Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна

Түгээх    
2018-11-16 15:34:01 - Орон нутаг

“Арвайн милк” компанийн захирал асан, Жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн Ж.Даваасүрэнтэй ярилцлаа. Сүүлийн үед түүний үүсгэн байгуулсан компани Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан нь нэр бүхий улс төрчтэй холбоотой гэсэн мэдээлэл гараад буй юм.

-Таны байгуулсан гэгддэг “Арвайн милк” компанийхаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ, хэрхэн байгуулагдаж байсан бэ?

-Манай компани ямааны ферм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Анх Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг сүүгээр хангах зорилготойгоор хэдэн найзуудтайгаа нийлж байгуулсан юм. 

-Тухайн үед байгуулагдаад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн л мэдээлэл бичээд байна. 2008-2012 оны хугацаанд манай аймгаас УИХ-д дөрвөн гишүүн сонгогдож ажилласан. Ардчилсан намаас Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан нарын гишүүд байсан. Тухайн үед Өвөрхангай аймагт нэг литр сүү 2000 төгрөг, Улаанбаатарт 1000 төгрөгөөр зарагддаг байсан. Сүүлдээ иргэд сүү, ааруул хямдхан гэдэг шалтгаанаар хотоос татах хэмжээнд хүрч байлаа. Манай аймаг тал хээрийн нутаг учир ихэвчлэн бог малын сүүг хэрэглэдэг. Иймд бидний хэдэн найзууд нийлж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2011 онд буюу МАН засаглаж байх үед зээл авч, сүүний чиглэлийн ямаа оруулж ирэх ажилдаа орсон. Тухайн үед УИХ-ын гишүүдэд ийм ферм байгуулах төслөө танилцуулахад Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарын гишүүд болоод аймгийн удирдлагууд бүгд дэмжсэн. Ганцхан З.Энхболд намайг дэмжиж байна гээгүй юм шүү.

Тэр ч бүү хэл би тухайн үеийн Хөдөө аж, ахуйн сайд асан  Т.Бадамжунайтай хүртэл уулзаж төслөө танилцуулахад сайд хүртэл дэмжсэн. Ингээд би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд зохих журмынх нь дагуу оролцож, ном ёсных нь дагуу зээл авсан шүү дээ. Өөрт байдаг хашаа байшин, сууц, хотод байдаг найзынхаа байр, гэрийг хүртэл барьцаанд тавьж зээл авч байсан. Нийт дөрвөн хүн бүх зүйлээ барьцаанд тавьж зээл авсан. Авсан зээлээ ч зориулалтын дагуу ашигласан. Арвайхээрийн Дайргын гол гэдэг хов хоосон газарт 5 га газар авч ямааны ферм байгуулсан. Ингээд хоногт дөрвөн тонн сүү боловсруулах үйлдвэр, 50 кг бяслаг шахах цехтэй үйлдвэр байгуулсан. 

Үнэндээ зээлээ төлж чадахгүй байсан учир шүүхээр нэхэмжлүүлсэн асуудал бий. Үүнийг нуух юм байхгүй. Бизнес хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Тухайлбал, Хятадаас сүүний чиглэлийн ямаа оруулж ирэх зөвшөөрөл, гэрээ байдаггүй юм билээ. Францаас бүтэн хоёр жил хөөцөлдөж байж оруулж ирж байсан. Үнэндээ бид зээл авсан бүх хөрөнгөө бараг ямаа оруулж ирэхэд зарцуулаад дуусахаас гадна өөрсдөөсөө асар их мөнгө зарцуулсан. 400 орчим сая төгрөгөөр хэзээ ч ферм байгуулж, ямаа оруулж ирэхэд хүрэлцэхгүй. 2011 онд зээлээ авч, 2013 онд ямаагаа оруулж ирсэн. Ямааны ферм одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ямаа ашиг, шимээ өгөөд байж л байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын оролцоо байсан гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад тэр хүний оролцоо туслалцаа, нөлөөлөл байгаагүй. Тийм зүйл огт байхгүй. Би дээр хэлсэн шүү дээ. Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд хандахад Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарын гишүүд дэмжсэн. Аймаг орон нутгийн удирдлага, тухай үеийн Хөдөө аж, ахуйн сайд хүртэл дэмжсэн. Компанийн хуулийн этгээдийн шүүгээд үзвэл З.Энхболд гэдэг хүн энэ компанид байхгүй. З.Энхболд гэдэг хүнтэй би бизнесын ямар ч холбоогүй. Би өөрийн найзуудтайгаа нийлж байгуулсан. 

Би 1990 оноос хойш Ардчилсан нам гэж явж байгаа хүн. Энэ бол миний өөрийн эрх чөлөө, үзэл бодол. Би тэмцэж байж олж авсан. Миний үзэл бодлыг хэнбэгуай ч хорих эрх байхгүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээл малын байр, сууцанд зориулагдаад дууссан. Тухайлбал хүн амьдрахуйц буюу канад технологийн байр барьсан. Халаалтын урсгал зардлаас эхлээд л өчнөөн сая төгрөг ч гарах тохиолдол байсан. Мөн малын вакцинжуулалтад, витаминжуулалтад асар өндөр зардал орсон. Ингээд л энэ фермыг бий болгох гэж авсан зээлээсээ ч илүү өндөр зардлыг гаргасан юм. 

-Тэгвэл З.Энхболд гэдэг хүнтэй хэрхэн холбогдчихов?

-Би ардчилалын партизан. Энэ ч үүднээсээ би З.Энхболдыг улстөрч хүнийх нь хувьд дэмжиж явдаг. 2004-2012 он хүртэл З.Энхболд гэдэг хүн манай Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн байсан. З.Энхболд гэдэг хүнээр нөлөөлүүлээд ЖДҮ-ийн зээл авсан асуудал хаа ч байхгүй. З.Энхболдтой холбож зарим сайтад зураг нийтлэгдсэн байсан. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар шинэ юм санаачлан хийж бүтээж байгаа тойргийнхоо иргэдтэй уулзаж явдаг байсан, манай ямааны фермд хүртэл очиж л явсан. Тухайн үед сайн, зөв зүйтэй зүйл хийж байна гээд хамтдаа зургаа авхуулж байсан юм. Ийм л юм болсон. Үүнийг албан ёсоор хэлж байна. Ардын намын нэр бүхий зарим гишүүд ЖДҮ-ийн сангаас зээл аваад, өөрсдийн компанидаа хөрөнгө оруулсан нь баригдаад эхлэхээр мань мэтийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг зарим улстөрчидтэй холбож иргэдэд ойлгуулаад өөрсдөө нэр цэвэр гарчих гээд байх шиг байна. Иргэд бид ч төдий зэргийг юмыг ойлгоно л доо. 

Olloo.mn гэж сайтад намайг З.Энхболдын туслах, найз мэтээр бичсэн байна лээ. Би хэн нэгний туслах биш шүү. Намайг Ардчилсан намын гишүүн учраас ингэж холбож байгаа байх. Би энгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн. Өнөөдөр хүн болгоны яриад байгаа жинхэнэ ЖДҮ-чин би байхгүй юу. Надад МАН-ын өндөр албан тушаалтай гишүүд шиг олон тэрбум төгрөгийн гялайж гялтайх хөрөнгө байхгүй. Зээл аваад баригдахаараа “өө одоо төлчихнө” гээд нэг өдрийн дотор тэрбум, тэрбумаар нь гаргаад ирдэг тэрбумтан ч би биш. Энгийн л жижиг дунд үйлдвэр эрхлэгч.

Өвөрхангай аймгийнхан намайг мэднэ. Аймгийнхаа ИТХ-д сууж байсан. Аймаг даяараа миний ямааны фермийг харж байгаа. Хийж байсан хөдөлмөрөөрөө “Баялаг бүтээгч” нэвтрүүлгээр ч гарч байсан. Тэрнээс биш ЖДҮ-ийн асуудалд УИХ-ын гишүүд шиг зориулалтын бусаар ашиглаад, мөнгө хүүлчихсэн юм шиг нэр хавчуулагдаад явах үнэхээр сонин санагдаж байна. 

-Таныг 2016 онд Д.Энхбаатар гэдэг хүний нэр дээр компаниа шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол үнэн. Би 2016 онд өөр ажил эрхлэх гээд Д.Энхбаатар гэдэг найздаа компаниа шилжүүлсэн нь үнэн. Найз маань одоо л бидний ферм хөл дээрээ тогтож байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ графикын дагуу хуваагаад төлчихнө гэж байлээ. Аж ахуй нэгжийг, хуулийн этгээдэд шилжүүлдэг нь байдаг л асуудал шүү дээ. Очоод харвал бүгд тодорхой байж л байгаа. 

-Танай компанийг ямааны фермээс гадна Өвөрхангай аймагт “ТВ” ажиллуулдаг гэсэн. Мөн таны нэр дээрх “Төгөлдөр өв” компани бий.

-Манай “Арвайн милк” компани анхнаасаа телевизийн тусгай зөвшөөрөлтэй байсан. Би телевиз ажиллуулдаг. Тэр “Төгөлдөр өв” гэх компани минийх мөн. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулаад 14 жил болж байна. 

-“Арвайн милк” компаниодоо яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Одоо “Арвайн милк” компанийг Д.Энхбаатар удирдан явуулж байгаа. ЖДҮ буюу ямааны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр зориулалтынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэцүү шүү дээ. Төлөвлөгдөөгүй ажлууд их гарч ирдэг. Өвс тэжээл худалдаж авах, малын вакцин авах гээд л. Ялангуяа Арвайхээрт өвс тэжээл худалдаж авахад өндөр өртөгтэй. Фермд маллаж буй ямаанууд бэлчээрт бэлчдэг ямаануудтай адилгүй. +15 градусын дулаанд байрлуулж маллана. Гадаа гаргаж бэлчээрлүүлэх боломжгүй учир өвс тэжээлийн хангамж, витаминжуулалт зэрэг олон төрлийн зардал их гардаг юм. Нэг ямааны дундаж сүүний гаралт өдөрт 3-4 литр байдаг. Тухайн үед олон аймгаас ямаагаа зарах уу гэж асуудаг байсан. Зарим хүмүүст өгч байсан удаа бий. Сүүний, махны, хосломол гээд олон төрлийн мал аж ахуй байдаг юм л даа. Манай улсын хувьд мал аж ахуй бол бэлчээрийн буюу хагас зэрлэг амьтан. Иймд төв суурин газрын сүү сүүн бүтээгдэхүүнээ  хангалттай хэмжээнд хангаж чаддаггүй талтай. Үүнийг нөхөх гэж байгуулсан ферм. Одоо үйл ажиллагаа нь хэвийн л явагдаж байна.

Эцэст нь хэлэхэд манай сүүний чиглэлийн ямааны фермыг дэмжиж байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарт баярлалаа. Бас тухай үед Өвөрхангай аймгийг удирдаж байсан одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарт баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр ЖДҮ-ийн зээлээр аж ахуйгаа авч яваа олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн төслийг нь дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлээрэй гэж уриалмаар байна. 

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-13 14:37:22 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-13 14:22:05 - Улс төр
Сэлэмний ир, Жадны үзүүр
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ