СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ

Түгээх    
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент

Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад шоколадаар хийсэн урлагийн гайхалтай бүтээл, хүний дүрст баримлуудын үзэсгэлэн сүр дуулиантайгаар зохион байгуулагддаг. Мөн бялуу, шоколад, зайрмаг урлалын тэмцээн хүртэл болдог уламжлалтай.

Манай улсад энэ төрлийн үзэсгэлэн зохион байгуулагдах нь байтугай шоколадыг зөвхөн амттан болгон идэхээс өөрөөр төдийлөн ашигладаггүй, баримал, бүтээл хийж тусгайлсан үзэсгэлэн дэлгэж байсан тохиолдол ч байдаггүй. Шоколадыг өөрөөр хэрхэн ашиглаж болох, хүн бүрийн дуртай амттан өнөөдөр ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг таниулан мэдүүлэх зорилготой нэгэн залуугийн тухай сурвалжлага бэлтгэлээ.

-БҮТЭЭЛҮҮДЭЭ УРЛАХДАА 300 КГ ШОКОЛАД АШИГЛАЖЭЭ-

Н.Зөнбилэг шоколадан материал ашиглан бүтээл урлал хийх оролдлогоо гурван жилийн өмнөөс хийж эхэлжээ. Тэрээр тогооч хүн юу хийж чаддагийг бусдад харуулахын зэрэгцээ нийгэмд бага ч гэсэн гэрэл гэгээтэй, эерэг зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлэхийг хүссэн тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Шоколадаар урласан бүтээлээрээ анх удаа үзэсгэлэн гаргах гэж байгаагаас гадна Монголд энэ төрлийн бүтээлийг мөн анх дэлгэж байгаагаараа онцлогтой юм байна.

Үзэсгэлэнд шоколадаар зурсан зураг, шоколадаар хийсэн баримал бүтээлүүд тавигдах аж. Бүтээлүүдээ урлахдаа гурван сар хагасын хугацаанд нийт 300 кг шоколад зарцуулжээ. Түүнчлэн дан хүнсэнд хэрэглэж болох түүхий эд материалыг нэмэлт чимэглэлээр ашигласан байна.

Энэ тухай тэрээр “Гурван сар гэдэг богинохон хугацаа боловч хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүй хийх гэдэг утгаараа асар урт хугацаа юм. Нэг, хоёр жил хадгалах ямар ч боломж байдаггүй. Шоколадан урлал олон улсад маш хурдацтайгаар хөгжиж байна. Дан ганц шоколадан урлалын бүтээлүүдээ дэлгээд зогсохгүй өдөр тутмын хэрэглээ болтол хөгжсөн шоколадны соёл, түүхийг таниулж, олон талын мэдээлэл өгнө. Тухайлбал, өдөр тутмын хэрэглээ болсон богино долгионы зуух шоколадаас болж бий болсон гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй байх” гэлээ.

Шоколадаар баримал бүтээж, зураг зурах нь түүхий эдийн хувьд хэтэрхий үнэтэй байдаг аж. Иймд үндэсний үйлдвэрлэгчид түүнд итгэл хүлээлгэн дэмжиж, үйлдвэрлэдэг шоколадаа өгч бүтээл урлахад гүн туслалцаа үзүүлсэн байна. Шоколадаар гурван жилийн турш урлахдаа чонын толгой болон янз бүрийн амьтны баримал, олон янзын зураг зурдаг байжээ. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг утгаараа удаан хадгалах бололцоо байдаггүй учир урласан бүтээлүүдээ удаан хадгалахгүйгээр хайлуулдаг байна.

-15 НАСТАЙГААСАА ТОГООЧООР АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ-

Түүний хувьд мэргэжлийн уран барималч, зураач хүн биш. Тогооч мэргэжлээр зургаан жил ажилласан, 21 настай залуу. Анх арван жилийн сурагч байхдаа буюу 15 настайдаа хичээлийнхээ хажуугаар “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тогоочоор цагийн ажил хийж эхэлжээ. Энэ үеэс л тогооч хүн гэж хэн бэ, ямар байх ёстой зэргээр бүхнийг таньж мэдэж, энэ мэргэжлийг өөртөө нээжээ.

Хүсэл мөрөөдлөө дагаад “Хүнсний технологич, талх нарийн боов”-ны чиглэлээр суралцаж төгссөн байна.  Сургуулиа төгсөөд “Shangri-La”, “Улаанбаатар” зочид буудалд тогоочоор ажилласан гэдэг. Түүний хэлэхдээ “Тогооч хүн үйлчлүүлэгчиддээ сайнаар үнэлэгдэх явдал чухал. Тогооч хүний хийсэн хоолыг хамгийн эцсийн дүндээ үйлчлүүлэгч үнэлэх нь хамгийн үнэн юм. Үйлчлүүлэгч хоолыг амтархан идэх нь хамгийн гоё мэдрэмж. Тогооч хүн нэг өдрийн өмнө бүх зүйлээ төлөвлөж, нэг өдрийн өмнө бэлтгэгдсэн байх ёстой” хэмээсэн юм.

Одоо “Cielo food N bar”-ийн ахлах тогоочоор ажиллаж буй тэрээр тогоочоор ажилласан жилүүдийнхээ туршлагаар өөрийнхөө юу хийж чаддагийг сорьж байгаа аж. Мөн энэхүү үзэсгэлэнгээсээ бага зэрэг эмээх мэдрэмж төрж, хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн хүлээлттэй байгаагаа нуусангүй. Н.Зөнбилэг бидний яриа ийн үргэлжиллээ.

-ЭНЭ САРЫН 30-НД “MN ART GALLERY”-Д ШОКОЛАДНЫ
ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛНО-

-Шоколадаар бүтээл урлахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Шоколадаар бүтээл хийнэ гэдэг амаргүй. Шингэн, хатуу биетэд амархан хувирч барИмал хийхэд зориулагдсан материал биш болохоор хүндрэлтэй тохиолдол бишгүй гардаг.

-Урлахдаа ямар багаж ашигладаг вэ?

-Хатуу мод, төмөр, баримал биш учраас чухал багаж зэвсэг ашиглагддаггүй. Дандаа л гал тогооны багаж, тоног төхөөрөмж, хэрэгслүүд ажиглана даа.

-Үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдийнхээ хичнээнийг урлаж амжив. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Бүтээлүүдийн гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Одоо хүлээгдэж байгаа хамгийн том асуудал тээвэрлэлтийн ажил. Энэ хамгийн чухал нь. Эвдэж гэмтээхгүйгээр галерейд аваачих л хэцүү байна. Бүтээлүүдээ аваачсаны дараа галерей хэдэн градусын дулаантай байх вэ, орчин температур мөн чухал байна. Бүтээлүүдээ дэлгэх явцад хэрхэн хадгалагдах нь бас чухал байна. “MN art gallery”-д энэ сарын 30-нд нээлтээ хийнэ. Үзэсгэлэнг сонирхох хүсэлтэй хүмүүс арванхоёрдугаар сарын 1-нээс 6-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжтой. Шоколад иддэггүй, дургүй хүн гэж тун ховор. Шоколад иддэг, сонирхдог бүх насны хүнийг тэнд ирээсэй гэж урьж байна.

-Нэрлэж хэлэх хамгийн содон бүтээл тань аль нь вэ?

-Бүгд л их, бага хэмжээгээр хөдөлмөр шингэсэн болохоор энэ, тэр гэж ялгаж хэлэх хэцүү. Хамгийн  гол нь бүтээлийг минь үзэж байгаа үзэгч буюу хүмүүст ямар мэдрэмж төрүүлэх нь чухал. Хүн бүрт харилцан адилгүй, өөр өөр мэдрэмж төрүүлэх байх аа. Хэн яаж ч хүлээж авч магадгүй юм.

П.УРНАА

ГЭРЭД ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Zochin (103.57.93.71)
2018-11-29 20:57:53
Монголын нэрийг гаргах бас нэг залуу байна гэж бахархаж амжилт хүсье

Zochin (202.9.43.0)
2018-11-19 20:48:47
Ymar surguuli tugsuhuur iim mundag boldog um be.

Н.Альгирмаа (43.228.130.240)
2018-11-16 14:17:21
Миний шавь төлөв даруу ой тогтоолт, сэтгэн бодох чадвар,хүнлэг сэтгэлтэй сайн хүү өшөө их амжилт хүсье Ийм сайхан бүтээл,авъяас чадварыг дэмжиж,та бүхэн үзэж нүд болон сэтгэлийн боловсрол аваарай.

содном (66.181.161.56)
2018-11-15 18:37:03
ангийн найздаа баяр хүргэе амжилт

Zochin (202.21.125.170)
2018-11-15 11:10:07
Mundag huu bna amjilt

Зочин (64.119.24.61)
2018-11-15 09:21:53
Ангийнхаа найзад баяр хүргэе үнэхээр сайхан бүтээлүүд болсон байна 😊😊

Mongol (112.72.11.111)
2018-11-15 06:57:29
Амжилт бүхнийг хүсье Улам ихийг бүтээгээрэы

Зочин (106.102.0.232)
2018-11-15 05:56:50
Ёстой мундаг залуу шүү улам илүү холыг хараарай залуу минь

Zochin (202.21.106.109)
2018-11-15 05:45:08
Amjilt husie. Zorilgotoi bn. Zaluu hun sain bn shuu. Sonin sodon goe

Зочин (103.26.194.232)
2018-11-15 02:12:32
Амжилт хүсье

Gaihagch (73.11.250.2)
2018-11-15 01:36:03
Uneheer mundag ene nasan deeree henii ch hiigeegui zuiliig hiideg. Iim saihan zaluuchuudaa demjij ogmoor baina.

Уянга (202.9.42.57)
2018-11-14 23:56:14
Баяр хүргэе. Дүү минь илүү их амьжилт гаргаарай. Мундаг ухаалаг хүүхэд шүү.

Зочин (122.201.22.109)
2018-11-14 23:12:21
Зөнбилэгтээ улам их амжилтыг хүсье, бахархаж байна.

Анна (66.181.161.37)
2018-11-14 22:39:08
Ангийн андаа амжилт хүсье үнхээр мундаг бна

Зочин (202.179.31.64)
2018-11-14 21:31:17
Гоё байна.

ШОК (45.117.35.3)
2018-11-14 20:15:32
ОЧИЖ ИДДЭГ ХЭРЭГ.

Зочин (43.242.242.72)
2018-11-14 17:53:40
Мундаг залуу байна. Бүтээлч,хөдөлмөрч өөртөө итгэлтэй залуучуудын төлөөл болсон залуудаа улам их амжилт хүсье.

Зочин (202.9.41.61)
2018-11-14 16:25:49
Хаана

Гэгээ (202.9.41.61)
2018-11-14 16:11:45
Ийм багаасаа амьдралын үнэ цэнийг бий болгосон мундаг хүү бн. Их туршлагатай нас тогтсон уран бүтээлч гэж бодож бсн. Мундаг.

зочин (202.5.198.52)
2018-11-14 16:09:18
Мундаг хүү байна. Даанч хөдөөнийх болохоор очиж үзэж чадахгүй байх. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Манай залуучууд ийм л байх хэрэгтэй. Үлгэр дуурайл болсон мундаг хүүгээр бахархаж байна

Зочин (202.179.25.50)
2018-11-14 15:07:52
Goe yumaa mundag huu bna ochinoo. Amjilt husii.

Зочин (64.119.16.225)
2018-11-14 15:01:18
ulaan mahnaas dee

haha (90.192.104.250)
2018-11-14 14:37:52
Амьдралын үнэ цэнэ ха ха .Сэтгэгдэл бичмээр инээд хүрчлээ. Дуртайгаа хийгээд сайхан амьдарцгая хүмүүсээ. Сайн байна.

Зочин (202.9.42.230)
2018-11-14 13:37:44
udii nasandaa uuriiguu neej,olj chadsan sain huud amjilt husey....

Mal (66.181.166.36)
2018-11-14 13:00:21
teneglel amidraliin zovlon jargal l ge shaahiin. Orchin ueiin urlagaa oilgohod tarhi n yalzarchihsan sotsializmiin uldegdel mal

Зочин (202.179.31.81)
2018-11-14 10:56:13
teneglel!!!!!!!!! urlag geheesee zamaan zan!!!! Ene zaluu-d amidralyn une tsene jargal zovlong-n talaar ogt olgolt alga!!!!!!!!!!!!!!! fuck off!!!!

Зочин (103.26.192.42)
2018-11-14 10:03:25
Zug ajillaj bailaa. Mundag ajilsag sergelen duu shuu. Duudee amjilt

amjilt (103.111.68.3)
2018-11-14 09:20:09
Uneheer goe yumaa. Zaluu hun ghed hudulmurch, buteelch, mundag huu yum. Uzesgelengiin 6 honogiig bituu huntei bailgaj ene saihan zaluud uram hairlay humuusee. Ene saihan buteeluudiig unegui uzne ghed hairan bgaa ch uneheer bayarlalaa chamd :-)

батаа (66.181.160.42)
2018-11-14 09:19:46
Үнэ төлбөргүй юм уу

Зочин (202.9.42.150)
2018-11-14 09:17:06
Мундаг хүү байна баяр хүргэж амжилт хүсье.Улам ихийг бүтээгээрэй

Зочин (202.55.191.130)
2018-11-14 09:03:02
amtalgaaa boloh uu geesh kkk

papa (103.229.121.139)
2018-11-14 08:20:37
Baby shark dodo baby shark!!

Zochin (39.77.79.156)
2018-11-14 08:11:48
Yasan goeiin be zaaval uznee mgolchuudaa zaluuchuudaa iim zaluusaa goe demjeed ogooroi bugd ireerei.odor bgon ene heden 76 luivarchin novshnuudiig haraad bodhoos durgui hurch stressdeh yum.iim yum uzej ene zaluugiin avyas buteeliin uzej stressee tailtsgaaya.

Zochin (39.77.79.156)
2018-11-14 08:11:47
Yasan goeiin be zaaval uznee mgolchuudaa zaluuchuudaa iim zaluusaa goe demjeed ogooroi bugd ireerei.odor bgon ene heden 76 luivarchin novshnuudiig haraad bodhoos durgui hurch stressdeh yum.iim yum uzej ene zaluugiin avyas buteeliin uzej stressee tailtsgaaya.

Zochin (39.77.79.156)
2018-11-14 08:11:47
Yasan goeiin be zaaval uznee mgolchuudaa zaluuchuudaa iim zaluusaa goe demjeed ogooroi bugd ireerei.odor bgon ene heden 76 luivarchin novshnuudiig haraad bodhoos durgui hurch stressdeh yum.iim yum uzej ene zaluugiin avyas buteeliin uzej stressee tailtsgaaya.

Zochin (39.77.79.156)
2018-11-14 08:11:47
Yasan goeiin be zaaval uznee mgolchuudaa zaluuchuudaa iim zaluusaa goe demjeed ogooroi bugd ireerei.odor bgon ene heden 76 luivarchin novshnuudiig haraad bodhoos durgui hurch stressdeh yum.iim yum uzej ene zaluugiin avyas buteeliin uzej stressee tailtsgaaya.

Zochin (39.77.79.156)
2018-11-14 08:11:47
Yasan goeiin be zaaval uznee mgolchuudaa zaluuchuudaa iim zaluusaa goe demjeed ogooroi bugd ireerei.odor bgon ene heden 76 luivarchin novshnuudiig haraad bodhoos durgui hurch stressdeh yum.iim yum uzej ene zaluugiin avyas buteeliin uzej stressee tailtsgaaya.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
Шангри-Ла зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ