Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан

Түгээх    
2018-11-19 07:43:41 - Орон нутаг

Манай сэтгүүлч Өмнөговь аймаг, Тавантолгой ордод ажиллаад ирлээ

-ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД 5000 ЖОЛООЧ ХҮЙТЭН
МАШИНД 20 ХОНОЖ БАЙНА-

Өнгөрсөн долоо хоногт Тавантолгой, Гашуунсухайтын замд нүүрс тээвэрлэж явсан машин шатаж, жолоочийн биеийн 95 хувь түлэгдэж, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн замд энэ мэт хүний амь нас, эрүүл мэнд хохирч, тэр бүрт нь Хүний эрхийн үндэсний комисс толгой сэгсрэн шогшрохоос өөргүй болжээ.

Төр засаг нь энэ чиглэлд хийсэн олигтой ажилгүй, хийх ч хүсэлгүй байгаа нь нүүрс тээвэрлэлтийн өнөөдрийн болхи үйл ажиллагаанаас шууд харагдаж байна. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”, Авто тээврийн үндэсний төв гэх хариуцсан эзэнтэй ч тэд Тавантолгойн орд түүнийг дагасан нүүрс тээврийг хөгжүүлэх бус улс төрийн ажилд илүү оролцож байна гэж харагддаг. Тэдэнд Тавантолгой ордын нүүрс тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлын уялдаа холбоо, төлөвлөгөө, санал, санаачлага, өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл эрмэлзлэлгүй байгаа нь Тавантолгойн бүлэг орд орчимд ажиллаж явахад тод харагдаж байв.

Өнөөдөр таныг халуун дулаан гэртээ хайртай гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон хоолоо идэж, тавтай гэгч нь бат бөх нойрсож байх хооронд Тавантолгойн замд 5000 жолооч зузаан хувцастайгаа, хүйтэн машиндаа 14 хоног нойргүй явж, газан плитка дээр хоолоо хийж идэн, гол зогсоож явна шүү дээ. Тэдэнд тохитой усанд орж, хир тоосноосоо салах нь битгий хэл эрүүл, аюулгүй хооллож, нүдний хороо гаргачих газар ч байхгүй байна.

tawantolgoi

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд өнөөдөр нийт 130000 машин нүүрс тээвэр хийх эрхтэй албан тоо байгаа юм. Тэгэхээр энэ тооны жолоочийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийн асуудал ноцтойгоор хөндөгдөж буйг энд дурдмаар байна.  

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 5000 гаруй машин 141 км замд дугаарлаж байна. Эхнийх нь 20 хонож байж арай ядан хил гарч, нүүрсээ буулгаад, эргэн уурхайн ам руу давхиж байгаа юм. Нүүрсээ ачуулаад нөгөө л 100 гаруй км-ын цувааны араас дугаарлах ажил эхэлнэ. Ингэж явсаар тэд сардаа гурван удаа л хилээр нүүрсээ гаргаж чаддаг байна. Энэ сарын 16-ны өдөр хятадууд ердөө 20 гаруй машин оруулсан бол 17-ны өдөр таван машин л оруулжээ. Ард нь 5000 гаруй жолооч хэзээ хилээр гарахаа мэдэхгүй найдлага тээн хүлээж сууна.

Авто тээврийн үндэсний төвөөс энэхүү дугаарлалтын ачааллыг багасгах зорилгоор нүүрс ачилтыг түр хугацаанд зогсоох хүсэлт гаргасан байна. Гэхдээ энэ нь өнөөдөр зам дээр хонож буй 5000 жолооч хилээр гарахгүй буцна гэсэн  үг биш. Тэд хилээр гарна, гарахдаа чухам хэд хонохыг хэлж мэдэхгүй. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 245 км чиглэлийн замын чанарын асуудлыг хөндөхгүй байхын аргагүй болжээ. Уг зам хэт нарийн, эвдрэл ихтэй, стандартын дагуу баригдаагүйгээс автомашины ноцтой ослууд гарч байгааг жолооч нар хэлж байна.

Цаашлаад 50 км зам тутамд байх ёстой зогсоол ч энд алга. Тэр бүү хэл замын хоёр хажуу талаар машин явуулахгүй гэж өргөн жалга үүсгэж ухаж орхижээ. Тэр жалга руу машин онхолдож унах нь ч элбэг байна. Мөн урт, богины тээвэр бус уртын уртад жолооч нарыг тээвэр хийлгэж буй нь ч өнөөдрийн урт дараалал бий болгоход нөлөөлсөн байна. Өмнө нь жолооч нар урт, богины чиглэлд тээвэр хийхдээ уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэл явдаг байсан бол одоо уртын, уртад буюу уурхайгаас Хятадын хилээр гарах хүртэл дугаарладаг болжээ. Дунд нь нэг хоног амрах боломжгүй болсон байна. Үүнээс болж урт дараалал бий болох жолооч нарын амралтын дэглэм алдагдах гэх мэт асуудлууд бий болсон байна.

tawantolgoi

Биднийг Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд явах замд дөрвөн машин замаас гарч унасан байсан бол нэг нь машины араас орж осолдсон байлаа. Олон хоног нойргүй явсан жолооч нар нойрмоглож байгаад замын хажуу руу машинаа унагадаг аж.

Өмнөговь аймгийн Замын цагдаагийн газрын дарга О.Явуухулан “2017 оны эхний 11 сарын байдлаар Тавантолгойд 17 хүн гэмтэж, 21 нас барсан байна. Зам тээврийн ослыг улмаас найман хүн нас барсан байна. Дийлэнхдээ жолооч нар зорчих хэсэг рүү бууж байгаад сөрөг урсгалаас ирж буй машинд мөргүүлж амь насаа алддаг. Засгийн газрын 185 дугаар тогтоол гарсантай холбогдуулан уртын, уртын чиглэлд явдаг болсноос хойш зорчих хэсэгт урт дараалал үүсч ачаалал нэмэгдэж байна. Үүнээс болж нийгмийн хэв журам зөрчигдөх аюултай болсон. Жолооч нар архидан согтуурахаас эхлээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг зөрчил их гарч байна” гэлээ.

Тавантолгой ордын нүүрс тээвэрлэлтэнд үүсээд буй нөхцөл байдлыг зах, зухаас нь хүргэхэд ийм байна. Бид “Шанх Транс” компанийн тээврийн жолооч Б.Батжаргалтай бодит нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-БИД НОЙРНЫ АСУУДАЛТАЙ БОЛСОН-

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Б.Батжаргал гэдэг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд долоо дахь жилдээ нүүрс тээвэрлэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нөхцөл байдал маш хүнд байдалтай байгааг төр засгийн түвшинд хүртэл ярьж байна. Энд олон зуун жолоочийн эрх зөрчигдөж байна. Та газар дээр нь ажиллаж буй хүний хувьд бодит нөхцөл байдлын талаар бидэнд ярьж өгнө үү?

-Миний хувьд монгол компанийн жолооч. Тийм учраас компанийнхаа амрах газарт амарчихдаг. Эндээс машиныхаа бүрэн бүтэн байдлыг механиктаа шалгуулаад, уурхай руу явдаг. Нүүрсний уурхайн ам руу очоод ачааллаас шалтгаалан нэгээс хоёр хонох ч тохиолдол гарна. Тэндээс нүүрсээ ачуулаад эргэн ирж, компанийнхаа амрах газарт ирж хооллож, унтчихаад л Гашуунсухайт боомт руу явна. Хятад руу явна гэсэн үг. Мань мэт нь компанийнхаа байранд амарчихдаг. Гэтэл хятад эзэнтэй компанийн жолооч нар уурхайн амнаас шууд Хятадын Ганц модны боомт хүртэл машиндаа хоног төөрүүлээд л явдаг юм. Тэдэнд амрах байр ч байхгүй.

-Гэхдээ Ганц модны боомт хүртэл жолооч нарт амрах тухлах байргүй хүндхэн л байдаг биз дээ?

-Тэр мэдээж. Манай компанийн амрах байр нүүрсний уурхайтай ойр. Хэдийгээр ажилчдын байрандаа амарчихдаг ч Гашуунсухайт боомт хүртэл амрах газаргүй. Нийт 250 орчим км газарт амарч чадахгүй явсаар хил дээр очдог. Энэ бол маш хүнд.

-Та хил дээр очих гэж хэд хонож байна?

-14 хонож байж хил дээр очиж байна шүү дээ.

-Үнэхээр хүнд сонсогдож байна?

-Та цасан шуурганаар хөлдүү машиндаа унтаад үз. Шөнө жаахан унтах гэхээр таталт явагдаад, урд талын машинууд хөдөлдөг. Хөдөлгөөн орохтой зэрэгцэн машинууд урдуур дайрах, шахах гэх мэт үйлдэл хийнэ. Хилийн таталт явагдахад машинууд бага багаар хөдөлсөөр 150 км замын цаана шөнө л ирдэг гэсэн үг. Хилийн таталт 24 цагийн дараа ирэх ч тохиолдол бий. Үүнээс болж бид нойрны асуудалтай болсон. Шөнө, өдрийн алинд нь ч унтаж чаддаггүй. Зарим жолооч унтаад хоцорно. Тэр тохиолдолд машиныг тойрч гарч, урд зай руугаа орох гэж бөөн ажил болно шүү дээ. Нарийн зам дээр хоёр том ачааны машин зөрөлдөнө гэдэг асуудал шүү дээ.

-Зуны аагим халуун, хаврын хавсарга, өвлийн тэсгим хүйтэнд машиндаа амьдрах нь байна. Дасна гэсэн ойлголт байх уу?

-Хавар, намар тээвэрт явахад арай тухтай. Зуны халуунд бүтэж үхэх шахна шүү дээ. Тоос тортог ч их байдаг. Хэзээ ч дасахгүй. Бид амьдрахын эрхэнд л ингэж явдаг.

-ИХЭВЧЛЭН ЦУЙВАН Л ХИЙЖ ИДДЭГ ДЭЭ-

-Машиндаа хоолоо хийж иддэг гэсэн. Ихэвчлэн ямар хоол хийдэг вэ?

-Хамгийн амархан хийгддэг хоол цуйван. Зам дагаж хувь хүмүүс машинтайгаа худалдаа эрхэлдэг. Тэд нараас хэрчсэн гурил аваад л цуйван сэгсэрнэ шүү дээ. Мөнгөтэй үедээ замын хажуугаар наймаа хийж буй хүмүүсээс хоол авч иддэг. 3-4 хоногийн хоол хүнс бэлдээд л замдаа гарна. Түүнээс хойш замын наймаанаас л хоолоо авч иднэ дээ.

-Нэг сав хоол хэдэн төгрөгөөр авах уу?

-8000-9000 төгрөгөөр худалдаж авдаг. Чанасан мах 10000-15000 төгрөгөөр зардаг. Өөрсдөө хоолоо хийх нь хордлого авахгүй байх давуу талтай. Зам дагуу хоол зарж буй хүмүүсээс хоол авах нь их аюултай.

-Хоолоо юун дээр чанаж болгодог вэ?

-Газан плитка хэрэглэнэ. Машинаас 220 гарахгүй юм чинь. Гэхдээ газан плитка ч эрсдэлтэй.

-Та Гашуунсухайтын боомт руу хөдлөх гэж байгаа юм байна. Таны авсан мэдээллээр Хятад улс өнөөдөр хэдэн машин хилээрээ нэвтрүүлж байна гэнэ?

-Таван км орчим татаж буй сураг байна. Өмнө нь 15000 машин татчихдаг байсан. Гэхдээ ингэж татдаг үе ховор байсан. Хоёр улсын үндэсний баярын үеэр л ийм тооны машин татна. Хятадууд баярынхаа үеэр гадны машиныг улсдаа байлгах дургүй. Баяр ёслолын үеэр Хятадын тал хоёр хоногийн дотор л 5000 орчим машиныг хилээр оруулчихдаг. Бусад цагт өнөөдрийнх шиг хүндхэн нөхцөл байдалтай л байдаг даа. Хятадууд ажлыг маш удаан хийдэг.

-ЕРӨНХИЙ САЙД БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ЧАДААГҮЙ-

-Хамгийн ихдээ хэд хоног машиндаа хонож байв. Эсрэгээрээ хамгийн хурдандаа хэд хоногт багтан хилээр гарч байв?

-Хамгийн багадаа нэг хонож байсан. Хамгийн олон хоног гэвэл 20 гаруй хоносон байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ирсний дараа эндэхийн нөхцөл байдал сайжирсан уу?

-Юугаараа сайжрах вэ дээ. Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан. Замыг нь шүүрдэж, цэвэрлэсэн. Хоол унд зараад яваа хүмүүсийг хүртэл хөөж туусан. Ирэхэд нь дугаарлалт байхгүй, цэмцгэр зам л угтсан шүү дээ. Тэгэхээр тэр хүн яаж бодит нөхцөл байдалтай танилцах юм.

-Хэд хоног амраад, хэд хоног ажилладаг вэ?

-Ажил багатай үедээ амардаг. Ажилтай үедээ хүрч ирдэг.

-Гэр бүлтэй юу?

-Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Ихэвчлэн ээж л их утсаар холбогдож санаа тавьдаг. “Зурагтаар тийм мэдээлэл гарч байна. Миний хүү болгоомжтой байгаарай” гэх мэтчилэн захина. Ганц боомт руу гарсан тохиолдолд утсаар ярих боломжгүй болно. Жолооч нар 12 араа салгаж, залгаж байна. Толиндоо харж эргэн тойрноо ажиглана, замын нүхээ тойрно гээд завгүй шүү дээ.

tawantolgoi

-ЭНЭ АЙМААР ОСЛУУДЫГ ХАРААД ҮНЭХЭЭР НЯЦДАГ. ГЭХДЭЭ АЖИЛЛАЖ
БАЙЖ ЛИЗИНГЭЭ ТӨЛНӨ ШҮҮ ДЭЭ-

-Усанд орохыг мартсан уу?

-Мартсан. Хятадад очиж усанд орж хувцсаа угаалгана. Тэгж л нэг ариун цэвэр сахина даа. Зоогийн газар, зочид буудал, халуун устай амралтын газартай л болмоор байна.

-Энэ хүнд нөхцөлд долоон жил ажиллахдаа няцаж, шантарч л байсан байх. Больж болдоггүй юм уу?

-Маш олон удаа тийм бодол төрж байсан. Ажлаасаа зургаан сарын хугацаанд гарч байлаа. Энэ аймаар ослуудыг хараад үнэхээр няцдаг. Үүний оронд хотдоо очоод ээж, аавтайгаа элэг бүтэн байя гэж олон удаа бодож байлаа. Тэгээд хотод очихоор 500-600 мянган төгрөгийн цалинтай л ажил олдож байна. Байрны мөнгө, лизингийн төлбөрөө төлөхөөс эхлээд маш их мөнгөний хэрэгцээ бий. Тэгэхээр 600 мянган төгрөг алинд нь ч хүрэхгүй. Энд ажиллавал олдог хэд маань арай л их юм даа. Одоо болгоомжтой, муу санаагаар л явж байна (инээв.сурв).

-ХЯТАДУУД ӨШИГЛӨНӨ, ЦОХИНО, ХУРДАН ХӨДӨЛ ГЭЖ ЗАГНАДАГ-

-Хилийн наана амьдрал ийм хүнд байдаг юм байж. Тэгвэл хилийн цаадах амьдрал ямар байдаг вэ?

-Хилийн цаадах амьдрал бүр хүнд. Эх орондоо монгол хүмүүс ойлголцож болдог. Хоолоо хуваагаад идчихнэ. Зовлонгоо хуваалцана. Харин хилийн цаана хятадууд өшиглөнө, цохино, хурдан хөдөл гэж загнана. Хятадад байнгын гүйгээстэй л байдаг. Хятадууд машинаа зайлуул гэж байнга дарамтална. Ер нь монголчуудад дургүй. Машиндаа хонохгүй бол аккумлятор хулгайлаад аваад явчихна. Хятад машинд давуу байдал бий болгоно. Хятад жолооч нар машиныхаа чиргүүлээр толь хамна. Заргалдвал зодуулж, цохиулна. Хоол хүнс нь таарахгүй. Зовлон их бий.

-Зарим залуус эх орныхоо баялгийг яагаад хятадуудад өгөх ёстой юм бэ, тэдэнд дээрэлхүүлэн байж баялгаа тэдэнд өгч яах юм бэ гэж ярьдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Нүүрсээ экспортлохгүй бол улсын эдийн засагт хохиролтой биз дээ. Олон мянган залуу ажилгүй, орлогогүй болно. Эндээс олон хүн хоолтой золгож ар гэрээ тэжээж байгаа шүү. Нэгэнт л нүүрсээ зарах нь тодорхой юм чинь төр засгаас зөв бодлого хэрэгжүүлээд, саадгүй ажиллуулаасай гэж хүсч явдаг. Яг үнэнийг хэлэхэд төр засаг үнэхээр муу ажиллаж байна.   

-Засгийн газраас урт, богины тээврийг болиулж зөвхөн уртын уртад л явуулдаг болсон. Өдөр тутмын зовлон, жаргалыг нь мэдрээд явж буй жолоочийн хувьд энэ хэр зөв шийдвэр вэ? Таньд алинаар нь явах нь хүндрэл багатай вэ?

-Урт, богины чиглэлд тээвэрлэлт хийх нь маш зүгээр. Уртаар явж өөрийгөө ядраамааргүй байна. Урт, богино тээвэрлэлт хийвэл Цагаан хаданд очиж нүүрсээ буулгачихаад хүрээд ирнэ. Тэндээ мөн амарна. Богины тээвэр хийхэд бид нэг хонодог. Тэгэхээр цаг хугацаа илүү хэмнэж байна. Богины тээвэр хийж буй үед бид гаалийн хяналтын талбайдаа очоод амарчихна. Урт тохиолдолд амрах ямар ч боломжгүй байна. Эндээс гараад 14, түүнээс дээш хоног түгжирч явсаар Хятадад очиж байна.

-Саяхан Тавантолгойд маш ноцтой хэрэг гарч жолооч түлэгдэж амь насаа алдлаа. Энэ үйл явдал бусад жолооч нарт ч тохиолдохгүй гэх баталгаа байхгүй байна. Та өөрийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ?

-Миний хувьд монгол компанийн жолооч учраас нийгмийн даатгалаа төлүүлж, хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байна. Гэтэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэж буй 1000 жолоочийн 200 нь нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулж ажиллаж чаддаггүй. Энэ бол жишээ шүү. Сая нас барсан жолоочийн хэргийг сонсоод би үнэхээр цочирдсон. Тэр жолоочийн хувьд хятад эзэнтэй компанийн баталгаагүй машин унаж яваад л эрсдэлд орсон болов уу. 95 хувийн түлэгдэлтэйгээр нас барсан шүү дээ. Бидэнд машины кабин халаагч гэж хэрэгсэл байдаг. Машин унтраалттай үед машиныг дулаан байлгадаг түлшээр ажилладаг халуун үлээгч юм. Хятадад үйлдвэрлэсэн энэ бараанаас болж жолооч угаартах, гал гарах энүүхэнд. Нас барсан жолоочийн кабинд гал гарсан байх. Даарахгүйн тулд халуун үлээгчээ хэрэглэхгүй гээд яах билээ.

tawantolgoi

-ХЯТАД, МОНГОЛЫН ЗАМ МАШ ИХ ЯЛГААТАЙ. МОНГОЛЧУУД ЗАМАА
ЗАСДАГ БАЙМААР БАЙНА-

-Зам тээврийн осол их гарч байна. Осол их гарч буй шалтгаан юу вэ?

-Зөвшөөрсөн ангилалгүй жолооч энд ирж машин барьж байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд тэд машинаа зогсоож дийлэхгүй байна. 95 тонн ачаа ачдаг. Ийм хэмжээний ачаа араас түрээд ороод ирэхэд жижиг тэрэг шиг зогсохгүй шүү дээ. Хятад компанийн машинууд эвдрэл ихтэй, найдваргүй байна. Жолооч нь ч машинаа мэдэхгүй. Замын эвдрэл бол маш аймшигтай. Эвдрэлтэй зам дээгүүр залаарын дугуйгаараа гарахад буудна. Энэ тохиолдол машины рүль залагдахгүй. Маш их осол үүнээс болж гардаг. Даацдаа тааруулсан чанартай зам тавьмаар байна. Технологи нь үнэхээр муу. Хятадын хилээр гарахад мөн л хүнд даацын зам байдаг. Гэтэл манайхаас чанараараа эрс ялгардаг. Тэнд зам эвдрэхгүй байна. Мөн манай улс замаа засдаг баймаар байна.

-Та долоон жилийн турш Тавантолгойд нүүрс тээвэрлэх ажил хийж байгаа юм байна. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзэж туулсан байх. Өнөөдрийн нөхцөл байдал долоон жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөн бэ?

-Анх шороон замаар нүүрсээ тээвэрлэж байлаа. Засмал зам тавигдаад зургаан жил болж байна. Засмал замтай болсон нь сайн ч сөрөг тал мөн бий. 100 тоннтой машиныг шороон замаар жолоодоход дугуй, машины эд анги их эвдэрдэг байсан. Жолоодоход ч хэцүү шүү дээ. Гэхдээ шороон замаар тээвэр хийхэд өнөөдрийнх шиг ингэж олон хонож байсангүй. Аваарь осол ч бага гардаг байсан. Учир нь тэр үед жолооч нар амрах үедээ амарчихдаг байсан юм. Засмал замтай болсноос хойш жолоочид амрах цагтаа амарч чадахгүй байхаас гадна хурд хэтрүүлж осол их гаргадаг болсон. Мөн засмал замаас шороон зам руу буух гэж байгаад онхолдож байна. Үүнээс үүдэн жолооч нарын амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох зэрэг хэрэг их гарч байна. Жолоочид дараалал дайрахын тулд шороон зам руу ордог. Зам дээр машиндаа олон хоног хонох талаар ярихаас ч зүрх халшрам.

tawantolgoi

ЖОЛООЧ НАР ЗАМ АРЧЛАЛТЫН АЖИЛ ХАРИУЦСАН “ГАШУУНСУХАЙТ АВТО ЗАМ” ХХК-Г АЖЛАА ХИЙЖ ЗАМ ДЭЭРХ
НҮХЭЭ БӨГЛӨХИЙГ ШААРДАЖ БАЙСНЫГ ЭНД САНУУЛЪЯ.

Тавантолгойн бүлэг ордын нүүрс тээвэрлэлтэд асуудлаас их зүйл алга. Асуудал юунаас бий болсон, яаж засах ёстой вэ, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд төр засагт юу хэлэхийг хүссэн, алдаа аль шатандаа байна, ажил хаана хийгдэхгүй байгаа талаарх мэдээллийг маргааш үргэлжлүүлэн уншина уу.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 56

Зочин (202.9.42.226)
2018-11-21 10:48:36
Урт дараалалаас болж архи уудаг гэн үү.

Иргэн хүн (202.126.89.233)
2018-11-20 16:36:10
End ajilj bgaa jolooch nariig muulaad sain duraaraa ajilj bgaa geed bga hvmvvs vnher 600 baitugai say togrog tanii amidrald hvreltsej bnuu ene hvmvvsiin ard ochnoon olon ger bvl or zeel bgaa osol avaar ih baivch setgeldee hatuu changa ajilj bga hvmvvsiinhaa omnoos ingej muu vgeer helj yanav be deedchvvddee yum helj chdhgvi baij yadarsan negnee l haraj yum da estoi archaagvi mongolchuud gj bid nar l bh hen negnee muulj henhelj baidag deedchvvd ni zovhon oorsdiigoo l boddog

ЗОЧИН (59.153.115.180)
2018-11-20 07:43:52
АН ХЭЛ АМТАЙ Ч ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛСЭН 290 САЯ ДОЛЛАР ЗАРЖ ДАЛАН,ГҮҮР ХООЛОЙН 70%-ИЙГ ХИЙСЭН, МАН ЗАСАГ АВААД 2.5 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ,НЭГ ХҮРЗ ШОРОО Ч НЭМСЭНГҮЙ,ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ,ХАЙРАН ЦАГ АЛДСАН 2.5 ЖИЛ,ХАРАМСАЛТАЙ БАЙНА, 2.5 ЖИЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИАД ӨДИЙД ТЗ-Р НҮҮРСЭЭ ЗӨӨЖ БАЙХ БАЙСАН,ХЯТАДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НУТГИЙН ХААНА НЬ Ч,БҮР ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ХҮРГЭНЭ,АВТОМАШИНААР ЗЭРЭГ ЗӨӨНӨ,ЖИЛД ЭНЭ БООМТООР 30-ААС ДЭЭШ САЯ ТН ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО,ХООСОН МАХАН ТОЛГОЙТОЙ,ХУВИЙНХАА ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬСАН,АВИЛГАЧ,ХУДАЛ Ч,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГТАЙ ИЙМ УЛС УРУУДАНА УУ ГЭХЭЭС ХӨГЖДӨГГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ХАРУУЛСАН,АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙГЭЭД 28 ЖИЛ БОЛОХОД АРД ТҮМНИЙ 70% НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ,2% НЬ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДТАЙ УЛС БОЛСОН,ҮҮНИЙГ АХИН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ МАФИЙН БҮЛГИЙГ ХАЛАХ,ЭСВЭЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛСАН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГҮҮЛЭН АВНА.

ЗОЧИН (59.153.115.180)
2018-11-20 07:43:36
АН ХЭЛ АМТАЙ Ч ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛСЭН 290 САЯ ДОЛЛАР ЗАРЖ ДАЛАН,ГҮҮР ХООЛОЙН 70%-ИЙГ ХИЙСЭН, МАН ЗАСАГ АВААД 2.5 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ,НЭГ ХҮРЗ ШОРОО Ч НЭМСЭНГҮЙ,ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ,ХАЙРАН ЦАГ АЛДСАН 2.5 ЖИЛ,ХАРАМСАЛТАЙ БАЙНА, 2.5 ЖИЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИАД ӨДИЙД ТЗ-Р НҮҮРСЭЭ ЗӨӨЖ БАЙХ БАЙСАН,ХЯТАДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НУТГИЙН ХААНА НЬ Ч,БҮР ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ХҮРГЭНЭ,АВТОМАШИНААР ЗЭРЭГ ЗӨӨНӨ,ЖИЛД ЭНЭ БООМТООР 30-ААС ДЭЭШ САЯ ТН ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО,ХООСОН МАХАН ТОЛГОЙТОЙ,ХУВИЙНХАА ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬСАН,АВИЛГАЧ,ХУДАЛ Ч,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГТАЙ ИЙМ УЛС УРУУДАНА УУ ГЭХЭЭС ХӨГЖДӨГГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ХАРУУЛСАН,АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙГЭЭД 28 ЖИЛ БОЛОХОД АРД ТҮМНИЙ 70% НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ,2% НЬ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДТАЙ УЛС БОЛСОН,ҮҮНИЙГ АХИН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ МАФИЙН БҮЛГИЙГ ХАЛАХ,ЭСВЭЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛСАН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГҮҮЛЭН АВНА.

ЗОЧИН (59.153.115.180)
2018-11-20 07:42:34
АН ХЭЛ АМТАЙ Ч ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛСЭН 290 САЯ ДОЛЛАР ЗАРЖ ДАЛАН,ГҮҮР ХООЛОЙН 70%-ИЙГ ХИЙСЭН, МАН ЗАСАГ АВААД 3.5 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ,НЭГ ХҮРЗ ШОРОО Ч НЭМСЭНГҮЙ,ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ,ХАЙРАН ЦАГ АЛДСАН 3.5 ЖИЛ,ХАРАМСАЛТАЙ БАЙНА, 3.5 ЖИЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИАД ӨДИЙД ТЗ-Р НҮҮРСЭЭ ЗӨӨЖ БАЙХ БАЙСАН,ХЯТАДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НУТГИЙН ХААНА НЬ Ч,БҮР ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ХҮРГЭНЭ,АВТОМАШИНААР ЗЭРЭГ ЗӨӨНӨ,ЖИЛД ЭНЭ БООМТООР 30-ААС ДЭЭШ САЯ ТН ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО,ХООСОН МАХАН ТОЛГОЙТОЙ,ХУВИЙНХАА ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬСАН,АВИЛГАЧ,ХУДАЛ Ч,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГТАЙ ИЙМ УЛС УРУУДАНА УУ ГЭХЭЭС ХӨГЖДӨГГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ХАРУУЛСАН,АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙГЭЭД 28 ЖИЛ БОЛОХОД АРД ТҮМНИЙ 70% НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ,2% НЬ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДТАЙ УЛС БОЛСОН,ҮҮНИЙГ АХИН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ МАФИЙН БҮЛГИЙГ ХАЛАХ,ЭСВЭЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛСАН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГҮҮЛЭН АВНА.

ЗОЧИН (59.153.115.180)
2018-11-20 07:42:24
АН ХЭЛ АМТАЙ Ч ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛСЭН 290 САЯ ДОЛЛАР ЗАРЖ ДАЛАН,ГҮҮР ХООЛОЙН 70%-ИЙГ ХИЙСЭН, МАН ЗАСАГ АВААД 3.5 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ,НЭГ ХҮРЗ ШОРОО Ч НЭМСЭНГҮЙ,ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ,ХАЙРАН ЦАГ АЛДСАН 3.5 ЖИЛ,ХАРАМСАЛТАЙ БАЙНА, 3.5 ЖИЛД 267 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРИАД ӨДИЙД ТЗ-Р НҮҮРСЭЭ ЗӨӨЖ БАЙХ БАЙСАН,ХЯТАДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД НУТГИЙН ХААНА НЬ Ч,БҮР ЗҮҮН БООМТУУДААР НЬ ЯПОН,СОЛОНГОСТ ХҮРГЭНЭ,АВТОМАШИНААР ЗЭРЭГ ЗӨӨНӨ,ЖИЛД ЭНЭ БООМТООР 30-ААС ДЭЭШ САЯ ТН ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛНО,ХООСОН МАХАН ТОЛГОЙТОЙ,ХУВИЙНХАА ЭРХ АШГИЙГ 1-РТ ТАВЬСАН,АВИЛГАЧ,ХУДАЛ Ч,ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧДААР ДҮҮРСЭН ТӨР ЗАСАГТАЙ ИЙМ УЛС УРУУДАНА УУ ГЭХЭЭС ХӨГЖДӨГГҮЙГ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ХАРУУЛСАН,АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙГЭЭД 28 ЖИЛ БОЛОХОД АРД ТҮМНИЙ 70% НЬ ҮГЭЭГҮЙ ЯДУУ,2% НЬ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДТАЙ УЛС БОЛСОН,ҮҮНИЙГ АХИН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ МАФИЙН БҮЛГИЙГ ХАЛАХ,ЭСВЭЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ЛУЙВАРДУУЛСАН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГҮҮЛЭН АВНА.

Зочин (66.181.177.190)
2018-11-20 01:32:05
Battulga hyatadtai adil nariin tsagirgaar tavihgui gj l zutgesen, ayultai gj uzsen, ter n zuv bsan, ter eh ornoo l hamgaalsan!!!

Ggg (64.119.20.136)
2018-11-19 22:54:56
ТӨМӨР ЗАМ ТАВИХ

Зочин (202.126.89.204)
2018-11-19 21:54:56
tumur zamaa yaraltai barimaar bna gashuun suhaitii darga Bold zamaa zasmaar bna

Эдийн засаг (66.181.186.141)
2018-11-19 20:23:25
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МЭДРЭЭД Л ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН. МАН БОЛОН Ц.НЯМДОРЖ, ЧОЙЖИЛСҮРЭН НАР ГАЦААЖ ЗОГСООСОН. АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙЛ ЮМ ДАА, ХӨӨРХИЙС ???????!!!!!!!

иргэн (202.179.26.29)
2018-11-19 18:52:45
Хэзээ төмөр замтай болж бусад орон шиг орчин цагийн техникийн хөгжлөөр нүүрсээ зөөнө дөө, тэр болтол дэлхий нүүрс хэрэглэдэг хэвээрээ л байгаасай даа

Зочин (202.9.42.46)
2018-11-19 17:49:21
нарийн төмөр зам тавьчихвал хятадын танк, цэрэг цувчихна гэж үнэн тэнэгтсэн лаларын пиздаа нараас болж, дайн болж байгаа юм шиг л дүр төрх харагдаж, нөгөө муулдаг хужаа нарынхаа бах тавыг хангаж байх гэж.

Зочин (203.91.115.40)
2018-11-19 17:11:53
eronhiilogch eronhii said nar iim ym oilgohgui bol eronhiilogch eronhii said bah gutamshig shuuuu.

ө (202.131.238.98)
2018-11-19 16:16:52
Жонкуудаа хэл

зочин (103.57.93.175)
2018-11-19 15:44:31
Төмөр зам яаралтай тавих нь чухал бна шүү

zochin (124.158.79.8)
2018-11-19 15:26:49
Аль хэдийн төмөр замаа барьж ашиглалтанд оруулсан бол юу гэж ийм олон аавын хүү хохирох вэ дээ үүнээс гадна газар нутгаа машины дугуйгаар юунд талхилаж, малын бэлчээрээ сүйтгэж байхав дээ. Баттулга ерөнхийлөгчөөс төмөр замын мөнгө нэхэж байхаар эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй бсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны залгамж халаа байхгүй, нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг үгүйсгэж, 4,4 жилээр улсын болон ард түмний халаасыг хоослох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн лоббиноос болж зогссон байдал ийм юманд хүргэж байгаа шдээ

zochin (124.158.79.8)
2018-11-19 15:26:40
Аль хэдийн төмөр замаа барьж ашиглалтанд оруулсан бол юу гэж ийм олон аавын хүү хохирох вэ дээ үүнээс гадна газар нутгаа машины дугуйгаар юунд талхилаж, малын бэлчээрээ сүйтгэж байхав дээ. Баттулга ерөнхийлөгчөөс төмөр замын мөнгө нэхэж байхаар эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй бсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны залгамж халаа байхгүй, нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг үгүйсгэж, 4,4 жилээр улсын болон ард түмний халаасыг хоослох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн лоббиноос болж зогссон байдал ийм юманд хүргэж байгаа шдээ

zochin (124.158.79.8)
2018-11-19 15:26:35
Аль хэдийн төмөр замаа барьж ашиглалтанд оруулсан бол юу гэж ийм олон аавын хүү хохирох вэ дээ үүнээс гадна газар нутгаа машины дугуйгаар юунд талхилаж, малын бэлчээрээ сүйтгэж байхав дээ. Баттулга ерөнхийлөгчөөс төмөр замын мөнгө нэхэж байхаар эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй бсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны залгамж халаа байхгүй, нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг үгүйсгэж, 4,4 жилээр улсын болон ард түмний халаасыг хоослох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн лоббиноос болж зогссон байдал ийм юманд хүргэж байгаа шдээ

zochin (124.158.79.8)
2018-11-19 15:26:28
Аль хэдийн төмөр замаа барьж ашиглалтанд оруулсан бол юу гэж ийм олон аавын хүү хохирох вэ дээ үүнээс гадна газар нутгаа машины дугуйгаар юунд талхилаж, малын бэлчээрээ сүйтгэж байхав дээ. Баттулга ерөнхийлөгчөөс төмөр замын мөнгө нэхэж байхаар эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй бсан юм. Засгийн газрын үйл ажиллагааны залгамж халаа байхгүй, нэгнийхээ хийж эхлүүлсэн зүйлийг үгүйсгэж, 4,4 жилээр улсын болон ард түмний халаасыг хоослох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн лоббиноос болж зогссон байдал ийм юманд хүргэж байгаа шдээ

Зочин (150.129.143.177)
2018-11-19 15:14:59
ubtz

Зочин (202.9.42.111)
2018-11-19 14:09:02
Аль дээр "танк" ярьж байхаар Төмөр замаа тавьчихсан бол... Гаднын гар хөл бологсод Монголыг хорлож барахгүй юм. Бид мэтийн оркууд нь ч хорлогдож хашрахгүй юм.

Зочин (188.62.88.27)
2018-11-19 13:41:36
Elbegeegii uyed araich iim baigaagui ee.

Зочин (188.62.88.27)
2018-11-19 13:40:48
Mongol yaljee

Yana das saidaa (112.72.11.117)
2018-11-19 13:39:12
Hariutssan said buh bahi bandaash yumdaa

Yana das saidaa (112.72.11.117)
2018-11-19 13:39:02
Hariutssan said buh bahi bandaash yumdaa

Зочин (182.160.33.241)
2018-11-19 13:10:51
Энэ Авто тээврийн үндэсний төв гэдэг төрийн өмчит компани түүний захирал гэх ДЭЛГЭРНАРАН гэгч АВИЛГА авахаас өөр ажил хийдэггүй амьтан байна аа

Zochin (59.153.115.20)
2018-11-19 13:08:16
Suuliiin ued gaaliin xayanaltiin talbaig gedeg ni xayataduud xudaldaj avaad xayatad kompani gazartai bolood mongolchuud ajilgui shaxagdaj bn gexiin tsagaan xad ter chigeeree China ezemshil bolox ni Ildej bx shiv

Сум (150.129.143.197)
2018-11-19 12:58:33
Сумяабазар сайд энд фитнэсдээ явж саунд сайдын шивнээгээ хииж сантори виски шимээл Айн

z (202.9.43.36)
2018-11-19 12:52:21
Нөгөөө хужаагааа муулааад л гуйлгачин царайлаад нүүрсэээ царахгээл энэ нам гэж гайнууд буруутай

зочин (202.126.89.139)
2018-11-19 12:26:55
явуухулан дарга худлаа ярих юмаа.зѳвхѳн 9-р сард л гэхэд 28 хүн нас барсан.

Зочин (119.40.98.162)
2018-11-19 12:21:22
Төмөр зам барих мөнгөө төсөвтөө таьчих гэхээр ерөнхийлөгчийн нэр хүнд өсчихнө гэсэн сангийн сайдын атгаг санаа хэдэн хүний аминд хүрдэг юм болдоо нүглээ даагаад үйлээ эдлээрэй хүрэлбаатараа

Иргэн (43.242.242.17)
2018-11-19 12:16:20
Хоноцын сэтгэлтэй хүмүүсээр удирдуулахаар ингэж таарах байлгүй дээ

ЖЕНКО НОВШ (202.9.42.64)
2018-11-19 12:11:10
ЖЕНКОГОО БУРУУТГААЧ.

Зочин (202.179.26.50)
2018-11-19 12:08:01
Монгол жолооч нарыг хужаа нар янханууд гэж дууддаг гэсэн янхан байнуу гэхээр монгол эрчууд гуйлдээд л очдог гэж одрийн сонины сурвалжлагч бичсэн байж билээ эвий сайхан залуучууд игэж амьдрах гэж

Зочин (202.21.100.210)
2018-11-19 12:05:15
Үйлдвэрчний эвлэл хаана байна вэ. Авах гээхийн ухаанаар илүү сайхан байж болно доо.

зочин (64.119.26.212)
2018-11-19 12:04:20
гэнэт очиж шалгаж үзэж баймаар юм. очлоо гэх сургаар манайх бүгдийг зохицуулж бгаа ш дээ. хэлэхгүй гэнэтийн шалгалтаар очиж бвл бодит байдалтай нь танилцах бх даа

жолооч (103.26.194.83)
2018-11-19 11:57:35
ядаж байхад kабэнд хамт байдаг хүүхнүүдийн ханш өсчиж.. 7-10 хоног 200 тай байсан чин.. Oдоо 14 хоноход 300 гэж солиорч бна..

Зочин (182.160.34.52)
2018-11-19 11:52:53
Сумьяабазар ажлаа хийгээчээ

ЗОЧИН (202.131.236.138)
2018-11-19 11:43:38
жолооч нар өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байя

Зочин (202.179.27.125)
2018-11-19 11:43:29
эх орныхоо баялгаа зарах гэж оччихоод хужаадаа зодуулаад усанд ч орж чадахгүй өчнөөн хоног явж байдаг.., арай ч дээ төмөр зам тавьчихсан бол э/з-ийн эргэлтэнд орж хувьцаагаа аваад хужаа руу нүүрсээ өгөхгүй дураараа эзэн нь юм шиг байх байл аа гэж

ЗОЧИН (202.131.236.138)
2018-11-19 11:43:01
ТЭЭВРИЙН КОМПАНИУД АНХААРАЛ ХАНДУУЛЖ, ЖОЛООЧ НАРЫН ҮҮРГИЙГ УХАМСАРЛАМААР БАЙНА. ТӨР ЗАСГААС ГАДНА ХУВИЙН ТЭЭВРИЙН КОМПАНИУД ҮҮНД ХАМААРАЛТАЙ.

Зочин (103.14.36.18)
2018-11-19 11:37:08
Нүүрс тээвэрт замын хураамж гэж тн тутамд 3520 төгрөг төлдөг. Энэ нь 1 машин сард багаар бодоход 3 рейс хийнэ гэвэл замын төлбөрт 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Мэдээж Эрдэнэс монгол ХХК-ийн дансыг харвал үүнээс ч их байж болох байх. Жилд 55 орчим тэрбум төгрөг зөвхөн замын хураамжаар төвлөрдөг. Энэ мөнгөн урсгалаа барьцаалаад бага хүүтэй хөрөнгө босгож замаа хурдан тавьбал асуудал арай л өөр байх.

БАЛАГ (202.9.41.83)
2018-11-19 11:33:13
МАН-ын Хогны Болд гэдэг нөхөр байсан, ажилласан газар дандаа балагтай.Яандаа, яана.

Зочин (103.14.36.18)
2018-11-19 11:33:06
Ер нь бол төмөр замаа тавьсан бол иймэрхүү ярилцлага хийгээд байхгүй л байх. Мэдээж хүнд нөхцөлд ажиллаж байгаагийн хэрээр цалин өндөртэй. Сард нүүрсний жолооч нар хоолны мөнгө, үндсэн цалин, рейсний мөнгө гээд дор хаяж 2.5 сая төгрөг авч байгаа. Эсвэл болиод жижиг компанид 500000 төгрөгийн цалинтай ажиллах сонголт бий. Монгол улс нүүрсээ сайн гаргах хэрэгтэй. БНХАУ-н 1 хоногийн олборлолт дунджаар 10 сая тн байдаг. Дээрээс нь бусад улсаас импортлодог гэхээр хэрэглээ нь маш өндөр. Манай улс жилдээ л 30 сая тн гаргах гэж маш их юм болдог. Энэ нь ердөө л БНХАУ-н дотоодын олборлолтын 3 хоногтой тэнцэж байгаа гэдгийг мөн ойлгох хэрэгтэй. Бид ер нь маш жижиг сэтгэж массаараа жижиг зүйлд маш их цаг хугацаа алдаж улс төрчдийн хар PR-т хэт их автах юм.

Зочин (202.179.30.194)
2018-11-19 11:27:01
манайх нүүрсэнд хэт их найдсаар хятадын тоглоом болж дууслаа. эрх баригчид цадахгүй цуслаастай. цоорхой саванд мянга ус хийгээд тогтохгүй ингэж ингэж тусгаар тогтнолоо алдана. та нар харж байгаа бол хятадууд сүүлийн үед хил гаалиа хааж боож түгжрэл үүсгэх нь ил нэмэгдэж байна. тэд му доромжилж байна. ТӨРИЙН БОДЛОГО НУУЦ ГЭЖ АЛГА. ТВ ГЭЭР ХАМАГ ЮМАА БАВЧААД БАЙХ ЮМ. ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХЭД Л ЭНЭ НҮҮРСНЭЭС ТЭДИЙГ ОЛНО ГЭЭЛ ШААГААД БАЙХААР ЧИНЬ ХЖАА СӨРӨГ АРГА ХЭМЭЭ АВЧ БАйНА ЛАЛАРУУДАА

Зочин (112.72.11.107)
2018-11-19 11:06:33
Albadan hudulmur erhluuleed bga yum shig l shaahiin.sain dyraaraa ochij mashin barij bga bizdee tsalin avch bgam bga bizdee

Зочин (202.126.89.28)
2018-11-19 11:04:00
Хуншгүй л бна да,урдаа бга жолооч унтсан байвал сэрээгээд явж болно до тойрч гарч онхолдож байхаар

Зочин (139.5.218.176)
2018-11-19 10:56:18
Ажилтай байлгах хэцүү ажилгүй байлгах бүр хэцүү яасан хачин хүмүүс вэ .чадахгүй бол болиоч дээ заавал хэн нэгнийг муулж шантаачилж санаа нь амрах гээд байдаг юм уу хаашаа юм бээ тамын тогоо чинь

Зочин (139.5.218.176)
2018-11-19 10:56:14
Ажилтай байлгах хэцүү ажилгүй байлгах бүр хэцүү яасан хачин хүмүүс вэ .чадахгүй бол болиоч дээ заавал хэн нэгнийг муулж шантаачилж санаа нь амрах гээд байдаг юм уу хаашаа юм бээ тамын тогоо чинь

Зочин (139.5.218.176)
2018-11-19 10:56:01
Ажилтай байлгах хэцүү ажилгүй байлгах бүр хэцүү яасан хачин хүмүүс вэ .чадахгүй бол болиоч дээ заавал хэн нэгнийг муулж шантаачилж санаа нь амрах гээд байдаг юм уу хаашаа юм бээ тамын тогоо чинь

zochin (185.39.141.105)
2018-11-19 10:52:29
nvvrseer ashig olno gej muruudsun sangiin said hej hotgor shanagnii hulgaich deeremchin. 19 onii tusuvt nvvrsnees ter ter bumiin deerem hiij husna gej tusuv batalsan ni huurhiii bolloo doo . nymdorj ulugchin gvriigeed zasagaas chin garna gej ailgaad l hahahaha . hytad nvvrsee ireh onii 6 sar hvrtel nvvrs avahgvi geer shiidsen medeeelel tarlaa . avstralaas zuudug nvvrs bvr musun zogsson .

zochin (185.39.141.105)
2018-11-19 10:52:29
nvvrseer ashig olno gej muruudsun sangiin said hej hotgor shanagnii hulgaich deeremchin. 19 onii tusuvt nvvrsnees ter ter bumiin deerem hiij husna gej tusuv batalsan ni huurhiii bolloo doo . nymdorj ulugchin gvriigeed zasagaas chin garna gej ailgaad l hahahaha . hytad nvvrsee ireh onii 6 sar hvrtel nvvrs avahgvi geer shiidsen medeeelel tarlaa . avstralaas zuudug nvvrs bvr musun zogsson .

zochin (185.39.141.105)
2018-11-19 10:52:29
nvvrseer ashig olno gej muruudsun sangiin said hej hotgor shanagnii hulgaich deeremchin. 19 onii tusuvt nvvrsnees ter ter bumiin deerem hiij husna gej tusuv batalsan ni huurhiii bolloo doo . nymdorj ulugchin gvriigeed zasagaas chin garna gej ailgaad l hahahaha . hytad nvvrsee ireh onii 6 sar hvrtel nvvrs avahgvi geer shiidsen medeeelel tarlaa . avstralaas zuudug nvvrs bvr musun zogsson .

zochin (185.39.141.105)
2018-11-19 10:52:28
nvvrseer ashig olno gej muruudsun sangiin said hej hotgor shanagnii hulgaich deeremchin. 19 onii tusuvt nvvrsnees ter ter bumiin deerem hiij husna gej tusuv batalsan ni huurhiii bolloo doo . nymdorj ulugchin gvriigeed zasagaas chin garna gej ailgaad l hahahaha . hytad nvvrsee ireh onii 6 sar hvrtel nvvrs avahgvi geer shiidsen medeeelel tarlaa . avstralaas zuudug nvvrs bvr musun zogsson .

зочин (202.9.42.32)
2018-11-19 10:52:10
Хулгайчууд идээд л ард түмэн үнэн хүү хүнд ширүүн амьдралыг туулж байна даа. Хулгайчдын хөрөнгийг хурааж тэгшитгэн хувааж нэг гараанаас гарцгаая.

Зочин (202.179.26.50)
2018-11-19 10:47:13
Монгол чинь ялж байгаа нь энэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
Шангри-Ла зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд