Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ

Түгээх    
2018-11-14 12:18:06 - Нийслэл

niislel

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчны үнэлгээ, анхаарах асуудал, Тэргүүлэгчдийн 2018 онд баталсан. Энэ дагуу "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилтийн байдал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ ба анхаарах шаардлагатай асуудлуудыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав. Тус яамнаас 131 сургуульд эрсдлийн үнэлгээ хийхэд 21 нь их, 80 нь дунд, 30 нь бага эрсдэлтэй гарсан байна. Харин 226 цэцэрлэгт мөн эл үнэлгээг хийхэд 28 нь их, 89 нь дунд, 109 нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Гадна орчны гэрэлтүүлэг тааруу, зорчих хэсгийн тохижилт муугаас авхуулаад барилга доторх цахилгааны утаснууд  ил гарсан зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж. Үүнээс гадна зарим сургуулийн орчинд явган зам байдаггүй нь ихээхэн эрсдэл үүсгэж буйг албаны хүмүүс хэлэв.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дахь 47 дугаар сургуулийн сурагчид орчны тохижилт муугаас авто замаар явахаас аргагүй нөхцөл үүсчээ. Эл зөрчлийг арилгахаар тус сургуулийн удирдлага хайс тавьж, түр хугацаагаар явган зам гаргасан гэнэ. Сурагчид зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам тавихаар болсон байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “их” эрсдлийг багасгаж, “бага” эрсдлийг арилгах ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, БСШУСЯ болон нийслэлийн ИТХ хамтран ажиллах юм.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 119 дүгээр тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан 267 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулж, шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабел шугамыг хураан авч, сургууль цэцэрлэгийн ойр орчимд байрлах  агаарын 11 тулгуурыг тэгшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгаж, ил задгай 15 метр кабел шугамыг норм дүрмийн дагуу булуулсан байна.

Мөн барилга байгууламж дээр журам зөрчиж чингэлэг байрлуулсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага өгч чингэлгүүдийг албадан нүүлгэж, явган хүний зориулалтын бус дөрвөн гүүрийг буулгуулжээ.  Түүнчлэн цахилгаан хангамжийн ашиглалтын аюулгүй байдлыг хангуулахаар улсын байцаагчийн 02-07-102/411 дугаар зөвлөмж хүргүүлж, хуваарилах 16 самбарт газардуулга хийлгүүлж, ил задгай 35 утсыг норм дүрмийн дагуу газарт булуулсан гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийж ашиглалтын шаардлага хангахгүй нийт 331 шугам тоноглол байгаагаас 108 шугам тоноглолыг засаж, хэвийн болгосон. Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засаж хэвийн болгох талаар шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, нийтдээ 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антенныг буулгуулсан байна.

Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонсоод, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах санал оруулсан юм. Тухайлбал, тэргүүлэгч С.Мөнхчулуун сургууль, цэцэрлэгийн орчин ажиллаж буй цэнгээний болон уушийн газрын үйл ажиллагааг шалгаж, цэгцлэх шаардлагатай гэв. Тэргүүлэгч Ц.Байгалмаа "Сурагчдын аюулгүй байдлын хангах чиглэлдээр бодлогын яамны дэд сайд ирж мэдээлэл өгсөнд талархаж байна. Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 тогтоолын үр дүн болов" гэсэн юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.9.42.202)
2018-11-15 12:59:09
Ямар нэг холбооны байгууламжуудийн антенна тусгай зориулалтын цамхаг дээр байрлах ёстой.тэрнээс хамгийн өндөр нь гээд сургууль цэцэрлэгийн дээвэр дээр байрлаж болохгүй.

Зочин (202.55.180.58)
2018-11-14 16:35:23
гэр хороололын хамгийн өндөр барилга нь СУРГУУЛЬ байдаг. түүн дээр нь түрээсээр гар утасны антена суурилуулан иргэдийн хэрэгцээг хангаж байдаг. гэтэл тэрийг нь буулгаад сүлжээ муудаж иргэд хохирч байна . Ер нь дэлхий даяараа хэрэглээд болоод байгаа технологийн эсрэг ингэж тэмцэх хэрэг байна уу

Зочин (66.181.161.36)
2018-11-14 13:33:58
Хүүхэдтэйгээ утсаар яримаар л байна шүү. Антенийг нь хураачхаар холбоо тогтох нь бүр муудна биздэ. Сургуулийн ойр хавьд өндөр байшин ч байхгүй. Холбоо барьж чадахгүй байж байгаад хүүхэд алга болвол НИТХ хариуцлага хүлээхүү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 17:04:18 - Хууль
Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаалаа
2018-12-19 16:49:05 - Нийслэл
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн болж байна
2018-12-19 16:33:26 - Улс төр
А.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна
2018-12-19 16:26:43 - Хууль
Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
2018-12-19 15:43:06 - Шар
А.Янжиндулам: Ой тогтоолтын ДАШТ монгол тамирчдыг алагчилж амжилтад нь нөлөөлсөн
2018-12-19 15:17:15 - Эрүүл мэнд
Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ
2018-12-19 14:54:02 - Боловсрол
ЕБС-ийн дотуур байр орчин, үйлчилгээний стандарттай болно
2018-12-19 14:49:31 - Хууль
Нүхэн жорлонд унаж нас баржээ
2018-12-19 14:13:11 - Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-12-19 13:24:39 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо
2018-12-19 13:10:45 - Улс төр
ФОТО: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардав
2018-12-19 13:06:15 - Нийслэл
Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан гэв
2018-12-19 12:41:15 - Энтертайнмент
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
2018-12-19 12:34:50 - Улс төр
АН-ын бүлэг УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
2018-12-19 12:11:38 - Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэдийн мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй
2018-12-19 12:11:00 - Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая
2018-12-19 12:01:02 - Технологи
БНХАУ-ын “Qiantu Motor” компани АНУ-ын зах зээлд хөл тавина
2018-12-19 11:57:33 - Спорт
Дэлхийн аваргын хос алтан медальт Г.Угалзцэцэг эх орондоо ирлээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ