ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандлаа

Түгээх    
2018-11-12 13:11:07 - Нийслэл

altangerelХуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудалд холбогдсон УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ. Тэрээр мөн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцуулахаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо, ЖДҮХД дэд хороонд өргөдөл гаргасан байна.

Хуульч О.Алтангэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандсан гишүүдийг эгүүлэн татах үндэслэлдээ “Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батзориг, О.Батнасан, Г.Солтан, Х.Болорчулуун, Н.Учрал, Н.Оюундарь, Б.Ундармаа нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авсан үйлдэл нь Үндсэн хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр авсан тухай баримтууд олон нийтэд илэрхий болоод байгаагийн дунд УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан тухай мэдээллүүд цацагдсаар байна.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй төрийн албан хаагч билээ. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацааны, хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авч хувийн ашиг сонирхлоо өөрийг нь сонгосон нийт иргэний ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээддээ санхүүгийн давуу байдал үүсгэсэн байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид 30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийг тав хүртэл жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, эхний 2 жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлийг төрийн өндөр албан тушаалтан болох УИХ-ын гишүүд авсан байгаа нь шударга бус явдал мөн.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;”-ийг төрийн улс төрийн албан тушаалтнууд болох УИХ-ын гишүүдэд хориглосон байдаг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудын ихэнх нь УИХ-ын нэр бүхий гишүүд байгаа нь санамсаргүй тохиолдолд биш гэж үзэж байна. Энэ бол яах аргагүй УИХ-ын гишүүдийн албан тушаалын байдалтай шууд холбоотой шударга бус явдал мөн. Энэ утгаараа, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахихаа тангарагласан УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1.2-т заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмуудыг зөрчиж байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ үйлдлээрээ Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхүүдийг зөрчөөд зогсохгүй, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

Зочин (103.229.122.92)
2018-11-13 16:01:21
Энэ холбогдож байгаа хүмүүсийн хөрөнгийг битүүмжилж,дансийг нь хааж мөнгөө олж авсаны дараа хариулага тооцох хэрэгтэй.тэхгүй бол хариуцлага хүлээсэн болж ажил ,болон гишүүнээ өгөөд зээлээ төлөхгүй зальтай худалч хулгайч хүмүүс болхоор найдваргүй зээлэнд бичүүлнэ дээ .одоо төлөхгүй аргаа хайжил байгаа

Зочин (202.9.42.46)
2018-11-12 23:25:26
эд нараар зогсохгүй у.и.х. тарах ёстой. хичнээн итгэв. даан ч ард түмний нүүр лүү чацгаа цацав.

Зочин (178.115.131.129)
2018-11-12 19:46:55
Үнэхээр эх орондоо хайртай бол Элбэгдоржийн идээд уусан хийсэн үйлдлийг ил болгожх өгөөч

Зочин (178.115.131.129)
2018-11-12 19:46:54
Үнэхээр эх орондоо хайртай бол Элбэгдоржийн идээд уусан хийсэн үйлдлийг ил болгожх өгөөч

Зочин (66.181.169.162)
2018-11-12 18:38:17
Zuw demjij bna

Багшир (66.181.166.35)
2018-11-12 17:37:52
Хуульч хүний үүрэг бол /үүнд УИХ-ын гишүүд нэгдүгээрт хамаарах байх/ түүнийг хэрэгжүүлэх, түмэн олонд ойлгуулах, өөрсдөө үлгэрлэх явдал гэж үзэж бн. энэ залуу үүргээ ухамсарласан хүн юм байна

зочин (202.179.27.169)
2018-11-12 15:29:10
ийм олон жил ард түмнийг хуурч өөрсдөө янз бүрийн хүүгүй зээл аваад мөнгө угаажээ альч нам адил бүгдийг ил болго ард түмэн ядарч аргаа бараад банк бусаас өндөр хүүтэй зээл авна цалин тэтгэвэр нэмэх боломжгүй гээд тойрогтоо 8 тэрбумыг хуваарлаж өөрсдөө бөөн зээл авчихаад суудлаа тавьж хариуцлага тооцуулахгүйгээд байх юм хоосон уучилаар чинь ард түмэн яах юм шудрага байцгаа

Зочин99 (202.72.240.5)
2018-11-12 14:32:49
Зөвхөн МАН-ын ЕНБД Амарбаясгалангийн авсан 1,300,000,000 төгрөгийг 5,000,000 -д хуваахад 260 жижиг зээлдэгч авах мөнгийг ганцаараа авсан байгаа юм. Ингээд бодохоор 10,000,000,000 /5,000,000=2000 хүн авахаар байгаа биз? Сая Филиппений экс тэргүүн хатагтай 89 настай Маркос 77 жилийн ялаар шийтгүүлснийг бодоцгоо, ард түмэн. Тэгэхлээр УИХ-аас огцроод зогсохгүй дор хаяж 10 жил шоронд шомбойхоор байгаа биз?

Зочин (66.181.188.241)
2018-11-12 14:25:53
Цэц шийдэж чадах уу? Долдой нар л байдаг орогнох байр шүү дээ.Ха ха ха

Зочин (66.181.188.241)
2018-11-12 14:25:29
Цэц шийдэж чадах уу? Долдой нар л байдаг орогнох байр шүү дээ.

Зочин (66.181.188.241)
2018-11-12 14:25:29
Цэц шийдэж чадах уу? Долдой нар л байдаг орогнох байр шүү дээ.

Иргэн (64.119.19.5)
2018-11-12 14:21:44
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Иргэн (64.119.19.5)
2018-11-12 14:21:32
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Иргэн (64.119.19.5)
2018-11-12 14:21:24
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Иргэн (64.119.19.5)
2018-11-12 14:21:18
МАШ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА.

Zochin. (103.229.122.117)
2018-11-12 14:20:39
Mash zuv uu.... .

Зочин (202.179.26.152)
2018-11-12 14:07:30
Бидний цаг хугацаа хийх ёстой ажлыг юугаар ч үнэлж барагшгүй шүү дээ тийм учраас хохиролоо барагдуулах хүсэлтэй байна

Зочин (112.72.11.108)
2018-11-12 14:02:30
МАШ ЗӨВ ... ХУЛГАЙЧДЫГ эргүүлэн татах ёстой

Зочин (112.72.11.108)
2018-11-12 14:01:58
МАШ ЗӨВ ...

Зочин (203.91.115.37)
2018-11-12 14:00:22
зөв дэмжиж байна

Зочин (176.199.208.118)
2018-11-12 13:54:50
... ЗӨВ - ЗӨВ ...

Зочин (66.181.188.241)
2018-11-12 13:52:26
ЖДҮ - зээл авагч нараар эхлээд том гаруудыг устгах хэрэгтэй.Дараа нь жижигүүдтэй тооцоо хийж болно. Логик нь буруу явах гээд байна.Томчууд үймүүлээд байна.Хулгайчийг баричахлаа гээд өөрсдөө сугарч үлдэх гээд байна шүү.

Зочин (66.181.188.241)
2018-11-12 13:52:26
ЖДҮ - зээл авагч нараар эхлээд том гаруудыг устгах хэрэгтэй.Дараа нь жижигүүдтэй тооцоо хийж болно. Логик нь буруу явах гээд байна.Томчууд үймүүлээд байна.Хулгайчийг баричахлаа гээд өөрсдөө сугарч үлдэх гээд байна шүү.

Зочин (202.9.41.76)
2018-11-12 13:43:53
Эргүүлэн татаад хариуцлагыг нь хатуу тооцох хэрэгтэй.Зээлээ хүүтэй хамт төлүүлээд,авсан компаний хөрөнгийн тодорхой хувийг ЖДҮХС-д оруулж зээлийн хөрөнгийг нэмэгдүүлж,энэ шуналтангуудыг үр хүүхдүүдийн хамт\4-н үед нь\улс төрд орох эрхийг хасах хэрэгтэй.Тэгж байж улс төр цэвэршинэ.

иргэн (202.9.42.68)
2018-11-12 13:37:52
ТА БИД ИАРЫН ТАТВАРЫН МӨНГИЙГ СОЛГОЙ БАРУУНГҮЙ ЦАЦАЖ БАЙСАН БАЙНА ДАА

зочин (202.126.89.106)
2018-11-12 13:23:36
Зөв, зөв Алтангэрэлээ чи хуульч, өмгөөлөгч хүн ярихгүй бол хэн ярих вэ. бид мэдэхгүй ш дээ.Хулгайчуудыг явах ёстой газарлуу нь явуулж, байх ёстой газар нь байлгах хэрэгтэй шүү. Амжилт хүсий

Зочин (103.111.68.3)
2018-11-12 13:22:16
Зөв хөө,

Зочин (103.111.68.3)
2018-11-12 13:22:01
одоо МАН нь АН-ынхаа булхайг ил гаргаачээ. Тэгээд харилцан хариуцлага тооцуудж чадвал улс төр цэвэрших тал руугаа орнодоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 17:13:53 - Нийслэл
Иргэдийн дийлэнх нь гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч байна
2018-12-19 17:09:27 - Орон нутаг
Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ
2018-12-19 17:04:18 - Хууль
Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаалаа
2018-12-19 16:49:05 - Нийслэл
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн болж байна
2018-12-19 16:33:26 - Улс төр
А.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна
2018-12-19 16:26:43 - Хууль
Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
2018-12-19 15:43:06 - Шар
А.Янжиндулам: Ой тогтоолтын ДАШТ монгол тамирчдыг алагчилж амжилтад нь нөлөөлсөн
2018-12-19 15:17:15 - Эрүүл мэнд
Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ
2018-12-19 14:54:02 - Боловсрол
ЕБС-ийн дотуур байр орчин, үйлчилгээний стандарттай болно
2018-12-19 14:49:31 - Хууль
Нүхэн жорлонд унаж нас баржээ
2018-12-19 14:13:11 - Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-12-19 13:24:39 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо
2018-12-19 13:10:45 - Улс төр
ФОТО: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардав
2018-12-19 13:06:15 - Нийслэл
Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан гэв
2018-12-19 12:41:15 - Энтертайнмент
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
2018-12-19 12:34:50 - Улс төр
АН-ын бүлэг УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
2018-12-19 12:11:38 - Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэдийн мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй
2018-12-19 12:11:00 - Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая
2018-12-19 12:01:02 - Технологи
БНХАУ-ын “Qiantu Motor” компани АНУ-ын зах зээлд хөл тавина
2018-12-19 11:57:33 - Спорт
Дэлхийн аваргын хос алтан медальт Г.Угалзцэцэг эх орондоо ирлээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ