C.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий сенсаац хөөцөлд

Түгээх    
2018-11-12 16:25:23 - Улс төр

batboldНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа.

-Та хотын даргын ажлыг Э.Бат-Үүлээс хүлээж авсан хүн. Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бас хотын, 40 мянгатын гэх мэт имижтэй. Тэр үеэс л та хоёрыг харьцуулж, зөрчилдүүлж эхэлсэн нь хэцүү байсан уу?

-Их хотын ажил амаргүй. Алдаа, оноотой ч үе үеийн хотын удирдлагыг үгүйсгэх бодол надад төрдөггүй. Нэг, хоёр жилд бүхнийг амжуулна гэж үгүй. Харин урт хугацааны зөв бодлогоо тодорхойлох ёстой. Үүнийг хийхээр л хичээж яваа. Аливаа улс төрийн ажил одоо цагт биш, хожим үнэлэгдэх нь олонтоо байдаг. Тиймээс өнгө алагласан өнөөдрийн нийгмийн шуугианаас илүү шийдэл хүлээсэн тодорхой ажлуудаа л ярья, тэгэх үү?

-Тэгвэл Улаанбаатар “өргүй хот” болсон гэдгээс яриагаа эхлэх үү? Улс орны өр зээл хэрээс хэтэрлээ гээд байхад нийслэл нь өргүй гэхээр үнэмшилгүй л сонсогдож байна.

-Намайг ажлаа авах үед хот маань 100 орчим тэрбум төгрөгийн өртэй байлаа. Энэ нь концессын, аж ахуйн нэгж, байгууллагуудын гээд нийслэлд хамааралтай бүх өр багтсан дүн. Хэдийгээр нийслэлийн эдийн засаг, санхүү хүндрэлтэй байсан ч бид бүх өрөө төлж дуусгахын тулд чармайж ажилласнаар 2018 онд өргүй хот болсон. Энэ нь нэг талаас өмнөх удирдлагын хийснийг баталгаажуулж, хотыг нэгэн зорилгоор хөгжүүлье гэсэн эрмэлзэл, залгамж чанарын үр дүн. Бид арагшаа биш, урагшаа харж ажилласан. Энэ бүхний дараа хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг эхлүүлэх боломж гарч байна даа.

-Утаагүй, үнэргүй, түгжрэлгүй Улаанбаатар гэсэн лоозонгуудаас хүмүүс бүр залхсан л даа. Гэхдээ энэ тухай ярихгүй орхиж боломгүй санагдаж байна.

-Үнэрийн хувьд шийдэлд хүрсэн. Хоногт 160-190 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулсан байдаг. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учраас хоногт 1000-1200 шоо метр нойтон лагийг ил талбайд хатаадаг байж. Эндээс 900 мянган шоо метр лаг хуримтлагдан, байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэнд, тав тухад сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Үе үеийн төр, засгийн үед ярьсаар ирсэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 54 жилийн дараа буюу энэ онд шийдлээ бүрэн оллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарах ажлыг эхлүүлэн, өвчин үүсгэгч нянг устган халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалт бүхий хэт авиан тоног төхөөрөмжийг суурилуулж, тохируулгын ажил хийж эхэлсэн. Уг төхөөрөмж нь ХБНГУ-ын “Ультрасоник” компанийн “Тюбэреактор” загварын сүүлийн үеийн бүтээгдэхүүн юм. Мөн бохир усыг цэвэршүүлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тунгаагуур, био цөөрөм барих, лагийг хуурайшуулж, хатаах, шатаах технологи бүхий төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлсэн. Хамгийн гол нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын үеэр Хятадын талаас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийг хийлээ. Хоногт 250 мянган шоо метр бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай дэвшилт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн, дотоод хэрэгцээгээ хангах зэрэг олон давуу талтай бөгөөд энэ ажил 1.6 орчим жил үргэлжилнэ.

-Саяхан Яармагийн гүүрийг ашиглалтад оруулсан. Энэ нь хотын түгжрэлийг бууруулахад хэр нөлөөлөх бол?

-Хот өөрөө амьд организм. Тиймээс цус судсаар нь саадгүй гүйж, “эрхтэн” бүрт очих ёстой. Үүнийг л түгжрэлгүй хот гэнэ. Улаанбаатар хот төлөвлөгдсөн хэмжээнээсээ бараг тав дахин их хүн амтай болсон. Энэ их ачааллыг шийдэж, саадгүй урсгал бий болгохын тулд цогц шийдэл хэрэгтэй. Мэдээж үүний нэг нь гүүр. Нийслэл 60 жилийн дараа гүүрэн байгууламжуудаа цогцоор нь шинэчилж байна. 2018 онд Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийтдээ 43.5 км авто зам, 3050 метр гүүр барих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр 24 төсөл хэрэгжүүлнэ. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих, хуучныг засварлах, Гацууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321, Сонсголонгийн 289.4 метр гүүр шинээр барих төслүүд эхлээд хуваарийн дагуу ажил эрчимтэй өрнөж байна. Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр хүрсэн авто замыг нийслэл өөрийн хөрөнгөөр шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд ус зайлуулах төхөөрөмж байгуулахад онцгой анхаарч байна. Монголд анхны, найман урсгалтай, дугуйн болон явган хүний замтай, давхар гүүр гэдгээрээ онцлог бөгөөд авто зам, гүүрүүдийн хувьд хувьсгал гэж нэрлэхээр ажил юм.

-Утаа бол үнэхээр эмгэнэлтэй нөхцөл байдал биш үү. Миний хувьд хамгийн их бухимдал төрүүлдэг зүйл бол энэ.

-Утааны эсрэг олон шийдэл бий. Агуулгын болон хэлбэрийн гэж хувааж болно. Түр зуурын, хугацаа их шаардсан агуулгын шийдлийн аль аль нь хэрэгтэй. Миний хувьд агуулгын цогц шийдэлд илүүтэй анхаарахыг зорьдог. Товчхондоо гэр хорооллыг хөгжүүлж байж л утаанаас сална. Гэр хороолол бол манай хотын онцлог мөн. Утаа гэдгээрээ биш шүү, уламжлал гэдэг талаас нь ярьж байна. Аж үйлдвэржсэн орнуудыг бодвол зөвхөн гэр хорооллын утааг шийдвэрлэх харьцангуй хялбар мэт харагдаж болно. Гэхдээ бас л цаг хугацаа, тууштай байхыг шаардсан ажил. Нийслэл хотын гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон олон давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дунд бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах “Дэд бүтцийн төв” төслөөр хөгжүүлж, захын бүсийн буюу уулын орой хэсгээр байгааг нь технологийн бүс гэж зарлан, айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлэх юм. Дундын бүсийн гэр хороолол нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг. Хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Сервис центр” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтэд үндэслэн “Сервис центр” байгуулах шинэ бодлого гарган ажиллаж, нийт 11 байршилд судалгаа хийснээс 2018 оны арваннэгдүгээр сард хоёр байршил сонгосон. Эдгээр нь Чингэлтэй дүүргийн VII, Сүхбаатар дүүргийн XVIII хороо юм. Үлдсэн гурван байршил нь Хан-Уул дүүргийн IX, Сонгинохайрхан дүүргийн IV, Баянзүрх дүүргийн XXIII хорооны зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Засгийн газар ч ажиллаж байна, бид ч зэрэгцээд ажиллаж байх хэрэгтэй. Тал талаасаа ажиллавал асуудал шийдэгдэнэ. Хот иргэдээ орон сууцтай болгохыг дэмжиж “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулаад байгаа. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус сангийн дэмжлэгтэйгээр 87 иргэн орон сууцанд ороод байна.

-Хоёр нам хотын төвөө хааш нь зөөхөө булаацалдаад байна уу даа?

-Нам энд хамаагүй л дээ, энэ чинь бас судалгаа, тооцоогүй ч хийдэг ажил биш юм. Нийслэлийн шинэ төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа, үйлчилгээ, соёл, боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий ”Их тойруу”, “Яармаг” гэсэн хотын хоёр төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн хотын зургаан дэд төв байхаар төлөвлөөд байна. Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах ажлыг хийж байгаа. Ямартай ч хотын захиргааг Яармагт шилжүүлэх ажлыг эхлүүлж, барилгын суурийг тавилаа. 2019 онд хотын захиргааг Яармаг руу нүүлгэж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн захиргаанаас 330 төрлийн ажил, үйлчилгээ авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан нь арилах юм. 1.3 сая хүн амтай Метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрнө. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Майдар”, шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Аэросити” зэрэг дагуул хотыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана гэж тооцож байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байна, хөрөнгө оруулалт УИХ-ын тойрог дагаж орон нутагт чиглэснээс болж хүн амын тэн хагас нь төвлөрсөн хотод асуудал үүсээд байна гэх шүүмжлэл бий. Үүнийг хот дангаараа шийдэхэд хэцүү л дээ, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай, тийм үү?

-2018 онд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөнө. Энэ жил Улаанбаатар хотод улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 18 880 суудал бүхий 34 сургууль болон сургуулийн өргөтгөл, таван сургуулийн спорт заалны барилга, “Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн 9345 ор бүхий 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор барилгыг тус тус барьж байна. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоо, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн сургууль барихаар ажиллаж байгаа. Нийслэлийн төсвөөр 2018 онд 1310 ор бүхий долоон цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй асуудал нь “газар чөлөөлөлт” байлаа. Нийслэлийн газрын алба энэ ажлыг 93 хувьтай хийж гүйцэтгэснээр боловсролын салбарын бүтээн байгуулалтыг хийх нөхцөл бүрдсэн. 2018-2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 26 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Харин 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын зорилтын хүрээнд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгээр хангагдах төлөвтэй байна.

-Явган хүний зам чөлөөлөх ажил олон нийтээс их дэмжлэг хүлээж байна. Энэ ажил ямар нэг дуулиан шуугианыг өөр чигт хандуулах оролдлого биш байгаасай гэж бодоод Танаас асууж байна л даа.

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс “Явган хүний зам” арга хэмжээ эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэдээс 40 гаруй байршилд явган хүний зам гаргуулахаар санал ирүүлж, үүний дагуу хугацаатай мэдэгдэх хуудсыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлээд байна. Газар эзэмшил, ашиглалтын чиглэлээр орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчмын газарт барилга барих ажлыг хотын даргын захирамжаар бүрэн цуцалж, газар эзэмших, ашиглах эрх олгохыг зогсоов. Ингэснээр 16.8 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг, оршин суугчдад буцаан олголоо. СӨХ-дод нийтдээ 40.8 га газар олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломж бүрдүүллээ. Иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд 57 га газрыг эргүүлэн олгоод байгаа юм. Ер нь бол ажил буцалж, маш эрчимтэй өрнөж эхэлсэн. Нийгмийн чиглэлийн олон асуудлыг шийдэж байгаа. Цаг бага тул ингэсхийгээд болих уу? Тайлангийн хугацаа дуустал овоохон юм амжуулчих байх аа.

-Асуулгүй өнгөрч болохгүй ганцхан асуулт байна. Сүүлийн үед тантай холбоотой нэг бичлэгийн талаар яригдаж байгаа. Энэ тухай өөрөөс тань тодруулах ёстой гэж бодлоо.

-Тэр бичлэг үү? Чи ер нь тэр бичлэгийг үзсэн үү?

-Үгүй л дээ. Гэхдээ их л шуугиж байна.

-Яах вэ дээ. Та нар санаж байгаа бол, манай нийслэлийн Намын хорооны хурал болохоос хэдхэн хоногийн өмнөөс ийм мэдээлэл цацагдсан. Тэр шуугианыг би тоохгүй яваад л байсан. Сүүлдээ арай л дэндээд байх шиг. Яах вэ, хотын дарга гэдэг албан тушаалд олон хүний шунал шингэдэг юм шиг байгаа юм. Яг хийхэд бас амаргүй ажил шүү. Би албан тушаалд шунан дурладаг хүн огт биш. Мэдээж Намын хорооны даргын сонгуульд ялж чадаагүйдээ би өөртөө дүгнэлт хийж байгаа. Аж ахуйтай орооцолдоод улс төрийн ажилдаа анхаараагүй нь хэнд ч нялзаашгүй миний л буруу. Улс төрийн хариуцлага хүлээхэд ч бэлэн байгаа. Гэхдээ аливаа улс төрд ёс зүй, хэм хэмжээ гэж бий. Тэр шуугианыг зохион байгуулалттайгаар тарааж буй хүмүүст нэг зүйлийг шулуухан хэлье. Бичлэг байгаа бол одоо тавьчих. Битгий худлаа сенсаац хөөцөлд. Намайг анх томилогдсоноос эхлээд л янз бүрээр хэлсэн дээ. Хөдөөний гэж дайрсан, хөдөөний биш хэн ч байгаа юм. Одоо бүр миний мэдэх ч үгүй зүйлээр дайрч эхэллээ. Улс төр бохирдож, ёс суртахуунгүй болж, Баабарын хэлдгээр ёстой л ёроолдоо тулж байгаагийн илрэл байх. Миний ажлыг шохоорхоод байвал нэн тэргүүнд хот бол мөнгө биш ажил гэдгийг ойлгох хэрэгтэй. Сая би зах зухаас нь ярилаа. Хотын дарга бол асар их мөнгөтэй ажил гэсэн шунал л ийм байдалд хүргэж байгаа хэрэг. Монголын парламентад дөрвөн удаа сонгогдож, Хууль зүйн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг удирдан ажиллаж байсан хүний хувьд улс төрийг бас гадарлана. Улам л бохир технологи ашигладаг болж байх шиг. Гэхдээ иргэд үүнийг ялгаж салгадаг болно гэдэгт итгэлтэй байна. Би гурван хүүхдийн эцэг, 30 жил ханилсан ханьтай хүн. Удахгүй том хүү маань хуримаа хийх гэж байна. Сундуйн Батболд гэдэг хүн Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн юм шүү.

-Танай намын хагарал ихээхэн хурцдаж байгаа нь ярианаас тань ажиглагдаж байна. УИХ тарах, Засгийн газар огцрох тухай ч яригдах боллоо.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс авхуулаад 1961 онд НҮБ-ын гишүүн болох хүртэлх хугацаанд Бодоо, Данзан, Догсомоос эхлээд төрийн 72 өндөр дээд албан тушаалтнаа алдаж, энэ цагийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан түүхтэй нам шүү. Манай намд өнөөдрийн байтугай саад бэрхшээл олонтоо тохиолдсон ч бид туулаад л гарсан. Цаашдаа ч хөгжлийн түүчээ болж, оршин тогтноно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Манай нам энэ асуудлаа шийдээд л цаашаа явна. Та битгий санаа зов.

Эх сурвалж: Өнөөдөр сонин



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 55

Зочин (202.131.225.197)
2018-11-15 08:59:18
хөөрхий дөө баяртай. чам шиг хүмүүсийн эрхийг хамгаалдаг газар франц, голланд, за урагшихнаа гараад эрээнд жаргаад хэвтсэн ч болж байна. мөнгө нь байхгүй гэх юм биш. монголд зууралдаж юугаа хийнэ. сонирхлоороо амьдарч энэ насаа дуусга окей

Зочин сонор чихт (64.119.27.143)
2018-11-13 10:57:33
С.Батболд бол Бат үүл шиг мөнгө идэж,хүүдээ тэндер авч өгөөгүй байх.Тэхдээ энэ талаар сайн мэдэхгүй.Хийж эхлүүлсэн ажлуудаа үнэнээр нь бичсэн бна.Улаанбаатарчууды гол дургүйг хүргэсэн ажлууд ч нилээд бий.Жишээлвэл Аз жаргалтай улаанбаатарчууд гэх мэт лоозун тунхагийн шинжтэй урианууд,мөн эргэж буцсан олон шийдвэрүүд... эдгээр нь хүмүүсийн дургүйцлийг их төрүүлж байгаа нь илт харагддаг.

asa (66.181.160.71)
2018-11-13 10:52:04
harhaar shuud ogiudas sejig hurch bna salhan dooguur n ch garamgui buzar amitan

Зочин (220.213.23.254)
2018-11-13 10:45:57
Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд энэ хүний хийсэн гэх ажлыг ард түмэн олж хараагүй, сонсоогүй, мэдээгүй. Хэрэв энэ хүн өөрөө ямар нэг ажил хийсэн гэж үзэж байгаа бол энэ хүний чадвар, чадал нь тэр юм байгаа биз дээ? зайлуул.

зочин (202.179.31.55)
2018-11-13 08:41:18
чадах юм аа л хий чадахгүй юм хийхээр чинь ард түмэн хохироод байна зайлаад өгөх шиг сайхан юм байдаггүй юм Батболдоо

Зочин (202.179.27.124)
2018-11-13 08:36:18
ҮХСЭН ҮЛИЙГЭЭ ХИЙЖ ЦЭНХЭР САРПААНЧИКТАЙ ГҮЙЖ ЯВСЫМ ...

Зочин (66.181.177.191)
2018-11-13 08:27:41
Батболд ажлаа маш сайн хийж байгаа. Би хотын хогжлийн талаар хамгийн туруунд уншдаг. Маш сайн ажиллаж байгаа. Урд нь дарга нарыг ингээд ажиллаж байсныг санахгуй байна.зам талбай чолоолж байна хотод бутээн байгуулалт явагдаж байна. Энд муугаар харлуулж бичиж байгаа хумуус нь явган хуний зам гаргасан хумуус мон урд нь юу ч хийж байгаагуй удирдлагууд хар кулю бичиж байгаа. Цаашдаа энэ ирчээрээ сайн ажиллаарай амжилт хусье

Зочин (202.126.89.173)
2018-11-13 03:43:35
Шат нураасан гээд хүмүүс баярлаад л ... Нэг өайцаагчийн хийх ажил шүүдээ. Хотын даога холыг харах естой бөлгөө

Irgen (106.254.109.154)
2018-11-13 03:17:38
En hun jinken uls turch yos surtahuuntai hun shu. Ene zasag tur odoo bur unen jonku boljee. Harluulah yum bhgui odoo bur gomo en ter gj gutgeh. Chamaig bish gd bhad chi gomo gd fb-r taraaval chi yahuu mongolchuud gj neeree noyon zantai har amia hicheesen darluulaad guilgachin tsaralj bhdaa taardan humuus yumda.

Zochin (202.126.89.201)
2018-11-13 00:39:18
Gomo gesen bizdee zailuul zailuul.

Зочин (202.9.43.219)
2018-11-12 23:28:18
Өөрсдөө сонгосон улс өөрсдөө барьж идэх эрх нь бна ..идчихээч хариуцлага тооцож чадахгүи байж элбэгдоржоо дууриаж хошгирохоо боль..бат үүл баатар улсын баатар болсон..юугаар болсым..өрөнд ороход их хувь нэмэр болсон гэж авсым бишүү

Зочин (202.9.42.46)
2018-11-12 23:09:27
нам гэж тэнэгтээд байх юм. үзэл бодол нь мөнгө идэх аргад ямар ч хамаагүй юм шүү дээ. батүүл байн уу чи байн уу сумьяа байн уу. зүгээр л нэр хүндээс гадна мөнгө идэж хулгайлахад боломжийн байхгүй юу. нам тэгсэн гэхэд амар. ямар ч байсан монгол төр 2,3 мянган хулгайчийн замналд орохгүйгээр цоо шинэчлэгдэх ёстой.

Зочин (223.38.61.53)
2018-11-12 21:58:37
Odoo bno Mu enkhbold bat boldoo tuw aimgaas olon jil songogdson 50 km zam zasah setgelgui humuus bsan shvv.UB oir hugjih bolomjtoi aimag hugjil muu aimag bolson.

Зочин (43.242.243.214)
2018-11-12 21:26:32
Гомотой харьцахгүй ха ха

tee (64.119.22.154)
2018-11-12 21:25:31
davgui ajilsan shu Meigees hol bai

Зочин (66.181.185.150)
2018-11-12 21:03:45
СУ ДАЖГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ХОТЫН БҮСЭЭС МАЛАА ГАРГАЛАА БАС ХОТОД ДУРААРАА ШИЛЖИЖ ИРЭХИЙГ ХЯЗГААРЛАЛАА БАС ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ГЭЭД ҮҮЛ Ч ЧАДААГҮЙ АЖИЛУУДЫГ ХИЙСЭН .

zochin (202.9.43.217)
2018-11-12 21:00:06
Hotiin irgenshil gedeg oilgolt daidaggui hun dee

Зочин (202.9.40.209)
2018-11-12 20:56:47
чадвар сэтгэлгээний хувьд үүлийн хѳлийн чигчийнд ч хүрээгүй. гэхдээ топор оронд нь дордуулах бхаа.ажилаа эхлэхийн ѳмнѳ халаагаа хийнэ тэгэж бтал 20он гээд үүл дарга ирээд гэр хороололоо хѳгжүүлнэ

Руугаа (202.126.88.51)
2018-11-12 20:38:36
Яг юу бүтээсэн юм энэ их мөнгөөр хоёр хагас жилд маш их ажлыг хийж болно захын банди энэ мөнгөөр чамаас зуу дахин их ажлыг амжуулах байсан

Иргэн (112.72.11.105)
2018-11-12 20:23:19
Хотын дарга сайн л ажилласаншүүБатүүл шиг хулгай луйварт хутгалдаагүй л хүн.

Иргэн (112.72.11.105)
2018-11-12 20:23:04
Хотын дарга сайн л ажилласаншүүБатүүл шиг хулгай луйварт хутгалдаагүй л хүн.

Иргэн (112.72.11.105)
2018-11-12 20:21:38
Хотын дарга сайн л ажилласанпаа.

Иргэн (112.72.11.105)
2018-11-12 20:20:59
Хотын дарга сайн л ажилласанпаа.

Зочин (202.9.42.208)
2018-11-12 19:58:35
МУ нь 27 тэрбум $-ын өртэй буюу МУ-ын нэг иргэнд 10 орчим сая төр-ийн өртэй.Энэ их өртэй МУ-ын хүн амын 57 % нь УБ-т суудаг даа. УБ-ын захиргаа,аж ахуйн нэгж өргүй болох жижиг асуудал. 27 тэрбумын өртанүүд бүгд УБ-т байдаг абгууллага, нэгж, хувь хүн.Өөрөөр хэлбэл УБ-т шууд хамааралтай улсууд. Ийм том дарга байж мэдлэг,боловсрол, бодлого сэтгэлгээний цар хүрээ ийм байх гэж??? МАН боловсролтой шударгуудаа шахаад тааруу гаруудаар хүрээлүүлснээс болж өнөөдөр амь тавьж живж ёроолдож байгаагаа мэдэж буй болов уу??? Зулгуйч, бохир мөнгөтэй гарууд төрийг авч явдаггүй юм, шударга, зарчимтай,өндөр мэдлэг боловсролтой, нийгмийн сор болсон ядуу ч хамаагүй сэхээтнүүд явч явдаг юм гэдгийг 16 оноос хойшхи МУ-ын төр засгийн үйл явдал дурайтал харуулж байна.

Зочин (202.21.106.164)
2018-11-12 19:00:56
Дуугай зайгаа тавь

Зочин (64.119.18.234)
2018-11-12 18:48:36
uurhain nootsiig taamgaar gargadag yum niislel orgui

Зочин (103.26.195.83)
2018-11-12 18:23:48
Хэт харлуулах хэрэггуй энэ хун ажилаа хийсэн гэвч хунээс бус анх толовлолтгуй барьсан байр замбраагуй олон эсгий гэр хотыг тугжрэл утаа гэсэн гамшигт оруулаад байна

Зочин (202.9.43.185)
2018-11-12 18:23:29
Монголчууд бид ийм л оодгуй харх шиг сэжгийн ард тумэн болждээ энэ батболд явган хуний зам чолоолоод бидэнд унэхээрийн хэрэгтэй ажил эхлуулээд явж байсан одоо унаиагц нь омоорох нэг ч монгол хун алга женкодоо мангасдуулаад хэвтэж байхдаа таарсан ард тумээн

ЗОЧИН (122.201.22.68)
2018-11-12 18:18:49
Улстөрд байгаа гомо нарыг илт зарла энэ хүн өөрийгөө үгүй гээд байхад та нар яаасан ойлгодоггүй юм бэ бичлэг байгаа бол тавь үгүй бол хүний нэр төр сэвтээсэн мэдээлэл тараасан нөхөр хариуцлагаа үүрч шоронд ор.

Зочин (202.21.106.124)
2018-11-12 18:15:43
iim buzar hun UB hotiin darga baih gej.Ub hotiig Miee.Enhbold ene 2 saihan buzarlalaa daa.say 3 jild yu ch hiisengui hulagilj idehees uur yum hiisengui ter guur ntr bugd Bat-ul hiisen shdee .ene gomo buzariig shorond hiij moneyg ni tuluul

Зочин (202.126.89.95)
2018-11-12 17:58:12
Хотыг ийм аймхай хулчгар бөөрөнхий залхуу хүн удирддаггүй юм одоо нэг алдсан 2 жилийг минь нөхчихөөр зоримог дайчин ажилсаг шийдэмгий хүн тавиарай даа

Sss (202.179.26.26)
2018-11-12 17:45:24
Пост коммунист намыг хааж байж улс төр цэвэршинэ

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:40
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:40
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:40
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:39
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:39
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

zochin (185.39.141.105)
2018-11-12 17:33:30
16 ond darga bolj zahirgaag yarmag ruu nvvlgeh ....shushigiin hundii yarmagiin gazariig 65 bvgdiig ni shaagaad tuul goliin eregiig hussan tonson munguuruu .... jvjig tavin shvvmjilj hashaalan betonon balgasaar dvvrgej bn . ..ser tvgei

kkkkkkkkkk (185.39.141.105)
2018-11-12 17:29:35
urgvi hot kkkkkkkk er ni bol uls ornuud tuslamjaar ter ter bum dollor evrogiin zeel ugsuniig ni shaagaad ..... tusvuus shombdon hiisen bvh ajil ni bvgd hyatadiin zeel .. hahahaha gvvr vvd ni bvgd hoich ireedvin ur hed dahin nugalj avahaa hytaduud medneeee. gvvrnii hungulttei zeeliin munguu hytad ajilchidad baz...hujaagiin shahsan materiald zartsuulaad duussan gej baigaa . odoo gvvrnii tuluh ur 20 onoos ehleh . yoyoyoyoy..yegejeer ene lalar shaagaad tsadaad zailj bui

boldoo (202.72.247.14)
2018-11-12 17:16:20
unen gesen shvv dee gomo gedeg n

багшир (66.181.166.35)
2018-11-12 17:04:20
Улс төрийнхөн нэг нэгнээ гутаах үйл ажиллагаа улам бүр муухай болж байна гэж хэлсэн үүний эсрэг нам юу хийж чадах вэ, ямар нэгэн юм хийгээч гэмээр бн

Зочин (203.217.139.131)
2018-11-12 16:59:04
Бүгдийг загнадаг мода дэлгэрчээ дээ.

www (66.181.160.65)
2018-11-12 16:57:21
baliar gomo bandi bas boloogui hoshnogduuldag em boldog gej bgaa sejigiin bavaan ats bogsnii us

Зочин (119.40.98.162)
2018-11-12 16:51:40
бичлэг байгаа бол цацаач гэхийг бодоход бичлэгний араас асар их мөнгө зарцуулчихаад одоо айх аюулгүй болллоо гэж байгаа юмуу

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:43:49
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:43:42
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:43:35
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:43:20
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:42:45
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:42:24
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:42:13
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

Zochin (64.119.27.91)
2018-11-12 16:42:02
энэ жишээ аваад бгаа нам чин та нарын одоогийн энэ намтай харицуулашгүй нам одоогийн танай нам дан хулгай хийсэн хүмүүс боллоо юун уучлалт гуйх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бүлэг гэмт хэрэг битгий санаа зов гэж юу гэсэн үг юм хэргээ нуун далдалж биднийг маллана гэсэн үг үү

зочин (103.57.92.81)
2018-11-12 16:41:57
Мантайн хамт чам мэтийг архивт хийж лацдаж хаячихвал би санаа зовохгүй сэтгэл амар баймаар бна

Zochin (64.119.27.91)
2018-11-12 16:41:32
энэ жишээ аваад бгаа нам чин та нарын одоогийн энэ намтай харицуулашгүй нам одоогийн танай нам дан хулгай хийсэн хүмүүс боллоо юун уучлалт гуйх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бүлэг гэмт хэрэг битгий санаа зов гэж юу гэсэн үг юм хэргээ нуун далдалж биднийг маллана гэсэн үг үү

Zochin (202.126.89.25)
2018-11-12 16:37:21
30% gedeg chini hudlaa yum bn lee niisleliin gazrin alba

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-17 17:31:57 - Хууль
“ЖАЙКА”-ийн нэрийг барьж орон нутгийг иргэдийг залилжээ
2018-12-17 17:17:37 - Эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв
2018-12-17 17:07:29 - Улс төр
Н.Учрал: Багш нарыг орон сууцны ипотекийн зээл, түрээсийн орон сууцанд хамруулахад идэвхтэй хамтарч ажиллана
2018-12-17 16:40:06 - Улс төр
АТГ: Б.Ундармаа гишүүнээс мэдүүлэг авсан нь үнэн
2018-12-17 16:31:51 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-17 15:48:54 - Орон нутаг
Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна
2018-12-17 15:48:10 - Эрүүл мэнд
Эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
2018-12-17 15:44:42 - Эдийн засаг
Хасбанк, Тэнгэр санхүүгийн нэгдлийн туз-ийн дарга Ч.Ганболд “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН” хүртлээ
2018-12-17 15:38:16 - Хууль
“Тавантолгойн цахилгаан станц”-ын төслийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ
2018-12-17 14:59:57 - Гадаад
Австрали улсад сүүлийн 20 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлжээ
2018-12-17 14:42:28 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД: Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ
2018-12-17 14:36:26 - Улс төр
ШӨХТГ: Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүйгээр нэмжээ
2018-12-17 14:35:27 - Боловсрол
БСШУС-ын сайдын шуурхай хуралдаан боллоо
2018-12-17 14:33:01 - Нийслэл
Шинэ жилийг угтан хяналт шалгалт хийж, эргүүлийн тоог нэмлээ
2018-12-17 14:32:55 - Шар
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа
2018-12-17 14:07:36 - Нийслэл
Дүнжингарав зах НӨАТ-ын баримт олгодог боллоо
2018-12-17 14:02:33 - Хууль
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн явцыг удаашруулаагүй
2018-12-17 13:56:01 - Спорт
“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо
2018-12-17 13:41:13 - Нийслэл
“Капитал” банкийг битүүмжлээгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна
2018-12-17 13:36:08 - Спорт
Г.Угалзцэцэг дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 13:20:25 - Хууль
Эмнэлгээс алга болсон тоног төхөөрөмжүүдийн гурав нь олджээ
2018-12-17 13:13:27 - Улс төр
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид хандлаа
2018-12-17 12:58:39 - Улс төр
Ш.Түвдэндоржийг АН-ын нарийн бичгийн даргаар томилжээ
2018-12-17 12:49:12 - Улс төр
Я.Санжмятав: М.Энхболд гэж хувь хүндээ биш, төрийн гацааг гаргах гэж л гарын үсэг зурсан
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ
2018-12-17 12:05:13 - Нийслэл
Австралид Улаанбаатарын агаарын бохирдлыг харуулсан үзэсгэлэн гаргажээ
2018-12-17 11:31:04 - Нийслэл
Том оврын автобус шатжээ
2018-12-17 11:20:31 - Боловсрол
Бага ангийнхан энэ долоо хоног хичээллээд амарна
2018-12-17 11:14:32 - Эрүүл мэнд
Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-17 10:56:20 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй
2018-12-17 10:40:55 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийлээ
2018-12-17 10:39:50 - Нийслэл
Агаарын бохирдолтой холбогдуулан иргэдийн гаргасан хүсэлтэд НҮБ хариу мэдэгдэл гаргажээ
2018-12-17 10:32:07 - Энтертайнмент
“Aвьяаслаг Монголчууд-2018” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
2018-12-17 10:27:50 - Нийслэл
Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ
2018-12-17 10:20:56 - Эрүүл мэнд
Нүүрс тээврийн 13 мянган жолоочид эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна
2018-12-17 09:09:22 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-15 13:06:49 - Хууль
Т.Мягмардорж: Эхнэр бид хоёрыг “алуурчин” гэж гүтгэсэнд үнэхээр их гомдож байна
2018-12-15 10:02:24 - Хууль
Б.Цэрэнбадам: Миний охиныг хулгайлсан эмэгтэйн гэрт байсан хар хүүхэлдэйнээс их айсан гэсэн
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-15 17:35:22 - Эдийн засаг
КАПИТАЛ БАНК: Мэдэгдэл
2018-12-15 14:37:40 - Хууль
АТГ-ийнхан “Капитал” банкийг шалгаж байна
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-15 09:43:43 - Улс төр
ТОЙМ: М.Энхболд огцрохгүйн төлөө гүрийдгээрээ гүрийж, Л.Оюун-Эрдэнэ нарын эсэргүүцэл үргэлжиллээ
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ