HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай

Түгээх    
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд

Herbalife Nutrition компанийн зүгээс тус байгууллагын нэр төр, аюулгүй байдал, түүний бүтээгдэхүүний чанартай холбоотой худал ба ташаа мэдэгдлүүдэд хариу өгч байна. Үүнд:

1. www.N24.mn вебсайт болон түүний харьяа “N24.mn News” нэртэй Фэйсбүүк хуудсанд 2018 оны 10-р сарын 22-ны өдөр нийтлэгдсэн Сүлжээний эм хэрэглэсэн эхнэр, нөхөр зургаан сарын зайтай хавдраар нас барсан тохиолдол ч бий ярилцлага;

2. Хориотой бүс сонин болон түүний харьяа “Хориотой сонин” нэртэй Фейсбүүк хуудсанд 2018 оны 11-р сарын 2-ны өдөр нийтлэгдсэн Нэгдсэн 1-р эмнэлэгт "Алуурчин Herbalife" тогтмол хэрэглэж байсан эхнэр нөхөр хоёр яг ижил өвчний оноштой, хагас жилийн дараа нас баржээ өгүүлэл;

3. TV8 сувгаар 2018 оны 11-р сарын 7-нд цацагдаж, 11-ний өдөр давтан гарсан “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан дээрхи хоёр өгүүллийн утга агуулгад тулгуурласан сүлжээний бизнес-ийн талаархи мэдээ зэрэг багтана.

Тухайн мэдэгдлүүд нь баримт нотолгоогүй, ташаа мэдээлэл бөгөөд Монгол ба олон улсад үйл ажиллагаа явуулж буй Herbalife Nutrition компанийн түүх ба нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан болно.

1. Www.N24.mn сайт ба харьяа Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн ярилцлаганд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б. Эрдэнэбулган эмч нойр булчирхайн толгойн хэсгийн хавдраар оношлогдож, нас барсан эхнэр нөхөр хоёрын талаар ярьсан. Ингэхдээ, талийгаачид Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнийг ашигласан нь үхлийн шууд шалтгаан болсон гэх үндэслэлгүй, таамаглалд суурилсан ташаа мэдээлэл өгсөн. Урьд өмнө нь ижил төстэй тохиолдол бүртгэгдэж байгаагүй бөгөөд Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хөгжүүлдэг ба холбогдох хууль эрхзүй болон үйлдвэрлэлийн стандартад нийцсэн чанар, аюулгүй байдлын түвшинд үйлдвэрлэдэг.

Бид бүтээгдэхүүний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд үүнийхээ дагуу дэлхий даяар нөлөө бүхий хүмүүс, хууль эрх зүйн зохицуулагчид болон төр засгийн байгууллагуудтай ойр хамтарч ажилладаг билээ. Хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдийг итгэл дүүрэн хэрэглэж болно.

2. ”Хориотой бүс” сонин ба холбогдох Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн өгүүллээр, мөн ТВ8 телевиз сувгийн хөтөлбөрөөр дамжуулан цацагдсан мэдээнд Herbalife Nutrition компанийг сүлжээний бизнес” эрхэлдэг хэмээн буруушааж байна.

-Herbalife Nutrition компани нь олон шатлалт маркетингийн стратегитай хуулиар зөвшөөрөгдсөн шууд худалдааны компани юм. Сүлжээний бизнесүүдийг дэлхийн ихэнх оронд хуулиар хориглосон байдаг. Олон шатлалт маркетинг (ОШМ) гэдэг нь хуулиар зөвшөөрөгдсөн худалдааны түгээлтийн сувгийн тогтолцоо бөгөөд үйлдвэрлэгч болон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шууд түгээдэг бүртгэлтэй бие даасан дистрибьютеруудаас бүрддэг.

3. ”Хориотой бүс” сонин Herbalife Nutrition компани ба түүний бүтээгдэхүүнүүдийг найдваргүй эх сурвалжуудаас ишлэн дараахи ноцтой мэдэгдлүүдийг хийж байна:

-Стелла Чу-ийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой хэрэг явдалд Herbalife Nutrition компанийг буруутгах тухайн хэрэг явдал нь хэвлэл мэдээллээр тархсан, хуурамч болох нь нотлогдсон хуучирсан мэдээлэл юм.

Хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг, бусад хүнсэнд харшил өгдөг олон төрлийн химийн бодис агуулдаг – Herbalife-ын бүтээгдэхүүнүүд нь эрүүл шим тэжээлийн эх үүсвэр юм. Тус бүтээгдэхүүнүүд нь ургамлын гаралтай эм, тан биш юм. Манай бүтээгдэхүүнүүдэд уургийн коктейль, уургийн хөнгөн зууш, витамин болон шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, энергийн болон фитнессийн ундаа, үс ба арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн үндсэн суурь нь аюулгүй болох нь тогтоогдож, хүлээн зөвшөөрөгдсөн ургамлын уураг, загасны тос, аминдэм болон эрдэсүүд юм. Тус компанийн зарим бүтээгдэхүүнд сайн тодорхойлогдсон, хяналт шинжилгээгээр шалгагдсан ургамлын гаралтай орц ордог болно. Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүдэд ордог эдгээр ургамлууд нь антиоксидант буюу үл исэлдүүлэх үйлчилгээ үзүүлж, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зориулалттайгаар шим тэжээлийн аюулгүй хэм хэмжээтэй байдаг бөгөөд бүх холбогдох хууль дүрмийн дагуу шошгожуулагдсан байдаг. Herbalife-ын бүтээгдэхүүнд дурдагдаагүй, тодорхойгүй орц, ургамал байхгүй болно.

Бид судалгаа боловсруулалт, үйлдвэрлэл ба түүхий эд, үйлдвэрлэлийн чанарын баталгаа болон хяналтад ихээр хөрөнгө оруулдаг. Манай бүх бүтээгдэхүүн өндөр шаардлагатай Үйлдвэрлэлийн Зохистой Дадал (ҮЗД) буюу GMP-ийн шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг бөгөөд борлуулагдаж байгаа улс орон тус бүрийн дотоод шаардлагад, тэр дундаа Монгол улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүхий л шаардлагад нийцэж, аюулгүйн баталгаа авсан байдаг.

Herbalife Nutrition компанийн бүтээгдэхүүнүүд нь эрүүл бие махбодтой хүмүүс тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөний хамтаар хоол болон жингийн зохицуулалтанд ашиглах зориулалттай гэдгийг онцлох хэрэгтэй. Herbalife Nutrition компанийн зүгээс бүтээгдэхүүнийг савлагаа, шошгон дээрх зааварчилгааны дагуу хэрэглэх болон ямар нэг эрүүл мэндийн эмгэгтэй бол хоолны дэглэмээ өөрчлөхөөс өмнө эмч мэргэжилтэнд хандан тухайн бүтээгдэхүүн нь өөрт нь тохирох эсэх дээр зөвлөгөө авахыг зөвлөдөг.

Бид аливаа асуудлаар, тэр дундаа Монголын зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэгдэхүүнүүдийн чанар болон аюулгүй байдалтай холбоотой албан ба албан бус байдлаар ямарваа нэг гомдол хүлээж аваагүй гэдгийг дурдая. Дээрхи мэдэгдлүүдийг нийтлэн түгээсэн иргэн ба хуулийн этгээдүүдийг баримт нотолгоогоо бидэнтэй хуваалцаж, бидний эрүүл мэндийн судалгааны багаар зохих ёсны шинжилгээ, дүгнэлт үнэлгээ хийлгэхийг уриалж байна.

Herbalife Nutrition компанийн тухай

Herbalife Nutrition компани нь дэлхийг илүү эрүүл, илүү аз жаргалтай болгох зорилготой олон улсын хүнс шим тэжээлийн компани юм. Herbalife Nutrition компани нь 1980 оноос эхлэн хүнс шим тэжээлийн бүтээгдэхүүн болон хөтөлбөрүүдээр дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм зорилго тавин, хүнс шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Herbalife Nutrition компани, бие даасан гишүүдийн хамтаар дэлхий дахинд тулгамдаж буй шим тэжээлийн дутагдал, таргалалт, хүн амын хөгшрөлт, эрүүл мэндийн зардлын өсөлт мөн бүх насныхны хувийн бизнес эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Herbalife Nutrition компани нь хэрэглэгчиддээ өөрийн үйлдвэрт үйлдвэрлэсэн өндөр чанартай, шинжлэх ухааны үндэслэл, судалгаан дээр бүтсэн бүтээгдэхүүнүүд санал болгодог. Түүнчлэн хэрэглэгчиддээ бие даасан гишүүдийн тусламжтайгаар ганцаарчилсан сургалт, зөвлөгөө өгч, мөн тэднийг дэмжих хүрээлэл, хамт олон бий болгон эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг.

Herbalife Nutrition компанийн нэмэлт шим тэжээлийн жин зохицуулах, эрч хүч сэргээх, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй улс оронд зөвхөн тус компанийн бие даасан гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

Herbalife Nutrition компани нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд сайн шим тэжээл хүргэх зорилгоор Herbalife Nutrition Шим Тэжээлийн Сан (HNF), CASA Herbalife хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд 200 гаруй баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг.

Herbalife Nutrition компани нь дэлхий дахинд ойролцоогоор нийт 8300 ажилтантай бөгөөд компаний хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж (NYSE: HLF) дээр борлуулагдаж, 2017 онд ойролцоогоор 4.4 тэрбум ам.долларын цэвэр борлуулалт хийсэн юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг Herbalife.com эсвэл IAmHerbalife.com вэбсайтуудаар орж авна уу.

Herbalife Nutrition компани нь мөн хөрөнгө оруулагчдыг тусгай харилцах вебсайт болох ir.herbalife.com хаягаар зочлохыг урьж байна. Энэхүү вебсайт дээр санхүүгийн болон бусад мэдээлэл тогтмол шинэчлэгддэг.

Herbalife Nutrition компанийн

Монгол дахь суурин төлөөлөгч

Ганболдын Дэнзэн



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-13 13:46:03 - Улс төр
С.Эрдэнэ: МАН 2,6 жил засаглахдаа 4 тэрбум долларын өр тавьсан байна
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг
Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая
2018-12-13 13:30:12 - Спорт
Хөлбөмбөгчид чансаагаараа Зүүн Азийг анх удаа тэргүүллээ
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-13 13:01:20 - Хууль
Шангри-Ла зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-13 12:28:28 - Нийслэл
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн яамнаас виз гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж болохгүй
2018-12-13 12:27:32 - Улс төр
Ирц бүрдээгүйгээс өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа
2018-12-13 12:12:57 - Энтертайнмент
Монгол хүүхдүүд “NBA”-ийн тоглолт дээр үндэсний бүжгээ бүжиглэлээ
2018-12-13 11:35:47 - Байгаль Орчин
БНСУ-ын байгууллагууд Монгол орны цөлжилттэй тэмцэнэ
2018-12-13 11:30:56 - Улс төр
Токиод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ
2018-12-13 11:26:03 - Нийслэл
Гэр хорооллын 0-5 насны хүүхдүүдэд хорт утааны эсрэг амны хаалт өглөө
2018-12-13 11:10:59 - Орон нутаг
Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ
2018-12-13 10:59:21 - Орон нутаг
Б.Баяржаргал: Эрдэнэт дэд станцын хоёр трансформаторын нэгэнд нь дотоод гэмтэл гарсан
2018-12-13 10:53:03 - Улс төр
АН Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг хүлээж авсангүй
2018-12-13 10:50:29 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-12-13 10:45:54 - Спорт
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгнө
2018-12-13 10:45:23 - Улс төр
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар хамтарсан мэдэгдэл гаргана
2018-12-13 10:43:31 - Хууль
Халдлагад өртсөн түргэний дөрвөн эмчийн хэргийг прокуророос шалгаж байна
2018-12-13 10:29:55 - Улс төр
Сайд нарын томилгоо болон чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ
2018-12-13 09:52:14 - Эдийн засаг
УБТЗ 2018 онд түүхэндээ байгаагүй их ачаа тээлээ
2018-12-13 09:20:00 - Энтертайнмент
МӨНХХАДА: 2019 оны шинэчлэгдсэн загварын RAV4 автомашин хожих сугалаат аянд оролцоорой
2018-12-13 08:00:27 - Улс төр
Д.Дамба-Очир: Гишүүд бойкот зарлачихаад хуралдаанд оролцохгүй байна
2018-12-13 07:58:56 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-12-13 07:57:10 - Эдийн засаг
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх гадны орнуудын зээл УДААШИРЧ, олголт нь зогсжээ
2018-12-13 07:52:55 - Орон нутаг
“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу
2018-12-13 07:50:24 - Улс төр
Б.Төмөрчулуун Өвөрмонголоос сайжруулсан нүүрс авах хэлцэл байгуулж байжээ
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 07:41:57 - Байгаль Орчин
Н.Нямсүрэн: Хэнтий аймгаас олдсон савагт хирсний яс 42 мянган жилийн настай болохыг тогтоосон
2018-12-13 07:41:39 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-12-12 17:48:40 - Хууль
Хотын төвд ил задгай авто худалдаа эрхэлдэг иргэдийг нүүлгэн шилжүүллээ
2018-12-12 17:18:37 - Нийслэл
НИТХ: Налайхын шинэ зам хоёр урсгал, дөрвөн эгнээтэй байна
2018-12-12 16:44:38 - Нийслэл
Монгол Улс ирэх жил гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар боллоо
2018-12-12 16:37:37 - Хууль
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг дахин хорьжээ
2018-12-12 16:33:26 - Нийслэл
“ТҮЦ” машинаас “Өр төлбөргүй эсэх лавлагааг” авч болно
2018-12-12 16:12:23 - Нийслэл
Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд хүн зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна
2018-12-12 16:09:04 - Улс төр
Я.Содбаатарыг чөлөөлөх асуудал хоёр дахь удаагаа хойшлов
2018-12-12 15:56:50 - Улс төр
С.Жавхлан УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсгээ зурлаа
2018-12-12 15:54:09 - Нийслэл
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” дэх зам, спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэлээ
2018-12-12 15:40:26 - Нийслэл
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж байна
2018-12-12 15:36:33 - Спорт
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан бямба гарагт болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ