ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өргөн хэрэглээний барааны үнэ 100-1000 төгрөгөөр өсчээ

Түгээх    
2018-11-12 07:55:34 - Эдийн засаг

huns

-БЕНЗИНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨД
ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА-

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ. Манайд бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх хэтэрхий олон шалтаг шалтгаан бий. Ноён долларын ханш, бензиний үнэ, татвар зэрэг нь гол шалтгаан болдог. Ялангуяа энэ жил бензиний үнэ ганцхан жилийн дотор дөрвөн удаа нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүий үнэ өсөх хамгийн гол шалтгаан болоод байна. Өдөр өдрөөр өсч байгаа бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд иргэд дарлуулж байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар буурсныг Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах зах худалдааны төв, хүнсний дэлгүүрийн худалдагчид төдийгүй иргэд ам уралдан ярьж буй юм.

Харин өнөөдөр захын супер маркетуудад  “Мишээл” зүссэн талх 1550, 1л шатахуун 1980 төгрөг болж өссөн байна. Цалин хөлс нэмэгдээгүй атлаа цаг цагаар барааны үнэ өссөөр. Ийнхүү зах худалдааны төвүүд бензиний үнийн өсөлтийг дагаад бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг 100-500 хүртэл төгрөгөөр нэмжээ.

Иргэдийн ихэнх хувь сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, ахуйн бараа, хүүхдийн бараа бүтээгдэхүүн, эм болон хүүхдийн витамин зонхилон худалдан авч байна. Эдгээр өдөр тутмын хэрэглээнээс үнэ нь хамгийн их нэмэгдсэн бүтээгдэхүүн нь хүүхдийн эм болон витамин болон өдөр тутмын хүнсний хэрэглээ юм.

Өдөр тутам байнга хэрэглэдэг бүтээгдэхүүний өссөн нь өдөр тутмын хүнсний хэрэглээгээ танахад хүргэж буй юм. Иймд бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэр өссөн, үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжлахаар хотын хэд хэдэн зах, худалдааны төвүүдээр орлоо.

huns

Хамгийн түрүүнд бид “Барс” худалдааны төвөөр орж, хүнсний ногооны үнэ ямар байгааг сонирхов. Тус худалдааны төвд төмс 800 төгрөг, Лууван 1500 төгрөг, Монгол сонгино 2000 төгрөг, Хятад сонгино 1500, Байцаа 1000 төгрөг, шар манжин 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Худалдаачид “Ногооны үнэ төдийлөн өсөөгүй. Ганц хоёр зуун төгрөгөөр л өссөн.

Иргэдийн худалдан авалт харьцангуй гайнүй ч, хүнсний ногоог их хэмжээгээр биш маш цөөхөн хилээр авдаг тухай” ярьж байлаа. Мөн үхрийн цул мах 9000, хонины ястай мах 6500, хонины цул мах 7500, адууны мах 7000-7500 төгрөгийн хооронд үнэтэй байна. “Баян” Монгол өндөг 300 төгрөг, “НВЦ” Орос өндөг 290 төгрөг, Олейна тос 4500,  Сиеста 4000 төгрөг,  Sunny gold 4500 төгрөг гэж байгаа бол хятад цагаан будаа нэг кг нь 2200 төгрөг, Улаанбаатар гурил 5 кг нь 5000 төгрөг, Алтан тариа 700 төгрөг, Лапша гоймон 750 төгрөг, Орос гоймон 3 кг нь 6500 төгрөгийн үнэтэй байна.


Харин “Бөмбөгөр” худалдааны төвүүдэд “Төмс 800, лууван 1500 төгрөг, манжин 1500 төгрөг, сонгино 2000 төгрөг, байцаа 1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа ажээ. Харин Монгол өндөг 350 төгрөг, Орос өндөг 290 төгрөг, Олейна тос 4800 төгрөг, Sunny gold 4500 төгрөг, simply 4500 төгрөг, Хятад цагаан будаа 3000 төгрөг, Орос цагаан будаа 2500 төгрөг, “Лапша” гоймон 850 төгрөг, “Алтан тариа” гоймон 750 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Тус худалдааны төвийн махны үнийн хувьд “хонины цул мах 7000 төгрөг, хонины ястай мах 6500, адууны мах 7500, үхрийн ястай мах 7500 төгрөг, үхрийн цул мах 9500 төгрөг, үхрийн хааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.  


“Баянзүрх” захад, “Төмс 800 төгрөг, байцаа 1300 төгрөг, манжин 1500 төгрөг, сонгино 2000 төгрөг, лууван 1500 төгрөгөөр худалдаж байна. Адууны мах 7000 төгрөг, үхрийн мах 8500-9000 төгрөг, хонины мах 7000 төгрөгийн үнэтэй байна. Өндөг 300 төгрөг, Атар талх 1300 төгрөг, Хятад цагаан будаа 2500 төгрөг, Орос цагаан будаа 3000 төгрөг, Алтан тариа гурил 1200 төгрөг, Алтан тариа дээд гурил 1 кг нь 1400 төгрөг, Олейна 4500, Сиеста 4500 төгрөг, Sunny gold 4500төгрөгөөр зарагдаж буй юм. Лапша гоймон 750 төгрөг, Алтан тариа 700 төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл хүнсний барааны үнийн 2018 оны аравдугаар сарын 31-ны өдрийн ажиглалтаар Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногоос 21 нэрийн барааны үнэ тогтвортой, нэг нэрийн барааны үнэ буурсан, 14 нэрийн барааны үнэ өссөн гэсэн мэдээлэл гаргасан байдаг аж. 

 

huns

-ИРГЭД ХУДАЛДАГЧИД БИДНИЙГ БАРААНЫ ҮНЭЭ ХУДЛАА
ХӨӨРГӨДӨГ ГЭЖ ЗАГНАДАГ-

Худалдаачид “Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнийг дагаад иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа. Үүнийг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Өөр юу яриад байх юу байхав дээ. Барааны үнэ өсөх тусам иргэдийн худалдан авах чадвар мууддаг, тэр хэрээрээ бидний орлого буурдаг” гээд ярилцлага өгөхөөс татгалзсан юм.

Харин зарим хүнсний дэлгүүрийн худалдагчид хэлэхдээ “Тамхины үнэ өссөн. Мөн нойлын цаас дор хаяж 100 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн сүү болон гурилан бүтээгдэхүүн, бас жижиглэнгийн ахуйн бараа доод тал нь 500 төгрөгөөр нэмэгдээд байна. Өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Нэг л мэдэхэд 500-1000 хүртэл өсчихсөн. Иргэд их л бухимдаж байна. Ихэнх нь биднийг “Худлаа үнээ хөөргөж нэмлээ” гээд уурладаг. Бараг дэлгүүрт орж ирж худалдан авалт хийх тусам 100-200 төгрөгөөр нэмэгдсээр байгаад хүнсээ худалдан авч чадахгүйд хүрч байна шүү дээ” хэмээцгээж байсан юм. Мөн зээл өгдөг дэлгүүр цөөнгүй байдаг аж.

Дэлгүүрийнхээ ойролцоо амьдардаг болон байнгын худалдан авалт хийдэг иргэддээ бараа бүтээгдэхүүнээ зээлээр өгч үйлчилдэг. Ингэхдээ зээлээр худалдан авалт хийсэн иргэд дараа сарын цалингаасаа өгнө гээд авдаг. Цалин буусны дараа өрөө төлж, дахиад л дараагийн цалингаа барьцаанд тавьж өргөн хэрэглээний бараагаа авдаг байна.

huns

-ӨЛӨН ЗЭЛМЭН ХООЛГҮЙ АМЬДРАХ АЙЛ ӨРХИЙН ТОО ӨДӨР ИРЭХ
ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙНА-

Бид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар зарим худалдаа эрхлэгч нартай цөөн хором ярилцлаа.Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт таны амьдралд хэрхэн мэдрэгдэж байна. Таны цалин өдөр тутмын хэрэгцээгээ хангаж хүрдэг үү?” гэх ганц асуулт асуусан юм. Тэд хариуд нь,

Худалдан авагч иргэн н.Бат-Орших “Энэ их үнийн өсөлтийг цалин үнэхээр дийлэхгүй байна. Нэг зээлээ дараад, нөгөө зээлээ авдаг. Банкинд очоод зээл авъя гэхээр амьжиргааны түвшин чинь зээл авахад хүрэлцэхгүй байна гэдэг. Авсан цалин өр болон хоол хүнсээ болгоод л дуусдаг юм. Өнөөдөр 600 мянган төгрөгийн цалин авдаг хүн, хаанаа ч хүргэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Шинэ хувцас авах боломж ч үнэндээ алга.

Иргэн Д.Дэлгэрцэцэг, “Юмны үнэ маш өндөр байна. Над шиг хувийн байгууллагад ажиллаж бага цалин авдаг хүний хувьд энэ үнийн өсөлт маш их нөлөөлж байна. Чи боддоо өмнө нь 10 мянган төгрөг бариад хүнсний дэлгүүр ороход нэг кг мах гурил талхтай авч хүрдэг байсан. Одоо бол нэг кг мах авбал их юм болсон байна. Үхрийн мах бол нэг кг-ыг ч ,авч хүрэхгүй болчихсон байна.

Иргэн Анхзаяа “Эгч нь 500 мянган төгрөгийн цалинтай. Хувийн жижиг газар ажилладаг болохоор нэмэгддэггүй. Энэ мөнгөөр өнөөдөр юу авч байна гэхээр яг амьдралынхаа идэж уух хэрэгцээнд зориулагдаад дуусч байна. Бүр бүтэн нэг өрхийн бүтэн нэг сарын хоол хүнсийг хангаж хүрэлцэхгүй хэмжээний мөнгө болчихлоо. Өнөөдөр энэ зах дээр хоосон хаягдал яс түүж амьдарч байгаа маш олон хүн байгааг хараад элэг эмтэрч байна. Идэх хоолгүй хонож байгаа хүмүүс өдөр хэдэн мянгаар нэмэгдэж байна. Үнийн өсөлтийг дагаад өлөн зэлмэн хонож байгаа айлуудын тоо нэмэнгдсээр байгаад бухимдалтай байна.” гэсэн юм. 

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

huns

huns

huns

huns

huns

huns

huns

huns

huns

huns



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (202.126.89.90)
2018-11-13 00:42:45
МАХНЫ ҮНЭ АРАЙ ҮНЭТЭЙ МАЛ НЬ БАРАГ ӨӨРӨӨ БАЙГАЛИЙН ЖАМААРАА ӨСӨЖ ҮРЖИЖ ТАРГА ТЭВЭЭР АВЧ БАЙГАА Ш ДЭЭ ГАР АРГААР ТӨХӨӨРӨӨД ШУУД ЛАНГУУН ДЭЭР

Зочин (202.9.42.46)
2018-11-12 22:35:23
энэ бол зүгээр л төр дампуурсаны илрэл. тэрнээс биш дэлхий байдгаараа, нар манддагаараа, хүүхэд төрдөгөөрөө ард олон хэвийн байгаа нөхцөлд аливаа юм байдгаараа байна. зөвхөн цөөхөн монголчуудад 50.000 орчим хүн хэмжээ хязгааргүй идье, ууя, хагарая, гэсэн сэтгэлгээгээр л хандаж, бусдыг уруу татаж байгаа учраас л монгол ядуу, зүдүү, хулгайч, худалч, утаатай, өмхий, найзыгаа алдаг, хөгжилгүй гэх мэтийн бүх булай байгаа юм. иэднийг урьд нийгэмд ямар хуурамч этгээд байсан гэж бодно. тэд л байна. орги коммунист.одоо орги хулгайч, луйварчин. жишиг нь багабанди, баяр, баярцогт, сайханбилэг,

Зочин (202.9.41.32)
2018-11-12 20:43:59
Харин талх, өндөгний үнэ их өссөн.

Зочин (202.9.41.32)
2018-11-12 20:39:50
Байрны төлбөрийн талаар яаагад хэн ч бичдэггүй билээ? Дулааны суурь үнэ гээд 5500 төг. өвөл зунгүй авдаг болсон, цахилгааны суурь үнэ 2200 төг., усны суурь үнэ 2500 төг. авдаг болсон. СЭХ-ийг дэмжих гээд юу нь юм бүүмэд байнга 2000 гаруй төг. хураадаг. Шугамын радионы 330 төгрөгөө болимоор юм аа. Хаашаа, ямар үйлчилгээнд очдог мөнгө вэ? Шугамын радиотой нэг ч айл байхгүй, музейн үзмэр болоод удаж байна шүү дээ.

Зочин (202.9.41.32)
2018-11-12 20:20:09
Үнийг өсгөж бичих ямар хэрэгтэй юм бэ? Зах дээр биш манай гэрийн гадаа -Жуков орчимд монгол сонгино 1200-1500,байцаа 750-800, төмс 600-800, лууван 1000-1500. Захуудаар үхрийн мах ястай нь 6800-6800, хааны цул 7000-7500, ястай ясгүй сайхан адууны мах 6500 төг, хонины ястай мах 6500-6800, цул нь 7000 төг. Ургамлын тос хамгий хямд нь БЗД зах дээр 3000 төг. Миний дэлгүүрийн өнгөрсөн 3 өдрийн хямдралаар байцаа 590 төг, хонины ястай мах 5000 төг / гэхдээ маш өөтэй, жижиг/. Ер нь сурвалжлагч нар махны жижиглэнгийн үнийг үргэлж өсгөж бичдэг.Малчид нь үнэмшээд үнээ нэмээд байдаг юм биш үү?

Зочин (103.212.117.47)
2018-11-12 18:22:08
Хүнсээ 92оор зөөх бишдээ. Дизель жилийн дотор бараг 1000т өслөө,92 нэмэгдлээ л гээд байгаа шүүдээ.

иргэн (202.9.42.85)
2018-11-12 14:53:28
Ер энэ үнэ бүр талийж өглөө тө нарийг суудалаа булаалдаад.татварийн мөнгө идэж байх зуур.чинь.хулгайчид аа.бүгдийг хурууг тасалж шийтгэх хэрэгтэй. Юм

Зочин (202.126.89.88)
2018-11-12 14:39:47
МАНгаруудыг сонгосон.. Хохь чинь..

Зочин (203.91.115.46)
2018-11-12 12:46:01
odriin zeeliin xyy- gee nemhgui bol xyy ymar ch utaggui bolj dee hansh unaad mongo olhgui ym bna ldoo yu hiideg ch ym bilee dee

зочин (103.29.144.116)
2018-11-12 11:12:32
нэмэгдэх нь ойлгомжтойлдоо бензиний үнэ нэмэгдсэн болхоор одоо ард түмэн маань чирэгдэж эхлэнэ даан ч хүлээцтэй хүмүүс юмдаа залуус биднар монголд төрснөөрөө бахархах биш монголоосоо зугтах гэж байнда

Балт (124.219.144.246)
2018-11-12 11:08:40
Одоо ч нэмээд бгаа юм биш шүү. 28 жил тасралтгүй нэмсээр ирсэн.Өлсөглөн зарлаж гарч ирлүү энэ Ардчилал чинь. Ёроороо л болж бна. Юундаа халаг хоохоо болоод бгаан. Болдог юм жамаара л болж бна Одоо бүх юмныхаа үнииг чөлөөлөөд орхичих. Төр засаг нтр хэрэггүй иим хогоор яадгиин. Хүн бүр эрх чөлөөтэй гээ биздээ. Дур дураараа л байцгаая. Хэдэн сайхан олигархи баячуудтай болсон тэднии нөмөр нөөлөгт турж үхэцгээе

Зочин (203.91.115.40)
2018-11-12 10:58:10
ОДОО Л ЖИНХЭНЭ ХУСЭЭД БАЙСАН. ТАЛХАА ТАЛЛАЖ АВАХ БОЛООД БАЙНА ДАА . МОНГОЛ ХУН АМНЫ БИЛЭГЭЭГЭЭ ГЭЖ.

Номын сан зарна. (66.181.177.123)
2018-11-12 10:07:18
1910 20 30 40 50 60 70 80 - д онд хэвлэгдсэн түүх уран зохиол хууль эрх зүй толь бичиг газар зүй газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

Zochin (202.126.89.87)
2018-11-12 09:29:02
Tsalin nemeh surgaar nemegdene benzin nemeheer bas nemegdene arai denduu yumaa

зочин (103.57.92.81)
2018-11-12 09:06:19
ЗГцалин тэтгэвэр нэмж чадахгүй бол зах зээлийн үнэ зохицуулах ажил хийх болж дээ.хийхээс өөр арга алга.бензин доллар нүүрсний үнээ ЗГ барих цаг болж дээ.үүнийг төрийн зохицууулалт гэж их мэдэгч нар хэлсэн биш үү.өөр ямар ч арга алга.үнэ тогтвортой байлгах ёстой юм даа

зочин (103.57.92.81)
2018-11-12 09:05:54
ЗГцалин тэтгэвэр нэмж чадахгүй бол зах зээлийн үнэ зохицуулах ажил хийх болж дээ.хийхээс өөр арга алга.бензин доллар нүүрсний үнээ ЗГ барих цаг болж дээ.үүнийг төрийн зохицууулалт гэж их мэдэгч нар хэлсэн биш үү.өөр ямар ч арга алга.үнэ тогтвортой байлгах ёстой юм даа

зочин (103.57.92.81)
2018-11-12 09:05:48
ЗГцалин тэтгэвэр нэмж чадахгүй бол зах зээлийн үнэ зохицуулах ажил хийх болж дээ.хийхээс өөр арга алга.бензин доллар нүүрсний үнээ ЗГ барих цаг болж дээ.үүнийг төрийн зохицууулалт гэж их мэдэгч нар хэлсэн биш үү.өөр ямар ч арга алга.үнэ тогтвортой байлгах ёстой юм даа

зочин (103.57.92.81)
2018-11-12 09:05:27
ЗГцалин тэтгэвэр нэмж чадахгүй бол зах зээлийн үнэ зохицуулах ажил хийх болж дээ.хийхээс өөр арга алга.бензин доллар нүүрсний үнээ ЗГ барих цаг болж дээ.үүнийг төрийн зохицууулалт гэж их мэдэгч нар хэлсэн биш үү.өөр ямар ч арга алга.үнэ тогтвортой байлгах ёстой юм даа

Зочин (43.243.161.23)
2018-11-12 09:02:00
Хүрэлсүхээ огцор. Чи ард түмэнд бүр л муухай харагдаад байна. Өөрөө л үлдэж байвал хэнээр ч туг тахихад бэлэн хогийн эр юмаа. Одоо нээх амь насаа алдахаас айхгүй байна нтр гэж жүжиглэхээ боль чамайг хэн тоодийн нээх худлаа тэнэг тэнэг юм яриал тэнэгрээд суухын мал чинь. Юу ч хийж чадахгүй байж яасан дуртай юм бэ наад суудалдаа шигдэх. Овоо эр юм байх гэсэн овоолсон баас шиг нөхөр байж. Хурдан огцор_ наад намын даргаа ч өг. Чиний өнгөн дээр л МАН бүр тартагтаа тултал доройтох юмаа. Мордохын хазгай арчаагүй дурак !!!!!!!!!!!!!!!!!!!!!

zochin (185.39.141.105)
2018-11-12 08:31:01
tserenbat geech chin yandand sprali tanina gej danalzaj baisan .... sangiin said nutgiin ah ni shaasan zeelee namaig baigaa deer ene ond 65 baigaa deeree usguj avahgvi bol hohi chin bolno shvv //// bid tusviig duraaraa batalsan ... chinii zvtgvvlsen shvvltvvriig bid batlaj taaraa utaatai utaagvi havar bolno . gej zuvlusun .... zeel hussan gishvvn maani baahan shvvltvvr hymd shaachihsan shataj baigaa yum bishvv ???????

araggvi ee (185.39.141.105)
2018-11-12 08:22:31
araggvieee muu ard tvmen zoblongoo uursduu edeldeg............. lundeejantsan gishvvnii hvv gej nusan taglaa..... angild elchin bolchihson danalzaj bn daaa

zochin (66.181.160.68)
2018-11-12 08:20:44
manai uls delhiid urtug undurtui ulsar dotorloo ene n ard irgedin amidral abdag tsalin geed bod yabch eruul ulsin bodlogo bishee tumen olonoo tsuhurj unahig harah shaltag deer bga luibarchidaas salahgui bol hetsuudlee

Зочин (66.181.180.55)
2018-11-12 08:16:31
ХУДАЛДААЧИД БОЛ ӨЧҮҮХЭН ШАЛТАГ ДАЛИМДУУЛЖ АШИГ ОЛОХ САНААТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ