“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо

Түгээх    
2018-11-14 15:51:42 - Боловсрол

bolowsrol

БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “1000-ИНЖЕНЕР” нээлттэй илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгээр Япон Улсын их сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдсан эхний ээлжийн оюутан, судлаачид өөрсдийн хамгаалсан сэдвүүдийн онол, практикийн ач холбогдлыг нийгэм, олон нийтэд таниулан түгээж, хамтарсан судалгааны багуудын хооронд мэдээлэл солилцох зорилготой юм байна. 

Нээлттэй илтгэлд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан тэргүүтэй яамны төлөөлөл, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач багш нар, хамтарсан судалгааны багуудын төлөөлөл, “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд суралцаж буй оюутан залуус мөн бизнесийн төлөөллүүд оролцжээ.

“Инженер технологийн дээд боловсрол” төслийг өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжих явцдаа 1000 хүнийг Япон Улсад инженер, технологийн чиглэлээр сургахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт 400 гаруй багш, судлаач, оюутнууд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа /зэргийн, зэргийн бус/-ны хөтөлбөрүүдэд хамрагдаад байгаа юм.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Инженер технологийн дээд боловсрол төсөл маань Коосэн хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төслийн Хамтарсан судалгааны 20 баг Япон Улсын их сургуулиудтай тэргүүлэх 8 чиглэлээр судалгааны ажлыг тогтмол хийж, туршлага солилцон ажиллаж байгаагаас Япон Улсын их сургуулиудад магистр, докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж амжилттай төгсөж ирсэн оюутан, судлаачид өөрсдийн судалгааны ажил, хамгаалсан сэдвийг бид бүхэнд танилцуулж, онол практикийн ач холбогдлыг хуваалцаж байгаад туйлын баяртай байна. Түүнчлэн өнөөдрийн арга хэмжээнд бизнесийн байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байгаа нь цаашид шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Дашрамд дуулгахад “Инженер технологийн дээд боловсрол” төсөл Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгаа гэсэн гурван хэсгээс бүрддэг. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн онцлог нь Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс шалгаруулж авдаг.

Шалгаруулалт хоёр үе шаттай. Эхний удаад шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал дараагийн шалгаруулалтад орно. Энэ шатанд ЭЕШ-д үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ын дүн нь 650-аас дээш бол Япон улсын мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Япон улсын бакалаврын зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх юм.

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хэрэгжих хос бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах бa 2.5 жил амжилттай суралцсан оюутан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн тохиолдолд кредит дүйцүүлэн Японы их, дээд сургуульд шилжин суралцаж, хоёр улсын их сургуулийн дипломтой төгсөнө. Монголд суралцах 2.5 жилийн сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд тус сургалтын 1 кредитийн үнэлгээг ШУТИС-ийн кредит үнэлгээтэй дүйцүүлэн тооцно.

П.УРНАА

bolowsrol



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

Zochin (202.55.188.39)
2018-11-14 22:15:53
Tsergee hairaldagvi janjin shig.ajiltanaa boddoggvi hvniig Mongol injener genee.

Zochin (202.55.188.39)
2018-11-14 22:15:40
Tsergee hairaldagvi janjin shig.ajiltanaa boddoggvi hvniig Mongol injener genee.

Зочин (220.213.23.254)
2018-11-14 19:28:57
Ийм мэт хөтөлбөрийн дагуу Япон улсад ирж суралцаад төгссөн хүүхдүүд Монголдоо буцаж очиж ажилладаг уу? "Шинэ Монгол" сургуулийг төгсөгчид Японы их дээд сургуулиудад маш олноороо суралцдаг боловч тэд сургуулиа төгсөөд Японы компанид ажилд ордог болохоос хэзээч Монгол руу буцдаггүй биз дээ?

Зочин (64.119.16.225)
2018-11-14 17:04:13
yag onohiig onol gene

Зочин (64.119.16.225)
2018-11-14 17:04:01
YAG ONOHIIG ONOL GENE

1 том юм хий (150.129.141.33)
2018-11-14 16:42:57
Шал худлаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-19 17:13:53 - Нийслэл
Иргэдийн дийлэнх нь гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө авч байна
2018-12-19 17:09:27 - Орон нутаг
Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоожээ
2018-12-19 17:04:18 - Хууль
Ах дүү хоёрыг галдан шатаасан хэргийг шүүхээс прокурорт буцаалаа
2018-12-19 16:49:05 - Нийслэл
“Миний ажил-миний бахархал” үзэсгэлэн болж байна
2018-12-19 16:33:26 - Улс төр
А.Ундраа: Маш түгшүүртэй байдалтай байна
2018-12-19 16:26:43 - Хууль
Гал түймрээс 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
2018-12-19 15:43:06 - Шар
А.Янжиндулам: Ой тогтоолтын ДАШТ монгол тамирчдыг алагчилж амжилтад нь нөлөөлсөн
2018-12-19 15:17:15 - Эрүүл мэнд
Хорт бодисын нөлөөнд автахаас сэргийлж 1900-1110 гэсэн дугаар ажилуулж эхэллээ
2018-12-19 14:54:02 - Боловсрол
ЕБС-ийн дотуур байр орчин, үйлчилгээний стандарттай болно
2018-12-19 14:49:31 - Хууль
Нүхэн жорлонд унаж нас баржээ
2018-12-19 14:13:11 - Спорт
Чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-12-19 13:24:39 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо
2018-12-19 13:10:45 - Улс төр
ФОТО: МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцрохыг шаардав
2018-12-19 13:06:15 - Нийслэл
Онцгой байдлын газарт цугларсан хандивын мөнгөөр техник, тоног төхөөрөмж авсан гэв
2018-12-19 12:41:15 - Энтертайнмент
Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулна
2018-12-19 12:34:50 - Улс төр
АН-ын бүлэг УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
2018-12-19 12:11:38 - Эрүүл мэнд
ЭМЯ: Иргэдийн мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй
2018-12-19 12:11:00 - Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая
2018-12-19 12:01:02 - Технологи
БНХАУ-ын “Qiantu Motor” компани АНУ-ын зах зээлд хөл тавина
2018-12-19 11:57:33 - Спорт
Дэлхийн аваргын хос алтан медальт Г.Угалзцэцэг эх орондоо ирлээ
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-19 11:16:24 - Хууль
Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад шүүхээс хилийн хориг тавьжээ
2018-12-19 11:15:37 - Нийслэл
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бурхны оронд заларлаа
2018-12-19 11:09:33 - Орон нутаг
Орхон аймагт насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх тохиолдол нэмэгджээ
2018-12-19 11:05:49 - Хууль
Бадархундага нуураас хулгай хийж, гал нээсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-19 11:04:58 - Энтертайнмент
Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа
2018-12-19 09:58:50 - Хууль
ФОТО: Гал гарсан Баянзүрх худалдааны төвийн түрээслэгчдээс тайлбар авч эхэлжээ
2018-12-19 09:53:08 - Улс төр
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2018-12-19 09:49:23 - Нийслэл
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал улсын баяр наадмаар нээлтээ хийнэ
2018-12-19 09:46:51 - Улс төр
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-19 09:19:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-19 09:13:23 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Шүүлтүүртэй маск 3-89 мянга, агаар цэвэршүүлэгч 290-1.260 мянган төгрөгийн үнэтэй байна
2018-12-19 08:57:23 - Эдийн засаг
Чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бий болгох төслийг ХААН Банк дэмжин эхлүүллээ
2018-12-19 08:14:14 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: Хагарсан нам аа эвлүүлэх үү, гишүүддээ хариуцлага тооцох уу
2018-12-19 08:06:15 - Хууль
АТГ өчигдөр ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар 10 орчим гишүүнээс мэдүүлэг авчээ
2018-12-19 07:57:28 - Эрүүл мэнд
Хоолонд хордсон 40 хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байна
2018-12-19 07:40:35 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-17 11:06:20 - Улс төр
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгслөө
2018-12-19 11:17:25 - Улс төр
МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулна
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
2018-12-17 13:29:26 - Хууль
Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг баривчилжээ
2018-12-18 07:55:08 - Нийслэл
Хотын дарга С.Батболд эргэн ирнэ
2018-12-17 08:07:21 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Зурагт, гар утаснаас татгалзаад гурван сар болсон ГЭР БҮЛИЙНД зочиллоо
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-17 16:25:42 - Гадаад
Нью-Йоркын галт тэргэнд Ази иргэнийг ялгаварлан гадуурхсан эмэгтэйг баривчилжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-17 12:37:35 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжинэ