Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Түгээх    
2018-11-15 16:58:26 - Улс төр

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын  тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ:

Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ Тамгын газрынхаа төсвийн зардлыг 10 хувиар бууруулахаа мэдэгдэж, төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна.

Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

Миний бие төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, төсвийн талаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт албан бичгээр тухайлан хандаж улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудал тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна.

Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага, …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчсөн.

Урьд өмнө байгаагүй хэмжээний асар их алдагдалтай төсөв баталж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болжээ.

Олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум төгрөг хүртэл өсгөн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилж, зураг төсөлгүй олон барилга, байгууламж барихаар тусгасан. Энэ нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.11-д заасан “зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх” шаардлагыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-ийн “хууль, Улсын Их хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн суурь зохицуулалтуудад нийцэхээргүй байна.

Нүүрсний экспортыг 42 сая тонн хүртэл өсгөн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газар биелэхээргүй хийсвэр орлого, эрсдэл болно гэж дүгнэсэн бөгөөд энэ нь мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх” зохицуулалтад нийцэхгүй, зөрчилдөж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч, дэлхийн эдийн засагт аюулын дохио хангинаж байгаа нөхцөлд хэт өндөр, хийсвэр орлого төсөвлөх нь эдийн засгаа санаатайгаар хорлох, зардлыг хэт өсгөснөө хаацайлах, хуурах оролдлого мөн бөгөөд урьд жилүүдэд ийм хандлага гарч улс орны эдийн засгийг сүйтгэн доройтуулж байсныг мартах ёсгүй юм.

Хоёр жилийн дараагаас төлөгдөж эхлэх ёстой гадаад өр, зээлүүдийн үндсэн төлбөрийн асуудлыг анхаараагүй, валютын хуримтлал үүсгэх, төлбөр төлөх график хугацааны талаар огт төлөвлөөгүй орхисон, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд хүрсэн байхад сүүлийн гурван жилийн нийлбэрээр 7 их наядын алдагдалтай төсөв баталж Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүллээ. Энэ нь төсөв батлахад зайлшгүй харгалзан үзэж баримтлах ёстой “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилтууд болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэхээргүй байна.

Төсвийн зарлагыг 11.5 их наяд байхаар баталсан хэрнээ ирэх онд инфляцийг 8 хувьд барих зорилт тавьсан нь огт авцалдахгүй, Монгол банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлж арилжааны зээл хумигдах, үр дүнд нь иргэдийн ажил эрхлэлт, орлогыг эрс хумих нөхцөл бүрдэх, хүний хөгжлийг тооцоолоогүй, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хэмжигдэхүүнийг тусгаагүй зэрэг засаж залруулах зүйл олон байна.

Улсын Их Хурлын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд жилийн 3 хувийн хүүтэй зээл авч болохуйц нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мөн гадаад өр зээлийн асуудалд онцгой анхаарч алдагдалгүй төсөв батлах, хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна.

Эдгээр алдаа завхралыг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна. Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Т.ЭНХЭЛЭЭ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 60

Зочин (64.119.18.20)
2018-11-16 09:04:54
2018 онд Өсөлт6%болсон

Зочин (64.119.18.20)
2018-11-16 09:02:52
Коммунист угшилтай л гэнэ .Яг үнэндээ тэр коммунизмийн үед баталгаажуулсан тусгаар монголд дураараа амьдарч байна,тэр үед бүтээн босгосон хэдэн обьект,үйлдвэрүүдийг нохой шиг булаацалдан амьдарцгааж байна даа.2012-16 хооронд 17%-ийн өсөлттэй э.з-ийг 0%болгоод өгсөн одоо % болгоод явж байна.Ийм тодорхой үзүүлэлт байсаар байхад монгол ялна гээд хоосон уриатай давхигсад ихэнх нь байгаа нь харамсалтай.Гэхдээ тэр хүмүүсийг муулахдаа биш тийм боловсрол, мэдлэг ,хөрөнгөтэй байлгаж чадаж байгаа төр засаг одоогийн удирдагчид гайхамшигтай(муугаар) .

BIBI (103.111.68.3)
2018-11-16 08:41:32
Миний ард түмэн үнэхээр мунхаг болжээ. Бичсэн зүйлийг уншаад сэтгэл өвдлөө.

Зочин (66.181.161.38)
2018-11-16 08:21:25
Gemt heregten bsan etgeed haltmaagiin battulga odoo bolio.

Зочин (103.229.122.126)
2018-11-16 08:14:21
бэлтрэг ингэж чадна сөөнгөөс ийм ухаан гарлаа юу

Зочин (202.126.89.249)
2018-11-16 00:26:33
Авсан эзэд нь бүгд тодорхой .Сингапурт 7 хоног бүр зугаалж явдаг хэдэн гэр бүл байгаа.Бүх ард түмэн мэдэж байгаа.Мөнгө угаадаг гэр бүлүүд Монголоор тоглож байна даа.Нууц эрт орой нэг цагт ил болноооо....цааш үлгэр үргэлжлүүлэн яриарай

Зочин (202.126.89.249)
2018-11-16 00:24:10
Авсан эзэд нь бүгд тодорхой .Сингапурт 7 хоног бүр зугаалж явдаг хэдэн гэр бүл байгаа.Бүх ард түмэн мэдэж байгаа.Мөнгө угаадаг гэр бүлүүд Монголоор тоглож байна даа.Нууц эрт орой нэг цагт ил болноооо....

Зочин (66.181.191.24)
2018-11-16 00:07:23
Huduuniihun ajilsag hotiinhon hoolnii sabnuud blj taste bga bloltoi kkkk balarsan yum

Зочин (202.21.106.143)
2018-11-16 00:04:35
Зөв

Зочин (43.250.126.3)
2018-11-15 23:08:36
Гөлгөр гөлийгөөл сууж бна.

Зочин (202.9.42.149)
2018-11-15 20:30:16
ТӨСӨВТ БОЛОХГҮЙ БАЙГАА, ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ЮМСЫГ НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ГАРГАЖ ТАВЬСАН, ТЭДНИЙГЭЭ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛАСАН ХОРИГ БОЛЖ ЭЭ. МАН -ын ИХ ХУРАЛ ХАДУУРДГААРАА ХАДУУРААД, НАМЧИРХАЖ ЗӨРДГӨӨРӨӨ ЗӨРӨӨД Л, ЭНЭ ХОРИГИЙГ ЭС ТООГООД Л ӨНГӨРӨХ БИЗ ДЭЭ. ЭЦСИЙН ДҮНДЭЭ УЛС ОРОН ЭЛГЭРЭЭ ГАЗАРДАЖ, АРД ОЛОН ХАМРААРА ГАЗАР ШААХ БОЛОВ УУ.

zochin (66.181.160.14)
2018-11-15 20:25:54
УИХ-ыг тараах биш харин коммунист угшилтай МАН-ыг шууд татан буулгах хэрэгтэй юм байна,

Зочин (202.126.89.249)
2018-11-15 19:52:39
Ард түмэн цулгай цагаан цаас.

зочин (66.181.184.35)
2018-11-15 19:37:25
чи арван дөрвөн чингэлэг спирт нуусан төмөр замын мөнгө авгайн чинь авсан зээл иин тухайгаа монгол телевезээр ард түмэнд мэдээлэл хиисэн цагт чамд итгэнэ чи нотой новш шүү

Зочин (202.21.106.149)
2018-11-15 19:13:52
Miee.Enhboldiin husel bolmongoliig urund unagaj hujaagiin bool bolgoh zorilgotoi terentei tsug MAH-iin buh tomchuud hamtardag

Зочин (103.26.195.244)
2018-11-15 19:07:51
Монголын бүх ард түмнээс сонгогдсон эх оронч ерөнхийлөгчө дэмжиж бна болохгүй бол зэвсэгт хүчнийг хөдөлгөх болжээ Баттулга байгаагүй бол монгол хятадад эзлэгдэж боол болох бсан шүү хужаа эм си эс ийн луйварчдыг цаазаар авах хэрэгтэй

зочин (59.153.112.72)
2018-11-15 18:54:45
Жил ирэх тусам улсын төсөв 9 их наядаас давж гарах юм бна.гэтэл 28 тусгай сан байгуулж энэ сангаар дамжуулж энэ хулгай луйварын бүлэглэл бага хүүтэй зээл авч өөрсдийн аж ахуйг өөдөн татаж ах дүү хамаатан саданаараа хөлгүй баяжиж байхад улс орон болоод нийгмийн салбар хөгжихгүй байгаа биз дээ.дээрээс ни уул уурхайн баялагийг 30 гэр бүлийн 200 гаруй хүн эзэмшиж хагарталаа баяжихаар монголчууд ажил орлогогүй ядуучууд болж халамжаар тогооны хусам өгч бгаа биз дээ.иймэрхүү байдлаар ядуу тарчиг ажилгүй орлогогүй байлгаж 28 жил төрөөс тэрбум тэрбумаар идэж ууж гадаадад нууц данс эдлэн газар эзэмшилтэй болжээ.ингээд энэ улс хөгжих хэтийн төлөвгүй хөгжил дэвшилээс 30 жилээр хоцорчээ.монголчууд аа.

зочин (59.153.112.72)
2018-11-15 18:54:39

2018-11-15 18:54:33

2018-11-15 18:54:27

2018-11-15 18:54:21

2018-11-15 18:54:13

2018-11-15 18:54:07

2018-11-15 18:54:00

2018-11-15 18:52:57

2018-11-15 18:52:50

2018-11-15 18:52:44

2018-11-15 18:52:37

2018-11-15 18:52:30

Зочин (176.199.209.38)
2018-11-15 18:50:49
... МАШ ЗӨВ !!! Тэгэхдээ энэ УИХ - д улсаа ТЭНХРҮҮЛЭХ ТЭНХЭЭ ч байхгүй , СЭТГЭЛ ч байхгүй ...

Зочин (202.9.42.46)
2018-11-15 18:50:33
энэ бол ёс төдий цаас юм. эрээнд буух нүүрсийг оросоор дамжуулж гаргана гээд төмөр зам барих 400 сая доллар луйвардсан хулгайч ард түмнийг ,монгол улсын хөгжилийг бодох уу. арчаагүй амьтан.

Huhuujii (182.160.39.187)
2018-11-15 18:38:06
erunhuulugch mash zub horig tabisan baina semjij baina hoorondoo hereldeed l baih er ni uls ornoo geheesee iluu uursduu l ahiuhan idej uuhaa bodood baih bolooshibdee ene uh hural tarah ni zubuu

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:34:57
ЕР НЬ МАН УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛААД АН-д ӨГДӨГ ТЭГЭЭД АН АРАЙ ДЭЭРДҮҮЛЭХЭЭР НЬ МАН АВААД ДАХИАД УЛС ОРНОО УНАГАЖ, ХОРОЛДОГ. ИЙМ БАЙДЛААР 28 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:34:44
ЕР НЬ МАН УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛААД АН-д ӨГДӨГ ТЭГЭЭД АН АРАЙ ДЭЭРДҮҮЛЭХЭЭР НЬ МАН АВААД ДАХИАД УЛС ОРНОО УНАГАЖ, ХОРОЛДОГ. ИЙМ БАЙДЛААР 28 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:34:37
ЕР НЬ МАН УЛС ОРНЫГ ДАМПУУРУУЛААД АН-д ӨГДӨГ ТЭГЭЭД АН АРАЙ ДЭЭРДҮҮЛЭХЭЭР НЬ МАН АВААД ДАХИАД УЛС ОРНОО УНАГАЖ, ХОРОЛДОГ. ИЙМ БАЙДЛААР 28 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.

Зочин (202.55.188.34)
2018-11-15 18:30:07
МАШ ЗӨВ...БИДНИЙ ХӨЛСӨӨ ГАРТАЛ ЗҮТГЭЖ ӨГСӨН ТАТВАРЫГ ИНГЭЖ БАРЬЦГҮЙ ЗАРЖ ИДЭЖ УУЖ БОЛОХГҮЙ ...МАШ САЙН ЧАМБАЙРУУЛАХ ХЭРЭГТЭЙ .

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:59
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:52
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:43
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:37
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:24
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Иргэн (66.181.182.140)
2018-11-15 18:29:10
ЖИЛ БҮР Л ТӨСӨВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА ИХСЭЭД БАЙГАА АТЛАА УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ, АРД ТҮМЭНД НААЛДАХ ЮМГҮЙ ИЙМ ТӨСӨВ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. МАН ЯДАЖ ТӨСӨВӨӨ ГАЙГҮЙ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ЮУ ???

Зочин (66.181.160.34)
2018-11-15 18:19:21
Мааш зөв

зочин (139.5.216.169)
2018-11-15 18:18:14
ӨӨР ҮГ ЦЭЭЖЛЭЭГҮЙ ЮМ,ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ АМЬТАН

Zochin (202.9.43.22)
2018-11-15 18:10:45
Battulfiin zuv demjij bna.

Зочин (194.230.155.162)
2018-11-15 18:10:31
Xa xa. Ingeed Genko Toporiigoo ar nuruu ruu ni hutga shaaj bgaa yum daa!!!

Зочин (202.9.43.185)
2018-11-15 17:56:16
Хомхийгоо зуучаад монголыг естой оод харуулахгуй нь ээ

Зочин (202.55.188.36)
2018-11-15 17:53:56
iim zuw batalwal bolj baina mash zuw sanal dewshvvlj

12 (203.91.115.45)
2018-11-15 17:45:34
АН нам хямраасан нь үнэн МАН нам овоо босгож байгаа ч үнэн гэхдээ жижиг дунд үлдвэрийн сангаас зээл авсан нь ч үнэн Дубайн гэрээгээр хэдэн тэр бумаар эх орноо алдагдалд оруулсан эрдэнэтийн 49 хувийг авч улайхгүй гүрийгээд байгаа хулгайчууд одоо энэ далимаар инээж суугаа даа

www (66.181.160.85)
2018-11-15 17:40:57
chi ehboldiin bogs doloogch bna bas batboldod araasaa hiilguulj bsan ats bna

Зочин (202.9.43.34)
2018-11-15 17:34:51
Хэн нь улс орноо хорлох гээд байна даа. Хэдэн юм барьж бүтээн босгох сургууль цэцэрлэгээ 3 ээлжгүй болгох гээд зорихоор зураг төсөвгүй гээд. Тойрогтоо тулгамдсан асуудлаа шийдэх хэдэн төгрөгийг нь гишүүний мөнгө авилгалжсан төсөв гээд. Нүүрснээсээ хэдэн юм олох гэхээр бүтэхгүй гээд бүх л талаар харлуулаад байгаа юм биш үү. Эд нар юм хийж нэр хүнд олох гээд байна гэж улс төржсөн хориг тавьж улсаа хорлох хэрэг байна уу. Ерөнхийлөгчөө

Zochin (168.235.200.25)
2018-11-15 17:30:37
ENe uur yu hi.j chadhav de.Huk Jenko 2 mongoli.n haan bolno gej bodoj bna uu?Tui mai shuu.

Zochin (168.235.200.25)
2018-11-15 17:30:30
ENe uur yu hi.j chadhav de.Huk Jenko 2 mongoli.n haan bolno gej bodoj bna uu?Tui mai shuu.

Зочин (66.181.181.230)
2018-11-15 17:30:07
Ерөнхийлөгч маш зөв зүйтэй хориг тависан бна

Иргэн (66.181.177.230)
2018-11-15 17:22:20
Маш. зөв. Энхболдын. толгойголсон. 32, АН-ын. 6. -н. дээрэмчидыг. маш. түргэн. зайлуулж. ЭХ. ОРНОО-н. аврая!

Зочин (202.21.100.202)
2018-11-15 17:16:30
Аль аль нь адилхан юм аа. Ерөнхийлөгчийн засаглалтай болчуул амар юм биш үү

Зочин (202.55.191.130)
2018-11-15 17:12:53
Яахаараа улс орон, ард түмнийхээ эсрэг, бүр дайсаганасан УИХ-н гишүүдтэй болчихдог байна? Ард түмэнийг басамжлаад байгаа юм уу? Эднийг дариу авч хаях хэрэгтэй бололтой....

бид (202.72.245.122)
2018-11-15 17:07:26
маш зөв

Зочин (202.179.26.91)
2018-11-15 17:05:48
МАН дампуурах дөхсөн орныг АН-д хүлээлгэж өгөх нь ээ дахиад. 20 оноос сөрөг хүчин болчихоод хямраалаа гэж гоншигож оноо цуглуулна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
Шангри-Ла зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд