С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав

Түгээх    
2018-11-18 12:48:34 - Улс төр

tur horoo

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа билээ. 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн албан бичиг /шийдвэр/-т “2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна,...эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс Улсын Их Хурал дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалж байна,  мөн Улсын Их Хурлаас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурдсан байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос дээрх шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилласан боловч Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн дурдсан “парламентын хянан шалгах чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байгаа тухай санал, дүгнэлтийг ажлын хэсгийн зүгээс гаргасан.

Иймээс Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан асуудлыг нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

tur horoo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 29

Зочин (202.9.41.31)
2018-11-19 12:17:23
Тэр алсан гэх этгээд захиалагчийг нь мэдэхгүй гүрийгээд байгаа юм уу? эсвэл цагдаагийнхан мэдсэн хэрнээ зарлахгүй, баривчлах боломжгүй тийм өндөр албаны хүн юм уу?

зочин (202.179.31.43)
2018-11-19 08:09:28
энэ улс улс биш болсон нь энэ хэргээс харагдаж байгаа юм алуурчид дээр гарсан тагнуул оролцсон гээд их ноо байгаа

Зочин (202.179.25.16)
2018-11-19 01:16:42
Хэргийг шалгах хороо юу? Хэргийг шүүснийг шалгах хороо юу? УИХ-аас байгуулагдсан хороо дээд шүүхийн шийдвэрийг хэлэлцэх үү? Прокурорын ажлыг шалгах уу? Мөрдөн байцаалт явуулах гээд байна уу? Хэргийн материалтай танилцах гээд байна уу? Яг яах гээд байгааг нь нэг л ухаж ойлгохгүй байна шүү.

Zochin (150.129.141.42)
2018-11-19 00:31:26
Hulgaich hamgiin changaar"Hulgaichiig bariarai gej...

Зочин (70.31.70.130)
2018-11-18 22:20:51
Монгол биеэ даасан улс мөн юм бол Олон улсын парламентын холбоо гндэг байгууллага зааж зааварлаж дүгнэж улсын дотоод хэрэгт оролцох нь буруу.Харин тэр зариалагч гэдэгийгл илэрүүлэх хэрэгтэй.Хэн нь юу хийсэнийг тэр захиалагч л тодорхой хэлэх юм бишүү.

Зочин (220.213.23.254)
2018-11-18 21:43:42
За мэдэхгүй, сонгууль ойртож байгаа юм болов уу даа?

Зочин (139.5.217.80)
2018-11-18 21:12:06
Зориг гэж хүний дурсгалыг хүндэтгэн явах хойч үеийнхэн байгаад баярлаж байна. Түүний тухай дурдатгал ном байхгүй хэрнээ ардчилал ярих улс төрч даанч олон юм.

Зочин (103.229.123.1)
2018-11-18 19:40:20
Золиос гэж нэг юм байдаг гэсэн гайд гарсан байх сайд Нямдорж нэг гадарлаж байгаа биз цаг нь болохоор илэрнэ дээ.

Зочин (66.181.185.224)
2018-11-18 18:54:25
эбэ үүл хоёрыг ч амраахгүй нь дээ соёмбоэрдэнэ гэж шүүгч нэг юм аргалах байлгүй дээ

Зочин (202.126.89.106)
2018-11-18 17:48:15
Eedee enhbayriigl garhaj b naralravdaa ta

Зочин (202.9.43.185)
2018-11-18 16:39:34
Яанаа энэ Засгийг яаралтай огцруулахгуй бол алуурчид эрх чолоотэй болох нь

иргэн (66.181.189.233)
2018-11-18 15:37:03
ЭНЭ З ХЭЦҮҮ ЮМАА

Зочин (103.26.194.172)
2018-11-18 15:35:46
Энэ 2- ыг чинь хорьчих аавын хүү Н. Энхбаяр л байна даа.

Зочин (103.26.194.172)
2018-11-18 15:33:47
Манай улс өөрийн гэсэн шүүх, прокурор, АТГ- тай болмоор юм.

Зочин (202.179.25.57)
2018-11-18 15:33:45
Бат-үүл, Элбэгдорж 2-ийг л бариад хорьчих зоригтой хүн алга,бүгд худалдагдсан,баасанд а холилдоод л үнэнээ хэлнэ наад муу 2 гөлөг чинь

Зочин (103.57.93.135)
2018-11-18 15:16:02
шоу л биз

202.1799.25 26 (103.212.116.116)
2018-11-18 15:04:04
202.179.25.16.-д таны ярьж байгаа шиг шүүх ажиллахгүй байна л даа алсан ч алаагүй ч хэрэгийн ард хэн байгаагаас хамаараад хууль биш болгочихож байна .өөрөөр хэлвэл хэн нэг онцгой эрх дархтан өөрийн хүсэлээр хуулийг өөрчилөж байна. алаагүй байхад алсан гээд тулгачихаж байна .ямар ч шалгалт нотолгоо хийлгүйгээр монголын хуулийг нэг л нөлөө бүхий баг удирдаж байхад гурван өөр шүүгч байх нь чухал биш яагаад гэхээр нөлөө бүхий этгээд гурав байтугай шүүх засаглалыг өөрийн эрхээр болгочихож байна шүү дээ .

Зочин (202.179.25.16)
2018-11-18 14:50:08
Энэ хэрэг олон жил сунжирсан асуудал Нямдорж дээр буух вий. Булавч бултайна, даравч дардайна гэж энэ.

Зочин (202.179.25.16)
2018-11-18 14:46:58
"Сэжигтэн байсан ч тогтоогдоогүй" гэж юу гэсэн үү? Сэжигтнээр тогтоочихсон шүү дээ. Байцаагч сэжигтнээр тогтоодог. Тогтоохдоо прокуророос зөвшөөрөл авдаг. Прокурор зөвшөөрсөн. Одоо бүр яллагдагчаар татагдсан байгаа. Яллагдагч гэдэг нь хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаад прокурорын шатанд хянагдаж байгаа гэсэн үг. Прокурор тогтоол гаргаж яллагдагчаар татсанаа өөрт нь уншиж танилцуулна. Шүүх рүү шилжүүлэхэд бэлдэж буй гэсэн үг. Булганыг дуудаад яллагдагчаар татсаныг өөрт нь мэдэгдсэн. Шүүх дээр очоод шүүх хүлээж авбал шүүгдэгч болно. Гурван шатны шүүх бий. Шүүгдэгчийн хэрэг хүлээсэн мэдүүлэгийг шууд нотлох баримт болгодоггүй. Өөрөөр хэлбэл би алсан гэвэл өө тийм үү за гээд яллачихдаг юм биш. Мэдүүлэг нь өөр бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байвал авч хэлэлцдэг. Тэрнээс наана би алсан гэж хичнээн хашгираад нэмэргүй байдаг юм. Угаасаа тийм хуультай. Гэрчийн мэдүүлэг ч мөн адил тийм зарчмаар үнэлэгдэнэ. Өмгөөлөгч нар ажиллана, иргэний төлөөлөл шүүх хуралд сууж санал бодлоо нэмэрлэнэ. Давж заалдах эрх нь байна. Гурван шатны шүүхээр гурван өөр шүүгчдийн баг хэргийн материалыг судална шүү дээ. Дээд шүүхэд бүр олон шүүгчид суудаг. Монгол бол эрх зүйт төртэй ардчилсан орон. Бүгд хуулийн доор амьдарч ажилладаг. Хэн ч хууль зөрчих эрхгүй. Хууль зөрчвөл эргээд өөрт нь хариуцлагын асуудал яригддаг. Би хувьдаа буруу хүмүүсийг онц хүнд гэмт хэрэгт хуулийн байгууллагуудад ажиллаж байгаа энэ олон монгол хүмүүс, аавын хүү ээжийн охид нийлж байгаад гэм зэмгүй гурван хүнийг гүтгэж ялласан гэж бодохгүй байна.

Зочин (188.62.88.27)
2018-11-18 14:36:49
Tembuu Suhbat iluu l bna

Зочин (188.62.88.27)
2018-11-18 14:36:27
Aluurchidiin zahialagch nar hudulj ehellee. Tsust aluurchidiig Nyamdorj ih hamgaalaad bgaa shuu.

БАТ (66.181.160.38)
2018-11-18 14:06:28
Булган сэжигтэн байсан ч тогтоогдоогүй учир гэрч мѳн , хууль мэддэг нь ганц та ч бас биш !!! Мэддэг хуульчид нь ч маргах ѳнцѳг бас байдаг юм шүү !!!!

Зочин (202.9.43.176)
2018-11-18 13:52:49
naaduuljin aluurjin bish gej bulgan helsen shu de 1 gerjil bga ter n bish geed bhd hun aminii heregtei hunii ugeer 2 ailiin amidral suitgej bga n nuruu shu de dahij shalgah n zew shu de

Зочин (202.179.25.16)
2018-11-18 13:51:46
Булган бол гэрчээс гадна бас сэжигтэн. Харин сэжигтнийг шүүх хуралд гэрчээр оролцуулдаггүй хуультай. Гэтэл Нямдорж үүнийг мэдсээр байж өөр юм яриад яваад байгаа. Хар массын толгойг эргүүлж болно. Харин хууль ойлгодог биднийг тэгэж чадахгүй.

Зоч (66.181.160.60)
2018-11-18 13:46:26
Тэд алуурчид мөн. Шийтгэлээ авсан. Харин Булган юу вэ аан. Их л нотой хүн санагдах юмдаа. Ер нь яагаад гэрч болохгүй гэж. Яаж ч бодсон. Энгийн хүмүүс бүгд тэнэг. гэж бодооюу. Хуульчид, шүүгчдээ.

Зочин (202.179.25.16)
2018-11-18 13:42:29
Яах гээд байна? Эрдэнэ минь энэ хоёрыг боломж гарангуут намаасаа зайлуулах хэрэгтэй. Наад хоёр чинь Нямдоржид худалдагдчихаад байна шүү дээ.

Зочин (202.9.43.185)
2018-11-18 13:34:43
Омхий захиалагчид болиочээ алуурчин 3 аа шоронгоос гаргах гэжбайна шуу дээ

Зочин (203.91.115.44)
2018-11-18 13:10:18
1, 2 ni togtool bichne biz, yum bolgon deer suregeeree yvj baihiin, ajil hiisen bol heden togrog avah gedeg baihdaa

Зочин (202.72.245.203)
2018-11-18 12:58:26
ЗАХИАЛАГЧЫГ ИЛРҮҮЛЭХ ТҮР ХОРОО ГЭВЭЛ БОЛНО ЗАХИАЛАГЧИД ТА НАР ДОТОР ЮМ УУ ТА НАРААС ДЭЭГҮҮР ХҮМҮҮС БАЙГАА ТЭД ТИЙМ ИХ БИШ ТООЛООД СУДЛААД ТУЛГАХАД Л ГАРНА ИЛРЭХГҮЙ БОЛ ТА НАР ДОТОР БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-18 18:18:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хүсэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо
2018-12-18 17:26:43 - Улс төр
Прокуророос дахин нэг гишүүнийг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
2018-12-18 17:25:05 - Нийслэл
Олон улсын үнэлгээний баг Монгол улсад ажиллаж байна
2018-12-18 16:46:49 - Шар
Биеийн тамирын шалгалтад бүдэрсэн оюутныг их сургууль төгсгөхгүй
2018-12-18 16:30:04 - Шар
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
2018-12-18 16:13:37 - Хууль
Хүчирхийлсэн бичлэгээрээ хохирогчийг дарамталдаг байжээ
2018-12-18 16:10:40 - Улс төр
Өнөөдөр АТГ УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ
2018-12-18 15:58:43 - Улс төр
Хүүхдийн хамгааллын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцлаа
2018-12-18 15:41:19 - Улс төр
Байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-18 15:40:04 - Хууль
Ажлын байран дээрээ есөн хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2018-12-18 15:31:01 - Спорт
Т.Баярцэцэг олон улсын буудлагын тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа
2018-12-18 15:17:44 - Энтертайнмент
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төвд 20% хөнгөлөлттэй үйлчлүүлээрэй
2018-12-18 14:21:26 - Улс төр
МАН-ЫН ГИШҮҮД:Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо
2018-12-18 14:13:17 - Орон нутаг
Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг эрс өсчээ
2018-12-18 14:02:00 - Спорт
Б.Гангаамаа “Мөсний алтан алх” шагналын эзэн боллоо
2018-12-18 13:41:01 - Хууль
Цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурлаа
2018-12-18 13:31:23 - Нийслэл
ТҮЦ машинаас шүүхийн шийдвэрийн зарим бичгийг авах боломжтой болжээ
2018-12-18 13:14:42 - Улс төр
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас дүүгийнхээ компанид 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан байна
2018-12-18 13:05:36 - Хууль
Оргон зайлах явцдаа бусдаас 12 сая төгрөг залилжээ
2018-12-18 12:27:45 - Спорт
МУГТ Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-18 12:24:04 - Боловсрол
Шилдэг залуу эрдэмтдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжилт шагнал олголоо
2018-12-18 12:12:12 - Орон нутаг
Малчны хотонд галзуу үнэг орж иржээ
2018-12-18 12:07:14 - Хууль
Г.Баасан: АТГ гэх айдсын хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт, Х.Энхжаргал өөрөө М.Энхболдын мэдэлд байна
2018-12-18 11:44:30 - Улс төр
МАН-ын Бага хурлаар нэр бүхий 10 орчим хүнийг намын гишүүнчлэлээс ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ
2018-12-18 11:34:16 - Эдийн засаг
Мөнгөний бодлогын хорооны нээлттэй захидал
2018-12-18 11:28:22 - Хууль
“Шинэ жил-эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
2018-12-18 11:11:46 - Хууль
Гурван шүүгчийн цалинг 30 хувь бууруулах шийтгэл ногдуулав
2018-12-18 11:08:26 - Хууль
“Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна
2018-12-18 11:05:57 - Спорт
Ой тогтоолтын тамирчид ДАШТ-ийг зорилоо
2018-12-18 11:02:01 - Улс төр
Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ
2018-12-18 10:57:19 - Байгаль Орчин
Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2018-12-18 10:48:10 - Нийслэл
Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө
2018-12-18 10:44:13 - Орон нутаг
Сураггүй болсон 70 настай иргэнийг эсэн мэнд оллоо
2018-12-18 10:42:26 - Улс төр
АТГ-аас Д.Дорлигжавыг шалгаж эхэлжээ
2018-12-18 10:38:20 - Спорт
Г.Угалзцэцэг өнөөдөр эх орондоо ирнэ
2018-12-18 10:11:06 - Улс төр
Гурван байнгын хороо хуралдана
2018-12-18 10:03:32 - Эдийн засаг
Монгол банкны тогтвортой хөгжлийн зөвлөл хуралдлаа
2018-12-18 09:12:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-12-18 07:58:15 - Улс төр
Зөвхөн АИ92-ыг 60-100 төгрөг буулгаснаа “ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛЛАА” гэж зарлажээ
2018-12-18 07:55:12 - Энтертайнмент
Эрэлч нохой СОНИ цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, сургагч эзэндээ очлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй