоо бичигээ өүгд мэддэг болох хэрэгтэй.гэхдээ төрийн бичиг болгож дэмий байхаа.

Зочин (66.181.161.15)
2018-11-10 13:28:28
Жил бүр үзэсгэлэн гаргаж гоё бичигтэн шалгаруулаад хос бичигтэн болохгүйнээ Ерөнхийлөгч та бүх нийтийн сургалтын талаар дорвитойхон зүйл санаачлаад наад сайд дарга нараа шахаад өгөөч. Ийм байдлаар яваад хэзээч үндэсний бичгээ бүгд мэддэг болж чадахгүй шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 14:54:22 - Энтертайнмент
“Монгол гэр” баримтат кино олон улсын шилдгээр шалгарав
2018-12-13 14:50:38 - Нийслэл
Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлнэ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ