Хоёр цаг цэнэглээд 8-10 цаг дулаанаа хадгалдаг ЦАХИЛГААН ХАЛААГУУР зохион бүтээсэн З.Ариунболдтой ярилцлаа

Түгээх    
2018-11-12 09:48:23 - Технологи

halaaguur

-10 ӨДӨР ТҮҮХИЙ НҮҮРС, МОД ХУДАЛДАЖ АВАХ МӨНГӨӨРӨӨ САРЫНХАА
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ-

Хэрэглээний халуун усаа авдаг, халуунаа тохируулах боломжтой “Монгол голомт эко” дулаан хуримтлуулагчтай, цахилгаан халаагуур зохион бүтээсэн, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн алба хаагч З.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр монгол гэрт тохирсон маш бага эрчим хүчээр ажилладаг цахилгаан тулга бүтээсэн гэхэд болно. Бид өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Шар хадны эцэст байрлах туршилтын гэрт нь очиж танилцсан юм. Энэ гэрт залуу гэр бүл амьдардаг бөгөөд хоёр жилийн турш хэрэглэж байгаа аж.

halaaguurБиднийг очиход гэрийнх нь хаалга онгорхой, хойморт нь бяцхан хүү унтаж байв. Гэрийн эзэгтэй “Гадаа нэг их айхтар хүйтрээгүй учраас цахилгаан халаагуураа залгахаар халууцаад байх юм. Зарим үед үүдээ онгойлгохоос өөр аргагүй байдаг юм. Манайх хоёр жилийн хугацаанд “Монгол голомт эко” дулаан хуримтлуулагчтай, цахилгаан халаагуур хэрэглэж байна. Зуны сэрүүхэн өдрүүдэд жиндэж суухгүй, өвлийн улиралд нүүрс түлэхгүй, үнс тортогтой зууралдахгүй байрны айл шиг тохилог дулаахан, сайхан амьдарч байна” гэв.

Тэднийх нүүрс түлдэггүй учраас үүднээсээ хоймор хүртэл хивс дэвсэж, бяцхан хүүхэд нь гэр дотроо хөл нүцгэн гүйж, гаднаас орж ирсэн хүн гутлаа тайлан углааш өмсөнө.

Залуу зохион бүтээгч З.Ариунболд 2017 онд “Ариг” банкны санаачлагаар төрийн гурван яам оролцсон /Эрчим хүчний яам, БОАЖЯ, ЭМСЯ/ Нийслэлийн засаг даргын тамгын газар, эрчим хүчний зохицуулах хороо, НҮБ, Германы олон улсын хамтын ажиллагааны сан, олон улсын тусламжийн байгууллагууд оролцсон “Утааг хамтдаа утсгая” гэсэн уралдаанд төсөл бичиж оролцсон байна. Тус уралдаанд импортын 60 гаруй бүтээл оролцсоноос ганцхан үндэсний брэнд нь “Монгол голомт эко” цахилгаан халаагуур байжээ.

Энэ уралдаан бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд шилдэг 16 бүтээлийг ижил дулаалгатай гэрт байрлуулан, хүний биед нөлөөлөх хор хөнөөл, мөн агаар хуурайшуулалт, шөнө, өдрийн хоёр үйлдэлтэй тооллуур суулган интернэтээр гурван сар хянаж, туршилт хийсэн байна.

Тухайн үед өдөр өдрөөр үзүүлэлтийг нь гаргадаг байсан аж. Жишээлбэл, гадаа -40 градусын хүйтэн байхад уралдаанд оролцож буй шилдэг 16 бүтээл гэр доторхи агаарын температурыг хэд болтол нь нэмэгдүүлж чадаж байна гэх мэтээр уралдааны дүнг гаргасан байна. Энэхүү уралдаанд З.Ариунболдын зохион бүтээсэн “Монгол голомт эко” дээрх бүх шалгуурыг ханган III байр эзэлсэн байна.

halaaguur

Бид “Монгол голомт эко” бүтээлийнх нь талаар З.Ариунболдтой ярилцсан юм.

-“МОНГОЛ ГОЛОМТ ЭКО” БҮТЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТЭРСНЭЭР
ХОРТ УТААГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР БУУРУУЛНА-

-“Монгол голомт эко” бүтээлийнхээ санааг хэрхэн олж байв. Судалгаа, туршилтынхаа ажилд хэр хугацаа зарцуулсан бэ?

-2016 онд гэр рүүгээ орохоор доороос алхаж явтал цахилгаан халаагуур хийх санаа орж ирсэн л дээ. Тэгээд гэртээ орж ирэнгүүтээ шууд хүүхдийнхээ өнгийн харандаа, бичиг цаасыг ашиглан макет хийчихээд “Би үүнийг л хийнэ” гээд хоймортоо бурхан дээрээ тавьчихсан. Би бүх зүйлийг тэгээс эхэлсэн. Санаа орж ирсэн, цаасан макет хийсэн, шат шатаар ахиулж, эрэл хайгуул судалгаа хийж, маш олон хүнтэй уулзсан. Бүтэн нэг жилийн хугацаанд дулаан хуримтлуулдаг цахилгаан халаагуураа хийж дуусгасан. Энэхүү бүтээл маань үйлдвэрлэлд нэвтэрснээр Улаанбаатар хотын хорт утааг тодорхой хэмжээгээр бууруулна. Мөн үйлдвэрлэлд нэвтэрснээр ажлын байраар шинээр бий болж улсдаа татвар төлөхөөс гадна өөрийн гэсэн технологитой болж үр хойч үед маань үлдэх байхаа гэж боддог.  

halaaguur-Гэнэт орж ирсэн санаагаа технологийн шинэлэг бүтээл болгох гэж хичээж, зүтгэсэн нь хэд хэдэн шалтгаантай байсан болов уу гэж бодлоо?

-Тийм шүү, цахилгаан халаагуурыг бүтээх болсон гол шалтгаан нь нийслэлийн хотын агаарын бохирдолтой салшгүй холбоотой. Би эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Өвлийн улиралд цэцэрлэг, сургуульд нь өгөхөөр явах үед агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрдэг. Хүүхдүүд маань ханиад томуунаас салахгүй үнэхээр хэцүү байдаг л даа. Тиймээс л энэ цахилгаан халаагуурыг хийхийг зорьсон юм. Гэр хороололд амьдардаг хүний хувьд хөрсний бохирдол, тоосжилт, утааны асуудал ямар гэдгийг мэднэ. Дээрээс нь үр хүүхэд маань эдгээр бүх асуудлаас болж өвдөж, эрүүл мэндээрээ хохирч байхад иргэн хүн, аав хүнийхээ үүднээс л дулаан хуримтлууртай цахилгаан зуух хийхийг хүссэн юм. Мөн гэр хороололд монгол гэрт өсөж торнисон. Тиймээс өвлийн улиралд монгол гэрт амьдарч буй хүмүүст мод хагалах, нүүрс зөөх, гал түлэх гээд маш олон асуудал тулгардаг. Өвлийн улиралд шөнө хэдэн удаа босч нүүрс хийдэг, өглөө босоход гэр нь ямар хүйтэн байдаг гэдгийг сайн мэднэ.

-Та ямар мэргэжилтэй, хаана ажилладаг вэ. Бүтэн нэг жилийн хугацаанд цахилгаан зуухаа бүтээсэн гэхээр ажлынхаа цаг заваар хийсэн гэсэн үг үү?

-Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн албан хаагч, ажлынхаа хажуугаар хийж дуусгасан. Төрийн албан хаагч учраас төрийн албыг нэгдүгээрт, өөрийнхөө ажлыг хоёрдугаарт, эхнэр хүүхдээ гуравдугаарт тавина гэж цэргийн албан хаагчийн дүрмэнд заасан байдаг. Шөнө богино, өдөр урттай зуны улиралд үүрээр 05:00 цагт босоод өглөө ажилдаа явтлаа гурван цаг урьд шөнө нь бодсон зүйлсээ хийж гүйцэтгэнэ. Эсвэл орой эрт ажлаасаа тарвал 21:30 минут хүртэл технологи хөгжүүлэлт дээрээ ажилладаг байсан. Цалингаас цалингийн хооронд амьдардаг учраас орлогоо жижиг, жижигээр нь хувиарлаж цахилгаан халаагуурынхаа түүх эд материалыг авч туршилтаа хийдэг байлаа. Нэг жилийн хугацаанд олон янзаар туршсан. Дулаан хуримтлуулагч батарейны технологийг гаргаж авахын тулд олон талаас нь судалсан. Хэв шахалтынхаа машиныг өөрөө хийсэн. Би Батлан хамгаалахын их сургуулийг авто ашиглалтын инженерээр цэргийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн офицер хүн байгаа юм. “Монгол голомт эко” бүтээл маань гэр ахуйн бараа гэсэн ангилалд хамаарагдана. Би авто инженер хүн, цахилгаанаас хол хөндий. Хүн бодол санаагаа хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, өөрөө оролдлоготой, хийж буй зүйлдээ дуртай байвал, тэрнийхээ төлөө явж чадвал юуг ч сурч, хийж чаддаг юм байна гэдгийг цахилгаан халаагуураа бүтээх гэж явахдаа ойлгосон.

halaaguur

-ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХАД “ЭНЭ ЗАЛУУ БҮТЭХГҮЙ Л ЗҮЙЛ ЯРИАД ЯВНА” ГЭСЭН
НҮДЭЭР ХАРЖ, ҮЛ ОЙШООДОГ БАЙСАН-

-Нийслэлийн хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэн бүр гар бие оролцож, үүрэг хүлээх ёстой гэж боддог. Таны бодлоор иргэд утааг бууруулахын тулд нэн тэргүүнд юу хийгээсэй гэж боддог вэ?

-Миний хувьд утааны асуудлыг төр засаг дангаараа шийдэх боломжгүй гэж хардаг. Монгол Улсын иргэн бүр, үр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж Улаанбаатар хотын хорт утааг бууруулахын тулд нэн тэргүүнд амьдарч буй гэр, байшингаа дулаалах ёстой гэж боддог. Харин төр засгийн шийдвэр гаргах түвшний албаны дарга нар, ард иргэдийн хамтын оролцоотойгоор утаа алга болно. Ард түмэн төр засгийн шийвэрийг харах бус  өөрсдөөс шалтгаах зүйлсийг бүгдийг нь хийх ёстой. Үүнийг нь шийдвэр гаргах түвшний төрийн алба, дарга нар дэмжээд өгвөл утааны асуудал шийдэгдэж болмоор юм шиг санагддаг.

-Энэ цахилгаан халаагуурыг зохион бүтээж туршилтад оруулах хүртлээ хэр олон саад бэрхшээл туулав?

-Цахилгаан халаагуур хийх явцад электроник системээс нь авахуулаад Монголд байхгүй зүйлс олон байсан. Мухардах үе зөндөө байсан. Хүн эхлээд хамгийн амарханаар нь сэтгэдэг юм байна лээ. Загвараа гаргасныхаа дараа Хятад улсад захиалгаар хийлгэнэ гэж бодсон. Хүмүүстэй уулзахаар миний санааг ойлгохгүй “Энэ залуу бүтэхгүй л зүйл яриад явна” гэсэн нүдээр харж, үл ойшоох болгонд мухардалд орно. Ийм байдалд орох бүртээ ахиад өөр ямар гарц шийдэл байна, өөрт минь ямар боломж байна гэж бодно, судална. Энэ бүхний дараа “Ер нь өөрөө яагаад хийж болдоггүй юм. Заавал бэлэнчилж, хүмүүсийг царай алдаж наашаа цаашаа явах шаардлага байна уу” гээд өөрөө хийж эхэлсэн. Санаагаа олсноос яг нэг жилийн дараа бүтээлээ бэлэн болгосон.

-Таны зохион “Монгол голомт эко” цахилгаан халаагуур одоогоор зөвхөн монгол гэрт зориулагдсан уу. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Одоогоор зөвхөн монгол гэрт зориулан бүтээгдсэн байгаа. Монгол Улс хэрэглэгч орон, өмсөж зүүх, идэх уухаас авахуулаад ихэнх бүтээгдэхүүнээ гадаадын орнуудаас импортоор оруулж ирдэг. Яагаад бид өөрсдөө сэтгэж, өөрсдөө бүтээж болдоггүй юм. Бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнийг тухайн улсын инженер өөрийнхөө орны цаг агаар, хүмүүстээ зориулан бүтээсэн байдаг. Гэтэл манай орон жилийн дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай оронд гадны бүтээгдэхүүн зохицох уу гэж боддог. Тиймээс л бид өөрсдөө үйлдвэрлэгч орон болохын тулд үндэсний технологийн бүтээлүүдээ дэмжээсэй гэж боддог.

halaaguur

-ЦАХИЛГААН ХАЛААГУУР САРД ДУНДАЖААР 40 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГИЙН
ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ БАЙНА-

-Цахилгаан халаагуурыг хийхийн тулд хичнээн төгрөгийн санхүүжилт орсон бэ?

-Энэ бүтээлд орсон өртөг зардал мөнгийг ярихад эрт байна. “Монгол голомт эко” бүтээл туршилтад орчихсон, оюуны өмчийн гэрчилгээтэй. Стандарт хэмжилзүйн газрын стандартаар батлагдсан. Онцгой байдлын гамшгаас сэргийлэх газрын аюулгүй байдал, тэсэрч дэлбэрэх талаасаа шинжлэгдсэн. Энэхүү бүтээл маань үйлдвэрлэлд нэвтэрч, ард түмэнд албан ёсоор худалдаанд гарах тэр мөчид хэдэн төгрөгийн өртгөөр худалдаанд гарах нь тодорхой болно доо.

-Таны бүтээлтэй адилхан дулаан хуримтлуулдаг, гадны улсуудад үйлдвэрлэгдсэн цахилгаан халаагуур ойролцоогоор 2,5 сая төгрөгийн өртөгтэй байгаа. Үйлдвэрлэлд нэвтэрч худалдаанд гарвал ойролцоогоор хэдэн төгрөгийн үнэтэй байхаар байна вэ?

-Гадны бүтээлүүдийн цахилгаан зарцуулалт 5 кВт, үнийн хувьд 2,5 сая төгрөг байгаа  л даа. Банкны хөнгөлөлттэй зээлээр өгч байгаа юм билээ. Харин “Монгол голомт эко” бүтээлээ гадны бүтээлүүдээс нэг дахин бага өртөгтэй байхаар төлөвлөж байна. Гадны бүтээлүүд нэмүү өртөгтэйгээр ард түмэнд хүрч байна. Тиймээс монгол ахуйдаа зохицсон, шийдэл технологитой, загвар дизайнтай бүтээлийг өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх цаг нь болсон.  

halaaguur-Ажиллах зарчмынх нь талаар яриач хэдэн цаг дулаанаа хуримтлуулж, хэдэн цаг хадгалдаг вэ?

-“Монгол голомт эко” дулаан хуримтлуулагчтай цахилгаан халаагуур нь үндэсний хэв шинжийг агуулсан тулга хэлбэртэй. Дулаан түгээх шийдлийн хувьд гурван төрлөөр жигд дулаанаа түгээнэ. Бүтээл маань тойрог хэлбэртэй учраас дээд бүслүүрээс, доод бүслүүрийн хооронд 360 градуст жигд дулаанаа түгээнэ. Дотор хонгилдоо халуунаа нөөцөлж дээд ширмэн тавгаа халаадаг. Мөн агаар солбилцуулах нээж хаах хавлага хийж өгсөн. Дулаан хуримтлуулагч батарей нь хоёр цаг цэнэглээд 8-10 цаг нөөцөлсөн дулаанаараа ажиллах хүчин чадалтай. Хүүхэд түлэгдэхээс сэргийлсэн бүслүүртэй. Гэр хороололд, монгол гэрт амьдардаг иргэдийн хувьд хэрэглээний халуун ус авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс хэрэглээний халуун усны банктайгаар зохион бүтээж өгсөн. Жишээлбэл, нүүр гар угаах усаа сэлбэх, аяга таваг угаах халуун усаа авч болно. Халуун усны банк давхар агаар чийгшүүлэх үүрэгтэй юм. Ухаалга удирдлагын систем нь цагийн тохируулгатай. Хэрэглэгч хүссэн үедээ цахилгаан халаагуураа ажиллах цагийг сануулж болно. Хэрэглэгчийн сануулсан цагаар асч, унтраад амарна гэсэн үг. Мөн тасалгааны температур хэмжигчтэй, тохируулчих юм бол яг тэр хэмжээндээ дулаанаа бариад л асаж, унтараад байх юм.

-Цахилгааны төлбөр нь хэрэглээнийхээ бусад зардалтай нийлээд сард ойролцоогоор хэдэн төгрөг гарч байна?

-Цахилгаан зарцуулалт 1,2-2,4 кВт хүртэл. Нэг кВт 100 төгрөг байдаг. Цагт 240 төгрөгний цахилгаан зарцуулалтай. Хоёр цагт 480 төгрөгөөр дулаанаа нөөцлөөд 8-10 цаг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүйгээр гэрийг дулаацуулна гэсэн үг. Манай бүтээгдэхүүнийг туршиж буй айлын маань 10 дугаар сарынх нь цахилгааны төлбөр бусад хэрэглээтэйгээ хамт 60 мянган төгрөг гарсан байсан. Нэг өрхийн цахилгааны хэрэглээ ойролцоогоор 15-25 мянган төгрөгийн хооронд гардаг. “Монгол голомт эко” дулаан хуримтлуулагчтай цахилгаан халаагуур сард дунджаар 40 гаруй мянган төгрөгийн цахилгаан зарцуулалтай. Шөнийн тариф тэглээгүй байх үеийн 24 цагийн өөрийнх нь ажиллагааны цахилгааны төлбөр шүү дээ. 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл шөнийн цахилгааныг тэглэдэг энэ үед дулаанаа хуримтлуулах боломжтой. Гэхдээ идэр ес эхлээд шөнөдөө -30 градус гарч хонох эхлэх үед цахилгааны төлбөр бага хэмжээгээр нэмэгдэнэ. Монгол гэрт амьдардаг айл 24 цагт дундажаар жижиг шуудайтай нүүрс хоёр ширхэгийг нь 7000 төгрөгөөр, нэг шуудай хар модыг 3500 төгрөг, нарс авбал 3000 төгрөгөөр авдаг. Тэгэхээр өдөрт 10 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Энэхүү бүтээл маань зургаан өдөр түүхий нүүрс түлэх мөнгөөр сарынхаа цахилгааны төлбөрийг хийчихнэ гэсэн үг.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 34

БАТ (66.181.161.118)
2018-11-18 10:33:56
<< ЖИДҮ >> чин гишүүд , сайд дарга нарт халгаатай , жирийн ард иргэдэд тустай бүтээл болжээ !!! Энэ залууг ганцаарыг нь зүтгүүлэлгүй шилдэг эрдэмтэн ,инженерүүдийн тусгай баг яаралтай бүрдүүлэж хѳрѳнгѳ мѳнгийг нь хангалттай ѳгѳѳд тодорхой хугацаа , болзолтой үүрэг даалгвар ѳгч улам сайжруулан , зѳвхѳн гэр гэлтгүй ѳѳр бусад зориулалтаар ч ашиглаж болохуйцаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хийхэд УТАА ярьдаг шүүмжилдэг шийдвэр гаргагчид АНХААРАХГҮЙ юм уу ???????????????????????????????????????? ???????????????????????????????????????? ?????????????????????????

Зочин (66.181.161.72)
2018-11-13 18:01:01
manaih turshij baigaa mash sn haldag tulee nuurs gehgui amar bn mongolchuud budnii amidraliin nohtsold tohirson sn buteel bolson bnlee.Ene niitlel deerh turshiltiin ger bol manaih sard buh hereglee orood 60000 garsan odoo tognii hongololtod orood buur baga garna.

зочин (202.179.25.207)
2018-11-13 10:57:05
монгол хүний хийсэн иймэрхүү бүтээлийг дэмжих хэрэгтэй яаж дандаа гадныхны гарыг харж суух вэ ингэсээр байгаад монголчууд их залхуу болсон. дээр байгаа нөхдүүд шиг мөнгө угаах хүсэлтэй болчихсон юм биш үү. Зах зээл эхэлж байх үед эмэгтэйчүүд бид бүх хувцасаа нэхэж, оёж өмсөж байлаа . Гэтэл хятадаас олон жил хуримтлагдсан муу материалтай чанаргүй бараа орж ирээд л түүнийг худалдан авч мөн авч ирж зараад одоо тэгээд бэлэнчлэх сэтгэлгээтэй ард түмэн болсон шүү дээ манай эмэгтэйчүүд бүгд мэдэж байгаа

Зочин (202.179.31.64)
2018-11-13 03:31:45
Сайн төлөвлөөд л зөвхөн зардлаа бүтэн дараад байхаар нэг барилга барьж (ашиг ороогүй учраас хямд) зараад тэрүүгээрээ дараагийнхийг бариад гээд сайн төлөвлөгөөтэй явбал жилд 5-6 барилга босно. Одоо үед барилга нэг л сарын дотор босдог. Өөр бусад зээл тусламж зөндөө хуваарилагдаж байгаа. Тэрүүгээрээ орон сууцаа бариач. Хувийн компаниудын хөөсөн барилга хоосон зогсож л байг ямар хамаатай.

Зочин (202.179.31.64)
2018-11-13 03:25:54
Пөөх өдөрт 10 000 төг түлээнд / халаалтанд гэдэг ямар аймаар тоо вэ? Сард 300 000 төг. Галзуурмаар тоо байна. Төрийн орон сууцны корпорац ашиг харалгүйгээр зөвхөн зардлаа нөхөөд байхаар орон сууцууд аа бариач. Цэргүүд хоригдлуудаар бариулаач. Юу ч хийхгүй байна. Ард түмний чинь байдал ийм байхад !!!!!! Чадахгүй бол ажлаа өгөөд зайлчих, наад суудал дээр чинь суугаад хийж чадах хүмүүс байна. Буянт Ухаагийн тухай л 2 жил ярилаа. Өөр юу барьсан?

МОНГОЛ ГОЛОМТ ЭКО (66.181.178.90)
2018-11-12 18:23:30
Сайн байна уу дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Нийтлэл дээр алдаа гарсан байна. Залруулга хийгдсэн болно. Баярлалаа. Монгол голомт эко paged нэгдэж илүү их мэдээлэл аваарай. 😊😊😊😊😊

Zulaa (66.181.178.90)
2018-11-12 18:15:02
Монгол голомт эко geed page huudas n bdag shuu.

Зочин (66.181.161.19)
2018-11-12 17:22:17
ҮНЭН ТИЙМ БОЛ ДЭМЖ ЭХЛЭЭД ШАЛГА ДАРАА Н ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

бид (202.72.245.122)
2018-11-12 16:38:48
Ийм залуучуудад л ЖДҮ-ийн зээл очиж байх ёстой. Гэтэл луйварчид дундаас нь булаачихдаг нь ариун явдал уу?

Зочин (202.179.27.51)
2018-11-12 15:54:03
Terguun bairand oroogui shuudee. Ingej hudlaa medeelel ard tumendee taraamargui bainaa. 1- bair Mega Heat halaalt ( mongold ugsardag ) 2- alshan companii convector halaalt 3-bair tanii buteel orson sanagdah yum

Иргэн (112.72.11.124)
2018-11-12 15:51:31
Баяр хүргэе. АМЖИЛТ": Дарга нар дэмжихгүй байж мэднэ шүү. Гаднаас мимпортлох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Сайн хөөцөлд.

Иргэн (112.72.11.124)
2018-11-12 15:51:22
Баяр хүргэе. АМЖИЛТ": Дарга нар дэмжихгүй байж мэднэ шүү. Гаднаас мимпортлох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Сайн хөөцөлд.

Иргэн (112.72.11.124)
2018-11-12 15:51:01
Баяр хүргэе. АМЖИЛТ": Дарга нар дэмжихгүй байж мэднэ шүү. Гаднаас мимпортлох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Сайн хөөцөлд.

Иргэн (112.72.11.124)
2018-11-12 15:51:01
Баяр хүргэе. АМЖИЛТ": Дарга нар дэмжихгүй байж мэднэ шүү. Гаднаас мимпортлох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Сайн хөөцөлд.

bigman (202.131.244.210)
2018-11-12 15:26:23
Худалдаж авах ямар боломж байгаагаа бичээч ямар үнэтэй вэ? хаягаа утсаа очиж үзмээр байна

Зочин (202.179.31.64)
2018-11-12 15:01:54
Уг нь шалны халаалт хийвэл зай эвлэхгүй. Цахилгаанаар гүйх халаалтын усаа халаана.

Зочин (202.179.31.64)
2018-11-12 14:58:53
Халуунаа тохируулдгаар хийх хэрэгтэй .

Зочин99 (202.72.240.5)
2018-11-12 14:58:01
Энэ залууд 1 зуухнаас 500,000 төг төлөхөөр тооцоход 2,5+0,5=3,0 сая төгрөгөөр зарж болно. Жилд 1000 зуух үйлдвэрлэвэл 1000*2,500,000=2,500,000,000 төг болно. Нийслэл маань хэдхэн жилийн дараа УТАА-наас сална. Иргэнээ боддог төр бол хийх л ажил.

Зочин (117.111.23.11)
2018-11-12 14:24:49
Hediig ynz buriin aild tavij turshij uzdggui yum bhdaa negl buteegdehuunee gargaad turshaas sn bolloo gd bh yumaa.Hiivel hiisen shig hiivel zgrdee.Turshiltuudaa sn hii.Mungunii tuluu bish.Ehleed uneheer chanartai sn yum gargasan bhd humuus avjil taaraa shuudee

Зочин (198.44.212.248)
2018-11-12 13:56:01
6 өдөр нүүрс, мод түлэх мөнгөөр нэг сарын цахилгааны төлбөрөө төлдөг гэжээ. Сайн байнаа

Зочин (198.44.212.248)
2018-11-12 13:55:59
6 өдөр нүүрс, мод түлэх мөнгөөр нэг сарын цахилгааны төлбөрөө төлдөг гэжээ. Сайн байнаа

Bayraa (66.181.161.54)
2018-11-12 13:54:18
Ene halaaguur hudaldaj awhad heden tugrugiin unetei ym bol..? Satd tsahilgasnibtulbur 60mynga garj bwl boloh ym bn

Зочин (203.91.115.46)
2018-11-12 12:56:45
Энэ залуугийн бүтээлийг дэмжээд Гэртэй айлуудад зээлээр тавиад өгөөч

Зочин (43.242.243.98)
2018-11-12 12:42:34
ih mungu garah ym aa yaval hymd baih boloo

Зочин (66.181.184.30)
2018-11-12 11:42:30
Ард түмний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.Олонд нэр хүндтэй шудрага хүн орсон зөвлөл байгуулаад ард түмнээсээ хөрөнгө цуглуулж!болохгүй бол гадны сайт дээр тавиад мөнгө цуглуулж болно ш дээр.Kickstar, indiegogo, GoFundMe гээд сайтууд байдаг.Тусалж болно.

АХ (124.158.111.52)
2018-11-12 11:21:10
САЙН БАЙНА МАШ САЙН САЙД ДАРГА НАР НЬ ХЭДЭН ТЭРБУМЫН ШҮҮЛТҮҮР ГЭЭД МӨНГӨ ИДЭХ ГЭЭД ҮХЭЛДЭЖ БАЙХАД ЖИРИЙН НЭГ ЗАЛУУ ИЙМ БҮТЭЭЛ ХИЙЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ ҮР ДҮНГИЙГ НЬ САЙН БАТАЛГААЖУУЛААД ОЛНООР ҮЙЛВЭРЛЭВЭЛ ӨРТӨГ НЬ ХЯМД БАЙХ ЁСТОЙ ТӨР ЗАСАГ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БОЛ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Зочин (202.9.42.202)
2018-11-12 11:14:33
Үнэн бол маш сайхан эд байна.яамныхан үзээд туршаад болож байвал сайн дэмжээд өгөөрөй

Зочин (66.181.188.13)
2018-11-12 11:03:49
Монгол залуучуудаа дэмжээд өгөх хэрэгтэй ш дээ юм л бол доош нь хийж байх юм. Манай залуучуудийг дэмжээд өгөх юм бол юуг ч бүтээж чадна.

Zochin (66.181.176.154)
2018-11-12 10:44:03
500myangiin yandangiin orond...

Зочин (66.181.161.69)
2018-11-12 10:28:16
Амжилт хүсье. Даанч их үнэтэй юмаа.

Зочин (66.181.161.69)
2018-11-12 10:28:16
Амжилт хүсье. Даанч их үнэтэй юмаа.

Зочин (66.181.161.80)
2018-11-12 10:21:30
O mend en halaagsh estoi sain ed baina mongol zaluugin hiisen tsahilgaan halaagshig demjih estoi en zaluud uram ogooroi mundag banaa ulam ihiig higeerei.

tulgaa (122.201.28.8)
2018-11-12 10:10:28
yaaj 2 tsag tsenegleed 8 tsag dulaaniig hurimtluulahiin bol??? dulaan hurimtluulagch batarei gej odoogoor delhiid baihgvi ... yum hiih gej bgaag ni oilgoj bna. gehdee tailbaraa buruu uguud bnuu?

Номын сан зарна. (66.181.177.123)
2018-11-12 10:05:08
1910 20 30 40 50 60 70 80 - д онд хэвлэгдсэн түүх хууль эрх зүй толь бичиг газар зүй уран зохиол газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 17:50:48 - Эдийн засаг
Энэ онд 398.6 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүний импортолжээ
2018-12-19 17:41:03 - Байгаль Орчин
Агаарын бохирдлоор Хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцсэнгүй
2018-12-19 17:35:15 - Эдийн засаг
Банк бус санхүүгийн салбарын байгууллагууд ёс зүйн дүрэмтэй боллоо
2018-12-19 17:13:53 - Нийслэл
Иргэдийн дийлэнх нь гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч байна
2018-12-19 17:09:27 - Орон нутаг
Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ
2018-12-19 17:04:18 - Хууль
Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаалаа
2018-12-19 16:49:05 - Нийслэл
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн болж байна
2018-12-19 16:33:26 - Улс төр
А.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна
2018-12-19 16:26:43 - Хууль
Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
2018-12-19 15:43:06 - Шар
А.Янжиндулам: Ой тогтоолтын ДАШТ монгол тамирчдыг алагчилж амжилтад нь нөлөөлсөн
2018-12-19 15:17:15 - Эрүүл мэнд
Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ
2018-12-19 14:54:02 - Боловсрол
ЕБС-ийн дотуур байр орчин, үйлчилгээний стандарттай болно
2018-12-19 14:49:31 - Хууль
Нүхэн жорлонд унаж нас баржээ
2018-12-19 14:13:11 - Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-12-19 13:24:39 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо
2018-12-19 13:10:45 - Улс төр
ФОТО: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардав
2018-12-19 13:06:15 - Нийслэл
Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан гэв
2018-12-19 12:41:15 - Энтертайнмент
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
2018-12-19 12:34:50 - Улс төр
АН-ын бүлэг УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
2018-12-19 12:11:38 - Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэдийн мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй
2018-12-19 12:11:00 - Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая
2018-12-19 12:01:02 - Технологи
БНХАУ-ын “Qiantu Motor” компани АНУ-ын зах зээлд хөл тавина
2018-12-19 11:57:33 - Спорт
Дэлхийн аваргын хос алтан медальт Г.Угалзцэцэг эх орондоо ирлээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ